| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2017/0235/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/224 |
| Огноо | 2017-11-15 |
| Зүйл хэсэг | 11.7.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2017/ШЦТ/224
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, Улсын яллагч Э.Гантулга, Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, Хохирогч Ү.Энхжаргал, Шүүгдэгч Б.Энхтогтох нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1714000000122 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Охидын долоо овогт Болдаатарын Энхтогтох / ВЙ92082811 регистрийн дугаартай/
Холбогдсон хэргийн талаар Шүүгдэгч Б.Энхтогтох нь 2017 оны 10 дугаар сарын 28-ний өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6 дугаар багт гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Ү.Энхжаргалыг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Энхтогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би эрх үүргээ ойлгож мэдлээ. Надад асууж тодруулах зүйл байхгүй. Би өмгөөлөгч авахгүй. Би бичиг үсэг мэдэх болохоор уншиж бичиж чадна. Ү.Энхжаргал нь манай эхнэр байгаа юм. Миний бие тогтоолтой танилцлаа. Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан яллагдагч мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй гэсэн заалтанд заагдсан эрхийнхээ хувьд мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Өөрийнхөө үйлдсэн гэмт хэрэгт ихээр гэмшиж байна. Надад хөнгөн төрлийн ял оноож өгнө үү. гэх мэдүүлэг. /хх-ийн 45- 46 /, Надад Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэгсийн 1.1-д заасан ялыг сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Надад нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг / хх-ийн 69-70/,
2. Шүүгдэгч Б.Энхттогтох нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.
3. Хохирогч Ү.Энхжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Манайх Бууцагаан сумын 3 дугаар багийн нутаг “Таван толгой” гэх газарт нутагладаг. 2017 оны 10 дугаар 25-ны өдөр би нөхөр Энхтогтохын хамт мотоциклиор хөдөөнөөс бага хүүхдээ аваад сумын төвд ирсэн. Сумын төвд залуучуудын уулзалт, тэмцээн уралдаан болох гээд түүнийг үзэж харахаар ирсэн юм.Тэгээд манай нөхөр тэмцээнд нь орохоор болсон. Тэгээд бид 3 сумын төвд Эрдэнэдалай ахынд ирээд тэнд 3-4 хонож байна. Гэтэл 2017 оны 10 сарын 28 өглөө үүрээр 6 цагийн орчимд би хүүхдийн хамт Эрдэнэдалай ахынд унтаж байхад манай нөхөр Энхтогтох орж ирээд хүүхэд бид 3 хамт унтсан. Тэгээд би нөхөртөө хандаж “Чи чинь хаашаа юм бэ хуралд сууж байхад дахин дахин залгаад хүн хардаад байх юм” гэж хэлсэн чинь манай нөхөр Энхтогтох “Пизда минь яасан сүртэй пизда вэ” гээд миний толгой руу өөрийнхөө пүүзээр нүдээд, гараараа толгой руу цохиод байхаар нь би “Чи намайг зодож л байхгүй юу би чамайг цагдаад өгнө дөө” гэсэн чинь миний нүүр рүү баруун нүдрүү гараа занигидаад цохиж авсан. Тэгээд би гялс босоод дүү Эрдэнэдалайгийн хажууд нь очоод суутал миний араас дайраад галын хайч аваад намайг цохих гээд далайгаад “ Чамайг ална шүү" гээд далайгаад дайрсан чинь Эрдэнэдалайгийн эхнэр Отгонсүрэн “болиоч чи” гээд галын хайчийг авах шиг болсон. Тэгээд би зугатаагаад хажуу айл буюу Тунгалаг ахынд ороод байж байтал араас гүйж орж ирчихээд тэр айлын 25 литрийн төмөр битоныг өргөөд “Муу пизда минь ална шүү” гээд дайраад байсан чинь Тунгалаг ах хажуу талаас зүгээр бай гээд болиулсан чинь Энхтогтох “Би архи ууж явж байгаад үхнэ” гээд гараад явсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юм. Урд өдөр нь хуралд сууж байхад миний утасруу залгаад байхаар нь би аваад ярьсан чинь “Ална шүү пизда минь хэнтэйгээ байгаа юм” гээд хэрүүл нэхээд байхаар нь дахиж залгахад нь аваагүй юм. Тэгээд энэ байдлыг өглөө үүрээр ирэхээр нь хэлсэний төлөө намайг зодож байгаа юм. Хүний үг огт авахгүй байгаа юм. Нэг юм хэлэхээр л уурлаж уцаарлаж ална хядна гээд дайрах юм. Бид 2016 оны намараас хамт амьдарч эхэлсэн. Гэр бүлийн баталгаа байхгүй. Бид дундаасаа 1 хүүхэдтэй манай хамгийн бага хүүхэд байгаа юм. Баруун нүд хавдаж тагларсан, толгой дүүрээд толгой өвдөөд байна. Одоогоор эмнэлэгт үзүүлэн анхны тусламж авсан. Гомдолтой байна. Архи уухаараа л байнга удаа дараа намайг зодож зовоодог. 2017 оны цагаан сарын дараахан архи ууж ирчихээд “Миний хүүхэд биш наадах чинь, хутга шааж ална” гээд жирэмсэн байхад агсан тавьж зовоодог байсан. Тэр болгоныг нь би ах, эгч нартаа хэлдэггүй юм. Цагдаа дуудаж өгөхөөр “чи цагдаадаа өглөө” гээд байнга дарамталдаг. Өнгөрсөн хавар 5 сард согтуу гэртэй ирчихээд хүүхдээ авч явна гээд агсагнаж байгаад хүүхэд газар унагахаар нь хэсгийн төлөөлөгчид мэдэгдээд хэсгийн төлөөлөгч аймаг руу авч явсан. Би тэгэхэд гомдол саналгүй гэж хэлсэн чинь шүүх дээр 15000 төгрөгөөр торгуулсан байсан. Би энэ талаараа эгч Болормаадаа хэлж байсан. Манай эгч багийн даргад хэлж байсан гэсэн. гэх мэдүүлэг /хх-ийн- 14-18/, Хохирогч Ү.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би хохирогчийн эрх, үүрэг мөн хүлээлгэх хариуцлагын талаар ойлгож мэдлээ надад асууж тодруулах зүйл байхгүй. Би өмгөөлөгчгүй байцаалт өгөх болно. Бид хоёр хамтран амьдраад 1 жил болж байна. Мэдүүлэг өгөх болно. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Үгүй. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. Бид хоёр хоорондоо эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Гэр бүл болсон хойноо хэрүүл маргаан үүсэж байдаг юм. Заримдаа архи уухаараа орилоод надтай хэрэлдэж байгаад унтдаг юм. Өмнө нэг удаа зодож, миний нүд хөхөрч байсан юм. Энэ удаагийнхтай нийлээд 2 дахь удаа болж байна. Өмнө найранд байж байхдаа банди нартай намайг хардаад нүдрүү цохиж байсан. Гэрт байхдаа хоорондоо хэрэлдэхдээ нэг их аймар биш ч гэсэн ер нь цохиж авдаг. Айгаад нэг их юм хэлж чаддаггүй юм. Цагдаа өгчихвөл чи цагдаад дуудлага өглөө гээд хангинаад байдаг юм. Түүнээс нь болоод өмнө өгдөггүй байсан юм. гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
4. Шүүх хуралдаанд хохирогч Ү.Энхжаргал мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 28-ний үүрээр согтуу орж ирээд намайг зодсон. Өмнө нь намайг 4-н удаа зодож байсан. Нэг удаа цагдаад хэлсэн. Тэгээд цагдаа 15000 төгрөгөөр торгож байсан. Одоо бол ямар нэгэн гомдол санал байхгүй. гэв.
5. Гэрч Ү.Эрдэнэдалайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би гэртээ эхнэр хүүхдийн хамт 2017 оны 10 дугаар сарын 28-ны үүрээр унтаж байсан. Манай төрсөн эгч Энхжаргал нь бага хүүхдийн хамт гэрийн баруун талын орон дээр унтаж байсан. Тэгээд өглөө үүрээр гэгээ орж байхад эгчийн нөхөр Энхтогтох орж ирээд эхнэр хүүхдийнхээ хажуугаар унтаж байгаа харагдсан. Тэгтэл манай эгч нөхөртэйгээ хэрэлдээд байгаа бололтой байсан. Тэгээд удаа ч үгүй дахиад “пид пад” гээд дуу чимээ гарахаар нь өндийгөөд харсан чинь Энхтогтох өмсөж байсан пүүзнийхээ өрөөсөнөөр эхнэрийнхээ толгойруу нүдээд байсан. Тэгээд би “болиоч та нар ичиж зовоход яадаг юм” гэж хэлсэн. Манай эгч нөхөр Энхтогтохоос зугатаагаад миний хажууд гүйгээд ирсэн. Энхжаргал эгч “ёо ёо” гээд орилсон чинь нүүр лүү нь цохисон байсан. Манай эхнэр тэр үед гараад явсан байсан бөгөөд эргээд гэрт ороод ирэхэд Энхтогтох эхнэр лүүгээ дайраад галын хайч аваад эхнэрээ цохих гээд далайгаад дайраад байхаар нь манай эхнэр болиулсан. Согтуу байсан. Урд өдрийн үдээс хойш нь манай эхнэртэй хамт өөрийнхөө мотоциклиор явж байгаад замын цагдаад журамлагдсан байсан. Шөнө орж ирж эхнэрээ зодохдоо бол согтуу байсан. Би нойрмоглоод унтаж байсан болохоор юунаас болж маргаад ийм асуудал болсоныг мэдээгүй. Нүүрлүү нь гараараа цохисон байх Энхжаргал эгч “ёо ёо” гээд орилоод байсан. Өмсөж явсан пүүзнийхээ өрөөсөн пүүзээрээ эхнэрийнхээ толгойруу нь 2-3 удаа цохиод байсан. Нүүрлүү нь цохиж байхыг нь бол хараагүй. Гэрийн зуухны хажууд байсан галын хайч аваад эхнэрлүүгээ цохих гээд далайгаад дайраад байсан. Тэгэхэд нь манай эхнэр гаднаас орж ирээд болиулсан. Энхтогтох ганцаараа гэрт орж ирсэн. Манайд манай эхнэр Отгонсүрэн, Энхжаргал эгч, тэгээд жаахан хүүхдүүд байсан. Энхжаргал эгч нөхрөөсөө зугатаагаад хажууд байгаа гэр аав Тунгалагын гүйгээд орсон чинь Энхтогтох араас нь хөөгөөд тэднийхрүү орж байгаа бололтой байсан. Би гэртээ хувцасаа өмсөөд гадаа жорлонд бие засаад явж байтал Энхтогтох хашааны үүднээс нэг хар өнгөтэй машин унаад явсан. Хамт амьдраад 2 жил болж байгаа байх, урьд нь зоддог байсан гэсэн. Энэ өнгөрсөн зун 8 дугаар сард Энхтогтох нь манай эгчийг зодоод өшиглөөд унагаасан гэсэн. Архи уучихаараа зан авир муутай, эхнэр хүүхдээ байнга айлгаж байдаг юм шиг байна лээ. Тусдаа амьдардаг болохоор тэр бүр сайн мэдэхгүй юм. Ер нь бол эгч Энхжаргалыг архи уучихаараа зоддог гэсэн. Манай эгч Болороо л Энхжаргал эгчийг өмгөөлж, наана цаана гэдэг байгаа юм. Эхнэртэйгээ л хэрэлдээд эхнэрээ зодоод байсан. Өөр хэн нэгэнтэй маргалдаж зодолдоогүй. Хуулийн байгууллага шалгаад шийднэ биз, энэ талаар манай эгч Болороогоос асуух хэрэгтэй байх гэж бодож байна. Өөр ямар нэгэн санал хүсэлт алга. гэх мэдүүлэг /хх-ийн19-21/,
6. Гэрч Отгонсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 10 сарын 28-ны өглөө 05 цагийн орчимд Энхтогтох манай гэрт орж ирсэн. Манайд тухайн үед манай нөхөр, 4 настай хүүхэд, нөхрийн төрсөн эгч Энхжаргал болон 7 сартай хүүхдийн хамт бид хэд орноосоо босоогүй унтаж амарцагааж байсан. Тэгээд Энхтогтох орж ирээд эхнэр хүүхдийнхээ хажуугаар ороод унтсан. Тэгээд би өглөө 08 цаг өнгөрөөгөөд босоод гадаа гараад аргал оруулаад гэртээ ороход Энхжаргал эгчийг Энхтогтох орон дээр нь хэвтэж байхад зодсон байдалтай байсан. Энхжаргал орон дээр хүүхдээ тэврээд уйлаад сууж байсан. Тэгээд сүүлд анзаарсан чинь Энхжаргал эгчийн баруун нүд хавдаад хөхөрсөн тагларсан байсан. Тэгээд би гал түлж байтал Энхжаргал эгч Энхтогтохоос зугатаагаад нөхөр бид 2- ын орон дээр ирээд суухад Энхтогтох нь түлшний дөрвөлж дотор байсан галын хайчийг барьж эхнэрлүүгээ далайгаад дайрахаар нь би болиоч гээд дундуур нь ороод галын хайчийг би өөрөө булааж аваад болиулсан. Тэгтэл Энхжаргал эгч гараад хажуу гэрт аавынд орсон чинь Энхтогтох араас нь дагаад гараад явсан. Тэгээд үүнээс хойш би Энхтогтохтой таараагүй. Нэг их согтсон зүйл ажиглагдаагүй. Архи уух нь уусан байсан. Би тэр үед нь бол гадаа байсан. Намайг дэргэд нь байх хугацаанд ямар нэгэн үг яриа хэлээгүй. Намайг гаднаас ороод ирэхэд нүдрүү нь цохисон байсан. Галын хайч барьж далайгаад дайрч байхад нь би болиулсан. Пүүзээрээ толгойруу нь цохисон талаар би хараагүй. Архи уучихаараа л эхнэрээ зовоож зоддог гэсэн. Өнгөрсөн хавар 5 сард байх Энхтогтох эхнэр хүүхдээ зодоод элдэв нэгээр хэлээд байхаар нь цагдаад дуудлага өгч байсан. Архи уухаараа агсан согтуу тавиад дийлдэдгүй юм.гэх мэдүүлэг / хх-ийн 22-23/,
7. Гэрч Д.Тунгалагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Энхтогтох нь манай эхнэр Сэргэлэнтэй эгч дүүсийн хүүхдүүд байгаа юм. Өнөө өглөө буюу 28-ны өглөө 08 цаг өнгөрч байхад Энхжаргал манай гэрт уйлсан байдалтай орж ирсэн. Тэгээд удалгүй араас Энхтогтох орж ирсэн. Энхтоггох эхнэрлүүгээ “ална тална” гэх мэтээр дайраад байхаар нь би дундуур нь орж салгасан. Тэгээд та нар одоо боль гэж хэлсэн чинь Энхтогтох миний үгэнд ороод гараад явсан. Гадаа үүдэнд нэг хар машин байсан тэр машиныг жолоодоод явсан. Цохих гэж далайсан зүйл байгаагүй, харин 25 литрийн бидон бариад авангуут нь чи яах гээд байгаа юм гээд болиулсан. Тэгсэн чинь би ганцаараа хүн гээд уйлаад гараад явсан. Би өөрийн мэдэх зүйлээ ярьлаа.гэх мэдүүлэг / хх-ийн 24-25/,
8. Гэрч Ү.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би хөдөө байсан болохоор энэ талаар сайн мэдэхгүй байна. Би өнөө өглөө өөрийнхөө утсаар Энхжаргалтай ярих санаатай утасруу нь залгахад Энхтогтох авч байсан. Тэгээд би байна уу гэтэл өмнөөс Энхтогтох бололтой “Байна пизда минь” гээд тэгсэнээ цаашаа яриад байгаа бололтой “май эгчтэйгээр ярь пизда минь” гээд утсаа өгч байгаа бололтой байсан. Тэгээд би дүү Энхжаргалтай ярихад “Тогоо /Энхтогтох/ ирээд намайг зодоод нүүр ам юу ч үгүй болгочихлоо” гээд уйлаад хэлсэн. Би тэгээд багийн дарга, багийн эмч рүү залгаад очоод үзээдэхээч гэж хэлсэн. 2016 оны зун 6 сараас хамт амьдарч эхэлсэн. Үүнээс хойш нэг хүүхэдтэй болсон. Миний төрсөн дүү Энхжаргал нь урьд нь Баянхонгор аймагт хүнтэй сууж байгаад нөхөр нь нас бараад 4-13 насны 3 хүүхэдтэй хоцорсон тэгээд энэ Энхтогтохтой хамт амьдраад 1 охинтой болсон бөгөөд одоогоор 7 сартай охин байгаа. Энхтогтох, Энхжаргал нар нь гэрлэлтийн баталгаагүй бөгөөд хамт амьдарч байхдаа Энхтогтох нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн удаа дараа архи уух болгондоо агсан согтуу тавиад эхнэр хүүхдүүдээ айлган сүрдүүлж байдаг. 2017 оны 9 сарын үед сумын төвд манай дүү Энхжаргал Мөнхбатынд хүүхдүүдтэйгээ хамт байж байхад нь Энхтогтох согтуугаар шөнө орж ирээд хэл амаар доромжлоод байхаар нь Энхжаргал зугатаад хамар хашааны айл Дүгэрээгийнд орсон байсан. Энэ үед Мөнхбатынд 12 дугаар ангийн 2 охин Мөнхбатын Одгэрэл, Цагаанхүүгийн Аптанзаяа, дүү Энхжаргалын хүү Ууганбат, Шинэ-Од нар байсан. Тэгээд манай охин Аптанзаяа надад сүүлд нь ярихдаа “Энхтогтох ах шөнө согтуу ирээд орилж хашгираад ална пизда минь” гээд байхаар нь Энхжаргал эгч зугатаагаад айлд орсон талаар хэлсэн. Тэгээд манай охин тэр үед айгаад тэнд байсан хүүхдүүдийг эзэнгүй айлруу буюу манай том ах Эрдэнэбатын гэрт оруулаад нуусан байсан чинь Энхтогтох араас нь ороод дагавар 2 хүүхдээ айлгаад нэгийг нь заамдаад сэгсчээд гараа далайгаад эхийгээ олж ир гээд айлгаад байж байсан талаар манай охин Аптанзаяа надад хэлсэн. Тэнд байсан тэр 2 хүүхэд нь миний дүү Энхжаргалын 4-10 насны 2 эрэгтэй хүүхэд байгаа юм. Ингэж бага насны хүүхдийг хүртэл айлгаж, хүчирхийлэл үйлдсэн байсан. Энэ бүгдийг манай охин Аптанзаяа, Одгэрэл нар тодорхой мэднэ. Энхтогтох нь миний дүүг удаа дараа зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа. Миний хувьд гомдолтой байна. Энхтогтох гэгч архи уух болгондоо миний дүү, түүний 4 хүүхдийг ална тална гэж заналхийлдэг, айлган сүрдүүлж гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэж байгаад гомдолтой байна.. Эхээсээ 9-үүлээ байгаа юм. Дээрээсээ 6 дахь хүүхэд байгаа юм. Баянхонгор аймгийн төвд манай ээж Наран, дүү Ү.Эрдэнэбаатар, Энхжаргалын том хүү Ариунжолоо нар хамт амьдардаг юм. Манай ээж дүү хоёр өнгөрсөн зун манай бага дүү Отгонболдын найран дээр байхад Энхжаргалыг Энхтогтох нь зодож нүүр амыг хөх эрээн болгосон байсан. Үүнийг ээж дүү хоёр харсан байсан. Гэх мэтчилэн архи уух болгондоо зодож заримдаа гэмтэл учруулаад, заримдаа гэмтэл учруулахгүйгээр хэл амаар доромжилдог юм байна лээ. Манай ах Эрдэнэбат хүртэл Энхтоггохыг хэлж загнаж байсан удаатай. Найран дээр болсон асуудал, Мөнхбат ахын гэрт болсон асуудлыг цагдаад мэдэгдээгүй нь үнэн засрах болох болов уу гэж өдий хүртэл харсаар байтал сүүлдээ ийм байдалд хүрлээ.гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/,
9. Гэрч Д.Сундуйдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би эрх үүрэг, хүлээлгэх хариуцлагын талаар ойлгож мэдлээ. Надад асууж тодруулах зүйл байхгүй. Энхтогтохын ээжтэй манай ээж эгч дүүс юм. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би Энхтогтохын хувийн байдлын талаар мэдүүлэг өгөх болно. Б.Энхтогтох нь айлын том хүүхэд болж 1992 онд Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн. Бууцагаан сумын 1 дүгээр багт өссөн хүүхэд юм байгаа Түүний хувьд бүрэн бус дунд боловсролтой. Ам бүлийн хувьд эхнэр 3 хүүхдийн хамт Өлзийт суманд амьдардаг юм. Тэр болохоор хүний малыг малладаг юм Урьд нь цагдаагийн байгууллагад олон нийтийн цагдаагаар ажиллаж байсан. Цэргийн алба хааж байсан. Урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Миний дэргэд лав архи ууж байгаагүй би түүний архи уусан байсныг нь харж байгаагүй. Хувьдаа малтай байдаг тоог нь мэдэхгүй байна. Б.Энхтогтох нь төлөв даруу, хүнд тусархуу, гэр бүл, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, биеэ зөв боловсон авч явдаг.гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,
10. Гэрч М.Хонгорзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би эрх үүрэг, хүлээлгэх хариуцлагын талаар ойлгож мэдлээ Надад асууж тодруулах зүйл байхгүй. Нэг сум гэдгээр нь танина. Б.Энхтогтох нь айлын том хүүхэд болж 1992 онд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 1 дүгээр багт төрж өссөн. Түүний хувьд бүрэн бус дунд боловсролтой. Ам бүлийн хувьд эхнэр 3 хүүхдийн хамт Өлзийт суманд амьдардаг. Түүнийг багаас нь танина. Бага байхдаа хойд аав тэгээд ээжтэйгээ хамт амьдардаг байсан. Цэргийн алба хааж байсан ер нь даруухан залуу юм байгаа юм. Урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй түүний хөрөнгө болон бусад байдлуудын талаар сайн мэдэхгүй. Архи дарс уудаг эсэхийн сайн мэдэхгүй байна. Б.Энхтогтох нь төлөв даруу, хүнд тусархуу, гэр бүл, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, биеэ зөв боловсон авч явдаг. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. Гэх мэдүүлэг /-хх-ийн 34-35/,
11. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 30-ний 560 дугаартай шинжээчийн: “1.Ү.Энхжаргалын биед тархи доргилт,баруун нүдний дээд, доод зовхи, баруун гуяны хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулгүй болно. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 6. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна..” гэх шинжээчийн дүгнэлт / хх-ийн 36-42/, хавтаст хэргийн 51 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Энхтогтох нь захиргааны зөрчил гаргаж арга хэмжээ авагдаж байсан баримтууд, урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай тодорхойлолт, хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч хохирогч нар эвлэрэлийн гэрээ байгуулсан баримт, хавтаст хэргийн 60-62 дугаар хуудсанд авагадсан шүүгдэгч Б.Энхтогтох нь зөрчлийн улмаас баривчлагдсан тухай шүүгчийн 364 дүгээр захирамж, хавтаст хэргийн 67 дугаар хуудсанд авагдсан яллагдагчаар татах тогтоол өөрчлөлт оруулах тухай прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 26 дугаар тогтоол зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүгдэгч Б.Энхтогтохыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Б.Энхтогтоход холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн байна.
Шүүгдэгч нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан үйлчлэлд хамаарах эхнэр Ү.Энхжаргалыг, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1,6.1.2-д заасан бие махбодийн хүчирхийлэл болох цохиж зодсон, сэтгэл санааны хүчирхийлэл болох гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналан үүсгэсэн, уг үйлдлүүдийг байнга гаргасан болох нь хохирогч гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон байх тул шүүхээс “Гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Энхтогтох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд “улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Энхтогтохын эзэмшлийн хөргөгчийг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх хөргөгчийг эзэмшигч Б.Энхтогтохыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Энхтогтоход хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Энхтогтох нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Охидын долоо овогт Болдбаатарын Энхтогтохыг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Охидын долоо овогт Болдбаатарын Энхтогтохыг арван / 10 / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Охидын долоо овогт Болдбаатарын Энхтогтоход оногдуулсан арван / 10 / сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Болдбаатарын Энхтогтоход оногдуулсан арван / 10 / сарын хорих ял дээр нэмж зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, уг үүргийг хэрэгжүүлэхийг нээлттэй хорих байгууллагад даалгасугай.
5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Энхтогтох нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1. 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Энхтогтохын эзэмшлийн хөргөгчийг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи хөргөгчийг эзэмшигч Б.Энхтогтоход шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Энхтогтоход хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 15-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Энхтогтоход хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ