Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2017/ШЦТ/62

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бүрэнтогтох,

Улсын яллагч Х.Гүнжидмаа,

Шүүгдэгч Х.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Б-тхолбогдох 17160002400009 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, Бугат сумын 4 дүгээр багт оршин суудаг, 1973 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3,  эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ДЮ0000 регистрийн дугаартай, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, О овогт Хийн Б гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Х.Бнь “...2017 оны 07 сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говь-Алтай аймгийн Бугат сумын төвд иргэн Б.Бийн духан тус газар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Х.Бнь 2017 оны 07 сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говь-Алтай аймгийн Бугат сумын төвд иргэн Б.Бийн духан тус газар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Х.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2017 оны 07 дугаар сарын 27-ны орой Говь-Алтай аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрт архи  согтууруулах ундаа уусан үедээ хохирогч Бархүрэлийн охин Бийн духанд нь чулуугаар цохиж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би Бтэй уулзах гэж очоод л ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг,  

Насанд хүрээгүй хохирогч Б.Бийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 07 сарын 27-ны өдөр орой манай ээж хашааны хаалга түгжчихээд орж ирсэн хойно манайд Б гэдэг хүн орж ирээд орилж чарлаад шууд гэрийн хойморт суусан.Тэгэхээр нь би “Та юу хийж согтуу орж ирж байгаа юм бэ” гэж асуухад Батбаяр “Би Бийнд орж ирэх эрхтэй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Та эрүүл орж ирдэггүй байж согтуу орж ирж байгаа юм бэ? эрүүлдээ орж ир” гэж хэлэхэд миний гуя хэсэг рүү гараараа цохьсон. Тэгээд ээж, эгч, бид 3 гэрээсээ түлхэж гаргасан. Тэгээд гадаа гаргасны дараа би “садан төрөл хүмүүс байж эрүүл үедээ ганц удаа орж ирдэггүй байж, согтуу үедээ ирлээ” гэж хэлсэн. Тэгээд тэр хүн чулуутай гараараа миний дух хэсэгт цохьсон. Миний толгой эргээд би үүдний амбаараа мөргөж унасан. Тэгээд миний дух хэсгээс цус гарч нүүр хэсэг рүү урсаж орж ирсэн. Тэгээд миний ухаан балартаад би газарт суусан. Тэгээд эмч болон цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг/хх 8-рт/,

Гэрч Б.Эийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 07 сарын 27 орой 22 цаг өнгөрч байхад би хашааныхаа хаалгыг түгжиж хаачихаад гэртээ орж ирсэн. Тэгээд удалгүй согтуу хүн орилж чарлаад гэрт орж ирсэн. Тэгээд гэрийн хойморт суугаад “Би Бархүрэлийн орж ирэх эрхтэй” гэж хэлсэн. Манай охин Болормаа “Манай аав алга байна. Та эрүүлдээ ир. Та гар” гэж хэлсэн. Тэгээд өөрөө босохоор нь би араас нь түлхэж гэрээсээ гаргасан. Тэгээд гадаа гараад Болормааг Батбаяр нь баруун гараараа цохьсон. Тэгээд миний охины толгойг хагалчихсан цус гарч байсан бөгөөд миний охин аав гээд газарт суугаад уйлж байсан...” гэх мэдүүлэг/хх 16-рт/,

Гэрч Б.Мын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Б.Б зан харилцааны хувьд ... эелдэг зөөлөн ааштай, төлөвшил сайтай, нийтэч хүүхэд байгаа юм. Багшийн өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүр нь биелүүлдэг сурагч... Хичээл номоо сайн хийдэг. Манай ангийн манлайлагч сурагчдын нэг байгаа юм. Хүмүүжлийн хувьд бол төлөв томоотой...” гэх мэдүүлэг/хх 18-рт/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн:

“...1.Иргэн Болормаа-н биед гэмтэл учирсан байна.

2.Иргэн Болормаа-н биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо.

3.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлчийн үйлчлэлээр үүснэ.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх №235 акт,

Яаралтай тусламжийн хуудас/хх 24-рт/ зэрэг õàâòàñò õýðýãò õóóëüä çààñàí æóðìûí äàãóó àâàãäàæ, áýõæèãäñýí улсын яллагч  болон шүүгдэгчийн õ¿ñýëòýýð ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò õýëýëöýãäñýí íîòëîõ áàðèìòóóäààð íîòëîãäîн тогтоогдож áàéíà гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогч Б.Бийн мэдүүлэг/хх 8-рт/, гэрч Б.Энхтуяагийн мэдүүлэг /хх-ийн 16-рт/, гэрч Б.Мянганбаярын мэдүүлэг /хх-ийн 18-рт/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №235 акт/хх 21-22-рт/, яаралтай тусламжийн хуудас/хх 24-рт/ зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн хүсэлтээр: Ял шалгах хуудас/ хх 58-рт/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Х.Быг сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт болон шүүхэд ирүүлсэн байна.

 

Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүхээс шүүгдэгч Х.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Х.Б-н хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал, мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Х.Бнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт болон шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ/хх 72-рт/ прокурорт гаргасныг прокурорын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 06 дугаартай тогтоол/хх 76-рт/-оор хангаж шийдвэрлэсэн байна.

Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг шүүгдэгч Х.Бнь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан/хх 81-рт/ байх тул шүүхээс прокурорын гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-тдөрвөн зуун тавин таван нэгж буюу 455.000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Х.Бнь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн /Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт/хх 73-рт/,  хохирогч Б.Болормаа нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...Миний хохирлыг нөхөн төлсөн тул гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй болно...” гэснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Х.Бнь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирогчид 2.500.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирсэн зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О овогт Хийн Быг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Быг дөрвөн зуун тавин таван нэгж буюу 455.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар ялтан Х.Бнь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийвэл торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, ялтан нь хохирогчид 2.500.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, ялтнаас  гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ялтан нь цагдан хоригдоогүй, иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирсэн зэргийг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан Х.Б-н иргэний цахим үнэмлэхийг өөрт нь буцаан олгосугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Х.Б-тавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Х.Б-тавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА