Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Боржигон овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн ******* Улсын яллагч ******* овогт *******н ******* Шүүгдэгч ******* овогт *******гийн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******т холбогдох 2023000420014 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, одоо сумын ерөнхий боловсролын сургуульд галч ажилтай, ам бүл-2, эхийн хамт Завхан аймгийн сумын багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******гийн ******* /Регистрийн дугаар: *******/ Шүүгдэгч Д.******* нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны оройн 19 цагийн орчимд Завхан аймгийн сум, багийн дугаар гудамж иргэн С.*******ын гэрт хөзөр тоглож байхдаа Л.*******той “чи намайг матаж унагаалаа” гэж маргалдан түүний цээжний зүүн хэсэг рүү хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны оройн 19 цагийн орчимд Завхан аймгийн сум, багийн дугаар гудамжинд байх иргэн С.*******ын гэрт Л.*******, С., Д., Л. нартай хөзөр тоглож байхдаа Л.*******той “чи намайг матаж унагаалаа” гэж маргалдан, түүний цээжний зүүн хэсэг рүү нь хутгалсан хэргийн үйл баримт нь Д.*******т хутгалуулсан талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч Л.*******ийн “...2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 19 цагт *******, , , буюу нарын хамт буюу ******* гэх хүний гэрт хөзөр тоглоод сууж байсан. Хөзөр тоглоод сууж байхад ******* надтай тоглоомноос болж маргаан үүсгэсэн. Тухайн үед ******* хаанаас авсныг мэдэхгүй хүрэн иштэй хутга аваад “чамайг хатгана шүү” гэж хэлсэн. Тэр үед ******* миний зүүн талд сандалд сууж байсан. Тэгээд би арай хутгалчихгүй байх гэж бодоод тоохгүй сууж байхад *******... улаан шар иштэй хутгаар ... миний зүүн суганы доод хавирга хэсэгт нэг удаа хутгалсан...” гэсэн мэдүүлэг, Тухайн хэргийн үйл баримтыг харснаа шууд тусган мэдүүлсэн гэрч Л.гийн “...2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 19 цагийн үед манай гэрт ...*******, *******, болон манай нөхөр ******* нар ... хөзөр тоглосон. Хөзөр тоглож байхад ******* *******ийг хутгална шүү айлгаад байсан. Тэр үед би арай хутгалахгүй байх гэж бодоод сууж байхад шүүгээнд байсан улаан шар иштэй хутгыг аваад баруун талд сууж байсан ...Л.*******ийн зүүн суганы доод хавирга хэсэгт нэг удаа хутгалсан...” гэсэн мэдүүлгээр, гэрч Д.ийн “...Би 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр *******, *******, , а нарын хамт ... Хөзөр тоглож байхад ******* нь “Би та нарыг... хутгална шүү” гэж согтуудаа орилоод сууж байсан. Тэгээд ******* гийн гэрийн шүүгээнээс улаан шар өнгийн иштэй хутга аваад ******* руу “чамайг хутгална шүү” гэж сууж байсан. Тэгээд нэг мэдэхэд ******* Л.*******ийг хутгалсан байсан. ...” гэсэн мэдүүлгээр, гэрч С.*******ын “...2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 19 цагийн үед манай гэрт *******, *******, болон манай эхнэр тавуулаа хөзөр тоглож байсан. Тэгэхэд ******* *******той хөзөр тоглосноос болж муудалцаж манай гэрийн улаан шар өнгийн иштэй хутгаар хутгалсан...” гэсэн мэдүүлгээр, Д.*******ын мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн “...2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ******* гэх айлд *******, , *******, нарын хамт хөзөр тоглож байхад “чи намайг матаж унагаалаа” гэж хэлэн тоглоомноос болж Л.*******той маргалдаж... улаан шар иштэй хутгаар *******ийн зүүн суганы доод хавирга хэсэгт 1 удаа хутгалсан юм. ...Би Л.*******ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч Д.*******ын үйлдлийн улмаас хохирогч Л.*******ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 000000062 дугаартай “1. Иргэн Л.*******ийн биед цээжний зүүн талд шарх гэмтэл учирсан байна. 2. Дээрх гэмтэл нь иртэй ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. 4. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. . Иргэн Л.*******ийн биед: Цээжний зүүн талд шарх гэмтэл учирсан нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргажээ. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Д.******* нь хохирогчийг хутгалсан үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч Д.******* иргэн Л.*******ийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг хутгалсан үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд Д.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Хохирогч нь шүүгдэгчээс хохирол, төлбөр нэхэмжлээгүй учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөр байхгүй гэж үзлээ. Шүүгдэгч Д.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Прокурор “Д.*******ын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, мөн зүйл зааснаар түүнд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх “ гэж санал гаргасныг яллагдагч хүлээн зөвшөөрсөн байна. Хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахаар Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заажээ. Дээрх хуулийн заалтаас үзвэл хязгаарлалт тогтоох, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг гэмт хэрэг үйлдсэн боловч ял оногдуулаагүй, эсхүл ял оногдуулсан боловч биечлэн эдлүүлээгүй этгээдэд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангах үүднээс хэрэглэж болно. Харин ял оногдуулж эдлүүлэхээр шийдвэрлэж байгаа тохиолдолд үндсэн ялтай хамт эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг давхар хэрэглэх нь зохимжгүй учир уг албадлагын арга хэмжээг давхар хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ. Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тул түүний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг буцаан авах талаар хэргийн оролцогч нараас хүсэлт гаргаагүй учир устгах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1., 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн .4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч Д.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 4. Шүүгдэгч Д.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. . Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 26 см урттай /ажлын хэсэг нь 1 см, бариул хэсэг нь 9 см урттай/ улаан иштэй хутгыг устгасугай. 6. Шүүгдэгч Д.*******ын эзэмшлээс улсын дугааргүй, ногоон өнгийн, Их хурд нэртэй, Хятад үйлдвэрлэсэн мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн /10 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай. 7. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ