| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2020/0019/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/20 |
| Огноо | 2020-03-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2020/ШЦТ/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Боржигон овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч Чонос овогт Болдын Эрхэмбаяр Шүүгдэгч Сартуул овогт Бүрэнхүүгийн Буянжаргал Шүүгдэгчийн өмгөөлөгч Алаг-Адуун овогт Баатарын Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Буянжаргалд холбогдох 2023000240024 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант баг, Жаргалант хэсгийн 3-7 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт Бүрэнхүүгийн Буянжаргал /Регистрийн дугаар: ИХ87020414/ Шүүгдэгч Б.Буянжаргал нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны шөнийн 22 цагорчимд Завхан аймгийн Улиастай сум, Жаргалант багийн Жаргалантын хэсгийн 3-7 тоот хашаанд байх гэртээ хамтран амьдрагч Б.Хажидсүрэнг “пивоноос уулгүй унтлаа” гэж түүний нүүр лүү мөргөх, хоолойг нь багалзуурдах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. Шүүгдэгч Сартуул овогт Бүрэнхүүгийн Буянжаргал нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны шөнийн 22 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Жаргалантын хэсгийн 3-7 тоот хашаанд байх гэртээ хамтран амьдрагч Б.Хажидсүрэнг “пивоноос уулгүй унтлаа” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан түүнийг толгойгоороо мөргөх, хоолойг нь багалзуурдах зэргээр зодсон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: Б.Буянжаргалд зодуулсан талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч Б.Хажидсүрэнгийн “...Б.Буянжаргал намайг татаж сэрээгээд худлаа унтлаа пязда чинь гэж уурлаад ... намайг барьж аваад толгойгоороо мөргөж, гараараа цохиж аваад орон дээр хоолойг багалзуурдаж шахаж зодсон. ...Б.Буянжаргал толгойгоороо миний зүүн талын нүд хацар хэсэгт мөргөсөн, баруун нүд хацар хэсэгт гараараа нэг удаа цохиж, миний хоолойг 3 удаа багалзуурдаж боосон. Тухайн үед миний зүүн хацар хавдсан, хүзүүний хоёр талд цус хурсан байсан...” гэсэн мэдүүлгээр, Хохирогч Б.Хажидсүрэн Б.Буянжаргалд зодуулсан талаараа хэлсэн гэж мэдүүлсэн гэрч Б.Хоролсүрэнгийн “...Маргааш өглөө нь Б.Хажидсүрэн над руу утсаар яриад Б.Буянжаргал намайг өчигдөр орой зодлоо гэж байсан. ...Би Б.Хажидсүрэнг Б.Буянжаргалд зодуулсан гэхээр нь ирж уулзсан. Уулзах үед Б.Хажидсүрэнгийн зүүн, баруун нүд хөхөрсөн, хүзүүнд нь цус хурсан харагдаж байсан. Өөр ил харагдах шарх гэмтэл ажиглагдаагүй...” гэсэн мэдүүлгээр, Гэрч П.Сарангэрэлийн “...2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр манай ажлынхан бөөнөөрөө гарсан юм, тэгээд 1 цаг караокед суусан. Хажидсүрэнг Буянжаргал ирж авсан. Тэгээд маргааш өглөө ажилдаа ирэхэд Буянжаргалд зодуулсан гэсэн юм ярьж байсан. ...Хүзүү нь улайж, зулгарсан байдалтай, хамар дээр нь маажуулсан сорвитой байсан, өөр зүйл байгаагүй...” гэсэн мэдүүлгээр болон Б.Хажидсүрэнг зодсон талаараа мэдүүлсэн Б.Буянжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Б.Хажидсүрэн орон дээр хэвтэж байгаад унтаад өгсөн, би нөгөө авсан пивоноосоо ууж байгаад Б.Хажидсүрэнг татаж сэрээгээд “худлаа унтлаа би пиво уухгүй юм уу” гэсэн чинь Б.Хажидсүрэн над руу хүн унтуулахгүй архичин чинь гээд ууралсан, тэгэхээр нь би юундаа уурлаад байгаа юм гэж хэлсэн. Тэрнээсээ болж маргаад би Б.Хажидсүрэнг согтуурхаж барьж аваад толгойгоороо мөргөж, хоолойг нь багалзуурдаж шахаж зодчихсон юм...” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Буянжаргалын үйлдлийн улмаас хохирогч Б.Хажидсүрэнгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 000000049 дугаартай “...1. Иргэн Б.Хажидсүрэнгийн биед: Тархи доргилт, хүзүүний баруун, зүүн тал, зүүн хацар, зүүн гуянд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл учирсан байна. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн улмаас үүснэ. 5. Иргэн Б.Хажидсүрэнгийн биед: Тархи доргилт, хүзүүний баруун, зүүн тал, зүүн хацар, зүүн гуянд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Б.Буянжаргал нь хохирогчийг цохиж зодсон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч Б.Буянжаргал иргэн Б.Хажидсүрэнгийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг цохиж зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд Б.Буянжаргалыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь хохирогчид хохирлоо бүрэн төлж барагдуулсан учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөр байхгүй гэж үзлээ. Шүүгдэгч Б.Буянжаргалыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон уЭрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэхянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тул түүний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгзүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сартуул овогт Бүрэнхүүгийн Буянжаргалыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч Б.Буянжаргалыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 480000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Буянжаргалд оногдуулсан 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 480000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай. 4. Шүүгдэгч Б.Буянжаргал нь 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 480000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай. 5. Шүүгдэгч Б.Буянжаргалд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Шүүгдэгч Б.Буянжаргалын эзэмшлээс 11-52 ЗАН улсын дугаартай, Аксент маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 03 дугаар сарын 06- ны өдрийн 5/10 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай. 7. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ