Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 696

 

017 оны 12 сарын 11 өдөр

   Дугаар 156/ШШ2017/00696

                Хэрлэн сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2016/00630/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Хариуцагч: ....................оршин суух, М.Ш холбогдох,

Нэхэмжлэгч: .....................тоотод оршин суух Г.Ө нэхэмжлэлтэй,          

"гэрлэлт цуцлуулах” тухай хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Ө, хариуцагч М.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ц нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Ө нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.Штай 2012 оны 02 дугаар сарын 15-ны гэрлэлтээ батлуулсан юм. Бид хоёр 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүү -ийг төрүүлсэн. Миний хүүг төрснөөс хойш нөхөр маань архи ууж агсам тавьж намайг айлган сүрдүүлэх болж хамт амьдрахад хэцүү байдалд хүрсэн 2004 оны 08 сараас өнөөг хүртэл 13 жилийн хугацаанд тус тусын амьдралтай болсон. Хариуцагч М.Ш-аас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв. (хх-ийн 1 тал),

 Хариуцагч М.Ш нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.Ө-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Татгалзах зүйлгүй бүгдийг хүлээн зөвшөөрч байна. Нэмж гаргах нотлох баримтгүй. Өмгөөлөгч авахгүй гэв. (хх-ийн 22 тал)

 

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

 Нэхэмжлэгч Г.Ө нь хариуцагч М.Ш-аас гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зохигчид 2002 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүү Б-г төрүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны № 07 дугаартай хуулбар, № 0000386372 дугаартай төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, (хх-ийн 8 тал)  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүх гэрлэгчдэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан эвлэрүүлэх ажиллагаа явуулсан боловч гэрлэгчид эвлэрээгүй байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасны дагуу тэдгээрийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Мөн зохигчдын тайлбарыг үндэслэн тэдний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдав.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Боржигон овогт Г.Өг, хариуцагч М.Ш нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Зохигчид нь хамтран өмчлөх, дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Ө нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Шаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.М даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.ЦЭРЭНДУЛАМ