| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2017/0464/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/444 |
| Огноо | 2017-12-22 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | П.Энхболд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2017/ШЦТ/444
2017 12 22 2017/ШЦТ/444
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,
улсын яллагч П.Энхболд,
шүүгдэгч Б.Б, Г.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Г.Б, Б овгийн Б.Бнарт холбогдох эрүүгийн 1702000820045 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Жаргалант суманд 1970 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Х овгийн Г.Б,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Жаргалант суманд 1989 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө 1 удаа ял шийтгэгдэж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б овгийн Б.Б
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/
Яллагдагч Г.Бнь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг “Цагаан үнээт” гэх газраас Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 127 тоот тушаал “Ойгоос мод бэлтгэх” журмын 4.3, 4.4-д заасныг тус тус зөрчиж эрх бичиг, зөвшөөрөлгүйгээр 3 метрийн урттай 26 ширхэг нарс мод бэлтгэсэн гэмт хэрэгт,
Яллагдагч Б.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг “Цагаан үнээт” гэх газраас Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийг тус тус зөрчиж гарал үүслийн гэрчилгээгүйгээр ойд 3 метрийн урттай 26 ширхэг нарс мод 29-28 УБИ улсын дугаартай “Mitsubishi Fuso” маркийн тээврийн хэрэгсэлд ачиж, Улаанбаатар хот хүртэл тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан саналдаа:
Яллагдагч Г.Бнь уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байхаас гадна түүний анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзэж, Г.Батсайханд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Прокуророос яллагдагч Г.Батсайханы үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун жаран /360/ цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх саналтай байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан саналдаа:
Мөн яллагдагч Б.Б нь уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байхаас гадна, учруулсан хохирол төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзэж, Б.Бод холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Прокуророос яллагдагч Б.Бын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун жаран /360/ цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх саналтай байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын саналтай холбогдуулан шүүгдэгч Г.Батсайханы:
Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчтой эвлэрч хохирол төлбөрөө төлсөн. Цаашдаа дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй амьдарна. Хөнгөн ялаар шийтгэж өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын саналтай холбогдуулан шүүгдэгч Б.Бын:
Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчтой эвлэрч хохирол төлбөрийнхөө тодорхой хувийг төлсөн, үлдэх төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн. Цаашдаа дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй амьдарна. Хөнгөн ялаар шийтгэж өгнө үү гэв.
Мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн 1702000820045 дугаартай хэргийн 215, 216 дугаар хуудсанд:
Яллагдагч Г.Бнь “2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод модон материал тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн байгаль орчинд хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Миний бие Нийслэлийн байгаль орчны газраас гаргасан Экологи, эдийн засгийн үнэлгээ болох 2.142.936 төгрөгийн хохирлыг гурав дахин нөхөн төлж барагдуулсан болно. Иймд миний холбогдож буй эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх бичгээр гаргасан хүсэлт,
Яллагдагч Б.Б нь “2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод модон материал тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн байгаль орчинд хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Миний бие Нийслэлийн байгаль орчны газраас гаргасан Экологи, эдийн засгийн үнэлгээ болох 2.142.936 төгрөгийн хохирлыг гурав дахин нөхөн төлж барагдуулсан болно. Иймд миний холбогдож буй эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх бичгээр гаргасан хүсэлт тус тус авагдсан байна.
Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч Г.Бнь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг “Цагаан үнээт” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 3 метрийн урттай 26 ширхэг нарс мод бэлтгэсний улмаас
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг “Цагаан үнээт” гэх газраас гарал үүслийн гэрчилгээгүйгээр 3 метрийн урттай 26 ширхэг нарс модыг “Mitsubishi Fuso” маркийн 29-28 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж, Улаанбаатар хот хүртэл тээвэрлэсний улмаас ойн сан, түүний нөөцөд 2.142.936 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон болох нь хэрэгт авагдсан мэдүүлгийн бус бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч Г.Батсайхан, Б.Б нарын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн ...гэмт хэргийг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, дахин гэмт хэрэгт үйлдэхгүй талаарх хүсэлтүүд, гэм буруугийн талаар маргаагүй, прокурорын санал болгосон ял шийтгэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн зэргийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэж, шүүгдэгч Г.Батсайхан, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Батсайхан, Б.Б нар цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Г.Бнь хохирол 3.214.404 төгрөгийг төлсөнийг, шүүгдэгч Б.Б нь 3.095.000 төгрөгийг төлсөнийг, үлдэх 119.404 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 23-56 см-ийн голчтой, 3 метрийн урттай 26 ширхэг нарс модыг,
мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх 315.000 төгрөгийн үнэ бүхий “Jin Shi Wang” гэсэн шошго нэршилтэй гинжит цахилгаан хөрөөг тус тус хэрэгцээний дагуу хадгалуулахаар зохих байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4.,
36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2.,
38.2.1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Г.Быг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б овгийн Б.Бгарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Г.Б, Б овгийн Б.Бнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг гурван зуун жаран цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Г.Б, Б овгийн Б.Бнарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан гурван зуун жаран цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Г.Б, Б овгийн Б.Бнарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий бйгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, уг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг 1 /нэг жилийн хугацаагаар тогтоосугай.
5. Шүүгдэгч Х овгийн Г.Б, Б овгийн Б.Бнар цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Г.Бнь хохирол 3.214.404 төгрөг төлсөнийг, шүүгдэгч Б.Б нь 3.095.000 төгрөг төлсөнийг, үлдэх 119.404 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлснийг, энэ шийтгэх тогтоолоор Х овгийн Г.Б нь бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 23-56 см-ийн голчтой, 3 метрийн урттай 26 ширхэг нарс модыг,
мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх 315.000 төгрөгийн үнэ бүхий “Jin Shi Wang” гэсэн шошго нэршилтэй гинжит цахилгаан хөрөөг тус тус хэрэгцээний дагуу хадгалуулахаар зохих байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бэлх овгийн Болдын Батболдоос 119.404 /нэг зуун арван есөн мянга дөрвөн зуун дөрөв/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х овгийн Г.Б, Б овгийн Б.Бнарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН