| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2020/0024/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/22 |
| Огноо | 2020-03-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2020/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт *******н ******* Шүүгдэгч ******* овогт *******ын *******, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******од холбогдох 2023000200015 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, *******, боловсролтой, мэргэжилгүй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, , эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Цагаанхайрхан сумын багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын *******, Регистрийн дугаар: *******: Шүүгдэгч *******ын ******* нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 23- 00 цагийн орчимд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Хүүхдийн цэцэрлэгийн галлагааны өрөөнд “мөрөн дээр гараа тавьлаа” гэсэн үл ялих зүйлээс болж Ц.*******тэй маргалдаж түүний нүүрэн тус газар гараараа цохиж, хөнгөн гэмтэл учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.******* нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 23-00 цагийн орчимд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Хүүхдийн цэцэрлэгийн галлагааны байранд “ мөрөн дээр гараа тавьлаа” гэж Ц.*******тэй маргалдаж түүний нүүрэн тус газар гараараа цохисон хэргийн үйл баримт нь хохирогч Ц.*******гийн “...ийн ажил дээр очсон. ...Тэгээд орон дээр юм ярьж байгаад би гийн мөрөн дээр 3-4 удаа гараараа дарсан чинь шууд намайг цохичихсон. ...Миний хамар хугарч, баруун нүд хавдсан...” гэсэн мэдүүлэг Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Д.ийн “...Ц.******* нь *******ын мөрөн дээр 2-3 удаа давуулаад гараа тавьсан байсан. ...Тэр үед ******* босож ирээд *******гийн нүүр лүү цохиж байсан. ******* *******гийн толгойны орой хэсэг рүү цохиж байхыг би маш сайн харсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.гийн “...******* нь тэрний хүзүүнд нь гараа тавьсан. Тэгэхэд ******* босож ирээд *******тэй барьцалдаж авсан. ...******* гараараа *******гийн толгой хэсэг рүү 1 удаа цохисныг би маш тодорхой харсан” гэсэн мэдүүлгээр, Яллагдагч Г.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн “...Тэгээд цэцэрлэгийн галлагааны өрөөний орон дээр суугаад юм ярьж байтал ******* миний нуруун дээр тохойгоороо тулаад, гарынхаа алгыг миний толгойны ар хэсэгт дагзан дээр 2-3 удаа тавьсан юм. Би тэр үед нь *******д хандаж “миний дотор муу байна, битгий мөрөн дээр дар” гэж хэлсэн чинь миний хэлснийг үл тоож дахин мөрөн дээр гараа тавихаар нь босож ирээд *******г цохисон. ...Би *******тэй уулзаж уучлалт гуйж, буруу зөвөө ойлголцож эвлэрсэн. ...Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, би буруугаа ойлгосон...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Г.*******ын үйлдлийн улмаас хохирогч Ц.*******гийн биед хөнгөн гэмтэл учирсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 000000070 дугаартай “1. Иргэн Ц.*******гийн биед: Хамрын хянга ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал гэмтэл учирсан байна. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна. ...4. Иргэн Ц.*******гийн биед: Хамрын хянга ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүгдэгч Г.******* нь иргэн Ц.*******гийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдал, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан, мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд заасан “хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл мэндийн халдашгүй байдлыг зөрчиж түүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Шүүгдэгч Г.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаангүй, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн хохирол төлбөр нэхэмжлээгүй байна. Шүүгдэгч Г.******* нь дээрх үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүгдэгч Г.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Шүүгдэгч Г.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр улсын яллагчийн саналын хүрээнд түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8-д заасан, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******од 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 480.000 / дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.*******од оногдуулсан 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03/гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 160.000 /нэг зуун жаран мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******од оногдуулсан 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун наян мянган/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
5.Шүүгдэгч Г.******* нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч Г.******* нь хохирогч Ц.*******д 1000000 төгрөг төлсөн хохирогчид хохирол төлбөргүй болохыг дурдаж, түүний эзэмшлээс тус бүр нь 800000 төгрөгний үнэ бүхий 3 тооны адууг битүүмжилсэн прокурорын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 5/09 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7.Шүүгдэгч Г.******* нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА