Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/19

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт *******н ******* Шүүгдэгч ******* овогт *******ын ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч овогт ын нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******өд холбогдох 2023000280010 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн тоотод оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын *******, Регистрийн дугаар:*******. Шүүгдэгч *******ын ******* нь Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт үйл ажиллагаа явуулдаг “” бөөний төвд ачигч, өрөгч, үйлчлэгчээр ажиллаж байхдаа буюу 2020 оны 01 дүгээр 13-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд барааг хаягдал цаасан хайрцагт хийх, хувцсандаа нуух гэх мэт үргэлжилсэн үйлдлээр 28 нэр төрлийн хүнс, барааг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, “” ХХК-нд 2.823.500 төгрөгний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

С.******* нь Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт үйл ажиллагаа явуулдаг “” бөөний дэлгүүрээс 2020 оны 01 дүгээр 13-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд 28 нэр төрлийн хүнс, бараа хулгайлсан хэргийн үйл баримт нь энэ талаараа мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******ы “...2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр би өөрийн бөөний төвдөө *******ийг туслах ажилтнаар ажилд авсан юм. ******* нь манай дэлгүүрт бараа зөөх, үйлчлүүлэгчдэд бараа бүтээгдэхүүн ялгаж, зөөж өгөх, савлаж боож өгөх мөн 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс хойш цэвэрлэгээг давхар хийж байсан юм. 2020 оны 01 сарын 10-наас хойш өдрийг нь сайн санахгүй байна, дэлгүүр дотроос хог асгахдаа надад сэжигтэй санагддаг болсон. Өдөрт хог асгана гээд хог хийдэг байсан том цаасан хайрцгийг хааяа 2 удаа авч гараад байдаг байсан, үүнээс би *******ийг хулгай хийгээд байх магадлалтай байна гэж сэжиг төрж байсан боловч шууд дуудаад шалгаж чаддаггүй байсан. 2020 оны 01 сарын 24-ний өдөр өглөө эхнэр дэлгүүр онгойлгоод би өөрөө 11 цаг 40 минутын үед ирэхэд ******* хог асгахаар авч гарч байсан. 14 цагийн үед дэлгүүрт ******* бид 2 дэлгүүрт хоёулханаа үлдээд ажиллаж байхад дахиад хог асгана гээд хогийн том хайрцгийг аваад гарсан, тэгэхээр нь орой *******ийг автобусанд юм дайна гээд орой 17 цаг 40 минутын үед явсан хойгуур нь камер шүүтэл хогийн хайрцаган дотроос хайрцагтай зүйл гаргаад авч байсныг хараад хулгай хийснийг нь мэдсэн юм... *******ийг хулгай хийснийг мэдсэнээс хойш дэлгүүрийн бараагаа тоолж үзэхэд манай дэлгүүрээс нийт 28 нэр төрлийн бараа алдагдсан байсан ба нийт учирсан хохирол 2.823.500 төгрөгний хохирол учирсан... Тэгээд би *******тэй уулзахад дээрх бараануудыг авснаа хүлээн зөвшөөрсөн юм...*******өд бараа бүтээгдэхүүн хариуцуулж өгсөн зүйл байхгүй... Миний хохирлыг бүрэн барагдуулсан, бэлнээр 2 сая төгрөг өгч, мөн авсан барааных нь зарим зүйлсийг буцааж авсан.Би хохирлоо бүрэн барагдуулж авсан гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэсэн мэдүүлэг, Гэрч М.гийн “ ... Намайг ажил дээрээ байж байхад ******* нь 2 блок Парламент нэртэй тамхи барьж орж ирээд энэ 2 тамхийг авчих утасныхаа төлбөрийг хийх хэрэгтэй байна гэхээр нь тамхинуудыг нь аваад 1 тамхиных нь үнийг ******* нь надад өртэй байсан тул суутгасан, нөгөө тамхиных нь үнээр утасных нь төлбөрийг хийж өгсөн юм...” гэсэн мэдүүлэг, Гэрч Н.ын “...2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр намайг уурын зуухан дээр гарч байхад 15 цагийн үед байх ******* миний зуухны өрөө рүү хайрцаганд хийж скочдсон зүйл оруулж ирээд танай өрөөнд түр тавьчихъя, оройны 18 цагийн автобусаар хот руу өгч явуулах гэж байгаан гээд тавиад гарсан юм. Тэр оройны 18 цаг өнгөрч байхад бөөний төв хаасны дараа ******* намайг та миний тавьсан хайрцагтай юмыг аваад ирээч, манай нөхрийн найз машинтай хот явах гэж байна тэрэнд тавихаар боллоо гээд надаар дэлгүүр лүү авч ирүүлээд авсан юм...надад хэлэхдээ хот руу дайх мах байгаа юм гэж байсан. Намайг өргөхөд хүндэвтэр юм байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.ийн “...2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байх намайг уурын зуухан дээр гарч байхад 16 цаг өнгөрч байхад бөөний дэлгүүрийн үйлчлэгч ******* нэг хайрцагтай юм авч орж ирээд намайг та энийг автобусанд тавиад өгчих гэхээр нь би ажилтай байсан тул чадахгүй гэсэн чинь хайрцагтай юмаа манай зуухны өрөөнд үлдээгээд гараад явсан юм. Удалгүй 1 цаг орчмын дараа ******* өөрөө орж ирээд нөгөө үлдээсэн хайрцагтай юмаа аваад гараад явсан юм...” гэсэн мэдүүлэг, Гэрч Х.гийн “...Манайх Улиастай сумын Товцог багт “” нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. 2020 оны 01 дүгээр сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна, намайг дэлгүүртээ зогсож байсан чинь ******* нэг блок Парламент нэртэй тамхи авч орж ирээд үүнийг мөнгөөр нь аваадахаачээ ахдаа авсан чинь манай ах татахгүй гэнээ, буцаагаад өгсөн чинь авахгүй гээд байна гээд гуйгаад байхаар нь бэлэн мөнгөөр нь 42.000 төгрөгөнд авсан юм...” гэсэн мэдүүлэг, бөөний дэлгүүрээс хүнс барааг нууцаар авч явдаг байсан талаараа мэдүүлсэн яллагдагч С.*******ийн “...01 дүгээр сарын 13-ны өдөр бөөний төв хаах үед арын агуулахаас гэрэл унтраахдаа 2 блок парламент нэртэй тамхийг гадуур хувцсаа бариад гарахдаа хувцасан дотроо хийгээд аваад гарсан юм. Мөн өглөөд ажилдаа очихдоо бөөний төв онгойгоогүй байвал хажуугийн хүнсний дэлгүүрт гадуур хувцасаа үлдээгээд бөөний төв онгойхоор гадуур хувцасгүй орж ажиллаж байгаад ажил дээр зузаан мак өмсдөг байсан би тэрнийхээ дотуур хийж гараад дэлгүүрт үлдээсэн байсан гадуур хувцасандаа хийгээд орой ажил тарахаар авч явдаг байсан. Ингэж удаа дараа тамхинуудыг 2, 3 блокоор зөөж авдаг байсан. Мөн одоо өдрийг нь санахгүй байна 01 сарын 20-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд байх бөөний төв дотроо том цаасан хайрцаганд хогоо хийж би тэр хогийг асгадаг байсан. Хог асгахдаа би агуулах дотроос чихэр, тамхи, шоколад, хоол амтлагч, бохь, ургамлын тос, шампунь, гал тогооны алчуур, молоко, кофе, дарс гээд хохирогч Н.*******ы нэхэмжлээд байгаа бараануудыг цаасан хайрцаганд хийгээд хог асгадаг цаасан хайрцаганд давхар хийгээд хог асгах нэрийдлээр авч гарч галч нарын өрөөнд хот руу юм явуулах гэж байгаан түр хадгалж бай гэж хэлээд орой ажил тарахаараа авч явдаг байсан юм...” гэсэн мэдүүлэг болон С. *******өөс 19 төрлийн эд зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хураан авсан тэмдэглэл, хураан авсан дээрх эд зүйлийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Н.*******д хүлээлгэн өгсөн зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ. Шүүгдэгч С.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн дээрхи мэдүүлэг нь бусад нотлох баримтаар давхар нотлогдсон бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо. Шүүгдэгч С.*******ийн үйлдлийн улмаас хохирогчид 2.823.500 төгрөгийн хохирол учирсан нь Завхан аймгийн Улиастай сумын үнэлгээний комиссын үнэлгээний шинжээч Б.гийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 09 дугаартай “хулгайд алдагдсан гэх 28 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг 2.823.500 /хоёр сая найман зуун хорин гурван мянга таван зуу/-н төгрөгөөр үнэлсэн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгч С.*******ийн “” бөөний дэлгүүрээс 2020 оны 01 дүгээр 13-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд 28 нэр төрлийн хүнс, бараа авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасан “ энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно. Шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэстэй. С.*******ийг Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт үйл ажиллагаа явуулдаг “” бөөний дэлгүүрээс 2020 оны 01 дүгээр 13-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр 28 нэр төрлийн хүнс, барааг нууц далд аргаар хууль бусаар авсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй. Иймд шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар авсан буюу “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй. Шүүгдэгч С.*******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар авсан буюу Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч С.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийнхаа талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлсөн бөгөөд улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хүлээн зөвшөөрч байгааг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч С.*******өд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.7, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 3.Шүүгдэгч С.*******ийг тэнссэн хугацаанд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь заасныг журамлан шүүгдэгч С.*******ийг тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн ял ногдуулдаг журамтай болохыг анхааруулсугай. 5.Шүүгдэгч С.******* 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс “Хувийн баталгаа гаргах” авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6.Шүүгдэгч С.******* нь “” ХХК-нд 2.823.500 төгрөгний хохирол учирсан бөгөөд хохирол бүрэн нөхөн төлөгдсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.******* хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай. 7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-ийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч С.*******ийн хувьд ногдох эд хөрөнгө битүүмжилээгүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй иргэний үнэмлэх шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай. 8.Шийтгэх тогтоолыг уншиж сонгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА