| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2017/0245/Э |
| Дугаар | 214/ШЦТ/2017 |
| Огноо | 2017-07-24 |
| Зүйл хэсэг | 145.2., 246.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 214/ШЦТ/2017
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,
- улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба,
- хохирогч З.Га
- иргэний нэхэмжлэгч Д.Өнөрбаатар, Л.Доржпүрэв, Э.Батцэнгэл,
- шүүгдэгч Д.С, Б.М нарын өмгөөлөгч С.Сувдмаа,
- шүүгдэгч Э.П, Д.С, Б.М нарын өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,
- шүүгдэгч Ш.Лийн өмгөөлөгч Э.Оюун-Эрдэнэ,
- шүүгдэгч Э.П, Д.С, Б.М, Ш.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.С, Б.М, Э.П, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хайтал овогт Шанлангийн Лувсанжамц нарт холбогдох эрүүгийн 201719000223 тоот хэргийг 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/
Шүүгдэгч Э.П, Б. Машбат, Д.С нар бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцон, “Ниссан дизель маркийн 68-29 ТӨВ дугаартай том оврын авто машин, 11-30 УН улсын дугаартай улаан шаргал өнгийн шанагат ачигч механизмыг тус тус ашиглан 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 14-17 цагийн хооронд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хөшигтийн хөндийн” нисэх онгоцны буудлын талбайгаас “Ай ти зоне” ХХК-ний өмчлөлийн “Taihan UL 209516AWGX10P” маркийн 1 ширхэг бүтэн, 2 ширхэг тал буюу нийт 3 модон дамартай галын аюулгүй байдлын системийн 1280 метр урттай утаснуудыг хулгайлж бусдад 16.896.678 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Ш.Л нь шүүгдэгч Э.П, Б. Машбат, Д.С нарын бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцон, “Ниссан дизель маркийн 68-29 ТӨВ дугаартай том оврын авто машин, 11-30 УН улсын дугаартай улаан шаргал өнгийн шанагат ачигч механизмыг тус тус ашиглан 2017 оны 04 дүгээр сарын 01- ний өдрийн 14-17 цагийн хооронд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хөшигтийн хөндийн” нисэх онгоцны буудлын төслийн талбайгаас “Ай ти зоне” ХХК-ний өмчлөлийн “Taihan UL 209516AWGX10P” маркийн 1 ширхэг бүтэн, 2 ширхэг тал буюу нийт 3 модон дамартай галын аюулгүй байдлын системийн 1280 метр урттай утаснуудыг хулгайлж бусдад 16.896.678 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үл мэдээлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч Э.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч Ш.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч З.Га шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 04 сарны 03-ны өдөр эд зүйлээ хулгайд алдсанаа мэдсэн. Тэгээд цагдаад мэдэгдээд өргөдөл өгсөн байгаа. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Иргэний нэхэмжлэгч Д.Өнөрбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 4 сарын 01-нд ажлаасаа халагдчихаад байж байсан чинь надруу яриад нэг юм ачаад хот руу хүргээд өгөөч гэхээр нь Пүрэвдоржийн аавынхан хашаанд хүргэж өгчихөөд гэртээ ирсэн. Өөрийнхөө машиныг авмаар байна гэв.
Иргэний нэхэмжлэгч Э.Батцэнгэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хөшигийн хөндийд байрлах Самсунгт ажилдаг. Шанагт ачигчийн жолоочоор Сэндэн ажилдаг байсан. Сэндэн тэр өдөр тухайн кабелийг ачсан байгаа. Манай байгууллага бол тухайн механизмыг манай байгууллагад буцааж өгнө үү гэсэн байр сууритай байна гэв.
Иргэний нэхэмжлэгч Л.Доржпүрэв шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 04 сарын 01-ний өдөр Машбат ах надаас машинаа өгч байгаа ч аймаг ороод ирье гэхээр нь өгсөн байгаа. Шүүгдэгч нараас машинаа нэхэмжилж байна гэв.
Гэрч С.Санжмятавын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "... Тухайн 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хогын машины жолооч Луяа буюу Лувсанжамц гэдэг хүн намайг урагшаа Шинэ нисэх онгоцны буудал орж хог ачъя гэхээр нь хог ачаад 15.000 төгрөг авдаг болохоор нь за гээд түүний том оврын цагаан өнгийн Ниссан диесэл маркийн тээврийн хэрэгсэлтэй шинэ нисэх онгоцны буудал руу явсан. Тэгээд өдрийн 13 цагийн үед шинэ нисэх онгоцны буудал дээр ирээд хогын цэг дээр нь ирээд зогссон чинь бид хоёрын унаж ирсэн машины масло нь гоожоод байсан тэгэхээр нь Лувсанжамц бид хоёр доогуур нь орж цэвэрлэсэн тэгээд ковш нь ачаад 30 орчим минутын дараа хогоо ачиж дууссан. Тэгээд хогоо ачиж дууссаны дараа шалган орох гээд нилээн хүлээгээд бараг 17 цагийн үед шалганаар гараад явж байтал хогийн хөтөл орохын наана Лувсанжамц руу хог ачуулсан хүмүүс утсаар яриад байсан. Тэгээд Лувсанжамц хэрэглэх зүйлийг нь хогонд ачсан байна гэж байсан. Тэгээд хогын хөтөл дээр очсон чинь араас саарал өнгийн приус машинтай 2 хүн ирээд дараа нь хогоо асгах гэж байхад цэнхэр портертой нэг хүн ирээд дараа нь дахиад нэг хүн такситай ирээд такси нь буцаад явчихсан. Тэгээд Лувсанжамц ах машинаа хагас өргөөд хогоо буулгасан чинь цэнхэр бүтээлэгтэй 2 ширхэг том модон дамартай утас буулгаад нөгөө цэнхэр өнгийн портер дээр ачсан ба дараа нь тэрийг буулгачихаад Лувсанжамц ах намайг гэрт буулгаад яваад өгсөн.." гэх мэдүүлэг / 1-р хх-119-р хуудас/,
Гэрч М.Батчулууны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "..2017 оны 04 дүгээр сарын 2, 3-ны үед би Хаан банкны үүдэнд төмөр аваад зогсож байсан чинь нэг танихгүй миний үеийн бол уу гэмээр насны хүн ирээд зэс авах уу гэхээр нь би тэгье гээд түүнийг дагаад Төв аймгийн 5 дугаар баг усны аж ахуйн задгайд байх нүүрний эгнээний хашаанд ирсэн. Тухайн хашаа нь урагшаа харсан саарал өнгийн хаалгатай шаргал банзан хашаа байсан ба хойд талд нь дутуу баригдсан байшин байсан. Тэгээд хоёр шуудайтай шатаасан нийт 58 килограмм зэс байхаар нь би нэг килограмм зэсийг 8.200 төгрөгөнд бодож түүнд 475.600 төгрөг өгөөд зэсээ аваад явсан. Би тухайн зэсийг хулгайн замаар олдсон гэж мэдээгүй, миний үеийн хулгай зэлгий хийгээд байхааргүй хүн ирээд надаас зэс авах уу гээд хашаандаа дагуулж очсон тэгээд нэг их олон юм яриагүй надад зэсээ зарсан байгаа. Тэгсэн одоо Сэндэн гээд байгаа надад зэс зарсан хүн дараа нь ирээд хулгайн зэс байсан юм аа үнэн зөвөөр нь болсон асуудлын талаар мэдүүлгээ өгөөрэй гэсэн..." гэх мэдүүлэг /1-р хх-120-р хуудас/,
Гэрч Д.Энхтайваны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "... Би өөрийн эхнэрийн хамт БЗД-ийн 16 дугаар хороо Холбоо толгойн 45-989 тоотод оршин суудаг юм. Тэгсэн чинь 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр манай хүү надад амбаарт ажпын илүү гарсан барилгын материал хийлээ шүү гэхээр нь за гэж байсан юм. Манай хүү Пүрэвдорж нь тусдаа гарчихсан орон сууцанд байдаг болохоороо барилгын материалаа хадгалууллаа л гэж бодсон. Юу болохыг нь тээвэрт яваад завгүй байсан болохоороо тухайн үед хараагүй юм...." гэх мэдүүлэг /1-р хх-121-р хуудас/,
Гэрч Ү.Сэнгэдолжингийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:".. Би Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжийн Шар уул гэх газар хөдөө оршин суудаг юм. Тэгсэн чинь манай дунд хүү Машбат 2017 оны 04 дүгээр сарын 2, 3- ны үед дүүгийнхээ машинтай ирээд надаас нүүрсний амбаарын түлхүүр өгчих гэхээр нь би нүүрсний амбаарт юм хийх гэж байгаа юм байна гэж бодоод түлхүүрээ өгсөн. Тэгээд дараа нь үзсэн чинь улаан өнгийн олон хэсэг цахилгааны бололтой утаснууд байхаар нь Машбат л хийж дээ гэж бодоод өнгөрсөн. Тэгсэн чинь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Машбат маань цагдаатай хамт ирж цагдаа үзлэг хийгээд тэр утсыг хурааж авсан юм. Тэгэхэд л хулгайн зүйл байна гэж мэдсэн.." гэх мэдүүлэг /1-р хх-122-р хуудас/,
Гэрч Г.Сүнжидмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ".. Би өөрийн нөхөр Э.Пийн хамт БЗД-ийн 5 дугаар хороо 49-б-26 тоотод амьдардаг. Харин манай хадмын гэр БЗД-ийн 17 дугаар хороо Холбоо толгойн 41-989 тоотод байдаг. Тэгсэн чинь намайг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр харанхуй болсон хойно хадмындаа очсон чинь манай нөхөр ажпынхаа газрьн нэг хүнтэй ирээд хадмын гэрт ажлаас илүү гарсан зүйл буулгалаа гээд амбаарт хийсэн байсан. Би тухайн үед юу хийсэн болохыг нь мэдээгүй. Тэгсэн чинь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр манай нөхөр намайг хадмынд очоод байж бай гэхээр нь би хадмындаа ирсэн чинь манай нөхөр цагдаа нартай ирээд амбаараас нөгөө ажлаас илүү гарсан юм гээд байсан зүйлээ хураалгаад Төв аймгийн цагдаагийн газар ирсэн. Тухайн ажлаас илүү гарсан гээд байсан зүйл нь олон өнгийн бүрээстэй зэс утас байсныг цагдаа нарыг ирж хураахад л харсан..." гэх мэдүүлэг /1-р хх-123-р хуудас/,
Гэрч Д.Шинийннэгэний мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ".. Би нөхрийгөө хэрэгт холбогдсон талаар нь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны орой мөрдөн байцаагчаас нь анх мэдээд ирж батлан даалтанд авч байсан өмнө нь мэдээгүй. Миний нөхөр 1975 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Надтай 1997 онд танилцаад 1998 онд гэр бүл болж байсан. Миний нөхөр зан аашны хувьд даруу төлөв, элдэв муу зуршилгүй архи хэрэглэдэггүй тамхи жаахан татдаг хүн байгаа юм. Урьд өмнө нь хэрэг төвөгт холбогдож байгаагүй.." гэх мэдүүлэг /1-р xx-124-р хуудас/,
Гэрч С.Цогзолмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ".. Би тухайн 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нөхрийгөө хаана байсныг нь ажилтай байсан болохоор мэдээгүй ээ. Манай нөхөр одоогоор ажилгүй байгаа тул өөрийн эзэмшлийн 68-29 Төв улсын дугаартай Ниссан диесэл маркийн том оврын ачааны машин нь эвдрэл гэмтэл ихтэй тул машинаа засаад л байж байдаг юм. Тэгээд ажил гарвал машинтайгаа явдаг байгаа. Манай нөхөр нь 1970 онд Төв аймагт төрсөн ба би нөхөртэйгөө 1990 онд суугаад одоог хүртэл хамт амьдарч байгаа. Миний судалж мэдсэнээр манай нөхөр зан төлөвийн хувьд даруу төлөв зан ааштай гэр бүлдээ халамжтай гурван хүүхдийн эцэг байгаа юм. Одоо архи ууж, тамхи ч татахаа байсан надтай ханилж байх хугацаандаа урьд өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй төлөв томоотой хүн байгаа юм. Манай нөхөр 1986 оноос эхлээд “Төв АЗЗА” компанид ажиллаж байгаад 2000 оноос эхлээд хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа, найрсаг зан ааштай хүн байгаа юм.." гэх мэдүүлэг /1-р хх-125-р хуудас/,
Бусад баримт сэлт:
шүүгдэгч Д.Сг 2017 оны 04 сарын 11-ний өдөр сэжигтнээр /1-р хх-219-220-р хуудас/, 2017 оны 05 сарын 04-ний өдөр яллагдагчаар /1-р хх-221-223-р хуудас/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,
шүүгдэгч Б.Мыг 2017 оны 04 сарын 11-ний өдөр сэжигтнээр /1-р хх-225-226-р хуудас/, 2017 оны 05 сарын 02-ны өдөр яллагдагчаар /1-р хх-228-р хуудас/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,
шүүгдэгч Э.Пийг 2017 оны 04 сарын 10-ны өдөр сэжигтнээр /1-р хх-230-231-р хуудас/, 2017 оны 05 сарын 02-ны өдөр яллагдагчаар /1-р хх 233-р хуудас/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,
шүүгдэгч Ш.Лыг 2017 оны 04 сарын 11-ний өдөр сэжигтнээр /1-р хх-235-р хуудас/, 2017 оны 04 сарын 27-ны өдөр яллагдагчаар /1-р хх-237-р хуудас/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,
Э.Пийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад "үгүй" гэх лавлагаа /1-р хх-246-р хуудас/,
Б.Мын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад "үгүй" гэх лавлагаа /1-р хх-249-р хуудас/,
Д.Сгийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад "үгүй" гэх лавлагаа /2-р хх-4-р хуудас/,
Ш.Лын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад "үгүй" гэх лавлагаа /2-р хх-8-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.П, Б. Машбат, Д.С нар бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцон, “Ниссан дизель маркийн 68-29 ТӨВ дугаартай том оврын авто машин, 11-30 УН улсын дугаартай улаан шаргал өнгийн шанагат ачигч механизмыг тус тус ашиглан 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 14-17 цагийн хооронд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хөшигтийн хөндийн” нисэх онгоцны буудлын талбайгаас “Ай ти зоне” ХХК-ний өмчлөлийн “Taihan UL 209516AWGX10P” маркийн 1 ширхэг бүтэн, 2 ширхэг тал буюу нийт 3 модон дамартай галын аюулгүй байдлын системийн 1280 метр урттай утаснуудыг хулгайлж бусдад 16.896.678 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Ш.Л нь шүүгдэгч Э.П, Б. Машбат, Д.С нарын бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцон, “Ниссан дизель маркийн 68-29 ТӨВ дугаартай том оврын авто машин, 11-30 УН улсын дугаартай улаан шаргал өнгийн шанагат ачигч механизмыг тус тус ашиглан 2017 оны 04 дүгээр сарын 01- ний өдрийн 14-17 цагийн хооронд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хөшигтийн хөндийн” нисэх онгоцны буудлын төслийн талбайгаас “Ай ти зоне” ХХК-ний өмчлөлийн “Taihan UL 209516AWGX10P” маркийн 1 ширхэг бүтэн, 2 ширхэг тал буюу нийт 3 модон дамартай галын аюулгүй байдлын системийн 1280 метр урттай утаснуудыг хулгайлж бусдад 16.896.678 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үл мэдээлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.П, Б. Машбат, Д.С, Ш.Л нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогч З.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2017 оны 04 сарны 03-ны өдөр эд зүйлээ хулгайд алдсанаа мэдсэн. Тэгээд цагдаад мэдэгдээд өргөдөл өгсөн байгаа. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Э.Батцэнгэлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Хөшигийн хөндийд байрлах Самсунгт ажилдаг. Шанагт ачигчийн жолоочоор Сэндэн ажилдаг байсан. Сэндэн тэр өдөр тухайн кабелийг ачсан байгаа. Манай байгууллага бол тухайн механизмыг манай байгууллагад буцааж өгнө үү гэсэн байр сууритай байна” гэх мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Д.Өнөрбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “4 сарын 01-нд ажлаасаа халагдчихаад байж байсан чинь надруу яриад нэг юм ачаад хот руу хүргээд өгөөч гэхээр нь Пүрэвдоржийн аавынхан хашаанд хүргэж өгчихөөд гэртээ ирсэн. Өөрийнхөө машиныг авмаар байна гэх мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Л.Доржпүрэв шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “04 сарын 01-ний өдөр Машбат ах надаас машиныаа өгч байгаач аймаг ороод ирье гэхээр нь өгсөн байгаа. Шүүгдэгч нараас машинаа нэхэмжилж байна” гэх мэдүүлэг, гэрч С.Санжмятав, М.Батчулуун, Д.Энхтайван, Ү.Сэнгэдолжин, Г.Сүнжидмаа, Д.Шинийннэгэн, С.Цогзолмаа нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд Хохирогч З.Гын өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Мөрдөн байцаагчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоолууд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэргээр тус тус давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.П, Б. Машбат, Д.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ш.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.П, Б. Машбат, Д.С нарыг бүлэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийг буцааж хэрэглэх үндэслэлтэй байх тул шүүгдэгч Э.П, Б. Машбат, Д.С нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, тус тус тооцож хуульд заасан ял шийтгэл ногдуулах,
Шүүгдэгч Ш.Лын үйлдсэн гэмт хэргийг үл мэдээлэх гэмт хэрэг нь 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд хуульчлагдаагүй байх тул Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа машин механизм ашиглан, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан, хохирогчийн гомдол санал гаргаагүй байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч Э.П, Б. Машбат, Д.С нарын эд хөрөнгийг хураахгүйгээр хорих ял оногдуулан, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзсэн болно.
Хохирлын талаар:
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Э.П, Б. Машбат, Д.С нар нь 16.896.678 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч З.Га нь “хохирол төлбөрөө бүрэн авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй,” гэж мэдүүлсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор хэлэлцэх гэм хорын асуудалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна.
Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 11-30 УН улсын дугаартай Doosan маркийн sd300 моделийн шар улбар туяатай өнгийн шанагатай ачигч нь иргэний нэхэмжлэгч Эй си ти и си эм ХХК-ий эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар болон иргэний нэхэмжлэгч Э.Батцэнгэлийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн Хөшигийн хөндийд байрлах Самсунгт ажилдаг. Шанагт ачигчийн жолоочоор Сэндэн ажилдаг байсан. Сэндэн тэр өдөр тухайн кабелийг ачсан байгаа. Манай байгууллага бол тухайн механизмыг манай байгууллагад буцааж өгнө үү гэсэн байр сууритай байна гэх мэдүүлгээр,
93-72 ТӨВ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Д.Өнөрбаатарынх болох нь уг тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон иргэний нэхэмжлэгч Д.Өнөрбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “4 сарын 01-нд ажлаасаа халагдчихаад байж байсан чинь надруу яриад нэг юм ачаад хот руу хүргээд өгөөч гэхээр нь Пүрэвдоржийн аавынхан хашаанд хүргэж өгчихөөд гэртээ ирсэн. Өөрийнхөө машиныг авмаар байна” гэх мэдүүлгээр,
79-17 ТӨВ улсын дугаартай саарал өнгийн приүс маркийн тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Л.Доржпүрэвийнх болох нь уг тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон иргэний нэхэмжлэгч Л.Доржпүрэвийн “04 сарын 01-ний өдөр Машбат ах надаас машинаа өгч байгаа ч аймаг ороод ирье гэхээр нь өгсөн байгаа. Шүүгдэгч нараас машинаа нэхэмжилж байна” гэх мэдүүлгээр,
68-29 ТӨВ улсын дугаартай ниссан диезил маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч Ш.Лынх болох нь уг тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон Ш.Лын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 2.350.000 төгрөгийн үнэлгээ бүхий 93-72 ТӨВ улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгсэлийн битүүмжлэлийг хүчингүй болгож иргэний нэхэмжлэгч Д.Өнөрбаатарт, 27.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 11-30 УН улсын дугаартай Doosan маркийн sd300 моделийн шар улбар туяатай өнгийн шанагатай ачигчийн битүүмжлэлийг хүчингүй болгож иргэний нэхэмжлэгч Эй си ти и си эм ХХК-д, 8.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий 79-17 ТӨВ улсын дугаартай саарал өнгийн приүс маркийн тээврийн хэрэгсэлийн битүүмжлэлийг хүчингүй болгож иргэний нэхэмжлэгч Л.Доржпүрэвт, 11.956.300 төгрөгийн үнэлгээ бүхий 68-29 ТӨВ улсын дугаартай ниссан диезил маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэлийг иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч Ш.Лад тус тус буцаан олгож,
2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 5.608.000 төгрөгийн үнэлгээ бүхий Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, Нацагдорж, Шандын зам 4-р гудамж 405 тоот 120 мкв талбайтай 40 хувийн гүйцэтгэлтэй саарал өнгийн блокоор барьж эхэлж байгаа дээвэргүй байшингийн битүүмжлэлийг, 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн хар өнгийн 21 инчийн sharp брендийн зурагт, prestej маркийн цагаан өнгийн хоёр хаалгатай хөргөгч зэргийн битүүмжлэлийг, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн хар өнгийн самсунг брендийн зурагт, хове жа брендийн цагаан өнгийн хөлдөөгч, шарп брендийн цагаан өнгийн угаалгын машин зэргийн битүүмжлэлийг тус тус хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч нарт нь буцаан олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 метр 68 сантиметрийн урттай улаан өнгийн бүрээстэй дотроо бор, цагаан, шар, улаан, хар, цэнхэр, ногоон, ягаан, улбар шар, саарал зэрэг өнгийн салаатай кабел утас, 2 ширхэг модон дамарны хэсэг, цэнхэр өнгийн бүтээлэг, бор, цагаан, шар, улаан, хар, цэнхэр, ногоон, ягаан, улбар шар, саарал өнгийн салаатай зэс утас нийт 325 метрийн урттай, улаан өнгийн кабель бүрээстэй 98 метрийн урттай бор, цагаан, шар, улаан, хар, цэнхэр, ногоон, ягаан, улбар шар, саарал өнгийн салаатай зэс утас, улаан өнгийн кабель бүрээстэй 101 метрийн урттай бор, цагаан, шар, улаан, хар, цэнхэр, ногоон, ягаан, улбар шар, саарал өнгийн салаатай зэс утас, улаан өнгийн кабель бүрээстэй 106 метрийн урттай бор, цагаан, шар, улаан, хар, цэнхэр, ногоон, ягаан, улбар шар, саарал өнгийн салаатай зэс утас, улаанг өнгийн кабель бүрээстэй 102 метрийн урттай бор, цагаан, шар, улаан, хар, цэнхэр, ногоон, ягаан, улбар шар, саарал өнгийн салаатай зэс утас, улаан өнгийн кабель бүрээстэй 101 метрийн урттай бор, цагаан, шар, улаан, хар, цэнхэр, ногоон, ягаан, улбар шар, саарал өнгийн салаатай нийт 508 метрийн урттай нийт 5 ширхэг зэс утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлж, худалдан борлуулж орлогыг тусгай дансанд хадгалах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.П, Б.М, Д.С, Ш.Л нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйлийн 1, 2.1, 2.2, 2.3, 2.4, 3.1, 3.3, 3.6, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.8, 3, 4, 5, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.П, Д.С, Б.М нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Лад холбогдох шүүгдэгч Э.П, Д.С, Б.М нарыг бүлэглэн машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үл мэдээлсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П, Д.С, Б.М нарын эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. 2002 оны Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Э.П, Д.С, Б.М нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
5. 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Э.П, Д.С, Б.М нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.
6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.П, Б.М нарт тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст, ялтан Д.Сд тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймаг дахь Цагдаагийн газарт тус тус даалгасугай.
7. 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар ялтан Э.П, Д.С, Б.М нар нь тэнсэгдсэн хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биөчлэн эдлүүлэх болохыг тус тус мэдэгдсүгэй.
8. Ш.Лад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
9. Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.П, Б.М, Д.С, Ш.Л нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 метр 68 сантиметрийн урттай улаан өнгийн бүрээстэй дотроо бор, цагаан, шар, улаан, хар, цэнхэр, ногоон, ягаан, улбар шар, саарал зэрэг өнгийн салаатай кабел утас, 2 ширхэг модон дамарны хэсэг, цэнхэр өнгийн бүтээлэг, бор, цагаан, шар, улаан, хар, цэнхэр, ногоон, ягаан, улбар шар, саарал өнгийн салаатай зэс утас нийт 325 метрийн урттай, улаан өнгийн кабель бүрээстэй 98 метрийн урттай бор, цагаан, шар, улаан, хар, цэнхэр, ногоон, ягаан, улбар шар, саарал өнгийн салаатай зэс утас, улаан өнгийн кабель бүрээстэй 101 метрийн урттай бор, цагаан, шар, улаан, хар, цэнхэр, ногоон, ягаан, улбар шар, саарал өнгийн салаатай зэс утас, улаан өнгийн кабель бүрээстэй 106 метрийн урттай бор, цагаан, шар, улаан, хар, цэнхэр, ногоон, ягаан, улбар шар, саарал өнгийн салаатай зэс утас, улаанг өнгийн кабель бүрээстэй 102 метрийн урттай бор, цагаан, шар, улаан, хар, цэнхэр, ногоон, ягаан, улбар шар, саарал өнгийн салаатай зэс утас, улаан өнгийн кабель бүрээстэй 101 метрийн урттай бор, цагаан, шар, улаан, хар, цэнхэр, ногоон, ягаан, улбар шар, саарал өнгийн салаатай нийт 508 метрийн урттай нийт 5 ширхэг зэс утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах Г.Сугармаад, дээрх нийт 508 метрийн урттай нийт 5 ширхэг зэс утсыг худалдан борлуулж орлогыг тусгай дансанд хадгалахыг Төв аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албанд тус тус даалгасугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П, Б.М, Д.С нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 22.350.000 төгрөгийн үнэлгээ бүхий 93-72 ТӨВ улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгсэлийн битүүмжлэлийг хүчингүй болгож иргэний нэхэмжлэгч Д.Өнөрбаатарт, 27.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 11-30 УН улсын дугаартай Doosan маркийн sd300 моделийн шар улбар туяатай өнгийн шанагатай ачигчийн битүүмжлэлийг хүчингүй болгож иргэний нэхэмжлэгч Эй си ти и си эм ХХК-д, 8.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий 79-17 ТӨВ улсын дугаартай саарал өнгийн приүс маркийн тээврийн хэрэгсэлийн битүүмжлэлийг хүчингүй болгож иргэний нэхэмжлэгч Л.Доржпүрэвт, 11.956.300 төгрөгийн үнэлгээ бүхий 68-29 ТӨВ улсын дугаартай ниссан диезил маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэлийг иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч Ш.Лад тус тус буцаан олгох,
2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 5.608.000 төгрөгийн үнэлгээ бүхий Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, Нацагдорж, Шандын зам 4-р гудамж 405 тоот 120 мкв талбайтай 40 хувийн гүйцэтгэлтэй саарал өнгийн блокоор барьж эхэлж байгаа дээвэргүй байшингийн битүүмжлэлийг, 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн хар өнгийн 21 инчийн sharp брендийн зурагт, prestej маркийн цагаан өнгийн хоёр хаалгатай хөргөгч зэргийн битүүмжлэлийг, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн хар өнгийн самсунг брендийн зурагт, хове жа брендийн цагаан өнгийн хөлдөөгч, шарп брендийн цагаан өнгийн угаалгын машин зэргийн битүүмжлэлийг тус тус хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч нарт тус тус буцаан олгосугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Э.П, Д.С, Б.М, Ш.Л нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ю.ЭНХМАА