Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2017/ШЦТ/446

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2017              12             22                                               2017/ШЦТ/446                               

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан,

улсын яллагч Г.Энхмаа,

шүүгдэгч Х.Н, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С овгийн Х.Нхолбогдох эрүүгийн 201719000347 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                                    Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд 1968 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Төв аймаг, Баянхангай сум, 2 дугаар баг Цавхангай хорооллын 4-46 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, С овгийн Х.Н

                                    Холбогдсон хэргийн талаар

                             /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Яллагдагч Х.Н нь өөрийн эзэмшлийн “Хьюндэй портер” маркийн 26-40 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2017 оны 04 дүгээр сарын 22-ноос 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилсэн үйлдлээр Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт оршин суух иргэн А.Даваасүрэн, Б.Цэндсүрэн, С.Банзрагч, Д.Догсом, Д.Мөнхболд, Н.Цэрэнбат, Ц.Ганхуяг, И.Ганзориг, М.Энхбаяр, Д.Лхагвадорж нарын өвөлжөөнд байх амбаарын цоожийг эвдлэн нэвтэрч хөнгөн цагаан битон сав, хайлшин тогоо, тээврийн хэрэгслийн сэлбэг болон өвөлжөөний гадуур байсан хаягдал поошиг, шон зэрэг тус сумын нутаг “Өлийн ар” булан гэх газарт шаварт суусан иргэн Г.Ганзоригийн “Маяти” маркийн 85-97 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн аккумлятор 2 ширхэг зэргийг тус тус хулгайлж, бусдад нийт 2.667.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Х.Нгийн:

МЭДҮҮЛГИЙГ НЬ БИЧЭЭРЭЙ?????????

Хоёр. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн талаар хавтаст хэрэгт цуглуулсан, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан бичгийн нотлох баримтууд

2.1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч А.Даваасүрэнгийн:

“...Би 2017 оны 05 дугаар сарын 05-нд өвөлжөө дээрээ очиход манай өвөлжөөн дээр байдаг амбаар дотроос хөнгөн цагаан савнууд алга болсон байсан, мөн тус амбаарт миний машины хуучин кроп байсан юм. Мөн хашааны гадаа байсан миний машины өндөрлөгөө алга болсон байсан. 2017 оны 05 дугаар сарын 05-нд өвөлжөөн дээрээ очоод мэдсэн юм. Тухайн үеэр манай ах Ганзориг машинаа шаварт суулгаад гарч чадахгүй болохоор нь үлдээгээд маргааш нь очиход машин дотроос нь 2 ширхэг аккумлятор алга болсон байсан. Мөн өдөр манай дүү Ганхуягийн өвөлжөөн дээрээс төмөр шон болон төмөр тэжээлийн онгоц зэрэг нь алга болсон байсан...” /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

2.2. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Б.Цэндсүрэнгийн:

“...2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байсан байх нөхөр бид нар өвөлжөөн дээрээ очиход манай өвөлжөөн дээр байдаг модон амбаарын төмөр хятад цоожийг хөшиж мулталж эвдэж ороод дотроос нь 20 литрийн тогоо 1 ширхэг, 10 литрийн тогоо 2 ширхэг, модон хайрцганд байсан пронтер маркийн тээврийн хэрэгслийн шинэ наклад, Хятад мотоциклийн хуучин сэлбэгнүүд байсан, алдагдсан байсан...” /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

2.3. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч С.Банзрагчийн

“...2017 оны 05 дугаар сарын 04-ний үеэр очиж үзэхэд зүүн урд талд байх блокон грашийн цоожийг эвдээд дотроос нь портер маркийн тээврийн хэрэгслийн хагархай гэрэл дохио, мөн грашийн зүүн хойно хамар дээр хурааж тавьсан төмрийн хогийг дан дугуйтай тээврийн хэрэгсэлтэй хүн ирээд ачаад явсан байсан...” /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

2.4. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Д.Догсомын

“...2017 оны 05 сарын сүүлээр өвөлжөөн дээрээ ирэхэд баруун урд талд байрлах цагаан өнгийн төмөр амбаарын цоожийг эвдэж, ороод дотроос нь хүүхдийн зэс дөрөө, хүүхдийн никель чарга, 4 ширхэг аккумлятор 5x3 хэмжээтэй хуучин хивс, 20 литрийн хайлшин тогоо, хужир хийдэг 60x40 см хэмжээтэй төмөр сав, 5 литрийн түлшний төмөр сав, зүүн талын ногоон өнгийн хаалгатай модон амбаараас УАЗ 469 маркийн чулакны арьс, өвөлжөөний хойд талын агуулахаас төмрийн хог зэргийг дан дугуйтай тээврийн хэрэгсэл ирээд ачаад явсан байсан...” /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

 

2.5. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Д.Мөнхболдын

“...2017 оны 05 сарын үед өвөлжөөгөө очиж шалгахад өвөлжөөн дээр байсан модон амбаараас мах хийдэг 200 литрийн төмөр поошиг, хужир дээр байсан 200 литрийн 2 ширхэг төмөр поошиг, өвсний хашаанд байсан 200 литрийн 1 ширхэг төмөр поошиг, амбаараас 10 метртэй хашаанд халхавч хийх гэж авчирсан цэнхэр гялгар зэргийг хүн аваад явсан байсан...” /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

 

2.6. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Н.Цэрэнбатын

“...Би Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр багийн нутаг “Жалгын хадат” гэх газарт өвөлждөг юм. 2017 оны 05 дугаар сарын эхээр байх яг өдрийг нь санахгүй байна өвөлжөөн дээрээ очиход манай өвөлжөөн дээрээс 200 литрийн орос поошиг алга болсон байсан. Тэгээд би ойр хавиар нь явж саахалт өвөлждөг айлуудаасаа орж асуухад тэр хавийн өвөлжөөгөөр 2017 оны 04 дүгээр сарын сүүлээр нэг дан дугуйтай машин яваад хамаг төмөр, хөнгөн цагаан эд зүйлийг нь аваад явсан байсан...” /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

 

2.7. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Ц.Ганхуягийн:

“...2017 оны 04 дүгээр сарын 24-нөөс 25-ны хооронд Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг Баянтуул 1 дүгээр баг Овоонуур гэх газарт байх манай өвөлжөөн дээрээс ил гадаа байсан төмөр усны онгоц, зоолттой байсан төмөр 5 ширхэг шонгууд, ацтай гагнасан төмөр шон, 4 метрын урттай төмөр шат, өвсний сэрээ, 2 метрын урттай төмөр шивлээр зэргийг дан дугуйтай тээврийн хэрэгсэл ирээд ачаад явсан байсан...” /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

 

2.8. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч И.Ганзоригийн:

“...2017 оны 04 дүгээр сарын 22-наас 23-нд шилжих шөнө би Өндөрширээт сумын төвөөс гэр рүүгээ явж байгаад Өндөрширээт сумын нутаг “Өлийн ар булан” гэх газарт миний “Маяти” маркийн 85-97 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл шаварт суучихаар нь би гэрлүүгээ явган алхаж харьсан юм. Тэгээд маргааш өглөө нь машин дээр ирээд асаах гэтэл хоёр аккумляторыг нь хүн аваад явчихсан байсан...” /хх-ийн 54-55-р хуудас/,

 

2.9. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч М.Энхбаярын:

“...Би 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өөрийнхөө өвөлжөөгөө шалгахаар очиход төмөр сейфэрхүү амбаарын хаалгыг нь сугалж аваад, гэрийн буйран дээр байсан төмөр 200 литрийн поошиг, 200 литрийн төмөр поошиг голоор тасдаж хийсэн хужирын хоёр ширхэг онгоц, жижиг сажиг хаягдал төмөрнүүд паяалник, портерын хуучин хэрэглэхээ байсан 4-5 ширхэг нум зэрэг эд зүйлс алга болсон байхаар нь Өндөрширээт сумын хэсгийн төлөөлөгч Батхуягаас асуухад авсан хүн нь баригдсан манай дээр байна гэхээр нь ирсэн юм...” /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

 

2.10. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Д.Лхагвадоржийн:

“...2017 оны 05 дугаар сарын 20-ны үед манай зуслангийн гэрийн буурин дээр үлдээсэн ОХУ-д үйлдвэрлэгдсэн “Иж планет-5” маркийн 2 дугуйт мотоцикль байсныг тээврийн хэрэгсэл аваад явсан байсан. Э.Амаржаргал гэх хүн утсаар яриад портер маркийн тээврийн хэрэгсэлтэй хүн таны зуслан дээр байсан мотоциклийг чинь аччихсан явж байна гэж хэлсэн...” /хх-ийн 66-67 дугаар хуудас/,

 

2.11. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Б.Дарьсүрэнгийн:

“...2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр эхнэр бид хоёр өвөлжөөн дээрээ очсон чинь өвөлжөөний баруун талд байх зэвэрчихсэн төмөр хаалгатай жижиг модон амбаарын цоожийг цохиод амбаар дотроос ил байсан 20 литрийн тогоо 1 ширхэг, 10 литрийн тогоо 2 ширхэг, шинэ наклад, мотоциклийн сольсон хуучин сэлбэг байсныг аваад явсан байсан. Өвөлжөөний бууцан дээр дан дугуйтай тээврийн хэрэгсэл доороос ирээд буцаад явчихсан байсан...” /хх-ийн 71-72 дугаар хуудас/,

 

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд

3.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3, 41, 47, 53, 45, 65 дугаар хуудас/,

3.2. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-17 дугаар хуудас/,

3.3. Хохирогч А.Даваасүрэнгийн өвөлжөөнөөс алдагдсан эд зүйлийн үнэлгээ: /хх-ийн 23 дугаар хуудас/,

3.4. Хохирогч Б.Цэндсүрэнгийн өвөлжөөнөөс алдагдсан эд зүйлийн үнэлгээ: /хх-ийн 2 дүгээр хуудас/,

3.5. Хохирогч С.Банзрагийн алдагдсан эд зүйлийн үнэлгээ: /хх-ийн 29 дүгээр дугаар хуудас/,

3.6. Хохирогч П.Догсомын алдагдсан эд зүйлийн үнэлгээ: /хх-ийн 34 дүгээр хуудас/,

3.7. Хохирогч Д.Мөнхболдын өвөлжөөнөөс алдагдсан эд зүйлийн үнэлгээ: /хх-ийн 39 дүгээр хуудас/,

3.8. Хохирогч Н.Цэрэнбатын өвөлжөөнөөс алдагдсан эд зүйлийн үнэлгээ: /хх-ийн 45 дугаар хуудас/,

3.9. Хохирогч Ц.Ганхуяагийн өвөлжөөнөөс алдагдсан эд зүйлийн үнэлгээ: /хх-ийн 51 дүгээр хуудас/,

3.10. Хохирогч И.Ганзоригийн Маяти маркийн тээврийн хэрэгсэлээс алдагдсан эд зүйлийн үнэлгээ: /хх-ийн 57 дугаар хуудас/,

3.11. Хохирогч М.Энхбаярын өвөлжөөнөөс алдагдсан эд зүйлийн үнэлгээ: /хх-ийн 63 дугаар хуудас/,

3.12. Хохирогч Д.Лхагвадоржийн өвөлжөөнөөс алдагдсан эд зүйлийн үнэлгээ: /хх-ийн 69 дүгээр хуудас/,

3.13. Шүүгдэгч Х.Нгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шүүгдэгч Х.Нямдаа нь урьд Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолоор шийтгүүлж байсан, иргэний үнэмлэхний лавлагаа, тодорхойлолт /хх-ийн 86, 88-91, 92-93 дугаар хуудас/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

 

Шүүх эрүүгийн 201719000347 дугаартай хэргээс шүүгдэгч Х.Нд холбогдох хэргүүдээс хохирогч Цэндсүрэн, Догсом, Мөнхболд, Цэрэнбат нарын орон байр, агуулах савнаас нийт 900.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэх 4 хэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

 Шүүгдэгч Х.Н нь 2017 оны 04 дүгээр сарын 22-ноос 05 дугаар сарын 20-ны хооронд давтан үйлдлээр, өөрийн эзэмшлийн “Хьюндэй портер” маркийн 26-40 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан, Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт оршин суух иргэн А.Даваасүрэн, С.Банзрагч, Ц.Ганхуяг, И.Ганзориг, М.Энхбаяр, Д.Лхагвадорж нарын өвөлжөөнд байх амбаарын цоожийг эвдлэн орж, эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь

хохирогч А.Даваасүрэнгийн ...Би 2017 оны 05 дугаар сарын 05-нд өвөлжөө дээрээ очиход манай өвөлжөөн дээр байдаг амбаар дотроос хөнгөн цагаан савнууд алга болсон байсан, мөн тус амбаарт миний машины хуучин кроп байсан юм. Мөн хашааны гадаа байсан миний машины өндөрлөгөө алга болсон байсан..., ...Тухайн үеэр манай ах Ганзориг машинаа шаварт суулгаад гарч чадахгүй болохоор нь үлдээгээд маргааш нь очиход машин дотроос нь 2 ширхэг аккумлятор алга болсон байсан. Мөн өдөр манай дүү Ганхуягийн өвөлжөөн дээрээс төмөр шон болон төмөр тэжээлийн онгоц зэрэг нь алга болсон байсан...,

хохирогч С.Банзрагчийн ...2017 оны 05 дугаар сарын 04-ний үеэр очиж үзэхэд зүүн урд талд байх блокон грашийн цоожийг эвдээд дотроос нь портер маркийн тээврийн хэрэгслийн хагархай гэрэл дохио, мөн грашийн зүүн хойно хамар дээр хурааж тавьсан төмрийн хогийг дан дугуйтай тээврийн хэрэгсэлтэй хүн ирээд ачаад явсан байсан...,

хохирогч Ц.Ганхуягийн ...2017 оны 04 дүгээр сарын 24-нөөс 25-ны хооронд Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг Баянтуул 1 дүгээр баг Овоонуур гэх газарт байх манай өвөлжөөн дээрээс ил гадаа байсан төмөр усны онгоц, зоолттой байсан төмөр 5 ширхэг шонгууд, ацтай гагнасан төмөр шон, 4 метрын урттай төмөр шат, өвсний сэрээ, 2 метрын урттай төмөр шивлээр зэргийг дан дугуйтай тээврийн хэрэгсэл ирээд ачаад явсан байсан...,

хохирогч И.Ганзоригийн ...2017 оны 04 дүгээр сарын 22-наас 23-нд шилжих шөнө би Өндөрширээт сумын төвөөс гэр рүүгээ явж байгаад Өндөрширээт сумын нутаг “Өлийн ар булан” гэх газарт миний “Маяти” маркийн 85-97 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл шаварт суучихаар нь би гэрлүүгээ явган алхаж харьсан юм. Тэгээд маргааш өглөө нь машин дээр ирээд асаах гэтэл хоёр аккумляторыг нь хүн аваад явчихсан байсан...,

хохирогч М.Энхбаярын ...Би 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өөрийнхөө өвөлжөөгөө шалгахаар очиход төмөр сейфэрхүү амбаарын хаалгыг нь сугалж аваад, гэрийн буйран дээр байсан төмөр 200 литрийн поошиг, 200 литрийн төмөр поошиг голоор тасдаж хийсэн хужирын хоёр ширхэг онгоц, жижиг сажиг хаягдал төмөрнүүд паяалник, портерын хуучин хэрэглэхээ байсан 4-5 ширхэг нум зэрэг эд зүйлс алга болсон байхаар нь Өндөрширээт сумын хэсгийн төлөөлөгч Батхуягаас асуухад авсан хүн нь баригдсан манай дээр байна гэхээр нь ирсэн юм...,

хохирогч Д.Лхагвадоржийн ...2017 оны 05 дугаар сарын 20-ны үед манай зуслангийн гэрийн буурин дээр үлдээсэн ОХУ-д үйлдвэрлэгдсэн “Иж планет-5” маркийн 2 дугуйт мотоцикль байсныг тээврийн хэрэгсэл аваад явсан байсан. Э.Амаржаргал гэх хүн утсаар яриад портер маркийн тээврийн хэрэгсэлтэй хүн таны зуслан дээр байсан мотоциклийг чинь аччихсан явж байна гэж хэлсэн... гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгч Х.Нгийн үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасныг баримтлан түүний үйлдсэн дээрх гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан буюу шүүхэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл хэсгээр нь шүүгдэгч Х.Нг давтан үйлдлээр, машин механизм хэрэглэж, бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүх шүүгдэгч Х.Нд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилсан, хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хуульд заасны дагуу оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн ч шүүгдэгч Х.Нд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Х.Н цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг,

хэрэгт мөрдөн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шүүгдэгч Х.Нгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хуучин, 3.000.000 төгрөгийн үнэ бүхий “Hyundai Porter” маркийн 26-40 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээхийг, түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг, эсхүл түүний үнийг гаргуулан улсын орлогод оруулахыг тус тус дурдах нь зүйтэй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр

зүйлийн 2., 34.19 дүгээр зүйлийн 1.8., 36.2., 36.6., 36.7.,

36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл,

заалтуудыг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүх эрүүгийн 201301032637 дугаартай хэргээс шүүгдэгч С овгийн Х.Нхолбогдох хэргээс Б.Цэндсүрэн, Д.Догсам, Д.Мөнхболд, Н.Цэрэнбат нарын эд хөрөнгийг хулгайлж, 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэх 4 хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Сартуул овгийн Хүнбишийн Нямдавааг давтан үйлдлээр, машин механизм хэрэглэж, бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Шүүгдэгч Сартуул овгийн Хүнбишийн Нямдавааг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Сартуул овгийн Хүнбишийн Нямдавааг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч С овгийн Х.Нцагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг,

хэрэгт мөрдөн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шүүгдэгч Х.Нгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хуучин, 3.000.000 төгрөгийн үнэ бүхий “Hyundai Porter” маркийн 26-40 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээхийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Сартуул овгийн Хүнбишийн Нямдаваагийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 3.000.000 төгрөгийн үнэ бүхий “Hyundai Porter” маркийн 26-40 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг, эсхүл түүний үнэ болох 3.000.000 /гурван сая/ төгрөгийг хурааж, улсын орлогод оруулсугай.

 

7. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С овгийн Х.Н2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинэй болох бөгөөд шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С овгийн Х.Нурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ГАНДАНСҮРЭН