| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 105/2018/0141/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/318 |
| Огноо | 2018-11-13 |
| Зүйл хэсэг | 17.12.1., 17.12.2.1., |
| Улсын яллагч | Д.Нэргүй |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 2018/ШЦТ/318
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, -шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг,
-улсын яллагч Д.Нэргүй,
-иргэний нэхэмжлэгч Э.Энхболд, Э.Эрдэнэбат,
-шүүгдэгч Ч.Аын өмгөөлөгч Ц.Раашзэвэг,
-шүүгдэгч Э.Б, З.Б нарын өмгөөлөгч Н.Баяр,
-шүүгдэгч Ц.Чийн өмгөөлөгч А.Мөнхтулга,
-шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч Э.Батбаяр,
-шүүгдэгч Н.Б, Э.Т нарын өмгөөлөгч Б.Энхтуяа,
-шүүгдэгч Г.Мийн өмгөөлөгч Н.Мөнхдаваа,
-шүүгдэгч Г.М Ц.Ч, Э.Б, З.Б, Ч.А, Э.Т, Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Ц. Ч, Э.Б, З.Б, Ч.А, Э.Т, Н.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Г.М нарт холбогдох эрүүгийн 1706031310029 тоот хэргийг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн. 1980 оны 09 сарын 12-ны өдөр Төв аймаг Эрдэнэсант суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, "Заса Палад” ХХК- д оёдолчин, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо 23-588 тоотод оршин суудаг, Төв аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 27- ны өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.4 дэх хэсэг зааснаар 6212250 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Т
Монгол улсын иргэн. 1976 оны 03 сарын 20-ны өдөр Төв аймаг Эрдэнэсант
суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 19 хорооны Задгайд оршин суудаг, 1996 онд Төв аймгийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар, Төв аймгийн шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 9 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1.4 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар, Төв аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 02 сарын 27-ны өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.4 дэх хэсэгт зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Төв аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 12 дүгээр сарын 15-ны өдрийн 101 а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан А,
Монгол улсын иргэн. 1990 оны 01 сарын 21-ний өдөр Төв аймаг Эрдэнэсант суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, дээд боловсролтой, Газрын кадастарын инженер мэргэжилтэй, Мөнх-Очир-Од ХХК-д талбай хариуцсан инженер, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүрэг 11 дүгээр хороо Баруун Ард аюуш "Соёмбо Принтер” ХХК ажилчдын байр 306 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Б,
Монгол улсын иргэн. 1991 оны 02 сарын 05-ны өдөр Төв аймаг Эрдэнэсант суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо Монелын 53-16Б тоотод оршин суудаг, Төв аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.3 дэх хэсэгт зааснаар 50000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж байсан М,
Монгол Улсын иргэн, 1991 оны 07 сарын 26-ны өдөр Төв аймаг Эрдэнэсант суманд төрсөн, 27 настай, дээд боловсролтой, машин механизмын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 2 дугаар хороо Орбитын 68-03 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Б
Монгол улсын иргэн, 1976 оны 04 сарын 22-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6 эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 22 хороо Зүүн Алтан- Өлгий 10 дугаар гудамж 197 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар, Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 101А дугаартай шийтгэх тогтоолоор 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 2 сарын хорих ял шийтгүүлж байсан Б,
Монгол улсын иргэн, 1986 оны 03 сарын 20-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувираа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3 аав ээж хамт амьдардаг Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 32 хороо Нуурын 3-98 тоотод оршин суух, Төв аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хугацаагаар тэнсэн харгалзах ялаар, Төв аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 39 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Төв аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагааар хорих ялаар, Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 101а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 7 жил 11 сарын хорих ялаар шийтгүүлж байсан Ч гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.М нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Могойт дэнжийн задгай тоотод байрлах иргэн Б.Нарансүрэнгийн зуслангийн сууцны вакум цонхийг түлхэн хууль бусаар нэвтэрч 55 инчийн Самсунг загварын 720000 үнэлгээ бүхий зурагт 1 ширхэг, Хар сувд нэртэй 30000 төгрөгийн архи 1 ширхэг, Шар Чингис нэртэй 26000 төгрөгийн архи зэрэг нийт 776000 төгрөгийн эд зүйлсийг хулгайлахыг завдсан,
Шүүгдэгч Г.М, Ц.Ч, Э.Б, З.Б, Ч.А, Э.Т, Н.Б нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 04-05-ны шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Энхболдын эзэмшлийн 6 тооны адууг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул дараах нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч Ц.Ч, Э.Б, З.Б, Ч.А, Т, Н.Б нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч нарын мэдүүлгийг шүүх яллах нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч Г.М нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Могойт дэнжийн задгай тоотод байрлах иргэн Б.Нарансүрэнгийн зуслангийн сууцны вакум цонхийг түлхэн хууль бусаар нэвтэрч 55 инчийн Самсунг загварын 720000 үнэлгээ бүхий зурагт 1 ширхэг, Хар сувд нэртэй 30000 төгрөгийн архи 1 ширхэг, Шар Чингис нэртэй 26000 төгрөгийн архи зэрэг нийт 776000 төгрөгийн эд зүйлсийг хулгайлахыг завдсан,
Шүүгдэгч Г.М, Ц.Ч, Э.Б, З.Б, А, Э.Т, Н.Б нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 04-05-ны шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Энхболдын эзэмшлийн 6 тооны адуу хулгайлсан болох нь:
хохирогч Б.Нарансүрэнгийн: "Манай зуслангийн байшин Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо Могойт дэнж гэх газарт байдаг юм. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 15 цаг өнгөрөөгөөд манай зуны байшинг харж өгч байдаг Базаргүр утсаар яриад танай байшинд хүн орсон юм шиг байна. Би цагдаагийн хүмүүсийг дуудсан байгаа. Чи хүрээд ир цонхны чинь салхивч онгорхой байна гэж хэлсэн. Би шууд зуны байшиндаа очсон чинь цагдаа нар ирсэн. Намайг байшиндаа ороход вакум цонхны салхивчаар орсон байдалтай. Манай гэрийн хананд өлгөсөн байсан 55 инчийн "Самсунг” маркийн лед зурагтыг хулгайлах санаатай хананаас буулгасан байсан. Мөн гэрийн буйдангийн дэргэд 2 ширхэг архины шил байсан. Би хулгай хийсэн гэх залууг урд өмнө нь харж байгаагүй. Танихгүй ямар нэгэн өр авлага байхгүй. Манай гэрээс ямар нэгэн эд зүйл хулгайд алдагдаагүй байсан. Гэхдээ хулгай хийх санаатай гэрт маань орсонд гомдолтой байна. Эд зүйл хулгайд алдагдаагүй учраас ямар нэгэн эд зүйл үнэлгээ хийх шаардлага байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй. Иймд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас х-14-15 тал/,
хохирогч Ц.Энхболдын: "Манайх нийт 60 гаран тооны адуутай юм. Би 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр адуугаа бүртгэж усалчихаад 19 цагийн орчим Төв аймгийн Баянхангай сумын 1-р багийн нутаг Хэсэг харын ар гэх газар руу бэлчээрлүүлсэн. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэртээ байж байхад Төв аймгийн Цагдаагийн газраас миний утас руу залгаад Хэсэг харын ар гэх газар 6 тооны адуу нядлаад толгой шийр гэдэсийг нь орхиод бусдыг нь аваад явсан байна. Та адуун дээрээ очоод адуугаа бүртгэчих гэсэн. Тэгэхээр нь би адуу нь дээрээ очиж бүртгэхэд манай халзан азаргатай 28 тооны адуунаас Саран дэвсгэртэй туухай тамгатай бор морь, сартай хонгор гүү, сартай хул гүү, халтар гүү, сартай хонгор гүү, сартай хул гүү нийт зургаан тооны адуу алга болчихсон байсан. Тэгэхээр нь би хэсэг харын ар гэх газар очиж үзэхэд манай адуунаас алга болсон дээрх зургаан тооны адууг нядлаад махыг нь аваад явсан байсан ба толгой, шийр, сэвсийг нь үлдээгээд явсан байсан. Мөн тэр газар гурван машины мөр байсан. Би Бор морио уядаг байсан ба сумын болон жижиг наадмаас 4 айраг түрүү авч байсан учир 5000000 төгрөгөөр, сартай хонгор гүүгээ 2000000 төгрөгөөр, сартай хул гүүгээ 2000000 төгрөгөөр, халтар гүүгээ 2000000 төгрөгөөр, сартай хонгор гүүгээ 2000000 төгрөгөөр, сартай хул гүүгээ 2000000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Дандаа залуухан гүүнүүд байсан ба хурдан удмын чиглэлээр сайжруулж үржүүлж байсан адуунууд байсан учир ингэж үнэлж байна. Гомдолтой байна хохирлын мөнгө болох 15000000 төгрөгөө нэхэмжилж байна. Манай дээрх зургаан тооны адууг хулгайлсан хүмүүсийг цагдаа нар барьсан байна. Тэр хүмүүст хуулийн дагуу шийтгэл оногдуулж намайг хохиролгүй болгож өгнө үү” гэх мэдүүлэг /1-р хавтас х- 170-171 тал/,
гэрч С.Солонго-Эрдэнийн: "Би өнөөдөр өөрийн эхнэрийн хамаатан М рүү утсаар яриад хаана явж байна гэж асуутал би гацууртаас гэрлүүгээ явж байна гэхээр нь би хужирбуланд хүнтэй уулзаад явж байна гэж хэлээд намайг хот руу аваад яваач гэж хэлээд хужирбулангийн зам дээрээс Мийн машинд суугаад хот руу явж байтал Мийг цагдаагаас дуудаад цагдаа дээр цуг ирсэн би Мтэй цуг гацуурт ороогүй зам дээрээс Мд дайгдаж суусан. Цагдаа бид хоёрыг цуг цагдаа дээр оч гэхээр нь би Мтэй цуг цагдаа дээр очсон. Би Мтэй цуг гацуурт ороогүй харин Хужирбулан орж хүнтэй уулзсан. Ямар шалтгаанаар Мийг гацуурт орсон талаар би мэдэхгүй тухайн үед би Мтэй цуг яваагүй учраас мэдэхгүй байна. Надтай М уулзахдаа ганцаараа машинаа бариад явж байсан” гэх мэдүүлэг /1-р хавтас х-23 тал/,
гэрч Б.Төмөрбаатарын: "..2017 оны 11 дүгээр сарын 05-ны 15 цаг өнгөр намайг гэртээ байхад Базаргүр ах намайг хашааны араас дуудсан тэгээд гараад иртэл Буян ах утсаар яриад Нарансүрэнгийн гэрт хулгайч орсон байна гэнэ хоёулаа очий гэж хэлээд манай хойд хашааны айлын гадаа 92-71 УБУ улсын дугаартай саарал өнгийн Приус-10 машин байхаар нь очсон чинь хүнгүй хаалга нь цоожтой байсан. Шилэн дээр модоор хийсэн 88401903 дугаарын утас байхаар нь залгаад чи хаана явж байна гэж асуусан чинь хотын төв байна гэж өөрийгөө нөгөө залуу хэлсэн. Тэгэхээр нь чи машинаа тавиад айлын хашаа даваад ордог юм уу гээд хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа нэг залуу Нарансүрэнгийн байшингийн баруун талаас гүйгээд ганцаараа гараад ирсэн. Тэр залууг цагдаатай Хужирбулангийн хэсгийн офицертэй яриулсан. Нарансүрэнгийн цонхны салхивч нь онгойсон байсан гэрт нь орж үзээгүй. Хэсэг хугацааны дараа нөгөө залууг цагдаа нар дагуулаад ирсэн. Нарансүрэнд хэлээд 1 цаг орчимын дараа ирсэн. Ирээд зурагт хулгай хийх гэж байсан байна гэж хэлж байсан. Буян ах хэргийг харсан. Гэхдээ одоо бие нь муу юм ярьж чадахгүй байгаа. 80 орчим насны ах байгаа юм” гэх мэдүүлэг /1-р хавтас х-31-32 тал/,
гэрч А.Базаргүрийн: "Би Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо Гачууртын м дэнжийн 21А тоотод амьдардаг. Манай эргэн тойронд айлуудын хувийн байшин "Хаус”- ууд байдаг. Эдгээр байшингийн хүмүүс надад хэдэн төгрөг өгөөд сахиулдаг юм. 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр манай урд айлын Б.Нарансүрэнгийн зуслангийн байшинд цонхоор нь хүн орсон одоо байшин дотор нь нөгөө хүн нь байгаа гэж хэлээд урд айлын Буян над руу 99840735 дугаарын утсаар хэлсэн. Буян, Нарансүрэн нар хөрш айлууд юм. Тэгээд би гэрээсээ гараад Нарангэрэлийн урд айлын Төмөрөө манаачийг гэрээс нь аваад нөгөө 92-71 УБУ улсын дугаартай Приус-10 машин дээр очсон хүнгүй болохоор нь цонхон дээр байсан 88401903 дугаар луу нь залгасан чинь утасны эзэн өөрийгөө Улаанбаатар хотын төвд явж байна гэж хэлсэн тэгэхээр нь юу яриад байгаа юм бэ гээд хэлсэн чинь нэг залуу Нарансүрэнгийн байшингийн баруун талаас гүйгээд хүрээд ирсэн. Тэгээд тэр залууг цагдаад дуудлагаар өгсөн. Тэр залуу хэлэхдээ айл хайгаад явж байна гэж хэлсэн. Тэр залууг цагдаатай яриулаад нөгөө залуу машинаа унаад яваад өгсөн. Би утсаараа Нарансүрэнг дуудсан. Энэ хэргийн талаар Буян сайн мэднэ. Буян тэр залууг байшингаар орсон гарсныг сайн хараад надад утсаар хэлсэн. Би Нарансүрэнгийн байшинг очиж үзээгүй цагдаа дуудаад байж байсан. Ямар нэгэн зүйл бариагүй хоосон суугаад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-33-34 тал/,
гэрч Д.Даваасамбуугийн: "Би 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр түүх авдаг цэг дээрээ очиж ажиллаад тэндээ хоноод 04-ний өглөө гэртээ ирээд үдээс хойш эгчийн хүүхэд Аюурзаныг түүхий эд авах цэг дээр очиж ажилла гэж хэлээд явуулсан байгаа. Ингээд 2018 оны 02 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө ажиллаж байх хугацаандаа гарал үүслийн бичиггүй 3 адууны мах авсан байсан. Ингээд 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн цагдаагаас намайг дуудаж хулгайн мах авсан талаар хэлсэн. Аргалант сумын засаг даргаас түүхий эд авах үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авдаг юм. Энэ нь жил тутамд гэрээ хийж засаг даргаар сунгуулдаг байгаа. Би үйл ажиллагаа явуулдаг гэрээ, зөвшөөрөлөө хуулбарлаж авчирч өгнө. Албан ёсны эзэн нь би өөрөө байгаа юм. Манай объект дээр Уламбаяр гэх байнга байдаг манаач арьс шир авдаг ажилтан байгаа. Мөн Аюурзана надад туслах ажилтан мөн грүүшик хийдэг Энхболд буюу Бооёо гэж дууддаг залуу байгаа. Би дээрхи ажилтануудтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Мөн дээрх хүмүүсийг ажилд авсан тушаал шийдвэрийг манай аж ахуй нэгж гаргаагүй. Би энэ хүнд худалдаж авсан бог малынхаа махыг зардаг түншүүд байгаа юм. Бид ажлын шугамаар нэгнийгээ таньдаг учир би Аюурзанад мах аваад мөнгө дутвал Ирка эгч рүү залгаад мөнгөө аваарай гэж хэлсэн байсан юм” гэх мэдүүлэг /1-р хавтас х-182 тал/,
гэрч П.Аюурзанийн: "Би 2018 оны 02 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө нагац ах Даваасамбуугийн Төв аймгийн Аргалант сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг мах худалдан авах цэгт ажиллаж байхад өглөө 05-06 цаг 30 минутын үед надтай хамт ажиллаж байсан груушик хийдэг Бооёко гэх залуу орж ирээд намайг сэрээгээд хүн мах өгье гэнээ хиллээд авъя гэхээр нь би гараад харахад хар өнгийн приус машинтай танихгүй 2 залуу ирчихсэн байсан ингээд би хил авч гараад жолооч нь багажаа онгойлгож мах гаргаж хиллэсэн. Хиллүүлсэн мах нь нойтон шинэ тарган мах байсан. Бүгдийг нь хиллэж дуусахад 400 кг татаж байсан. Ингээд тарган мах байна гэж хэлээд 1 кг тус бүрийг нь 4000 /дөрвөн мянган/ төгрөгөөр бодож нийт 1600000 /нэг сая зургаан зуун мянга/-н төгрөг болсон. 200000/хоёр зуун мянга/-н төгрөгийг нь бэлнээр өгөөд 1400000 мянган төгрөгийг нь дансаар шилжүүлсэн би дансаар мөнгө шилжүүлэхдээ Даваасамбуу ахын таньдаг Ирка гэх хүн рүү ярьж утасны дугаарыг нь мах тушаасан жолоочид өгөөд энэ утас руу дансаа явуулаад мөнгөө ав гэж хэлсэн байгаа. Иркагийн дугаар нь 99231768 гэсэн утас байдаг юм. Ингээд гар утсанд чинь орлого орсон мессэж ирэх үү гэж асуухад ирэхгүй миний утас гадаа унтарчихсан байгаа гэж хэлээд гараад явсан. Би махаа хиллэчихээд гарал үүслийн бичгийг аваад ороод ирээрэй гэж хэлээд орсон. Тэгээд тооцоогоо бодоод байж байхад араас орж ирээд тооцоогоо хийчихээд гарал үүслийн бичигээ дахин лавлаж асууж авахаа мартчихсан байна лээ. Би халуун уур савссан мах биш болохоор нь холоос явж байгаа юм болов уу гэж бодоод сайтар шалгаагүй юм. Би ер нь бол гарал үүслийн бичгийг нь шалгаж бүртгэж авдаг байгаа. Дээрхи 3 тооны адууны махыг бол шалгаж бүртгээгүй авчихсан юм энэ миний буруу” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хх-183 тал/, .. Эхний ирсэн 2 хүнээс адууны мах худалдаж аваад мөнгийг нь шилжүүлчихээд байж байтал дахиад нэг приус маркийн машинтай хүн адууны мах зарна гэж ирээд би махыг нь жинлэж үзэхэд 400 гаруй килограмм болоод 1500000 мянган төгрөгийг нь Эрдэнэжаргал эгч рүү ярьж дансаар шилжүүлээд 180000 төгрөгийг бэлнээр өгсөн байгаа. Би гарал үүслийн бичиг шалгаагүй авсан байгаа. Дээрх хүмүүсийг урьд өмнө нь харж байгаагүй” гэх мэдүүлэг /1-р хавтас х-189 тал/,
гэрч Т.Сумъяамягмарын: "2017 оны 11 сарын эхээр Тоёото Приус-20 ма| 68-72 УБЗ улсын дугаартай автомашиныг худалдан авсан цагаас хойш хувиараа Улаанбаатар хотод таксинд явж байгаа юм. Өчигдөр буюу 2018 оны 02 сарын 04-ний өдөр тэгш тоотой автомашин хөдөлгөөнд оролцохгүй байсан тул оройн 20:00 цаг хүртэл гэртээ байсан юм. Тэгээд орой 20:00 цагаас 23.00 цаг өнгөртөл таксинд явж байгаад гэр лүүгээ 00:00 цаг гээд харьж амарсан. Шөнө над руу 03:00 цагт М ах 80171915 дугаарын утсаар миний 88401903 дугаар луу утасдаж "юу байна ахын дүү, таксинд яваагүй юм уу, ах нь хот руу явж байсан автомашин явахгүй байна, чи ирээд машин чирээд хот руу оруулж тус болооч” гэж над руу хандсан юм. Тэгээд би машин чирэх татлага аваад Улаанбаатар хотоос гэрээсээ гараад Төв аймгийн Баянхангай сумын нутагт асфальтан замын урд талын хамгийн эхний колонк дээр 05:00 цаг өнгөрөөд очих үед машин нь асаалттай хүн байхгүй байсан. Тэгээд удаагүй байж байтал цаад талаас цагдаа гарч ирээд "чи юун хүн бэ, яах гэж байгаа " талаар асуусан. Би учир байдлаа хэлсэн. Миний бичиг баримтыг шалгаад Мийн талаар асууж байсан. Өөр зүйл болоогүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас х-184 тал/, ... Тус машиныг би 2017 оны 01 дүгээр сард Да хүрээ захаас хувь хүнээс 5 сая 800 мянган төгрөгөөр худалдаж аваад 2017 оны 05 дугаар сард Мд 5 сая 500 мянган төгрөгөөр зарахаар тохиролцоод тухайн үед М надаас машин худалдаж авахдаа бэлэн 4 сая төгрөг өгөөд 1 сая 500 мянган төгрөгийг нь тухайн машинаа явдаг лизингээр "Шинэ гангнам” банк бус санхүүгийн байгууллагат миний машины эзэмшлийг шилжүүлээд 1 сая 500 мянган төгрөгийг нь надад тухайн байгууллагаас гаргаж өгсөн. Ингээд өөрөө машинаа аваад унах болсон. Тухайн үед би М рүү машиныхаа нэрийг шилжүүлэх гэсэн боловч М хөдөөний паспорттой байсан учир банк бус санхүүгийн байгууллага нь зээл өгөхгүй гэх шаардлага тавиад М өөрөө надаас гуйгаад миний нэрээр гэрээ байгуулаад өөрөө тухайн байгууллагатаа надад зээлж авч өгсөн 1 сая 500 мянган төгрөгөө төлж дууссаныхаа дараа банк бус санхүүгийн байгууллагаасаа миний нэр дээр буцааж шилжүүлээд надаас нэрээ шилжүүлж авахаар тохиролцоод би зөвшөөрч өөрийнхөө нэр дээр банк бус санхүүгийн байгууллагатай гэрээ хийсэн байсан юм. М одоо бол банк бус санхүүгийн байгууллагат төлөх 1 сая 500 мянган төгрөгөө төлөөд дуусчихсан харин бичиг баримтаар нэрээ шилжүүлж амжаагүй байсан юм. Миний зүгээс Мтэй ямар нэгэн тооцоо өр ширийн асуудал байхгүй болсон.
Тухайн байгууллагат нь мөн төлөлт дууссан талаархи бичигээ өгсөн гэж байсан. Иймээс тухайн 92-71 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл бол Мийн өөрийн эзэмшлийн машин байгаа юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас х-188 тал/,
гэрч Х.Эрдэнэжаргалын: ".. Би 2018 оны 02 дугаар сарын 04-ний Даваасамбуугаас мах аваад мөнгөө өгөөгүй байсан ингээд 2018 оны 02 дугаар сарын 05-ны өглөө унтаж байхад танихгүй мобикомын дугаараас залгаад Даваасамбуугийн туслах ажилтан Шонх над руу залгаад Даваасамбуу ах утсаа авдаггүй ээ би мах авсан чинь мөнгө маань дутчихлаа тань руу дансны дугаар явуулья та 1400000 төгрөг явуулаач гээд мессежээр дансны дугаар явуулахаар би дахин нягталж тус утас руу нь залгаад чи яг Даваасамбуугийн дүү мөн үү гэж асуухад мөн байна гэж хэлсэн ингээд би тус данс руу нь мөнгийг нь мобайл банкаар явуулсан байгаа ингээд удалгүй дахин залгаад би Шонх байна таниас дахиад мөнгө гарах уу би дахиад мах авсан чинь мөнгөгүй байна гэхээр нь би зөрүүлээд чамд маргааш надад өгөх бог малын нойтон мах байгаа юу гэхэд зөндөө байгаа гэж хэлсэн. Ингээд би дахин мөнгө өгье гэж зөвшөөрөөд дахиад мессежээр дансны дугаар явуулахаар нь 1500000 төгрөг мобайлаар явуулсан байгаа. Би тухайн өдөр Даваасамбуугаас 1700000 орчим төгрөгийн мах аваад мөнгөө өгөөгүй байсан юм. Ингээд илүү мөнгө өгчихөөд дараа нь мах аваад суутгачихдаг болохоор зөвшөөрөөд өгсөн юм. Би маргааш нь Шонхоос асуухад хамт ажилладаг нөгөө туслахынхаа дугаараас залгаж мессеж явуулсан гэж байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас х-190 тал/,
иргэний нэхэмжлэгч Б.Онолбаярын: "Танай байгууллагад мал хулгайлах г хэрэгт холбогдон шалгагдаж байгаа байгаа манай харилцагч зээлдэгч Зуунжил овогтой Б гэх хүн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б17111564 тоот зээлийн гэрээг эхнэр Эрдэнэчулууны Мөнхзулын хамтаар байгуулж 8 сая 200 мянган төгрөгийн зээлийг 1 сарын 4.5 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай зээлж зээлийн барьцаанд 64-42 УБЗ улсын дугаартай Тоёото Приус маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийг автомашины лизингээр худалдаж авсан. Дээрх машин манай байгууллагын нэр дээр бүртгэлтэй байдаг ба гэрээний нөхцлөөр зээлийг бүрэн барагдуулж дууссаны дараагаар нэр дээр шилжүүлэх нөхцөлтэй байгаа энэ машин нь манай эзэмшлийн машин байгаа юм. Гэрээ байгуулснаас хойш нийтдээ 800 мянган төгрөг төлсөн үлдэгдэл 8 сая 56968 төгрөг байгаа гэрээний дагуу хугацаа хэтэрсэн хүү алданги нэмэгдүүлсэн хүү тооцогдож байгаа болно. Би хэргийн материалтай танилцана. Шүүх хуралд сууна. Манай байгууллагын зүгээс зээлийн хугацаа хэтэрсэн, төлөлт хоцорч ангилал буурсан зээл эрсдэх нөхцөл үүссэн байгаа тул барьцаа хөрөнгө болох 64-42 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэрээнд заасны дагуу хураан авч гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж байгууллагаа хохиролгүй болгох хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /1-р хавтас х-176 тал/, иргэний нэхэмжлэгч Э.Эрдэнэбатын: "Манай Хаан банкны барс тооцооны төвөөс тээврийн хэрэгслийн зээлээр авсан 07-81 УБӨ улсын дугаартай Тоёото Приус-22 маркийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэгт ашигласан үйл явдалтай холбоотойгоор Төв аймаг дахь Цагдаагийн газраас манай байгууллагат хандсантай холбоотойгоор манай байгууллагаас намайг иргэний нэхэмжлэгчээр томилж оролцуулсан байгаа. 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ-1 /зээлийн гэрээ/ барьцаат зээлийн гэрээг үндсэн зээлдэгч Батсүх овогтой Үүрийнтуяа, хамтран үүрэг гүйцэтгэгч Энхбаатар овогтой Б
нар байгуулж 5950000 төгрөгийг жилийн 21.6% хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар тээврийн хэрэгсэл худалдан авах зориулалтаар зээлсэн байгаа. Мөн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр фг-1 дугаар бүхий үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу /фидуци/-ийн гэрээг байгуулсан. Энэ гэрээ нь тухайн зээлийг төлөх хүртэл худалдан авсан тээврийн хэрэгсэл нь банкны нэр дээр байх агуулгатай гэрээ байх бөгөөд зээлдэгч нар зээлийн төлбөрөө бүрэн төлсөний дараа үндсэн зээлдэгчийн нэр дээр тээврийн хэрэгсэл шилжих талаар тохиролцсон гэрээ болно. Ингэхээр зээлдэгчийн зээлийн төлбөр төлж дуусах хүртэл хугацаанд ХААН банкны эзэмшилд тухайн тээврийн хэрэгсэл байна гэж ойлгож болно. Ингэхээр тус тээврийн хэрэгсэл нь гэрээний дагуу манай байгууллагын өмч байгаа. Анх зээл авахдаа 5950000 төгрөгийн зээл авсан бөгөөд зээлийг графикийн дагуу төлж байгаа. Одоо 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл нь 1928745 төгрөг байна. Одоогоор зээл хэвийн төлөгдөж байгаа. Зээлийн төлбөрийг төлөхөө больсон тохиолдолд банкинд учирсан хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /1-р хавтас х-177-178 тал/,
-"Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хавтас х-18-19 тал/, -мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хавтас х-39 тал/,
-гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хавп 123 тал/,
-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавт 125-132, тал/,
-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас х-133-141, 149-151 тал/,
-яллагдагч нарын гутлын уланд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас х-142-146 тал/,
-гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас х 148 тал/,
-2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №64 дугаартай шинжээ "....шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгийн гэх гэрэл зургийн үзүүлэлтийн 4-р хуудсанд байх гутлын улмын мөрний өлмий хэсгийн ерөнхий хээний зураглал нь яллагдагч Э.Балдоржийн гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан гэх гутлын улны өлмий хэсгийн хээтэй ижил төстэй байна” гэх дүгнэлт /1-р хавтас х-227-228 тал/,
-хохирогч Ц.Энхболдод хээр зүсмийн адууны ширэнд үзлэг хийж хүлэ өгсөн тэмдэглэл /1-р хавтас х-235,
-"Фэйр валуэшн” ХХК-ийн гаргасан №18/ЦХ-215 шинжээчийн дүгнэлт хавтас х-83-85 тал/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.М-ийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлахаар завдсан, бүлэглэн бусдын мал хулгайлах,
Шүүгдэгч З.Б, Ц.Ч, Э.Б, Ч.А, Э.Т, Н.Б нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч Г.М-ийн хүн амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан,
Г.М, З.Б, Ц.Ч, Э.Б, Ч.А, Э.Т, Н.Б нар нь бүлэглэн бусдын мал хулгайлсан үйлдэлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг бүрэн хангасан.
Бусдын мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь бүлэглэж үйлдсэн гэж,
Бусдын эд хөрөнгийн хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч гэж тус тус хуульчилсан,
шүүгдэгч Г.М, З.Б, Ц.Ч, Э.Б, Ч.А, Э.Т, Н.Б нар нь бүлэглэн бусдын мал хулгайлсан,
Шүүгдэгч Г.М нь бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан үйлдэлүүд нь шүүгдэгч нарын бие биенийхээ үйлдлийг харилцан гэрчлэн мэдүүлсэн мэдүүлгүүд болон гэрч, хохирогч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр тогтоогдсон тэдгээрийн үйлдэлд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Шүүгдэгч Г.М, З.Б, Ц.Ч, Э.Б, Ч.А, Э.Т, Н.Б нар нь бүлэглэн бусдын малыг нууц далд аргаар шунахайн сэдэлттэй санаатай үйлдлээр авсан,
Шүүгдэгч Г.М нь бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэлээр авахыг завдсан байна.
Завдах гэдэгт гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхийг ойлгох Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг бөгөөд бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдэл нь Г.М утас руу түүний унаж явсан 92-71 УБУ тээврийн хэрэгсэлийн эзэмшигч залгаснаар /гэрч Л.Базаргүрийн мэдүүлэгт тусгагсанаар/ гэмт хэрэг тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй болно.
Түүнчлэн Г.М нь орон байранд буюу хохирогч Б.Намнансүрэнгийн зуслангийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч орсноор хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал буюу бусдын орон байранд хууль бусаар нэвтэрснээр хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний бүх шинж хангагдах бөгөөд бусдын орон байранд хууль бусаар орсны дараа бусдын эд хөрөнгийг авахаар үйлдэл хийж, тухайн үйлдэл түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөж чадаагүй байна.
Гэмт хэрэг үйлдэх талаар хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан тохиролцоогүй боловч, хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон эдгээдийг ойлгоно. УДШ-ийн 2003 оны 5 сарын 5-ний өдрийн 10 дугаартай тогтоолын 7-д, бүлэглэн гүйцэтгэх гэж гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдснийг ойлгох тулЭрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1-т шүүгдэгч Г.М, З.Б, Ц.Ч, Э.Б, Ч.А, Э.Т, Н.Б нарыг бусдын малыг бүлэглэн хулгайлсан гэж үзнэ.
Г.М, З.Б, Ц.Ч, Э.Б, Ч.А, Э.Т, Н.Б нарын холбогдсон Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь "...бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн хорих ялын дээд хэмжээг таван жилийн хугацаагаар тогтоосон.
Шүүгдэгч нарын холбогдсон мал хулгайлах гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон...гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж ойлгоно.” гэсэн хөнгөн гэмт хэргийн ангилалд багтана.
Хохирогч Б.Нарансүрэнгийн гэрт орж бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг төгсөөгүй учраас /хх-6 тал/ түүнд хохирол учраагүй, хохирогч Ц.Энхболдод учирсан 10500000 төгрөгийн /3-р хавтас/ хохирлыг шүүгдэгч нар нөхөн төлсөн /шүүхэд шинээр гаргаж өгсөн баримтад тусгагдсанаар/баримтаар нотлогдсон тул шүүгдэгч Г.М, З.Б, Ц.Ч, Э.Б, Ч.А, Э.Т, Н.Б нарыг хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн гэж үзэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан дээрхи нөхцөл байдлыг Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарт хүлээлгэх хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгон гэмшсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо бусад байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг ялгамжтайгаар буюу шүүгдэгч З.Б, Ц.Ч, Э.Б, Ч.А, Э.Т, Н.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр тус тус тэнсэж,
Шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээгээр буюу 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч Г.М-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож, 240 цаг=30 хоног хорих ялтай дүйцэж байх тул 6 сарын хорих ял дээр нэмж биечлэн эдлэх ялыг 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.
Шүүгдэгч нарын бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж, түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, хулгайн эд зүйлийг зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлдэж ашигласан 07-81 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 4731000 төгрөг, 64-42 УБЗ улсын дугаартай прис маркийн тээврийн хэрэгслийн үнэ 8454460 төгрөг нийт 13185460 төгрөгийг нэр бүхий 7 шүүгдэгчээс хувь тэнцүүлэн нэг шүүгдэгчээс 1883637 тус тус гаргуулан Улсын орлого болговол зохино./2 хавтас хх-9 тал/
Харин 92-71 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хулгайн эд зүйл зөөж тээвэрлэсэн гэх үйлдэл тогтоогдоогүй байх тул,
07-81 УБӨ улсын дугаартай, 64-42 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслүүд нь шүүгдэгч нарын эзэмшигчил биш болох нь тогтоогдож байх тул хууль ёсны эзэмшигчид нь тус тус буцаан олголоо.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 61076 замагны дугаартай, 38000 гол төмрийн дугаартай ТОЗ-8 загварын бууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн байгууллагад хүргүүлэх нь зүйтэй.
Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч Ц.Ч 32 хоног, Г.М, Э.Б, З.Б, Ч.А, Э.Т, Н.Б нар тус тус 28 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцно.
Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг барагдуулсан байх тул шүүгдэгч Э.Балдоржийн эзэмшлийн угаалгын машин 1 ширхэг, шүүгдэгч Ч.Аын эзэмшлийн "Хитачи” маркийн 2 хаалгатай хөргөгч 1 ширхэг, шүүгдэгч З.Баттулгын эзэмшлийн "Шарп” маркийн 32 инчийн зурагт 1 ширхэг, шүүгдэгч Э.Тын эзэмшлийн угаалгын машин 1 ширхэг, шүүгдэгч Г.Мийн эзэмшлийн "Акира” маркийн угаалгын машин 1 ширхэг, шүүгдэгч Н.Бгийн эзэмшлийн "Хитачи” маркийн 32 инчийн зурагт 1 ширхэгийг тус тус битүүмжилсэн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.1.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн
ТОГТООХ нь:
М-ийг бүлэглэн бусдын мал хулгайлах, байнга амьдрах зориулалтай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлахыг завдах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч-д хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Ч.А-д хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Н.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар шүүгдэгч Э.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч З.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.Т-т хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тус тус тэнсэж,
-шүүгдэгч Г.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан /240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял 30 хоног хорих ялтай дүйцэнэ./ 30 хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж шүүгдэгч Г.М-ийн биечлэн эдлэх ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан 7 /долоо/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ийн цагдан хоригдсон 28 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Г.М-ийн ял эдлэх хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тооцсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 07-81 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 4731000 төгрөг, 64-42 УБЗ улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгслийн үнэ 8454460 төгрөг нийт 13185460 төгрөгийг нэр бүхий 7 шүүгдэгчээс хувь тэнцүүлэн шүүгдэгч Г.М Ц. Ч, Э.Б, З.Б, Ч.А, Э.Т, Н.Б нараас 1883637 /нэг сая найман зуун наян гурван мянга зургаан зуун гучин долоо/-н төгрөгийг тус тус гаргуулан Улсын орлого болгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,1, 1.2 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 61076 замагны дугаартай 38000 гол төмрийн дугаартай Тоз-8 маркийн бууг Төв аймгийн Цагдаагийн газарт хүргүүлж, 92-71 УБУ улсын дугаартай, 07- 81 УБӨ улсын дугаартай, 64-42 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигчдэд буцаан олгосугай.
8.Хохирогч Ц.Энхболдод 10500000 төгрөг төлсөн, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт тээврийн хэрэгслийн бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөгүй, шүүгдэгч Э.Б, З.Б,Ч.А, Э.Т, Н.Б нар нь 28 хоног, шүүгдэгч Ц.Ч нь 32 хоног цагдан хоригдсныг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийн эзэмшлийн угаалгын машин 1 ширхэг, шүүгдэгч Ч.Аын эзэмшлийн "Хитачи” маркийн 2 хаалгатай хөргөгч 1 ширхэг, шүүгдэгч З.Баттулгын эзэмшлийн "Шарп” маркийн 32 инчийн зурагт 1 ширхэг, шүүгдэгч Э.Тын эзэмшлийн угаалгын машин 1 ширхэг, шүүгдэгч Г.Мийн эзэмшлийн "Акира” маркийн угаалгын машин 1 ширхэг, шүүгдэгч Н.Бгийн эзэмшлийн "Хитачи” маркийн 32 инчийн зурагт 1 ширхэгийг битүүмжилсэн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
10.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
| Ц.ОТГОНЖАРГАЛ |
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ