| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0183/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/221 |
| Огноо | 2020-06-30 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | .Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2020/ШЦТ/221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга: Х.Ундрах-оргил,
Шүүгдэгч: *******,*******,*******, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000169 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,******* овогт**************,
2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,******* овогт**************,
3. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, овогт,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч*******,*******, ******* нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Буйлсан” гэх газарт 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын олборлолт, эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд: 1. Шүүгдэгч*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....Миний хувьд *******,******* нарын хамт Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр баг Буйлсан гэх газарт ашигт малтмалын эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулсан нь үнэн. Тиймээс би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Үйл ажиллагаа явуулахдаа ашигласан 10 куб см хэмжээтэй усан буу төхөөрөмж 1 ширхэг, 07-43 УНС улсын дугаартай Дэевоо М04501 маркийн авто машин 1 ширхэг, Хюндай 2900 маркийн экскаватор 1 ширхэг зэрэг эд хөрөнгө нь бүгд миний эзэмшлийн эд зүйл…гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 246-248 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3.Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....Миний хувьд*******,******* нарын хамт Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр баг Буйлсан гэх газарт ашигт малтмалын эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулсан нь үнэн. Тиймээс би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 4-5 /
4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
5. Шүүгдэгч******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....Би*******, ******* нарын хамт Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр баг Буйлсан гэх газарт ашигт малтмалын эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулсан нь үнэн. Тиймээс би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 10-12 /
6. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
7. Иргэний нэхэмжлэгчын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....Миний хувьд “Ойт бүс” ХХК-ний шинжээчийн гаргасан дүгнэлтээр байгаль орчны хохирлын үнэлгээ нь 6.122.770 төгрөг гарсан байсан. Тиймээс би буруутай этгээдүүдээс дээрх дүгнэлтээр тогтоогдсон байгаль орчинд учруулсан хохирлыг нэхэмжлэх болно...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-35, 240-241/,
8. Гэрч Б.Дарханбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....Би Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурийн баталсан удирдамжийн дагуу Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Ихбаяр мэргэжилтэн Г.Хүрэлсүх, Цагдаагийн газрын ажилтан нарын хамт Баянхонгор аймгийн Заг, Бөмбөгөр сумын нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж ажилласан. Шалгалтын явцад Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг Буйлсан гэх газарт үйл ажиллагаа явуулж байгаа байдалтай газар дээр нь очиж танилцахад тухайн газарт 2 гэр барьсан байсан. Мөн нэг унагалдай трактор ажиллаж байсан. Мөн нэг ширхэг жижигхэн усан буу төхөөрөмж ажиллаж шороо угааж байсан. Мөн нэг экскаватор , нэг ширхэг ачааны автомашины зэрэг нь зүгээр зогсож байсан. Мөн тухайн газарт 2 хэсэг газар нүх ухсан байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 36/,
9. Гэрч М.Амарболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .....Би Алтангадас шүтээн нэртэй нөхөрлөлийг 2018 оны 10 дугаар сард байгуулсан. Манай нөхөрлөл нь уул уурхайн нөхөн сэргээлт явуулах тусгай зөвшөөрөл байхгүй. Манай нөхөрлөл 2019 онд ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, Бөмбөгөр сумын засаг даргатай ямар нэг гэрээ байгуулаагүй...гэх мэдүүлэг /1-р ххийн 41-43 /,
10. Гэрч И.Галбадрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....Манай гэр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын төвд байдаг бөгөөд манай сумын Батбаяр бид хоёр 2019 оны хавар долоо долоон сая төгрөг нийлүүлээд хүмүүс унагалдай гэж нэрлэдэг 55 маркийн экскаватор трактор худалдаж авсан байсан юм. Тэгээд тэр тракторыг Батбаяр бид хоёр ээлжилж хэрэглэдэг байсан юм. Тэгээд 2019 оны намар Батбаяраас Энх-Амгалан түр гуйж авч явсан гэсэн тэгээд эргүүлж өгсөн гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 45/
11. Гэрч С.Төрсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....Би Энх-Амгалан гэх хүний хариуцан ажиллуулж байсан уурхайд 2019 оны 09 сарын 01-ний өдрөөс эхэлж ажилласан..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-49 /,
12. Гэрч С.Түмэндэмбэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....Би энэ нөхөрлөлд ковш трактор барьж байсан. Уг нөхөрлөл нь 7 хоногийн өмнөөс буюу 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлаа эхэлсэн. Би ажил эхэлсэн өдрөөс нь эхлэн ажиллаж байна. Би нөхөрлөлийн нэрийг мэдэхгүй захирал нь Энх-Амгалан гэх хүн байдаг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-51 /,
13. Гэрч Л.Гантөмөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....*******гийн уурхайд 2019 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр экскаваторын операторчоор ажилд орсон. Тэгээд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр баг “Буйлсан” гэх газарт HYUNDAI-2900LC экскаваторын операторчоор ажиллаж байна. 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө одоо үүсгэсэн байгаа нуурын нүхийг шороогоор дарж булаад буулгана гэж нөхөрлөлийн захирал******* хэлж байсан. Манай нөхөрлөлийн захирал******* Улаанбаатар хот руу айлын найрт явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 123-124/
14. Гэрч М.Ариунболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....Би Энх-Амгалангийн уурхайд 2019 оны 09 дүгээр сард ажилд орсон. Манайх Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Буйлсан гэх газарт үйл ажиллагаа явуулаад 1 сар болж байна...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 125-126 /,
15. Шинжээч А.Цэнд-Аюуш мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би мөрдөгчөөс ирүүлсэн тогтоолын дагуу Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг Буйлсан гэх газарт нэр бүхий иргэдийн үйл ажиллагаа явуулсан газарт шинжилгээ хийж дүгнэлт гаргасан. Тухайн газарт шинжилгээ хийхээр очиход үйл ажиллагаа нь зогсчихсон, усан буу төхөөрөмж байрлуулсан, нуураа бүрэн үүсгээгүй, баруун хойд хэсэгт нь нүх ухсан, нуур байгуулах нүх ухсан байдалтай байсан. Тэгээд тухайн газарт шинжилгээ хийхэд нэр бүхий иргэд нь 742 метр квадрат буюу 1696м2 буюу 0.17 га хэмжээтэй газарт үйл ажиллагаа явуулсан байсан. Энэ нь урьд өмнө нь эвдэгдсэн газар байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 159- 160/
16. Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-н 2020 оны 04 дүгээр сарын 23- ны өдрийн 1/17 дугаартай: 1. Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий газар нь улсын аль нэг тусгай хамгаалалттай газар, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газартай давхцалгүй байна. 2. Тухайн эвдэгдсэн талбай нь 281м2 буюу 0,03га хэмжээтэй бөгөөд байгаль орчны хохирлын үнэлгээ нь 196305 төгрөг болж байна. 3. Тухайн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 242468 төгрөг болж байна. 4. Тухайн солбицол бүхий газар нь урьд өмнө уул уурхайн үйл ажиллагаанд өртөж эвдэгдсэн газар байсан байна....гэх дүгнэлт /хх-ийн 40/
17. Энх-Нахиа ХХК-н 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 56 дугаартай шинжээчийн: 1. Экскаватор 45.000.000 төгрөг, 2. Экскаватор трактор 10.000.000 төгрөг, 3. Усан буу төхөөрөмж 5.000.000 төгрөг, 4. Ачааны автомашин 12.00.000 төгрөг, Эзэмшлийн эд зүйлийн нийт үнэ 72.000.000 ( Далан хоёр сая ) төгрөг...гэх дүгнэлт /хх-ийн 87/
18. Энх-Нахиа ХХК-н 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 271 дугаартай шинжээчийн: 1. Унагалдай трактор 2.000.000 төгрөг, 2. Шороо угаагч ком төхөөрөмж 200.000 төгрөг, 3. Мотор 300.000 төгрөг, нийт ( хоёр сая таван зуун мянга ) 2.500.000 төгрөг....гэх дүгнэлт /хх-ийн 67/
19. Энх-Нахиа ХХК-н 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 239 дугаартай шинжээчийн: 1. 75-17 УБ дугаартай шороо түрэгч трактор 8.000.000 төгрөг 2. 30квт Дизель мотор 3.500.000 төгрөг...гэх дүгнэлт /хх-ийн 48/
20. Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1/25 дугаартай: 1. “Алтангадас шүтээн” нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулсан гэх нийт 1692м2 буюу 0.17га талбай нь урьд өмнө ухагдаж эвдэгдсэн газар байсан боловч үйл ажиллагаа явуулсан газрын хэвлийн эвдрэл тодорхой байсан учраас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг тооцох боломжтой байна. 2. “Алтангадас шүтээн” нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулсан гэх талбай нь улсын тусгай хамгаалалттай газар, ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газартай давхцалгүй байна. 3. “Алтангадас шүтээн” нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулсан гэх тайлбагаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 167.205 төгрөг, мөн тус талбайг нөхөн сэргээх ажлын зардал 258.395 төгрөг болж байна. 4. Тус нөхөрлөлд Ашигт малтмал, газрын тосны газраас ямар нэгэн дүгнэлт бүхий талбай байхгүй байна...гэх дүгнэлт /хх-ийн 82/
21. Байгаль орчинд учруулсан хохирлыг шинжилгээ хийж тогтоосоншинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 19/13 дугаартай: 1. Координат бүхий талбайд алт ашиглах үйл ажиллагаа явуулсны улмаас3955.4м3 дөрвөн хэсэг овоолго үүсгэн 0.508 га газар, хөрс эвдрэлд оруулсан байна (БОХҮ тайлан 4-5 дугаар хуудас зураг 1, хүснэгт 1) 2. Голын гольдрол өөрчлөөгүй, ой, усан сан бүхий газрын хамгаалалтын бүсэд ороогүй, хохирол учруулаагүй байна. Ашиглалтын үйл ажиллагаанд өртөн эвдрэлд орсон 0.508 га буюу 5089.6м2 талбайд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг тооцоход газрын хэвлий 3.255.400 төгрөг, усны эх үүсвэр тодорхойгүй тул хохирол тооцоогүй, эдэлбэр газарт 19.050 төгрөг, хөрсөн бүрхэвчид 2.848.320 төгрөг, нийт 6.122.770 төгрөг (Зургаан сая нэг зуун хорин хоёр мянга долоон зуун далан) хохирол учруулсан байна. 3. Тус газарт 0.508 га талбайд 5155.8м3 газрыг нөхөн сэргээх шаардлагатай ба техникийн нөхөн сэргээлт хийхэд 4.243.450 төгрөг, биологийн нөхөн сэргээлт хийхэд 1.504.520 төгрөг, хяналт, мониторингийн зардал 517.300 төгрөг, нийт 6.265.280 ( Зургаан сая хоёр зуун жаран таван мянга хоёр зуун наян) төгрөг зарцуулагдах тооцоо гарсан болно...гэх дүгнэлт /хх-ийн 132-155/ болон 1-р хх-ийн 18-22, 111-119 дугаар хуудсанд авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 1- р хх-ийн 28-29 дүгээр хуудсанд авагдсан эд зүйл хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, 1-р хх-ийн 221-224, 2-р хх-ийн 42-46 дугаар хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, 55-80 дугаар хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг, буйлсан гэх газарт “алтан-гадас шүтээн” нөхөрлөлийн эвдсэн 0.17га талбайн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардлын тооцоо зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүхээс шүүгдэгч*******, *******,******* нар нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Буйлсан” гэх газарт 2019 оны 09 дүгээр сарын 01-наас 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрүүдэд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг явуулж байгаль орчинд 6.122.770 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч, иргэний нэхэмжлэгчын мэдүүлэг, гэрч М.Амарболд, И.Галбадрах, С.Төрсайхан, Л.Гантөмөр, М.Ариунболд мэдүүлэг, Нуман алтай ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Энх-Нахиа ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 340 дугаартай шинжээчийн дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ. Иймд шүүгдэгч*******, *******,******* нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1- д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч*******, *******,******* нарт тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүх шүүгдэгч*******, *******,******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нар нь байгаль орчинд 6.122.770 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нар нь уг хохирлыг нөхөн төлөхөө бичгээр илэрхийлсэн тул шүүгдэгч*******, *******,******* нараас 6.122.770 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Засгийн газрын тусгай сангийн байгаль орчин уур амьсгалын санд төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 07-43 УНС улсын дугаартай авто машин, 2900 маркийн экскаватор, зэргийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 07-ний өдрийн тогтоолыг, түрэгч ковшыг битүүмжилсэн 2020 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч*******, *******,******* нараас 2900 маркийн экскаватор буюу түүний үнэ 5.200.000 төгрөгийг, бага оврын экскаватор буюу түүний үнэ 1.500.000 төгрөгийг, ачааны авто машин буюу түүний үнэ 1.500.000 төгрөгийг, түрэгч ковш буюу түүний үнэ 8.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлж дээрх 2900 маркийн экскаватор, бага оврын экскаватор, ачааны авто машин ковш зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч нарт нь буцаан олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. Харин уг гэмт хэргийг үйлдэхэд ашигласан усан буу нэг ширхэг, цахилгаан үүсгүүр нэг ширхэг зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг усан буу, цахилгаан үүсгүүр мотор зэргийг шүүгдэгч нарын байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор худалдан борлуулж, хохирлоос илүү гарсан үнийг улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. Хэрэгт эд мөрийн баримтаар хэргийн газрын үзлэг хийсэн тухай СД-ийг хураан авсан мөрдөгчийн 2020 оны 02 дугаар сарын 15-ний тогтоолыг хүчингүй болгож уг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. Шүүгдэгч*******, *******,******* нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нар гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв. Шүүгдэгч нар нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч******* овогт******* Энх-Амгалан,******* овогт**************, овогт нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1–д заасныг журамлан шүүгдэгч******* овогт******* Энх-Амгалан,******* овогт**************, овогт нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зургаан / 06 / сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч*******, *******,******* нарт зургаан / 06 / сарын хугацааны дотор гэмт хэргийн хор уршгийг арилгах үүргийг хүлээлгэж уг шийдвэрийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч*******, *******,******* нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч*******, *******,******* нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.5-д зааснаар шүүгдэгч*******, *******,******* нараас зургаан сая нэг зуун хорин хоёр мянга долоон зуун далан / 6.122.770 / төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Засгийн газрын тусгай сангийн Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч*******, *******,******* нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8- д зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 07-43 УНС улсын дугаартай авто машин, 2900 маркийн экскаватор, зэргийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 07- ний өдрийн тогтоолыг, түрэгч ковшыг битүүмжилсэн 2020 оны 04 дүгээр сарын 27- ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч*******, *******,******* нараас 2900 маркийн экскаватор буюу түүний үнэ 5.200.000 төгрөгийг, бага оврын экскаватор буюу түүний үнэ 1.500.000 төгрөгийг, ачааны авто машин буюу түүний үнэ 1.500.000 төгрөгийг, түрэгч ковш буюу түүний үнэ 8.000.000 төгрөгийг шүүгдэгч*******, *******,******* нараар хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлж дээрх 2900 маркийн экскаватор, бага оврын экскаватор, ачааны авто машин ковш зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч нарт нь буцаан олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.5- д зааснаар хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан усан буу нэг ширхэг, цэнхэр өнгийн цахилгаан үүсгүүр зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож усан буу, цахилгаан үүсгүүр зэргийг хохирлыг байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор худалдан борлуулж, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт хэргийн газрын үзлэг хийсэн СД нэг ширхгийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэрэгт хадгалсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч*******, *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч*******, *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ