Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2014/0371

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН МАГАДЛАЛ

 

2014 оны 09 сарын 17 өдөр                    Дугаар 371                                          Улаанбаатар хот

 

 

М.Д, Д.Б нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгч М.Д, түүний өмгөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч З.С, Ц.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 338 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-гийн гаргасан давж заалдах гомдлоор, М.Д, Д.Б нарын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Д, Д.Б нар шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ: “Миний бие Баянгол дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 410 дугаар захирамж гарсныг 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мэдээд Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс иргэн Мягмарын Д миний болон охин Д нарын эзэмшихээр хүсэлтээ гаргасан газрыг иргэн Г.М-гийн худалдаж авсан гэх газарт багтааж гаргасан Баянгол дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 410 дугаар захирамж, 2011 оны 10 дугаар у ,сарын 13-ны өдрийн 490 дүгээр захирамжийн хавсралтад орсон Г.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хянаад 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1925 дугаар захирамжаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3-т зааснаар “Нэхэмжлэлд захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй” гэж үзэн хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан.

2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нийслэлийн Засаг даргад хандан  өргөдөл

 

гаргасан ба 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдөр бүртгэлийн дэвтрийн 1956-д бүртгэн авсан байна. Гэвч иргэдийн гомдолд 30 хоногийн дотор хариу өгөх хуулийн заалтын дагуу хариу өгөөгүй тул бүртгэлийн хэлтэст өөрийн өмгөөлөгчийн хамт 2013 оны 6 дугаар сарын 6-ны өдөр очиж өргөдлийн хариуг нэхсэн ч материал маань үрэгдсэнийг мэдмэгц Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан.

Энэ газрыг охин бид хоёр 2004 оноос хойш ашиглаж эхэлсэн. 2009 оны 6 дугаар сарын 20-нд “Б” ХХК-иар кадастрын зураг хийлгэсэн. 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргаар уламжлуулан Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр бүхий 13 өрх газар эзэмших < хүсэлтээ гаргасан. Энэ өргөдлийг 2011 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хурлын дарга тус дүүргийн газар зохион байгуулагч П.Мөнхбаатарт хүлээлгэн өгсөн ба хүлээлцэхэд миний ах Мягмарын Г байлцсан.

Тухайн үед ажиллаж байсан газар зохион байгуулагч Г.Мөнхбаатар нь М.Д миний болон охин Д.Б нарын эзэмшихээр хүсэлт гаргасан газрын кадастрын зураг, зургийн санг өөрчлөөд ажлаасаа гарсан байдаг. Дээрх нэр бүхий айлууд 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдөр шинээр томилогдсон Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Баянгол дүүргийн Засаг дарга нарт энэ газрыг эзэмших хүсэлт тавьж байгаагаа дахин уламжилсан ба дүүргийн Өмч, газрын харилцааны албанд өргөдлийг бүртгэн авч хурлаар хэлэлцүүлэхээр болсон.

Миний бие М.Д болон охин Д.Б бид хоёр энэ газрыг 2004 оноос хойш ашиглаж, энэ газар дээрээ амьдарч 2007 оноос блокны тоног төхөөрөмж оруулж ирэн 30 ажилчидтай ажлын байр бий болгосон. Бид эзэмшлийн газраа өөрсдийн өмчлөлд шилжүүлэн авахаар газрын тоо бүртгэлийн хуудас, өргөдлөө өгөөд дөрвөн жил болж байна. Гэтэл энэ газрыг ямар арга замаар өөрийн харьяалалд шилжүүлсэн нь мэдэгдэхгүй байгаа Г.М гэгч гарч ирэн ногоо тарихад саад болж байна хэмээн маргаан үүсгэж эхэлсэн.

Иргэн Г.М-д ногоо тарих зориулалтаар гарсан 410 дугаар захирамж нь энэ газарт тодорхой хөрөнгө оруулалт хийсэн бидний эрх ашгийг ноцтой хохирооход хүргэж, иргэдийн хөрөнгийг үнэгүйдүүлсэн хууль бус алхам гэж үзэж байгаа тул бидний нэхэмжлэлийн шаардлагыг ханган, Баянгол Дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 410 дугаар захирамжийн Ч.Г, Г.М нарт холбогдох хэсэг, мөн 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 490 дүгээр захирамжуудын иргэн Г.М-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн

 

Ч.Г-т 2004 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Баянгол дүүргийн Засаг даргын 275 дугаар захирамжийн дагуу 3105 м.кв газрыг хүнсний ногоо тарих зориулалтаар эзэмшүүлсэн. Үүний дараа 2006 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 418 дугаар захирамжаар 8400 метр квадрат болгон ихэсгэсэн. Уг газрыг 2 жил эзэмших хугацаандаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан заалтыг хэрэгжүүлээгүй. 2004 онд 3105 метр квадрат газрын хажууд иргэн М.Д нь хаашаа буулган хаягаа авсан байсан бөгөөд 2006 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 418 дугаар захирамжаар газар олгохдоо М.Дийн хаашаа барьж, хаягаа авсан байсан газартай давхардуулан олгосон. Гэтэл энэ газар дээр М.Д амьдарч байсан, мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь 1 бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэсэн заалтыг зөрчсөн. Мөн маргаан бүхий газрыг 2 жил 2 сарын хугацаанд зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй учраас энэ газрыг хуулийн дагуу эзэмшиж байсан гэдэг нь хууль бус болно. Баянгол дүүргийн 20 дугаар хорооны мэдүүлэг, иргэний үнэмлэхийн хаягийн бүртгэл зэргээс үзвэл уг газар дээр М.Д нь 2004 оноос хойш амьдарч байсан нь тогтоогддог. Хэрэв бусдын эзэмшлийн газар дээр буусан бол Газрын алба нүүлгэх эрх хэмжээтэй. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Ч.Г нь Баянгол дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 418 дугаар шийдвэрээр 8400 метр квадрат газрыг 5 /таван/ жилийн хугацаатай ногоо тарих зориулалтаар эзэмшиж байгаад 2011 оны 5 дугаар сарын 6-ны өдөр иргэн Г.М-тай эрх шилжүүлэх тухай гэрээг байгуулан шилжүүлсэн байна.

Иргэн Ч.Г, Г.М нарын гаргасан иргэний хүсэлт, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг, эрх шилжүүлэх тухай гэрээ зэргийг үндэслэн Газрын албаны дэргэдэх техникийн зөвлөлийн хурлаар 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдөр орж нэр шилжүүлэх у саналтайгаар тухайн газар эзэмших эрхийг хэлэлцжээ.

Баянгол дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 410 дугаар захирамжаар иргэн Г.М-д 5672 метр квадрат газрыг ногоо тарих зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн боловч 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 490 дугаар захирамжаар зогсоол болон орц, гарцын асуудлыг шийдэж 6472 метр квадрат талбай болгон өөрчилсөн байна.

Дүүргийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-д зааснаар уг газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцаагүй байсан

 

тул өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд иргэн Г.М-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч М.Д, Д.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Г.М-ийн шүүхэд ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Г.М нь 2011 оны 5 дугаар сарын 6-ны өдөр иргэн Ч.Г-ын Баянгол дүүргийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 418 дугаар захирамжаар 8400 метр квадрат газрыг 6 жилийн С хугацаатай, ногоо тарих зориулалтаар эзэмшиж байсныг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж авсан. Баянгол дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 410 дугаар захирамжаар П.Мд 5672 метр квадрат газрыг ногоо тарих зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд орц, гарцын асуудлыг шийдэж 6472 метр квадрат талбай болгон өөрчилсөн. Г.М Ч.Г-аас газар шилжүүлэх үед уг газар нь бусдын эзэмшиж байсан газартай давхцаагүй байсан.

Г.Мг эзэмшил газартаа үйл ажиллагаа явуулах гэхэд иргэн М.Д түүний эзэмшил газарт блокоор хашаа барьж П.М-гийн болон дүүргийн газрын 7 ; албаны хүмүүсийн шаардлагыг хүлээж авахгүй, их хэмжээний мөнгө нэхэж, ажил хийхэд саад учруулж байсан тул Баянгол дүүргийн шүүхэд хандаж 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1993 дугаар шийдвэрээр газар чөлөөлүүлэх болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 338 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Д, Д.Б нарын “Баянгол дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 410 дугаар захирамжийн Г.М, Ч.Г нарт холбогдох хэсэг, 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 490 дүгээр захирамжийн Г.М-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцээд хариуцагчаас хэргийн нөхцөл байдлыг шалган тодруулж, дахин шинэ акт гаргах хүртэл Баянгол дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 410 дугаар захирамжийн Г.М, Ч.Г-т нарт холбогдох хэсэг, тус дүүргийн 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 490 дүгээр захирамжийн Г.М-д холбогдох хэсгийг тус тус түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б давж заалдах гомдолдоо: “...1-рт: Нэхэмжлэгч М.Д, Д.Б нарын нэхэмжлэлийн шаардлагууд болон Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч М.Д, М.Баярмаа нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа маргаан бүхий газрыг 2004 оноос ашиглаж, энэ газар дээрээ амьдарч 2007 оноос блокны тоног төхөөрөмжийг оруулж ирэн 30 ажилтантай ажлын байр бий болгосон, бид эзэмшлийн газраа өөрсдийн өмчлөлд шилжүүлэн авахаар газрын тоо бүртгэлийн хуудас, өргөдлөө өгөөд 4 жил болж байна. Охин бид 2 газрыг 2004 оноос ашиглаж ирсэн. 2009.06.20-нд “Б т” ХХК-иар кадастрын зураг хийлгэсэн. 2011.5.10-ны өдөр Баянгол дүүргийн г 20-р хорооны Засаг даргаар уламжлуулан Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад газар эзэмших хүсэлтээ гаргасан гэдэг нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, дахь заалтуудыг бүхэлд нь зөрчиж хөөн хэлэлцэх хугацааг 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 8 жил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн.

  1. рт: Нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан Баянгол дүүргийн 20 дугаар хороо ТЭЦ-4 цахилгаан станцын урд байрлах газар нь анх Баянгол дүүргийн Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 275 дугаар захирамжаар Ч.Г-т 3105 м.кв газрыг хүнсний ногоо тарих зориулалтаар эзэмшүүлж мөн 2006 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 418 дугаар захирамжаар дээрх 3105 м.кв газрын талбайн хэмжээг нэмэгдүүлж 8400 м.кв газрыг эзэмшүүлсэн. Гэвч уг газрыг 2004 оноос эзэмшиж байсан гэх Д, Баярмаа нартай холбоотой бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай давхацсан гэх асуудал огт гаргаагүй.
  2. рт: Иргэн Ч.Г нь Баянгол дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 418 дугаар шийдвэрээр 8400 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшиж байгаад, 2011 оны 5 дугаар сарын 6-ны өдөр иргэн Г.М-д иргэний хүсэлт, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ зааг, байршил нэгж талбайг харуулсан тойм зураг, эрх шилжүүлэх гэрээг үндэслэн газрын албаны дэргэдэх техникийн зөвлөлийн хуралд 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдөр орж нэр шилжүүлэх, тухайн газар эзэмших эрхийг хэлэлцсэн.
  3. рт: Баянгол дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 2-ны өдрийн 410 дугаар захирамжаар иргэн Г.М-д 5672 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн боловч кадастрын зураглал буруугаас дахин хурлаар оруулж 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 490 дүгээр захирамжаар зогсоол болон гарц орцын асуудлыг шийдэж 6472 м.кв талбай болгон өөрчилсөн.
  4. рт: Ч.Г-аас Г.М-д газар шилжүүлэх үед уг газар нь бусдын
 

эзэмшил өмчлөлд байгаа газартай давхцаагүй байсан болох нь Баянгол дүүргийн Засаг даргын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар, шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтуудаар нотлогдсон.

  1. рт: Нэхэмжлэгч М.Д, Д.Б нар нь эрх бүхий байгууллагын ямар ч зөвшөөрөлгүй газар эзэмших гэрээ. гэрчилгээгүй, газрын мэдээллийн санд бүртгүүлээгүй газарт өөрсдийн сайн дураар хашаа барьж үл хөдлөх байшин барьсан нь хавтаст хэрэгт авагдсан Баянгол дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, гэрчүүдийн мэдүүлэг, Баянгол дүүргийн өмч газрын харилцааны албаны газар зохион байгуулагч Г.Мөнхбаатарын шүүхэд гаргасан тайлбар, Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1993 дугаар шийдвэрээр бүрэн нотлогдсон. Мөнхбаатар нь Мөнхнасангийн эзэмшил газраас нүүх талаар Д-т удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж байсан.
  2. рт: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1066 дугаар захирамжийн дагуу ГХГЗЗГ-ын даргын 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/70 томилогдсон ажлын хэсгээс гарсан шинжээчийн маргаан бүхий газарт хийсэн үзлэг /фото/ зураг, бодит газар дээр хийсэн хэмжилтээр Г.М-ийн эзэмшил газар 5083 м.кв, М.Дийнх 1203 м .кв газар байна.

        Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд 18633307767650 нэгж

талбарын дугаар бүхий Г.М-ийн эзэмших газар нь 6179 м.кв талбайтайгаар бүтгэгдсэн.

Харин Дийнх гэх газар нь НГАКМС-нд бүртгэгдээгүй байна гэсэн дүгнэлт гарсаар байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн талд үйлчилж гуравдагч этгээдийн хууль ёсоор эзэмшиж байгаа газрын захирамжуудыг түдгэлзүүлсэнд гомдолтой байна.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 338 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргийн хүрээнд цуглуулах боломжтой баримтыг дутуу бүрдүүлсэн, хэргийн оролцогчид нь "... нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн эсэх...” талаар маргаж байхад тэдгээрийн тайлбар, холбогдох баримтыг үнэлж дүгнэлгүй, хариуцагчийг хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж, захиргааны актыг дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч М.Д, Д.Б нар нь нэхэмжлэлдээ “... газар эзэмших хүсэлтээ Баянгол дүүргийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Газрын албанд удаа дараа гаргасан боловч газрын албаны ажилтан кадастрын мэдээллийн санг өөрчилж Г.М-д газар олгосон нь хууль бус байна” гэж дурдаж, 2009 онд Б т ХХК-иар хийлгэсэн кадастрын зураглал, эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас зэргийг хавсарган ирүүлсэн, гэрч газар зохион байгуулагч Мөнхбаатар нь “эдгээр иргэд ... газар эзэмших хүсэлт гаргаж байсан ...” гэх мэдүүлэг хэрэгт авагджээ.

Мөн гуравдагч этгээд Г.М-ийн эзэмшиж буй газрын байршлын кадастрын зураг[1] 2013.06.05-ны өдрийн байдлаар хэрэгт авагдсан боловч эдгээр баримтаас нэхэмжлэгч нар газар эзэмших хүсэлтээ хэзээ, хаана гаргасан, түүнийг < хэрхэн шийдвэрлэсэн, хүсэлт гаргах үед нь уг газрыг бусад этгээд хууль ёсоор эзэмшиж байсан эсэх зэрэг уг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлууд тогтоогдохооргүй байна.

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 -д заасан үүргийнхээ хүрээнд хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга болон газрын алба нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4, 32.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч бүртгэсэн эсэх, уг хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж хэзээ хариу өгсөн талаарх баримтууд, мөн гуравдагч этгээд Г.М-д тус дүүргийн Засаг даргын 2011 оны 410, 490 дүгээр захирамжуудаар эзэмшүүлэх эрх олгосон 5672 м.кв, 6472 м.кв газрын байршил, хил хязгаар, хэмжээг харуулсан кадастрын зураглал байгаа эсэх, газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд анх хэзээ, хэний нэр дээр ямар шийдвэрийг үндэслэн хэн бүртгэсэн, өөрчлөлт оруулсан зэргийг хариуцагч болон зохих байгууллагаас тодруулах, түүнчлэн шаардлагатай гэж үзвэл Газрын албаны бүртгэлийн дэвтрүүд болон архивын бичиг баримтад үзлэг хийх зэрэг ажиллагаа явуулан хэрэгт ач холбогдолтой баримтуудыг цуглуулж хэргийг шийдвэрлэх боломжтой байжээ. Гэтэл уг уг үүргээ биелүүлэлгүй маргаан бүхий захиргааны актыг дахин шинэ акт гартал түдгэлзүүлсэн нь учир дутагдалтай болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай дээрх баримтуудыг цуглуулж, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэн нэхэмжлэгч нарын эзэмших хүсэлт гаргасан гэх 1200 м.кв газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан "... бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцаагүй байх” шаардлагыг хангасан эсэх,

 

маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн эсэх зэрэгт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Мөн хариуцагч, гуравдагч этгээд нар нь нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн талаар тайлбар үндэслэл гаргаж маргаж байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д заасан нөхцөл байдал тогтоогдсон эсэх талаар хэргийн оролцогчдын тайлбар, холбогдох бар үнэлж, гохих дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4-т : асныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 201 оны 7 дугаар сарын 2 -ний өдрийн 338 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлгээр буцаасугай.
  2.  

     
     

    Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний эрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-ээс гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

 

 

 

 

 

 

 

Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа 

шүүгч Н.Хонинхүү

шүүгч С.Мөнхжаргал