Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/342

 

 

 

 

 

2021 9 21                                            2021/ШЦТ/342

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болдбаяр,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч Т.Ннарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ганжууржав Төмөрпүрэвийн Нд холбогдох эрүүгийн 2134000000297 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Ннь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Т.Н-нөгсөн: Гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Мөрдөн байцаалтад бүгдийг үнэн зөвөөр ярьсан тул нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Т.Ннь 2021 оны 7 дугаар сарын 10-ний өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг Цагаан хөтөл гэх газар Ч.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

 

Шүүгдэгч Т.Н-нөгсөн: “2021 оны 5 дугаар сард Бын найз Амараа гэх хүнээс машин авахаар очсон. Тэр үед Б нь согтуу ирээд үг хэлээр доромжлоод юугаар машин авах гэж байгаа юм, нарийндаа хатсан хүн энэ тэр гээд байсан. Тэгэхээр нь би уурлаад танд ямар хамаатай юм гэж хэлээд гараад явсан. Дараа нь ахин таарахаар нь би Бад хандан "Та яах гэж тэгж байдаг юм, танд хамаагүй зүйлд оролцоод" гэж хэлэхэд Б "Харин тиймээ миний буруу болсон байна лээ" гэж хэлэхээр нь яваад өгсөн. Түүнээс хойш Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Баруун талын Цагаан худаг гэх газарт 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Бтай уулзахад согтуу хавар болоод өнгөрсөн зүйлийг ахин яриад байсан. Таны насны хүнтэй муудна гэж юу байхав гэж хэлээд тайвшруулаад яриад суусан. Тэгэхэд Б миний мөрөн дээр гараараа дараад хавар болсон зүйлийн ахин яриад баярхаад элдвээр хэлээд ах нь чамайг цохичих уу гээд уурлаад байсан. Тэгээд Амараа, Б, Б.Н, Халзан бид нар пиво уугаад сууж байтал Б намайг бариад авахаар нь би хувцаснаас нь заамдаад автал миний шанаа хэсэгт нэг гараараа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд баруун гараараа Бын нүүр хэсэгт 1 удаа цохисон. Тэгж байтал Халзан бид хоёрыг салгасан. Халзан хориод байх үед Бын нүүр хэсэгт 1 удаа мөргөтөл Б газарт ойчоод өгсөн.“ гэх мэдүүлэг /хх 30-31/,

 

Хохирогч А.Бын өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр сумын төвөөс гарч хөдөө архи, пиво уусан. Юунаас болж Нд зодуулснаа мэдэхгүй байгаа. Ямар ч байсан Нтай муудалцаад намайг цохиод байсан. Миний зүүн нүд нэлэнхүйдээ хавдаж хөхөрсөн, баруун нүд улайсан, уруул хавдсан, баруун хөмсөг, зулай дээр язарсан, цээжин хэсэг нэлэнхүйдээ хөндүүр байна. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /хх 7-8/,

 

Гэрч Т.Энхцэцэгийн өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Довын гуанз орохоор яваад маргааш өглөө нь буюу 10-ны өдөр 8 цагийн орчим гэртээ ирэхэд манай хүн байхгүй байсан. Тэгээд би хаана явж байгаа талаар асуухад адуунд явж байна гэсэн. Тэгээд орой 16 цагийн орчим хонио услаад гэртээ ирэхэд манай нөхөр нүүр ам нь нэлэнхүйдээ хавдсан байдалтай халцарч урагдсан байсан. Тухайн үед яасан талаар асуухад Нд зодуулсан байсан. Одоогийн байдлаар бие нь өвдөөд байгаа.“ гэх мэдүүлэг /хх 11-12/,

 

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 7 дугаар сарын 27-ний өдрийн шинжээчийн №63 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.А.Бын биед уруул, баруун хөмсөгт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.4.5.6.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 7.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хх 18/, эмчийн үзлэгийн магадалгаа, гэрэл зургийн үзүүлэлт /хх 19-21/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгч Т.Ннь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үг хэлээр доромжилсон гэх шалтгаанаар хохирогч А.Бын эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь уруул, баруун хөмсөгт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан байна. Шүүгдэгч Т.Н-ндээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй болохыг дурдав

 

Хохирогч А.Бгэмт хэргийн улмаас хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохиролтой холбоотой баримт шүүхэд ирүүлээгүй байх тул шүүгдэгчийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал оруулсныг,

 

Шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлэх санал гаргасан байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна

 

Шүүгдэгч Т.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирол төлбөр нэхэмжилбэл маргах зүйлгүй төлнө гэх мөн хувийн байдал /урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй/ зэргийг харгалзан үзэв.

 

Улсын яллагчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэрэгт тохирсон гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.Ннь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, хохирол төлбөргүй, түүний хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан зорих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлөх үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн 2134000000297 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ганжууржав Төмөрпүрэвийн Нямлхагвыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нд 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Нямлхагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

 

4.Эрүүгийн 2134000000297 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

6.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,                          ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ