| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2017/0117/Э |
| Дугаар | 247/ШЦТ/2017 |
| Огноо | 2017-09-04 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 247/ШЦТ/2017
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан,
-улсын яллагч М.Гансувд,
-шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн /№0695/,
-шүүгдэгч Б.А нарыг оролцуулан
Төв аймгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Арт холбогдох Эрүүгийн 201519000748 тоот хэргийг 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/
Шүүгдэгч Б.А нь Төв аймгийн Лүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны гадаа 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Ц.Мөнхбатын "хэл амаар доромжилсон, машины хаалганы бариул хугалсан" зүй бус харыдааны улмаас уурлан, улмаар Ц.Мөнхбатын нүүрэн тус газарт гараараа 2 удаа, хөлөөрөө 1 удаа өшиглөж биемахбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Улсын яллагчийн зүгээс уншиж сонсгосон зүйлтэй тохирч байгаа учир мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Ц.Мөнхбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: "..Би төв аймгийн Лүн сумын сургуулийн дотуур байрны засварын туслахын ажилд ажиллаж байсан ба 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажлаа дуусгаад хамт ажилладаг Баттулга, Баттүвшин нарын хамт 2.5 литрийн Боргио пиво хувааж уугаад тэгээд 17 цагийн орчим би гэрлүүгээ явахаар гараад дотуур байрны гадаа машинтайгаа зогсож байсан бид нарыг хариуцан ажиллуулдаг Анхбаяр гэж хүн дээр очиж явлаа гэдгээ хэлэхээр очход Анхбаяр машин дотроо Бат-Отгон, Чулуунбаатар нартай том савтай пиво уугаад сууж байсан тэгээд очоод жолооч талын хаалган дээр очиж Анхбаяртай уулзахад надад аяганд пиво хийж өгөхлөөр нь уусан ба хойд талд нь Чулуунбаатар ганцаараа жолоочийн хажуу талд урд суудал дээр Бат-Отгон сууж байсан тэгэхлээр нь би 2015 оны 08 дугаар сард уурын зуухны халаалтын шагам тавих ажилд ажиллаж байхад уурын зуухны дарга Бат-Отгон намайг ажлаас халсан ба тэр талаар нь хэлж чи яагаад намайг ажлаас халдаг юм гэхэд хойд талд сууж байсан Чулуунбаатар намайг чи яагаад байгаа юм дуугай бай гэхээр нь би хуцаад байгаарай та нар бол нэргүй архичид би бол нэртэй архичин шүү гэж хэлэхэд жолоочийн рүль дээр сууж байсан Анхбаяр машинаасаа бууж ирээд миний нүүр лүү гараараа цохиж авахад нь би хойшоо газар унахдаа жолоочийн хойд талын хаалганы бариулаас барьсан байснаа татаж унахад бариул нь хугарсан тэгтэл Анхбаяр дээрээс нүүр лүү гараараа 2-3 удаа цохисон ба босох гээд өндийхөд миний нүүр лүү Анхбаяр өшиглөсөн тэгээд миний уруул, хамарнаас цус гойжсон ба би тэгээд өндийгөөд алхаж явж эмнэлэг ороход миний хамар, уруулнаас гарч байсан цусыг угааж цэвэрлээд уруул, хамарны зүүн талд оёо тавьсан...намайг Анхбаяраас өөр хүн цохиж зодоогүй...Би тухайн үед хамрын зүүн талд болон уруул дээрээ оёо тавиулсан ба зураг авахуулахад ясны хугаралууд гарсан...Би Анхбаярт зодуулсандаа гомдолтой байна.." гэх мэдүүлэг /хх-11-12/,
Гэрч Ц.Бат-Отгон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: "2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн орой 17 цагийн орчим байсан санагдаж байна засварын ажил хэр явагдаж байна гээд дотуур байран дээр ганцаараа очиход Анхбаяр Тоёота Эстима маркийн тээврийн хэрэгсэлдээ гадаа нь сууж байсан надтай зэрэгцээд Чулуунбаатар гэж хүн 2.5 литрийн том савтай...Нийслэл байсан санагдаж байна пиво барьсан хүн өгсөн юм гээд авчирсан тэгээд Анхбаярын Т.Эстима маркийн тээврийн хэрэгсэлд би жолоочийн хажуу талын суудал дээр хойд талд Анхбаяр баруун талд чулуунбаатар зүүн талын сандалд суугаад нөгөө савтай пивоо кадлаад Анхбаяр аягалаад бүгдээрээ нэг нэг тойруулж уугаад сууж байхад Анхбаярын ажиллуулж бэйсан Мөнхбат гэж залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн халалмцуу байсан тэгээд машины баруун хойд гүйдэг хаалгыг онгойлогоход Анхбаяр 1 удаа пиво аягалж өгөхөд уусан ба пивийг уухдаа над руу хандаж юм хэлэх шиг болсон тухайн үед юу гэж хэлснийг сонсоогүй тэгтэл хойд талд сууж байсан Чулуунбаатар Мөнхбаттыг чи юу гээд байгаа юм бэ дуугай бай гэхэд Мөнхбат Чулуунбаатарыг би тантай яриагүй та байж бай би бол нэртэй архичин та нар бол нэргүй архичид гээд агсан тавих маягтай болохоор Анхбаяр өгсөн байсан пиво аягалж байсан аягаа аваад яв чи гээд түлхээд хаалгаа хаах гэтэл Анхбаяр өө машины хаалганы бариул хугалчихлаа гээд машинаасаа буугаад хаалгаа хаасан тэгээд машины гадаа хоорондоо маргаад байгаа байсан ба Чулуунбаатар бид хоёр машинд нь сууж байсан ба Чулуунбаатар Мөнхбатыг машиных нь бариулыг хугалчихав уу гэж байсан тэгсэн зодолдоод байх шиг болохоор нь би машинаас буугаад хойд талаар нь тойроод очиход Мөнхбат нүүр амаа дараад тонгойсон, нүүр амнаас нь цус гарсан байдалтай байсан, хажууд нь Анхбаяр ганцаараа зогсож байсан тэгээд Мөнхбат алхаад яваад өгсөн...Анхбаяр машинаас буухдаа хаалганы бариул хугалчихлаа ш дээ гээд машинаас буугаад хаалгаа хаасан.." гэх мэдүүлэг /хх-14-15/,
Гэрч Д.Чулуунбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: "..2015 оны 11 дүгээр сарын 03-ны орой 17 цаг өнгөрч байхад...би дэлгүүрээс 2.5 литрийн Боргио пиво аваад задлаад бид гурав нэг нэг аяга хийж уугаад байж байтал Ц.Мөнхбат машин дээр ирэхэд Анхбаяр пиво аягалж өгөхөд уусан.тэгэхдээ Бат-Отгоныг чи хүнийг ажлаас халдаг хүн тэ гэж үг өдөөд байсан.Тухайн үед Мөбнхбат халамцуу байсан.Мөнхбат Бат-Отгоныг үгээр идээд байхаар нь би миний дүү одоо хариад амар гэтэл Мөнхбат миний өөдөөс дуугай бай хөгшөөн чамд хамаагүй, та нар болж нэргүй архичид, би бол нэртэй архичн гэсэн чинь Анхбаяр Мөнхбатаас аягаа аваад одоо яв гээд цээж рүү түлхэж харь гэтэл Мөнхбат газар унахдаа машиных нь бариулыг хуга татаж унасан. Тэгтэл Анхбаяр машины хаалганы бариул хугалчихлаа ш дээ гээд уурлаж машинаас буугаад хаалгаа хаагаад Мөнхбатыг цохиод авсан.Би яг хааш нь цохихыг нь хараагүй тэгээд машинаас буугаад цохьсоны дараа нь хартал Мөнхбатын нүүр нь цус болсон амнаас нь цус гарч байсан...Анхбаяр Мөнхбатыг машины бариул хугалчихлаа гээд уурлаад машинаас буусан тэгээд цохиж зодсон байх..." гэх мэдүүлэг /хх-16-17/,
Гэрч Б.Амартүвшин мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: "..2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр...Мөнхбатын хамт ажлаа дуусгаад Мөнхбат Баттулга нарын хамт 2.5 литрийн Боргио пиво хувааж уусан тэгээд Мөнхбат явлаа гээд явсан би дээвэр дээр будаг хийж байгаад бууж ирэхэд Анхбаяр ах машиныхаа хажууд ууртай зогсож байсан ба чи яваад Мөнхбатыг авчраад нүүрийг нь угаачих гэсэн...Мөнхбат нүүр гараа угаачихсан уруул, хамартаа оёдол тавиулах гээд байж байсан.би ямар гэмтэл шарх учирсан байсныг нь хараагүй...Мөнхбат халамцуу байсан......" гэх мэдүүлэг /хх-16-17/,
Гэрч Б.Саруул мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: "...2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 17 цагийн орчим намайг Төв аймгийн Лүн сумын Эрүүл мэндийн төвд эмнэлэг дээр...байхад Цоптэрэлийн Мөнхбат гэж хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу, хүнд зодуулсан гээд нүүр, ам нь цус болсон ирсэн ба үзэг хийхэд баруун талын эрүү, шанаа, хацрын яс эмзэглэж өвдөнө, уруул амнаас цус гарна, гэсэн зовиуртай ирсэн ба үзэхэд дээд уруулын баруун талын 1/3-д язарсан шархтай цус гарч байсан мөн хамрын зүүн талд 3 см орчим урт зүсэгдсэн шархтай цус гарч байсан мөн хамрын зүүн тал 3 см орчим урт зүсэгдсэн шархтай цус гарч байсан, баруун талын шанаа, хацар хавдсан дарахад эмзэглэлтэй байсан бусд эрхтэн хэвийн байсан...урууланд 3 ширхэг оёдол, хамрын зүүн талд 3 ширхэг оёдол тавьж цусыг тогтоосон ба эрүү, шанааны рентген зураг авахуулахыг зөвлөөд явуулсан дахин над дээр ирээгүй...архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...хүнд зодуулсан гэж хэлсэн...Дээрх шарх гэмтлүүд бүгд шинэ шарх гэмтлүүд байсан........" гэх мэдүүлэг /хх-16-17/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 401 тоот: "...1 .Ц.Мөнхбатын биед баруун хацар яс, баруун нүдний ухархайн доод ханын яс, зүүн нүдний ухархайн дотор ханын яс, зүүн хацар, хамар ясны заадас ясанд хугарал, хамрын таславчинд мурийлт, хамар, урууланд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дээд зовхи, зүүн бугалганд цус хуралт, эрүү, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.З.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т ззааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна..." гэх дүгнэлт/хх-ийн 24-рт/,
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,
-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9/,
-шүүгдэгч Б.Аын ял шийтгэлийн хуудсыг шалгахад "урд ял шийтгүүлж байгаагүй" гэсэн лавлагаа /хх-35/,
-шүүгдэгч Б.Аыг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр /хх-32-32/ сэжигтнээр, 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр /хх-33/ яллагдагчаар тус тус байцаасан тэмдэглэлүүд зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.А нь Төв аймгийн Лүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны гадаа 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Ц.Мөнхбатын "хэл амаар доромжилсон, машины хаалганы бариул хугалсан" зүй бус харьцааны улмаас уурлан, улмаар Ц.Мөнхбатын нүүрэн тус газарт гараараа 2 удаа, хөлөөрөө 1 удаа өшиглөж биемахбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9/, шүүгдэгч Б.Аын ял шийтгэлийн хуудсыг шалгахад "урд ял шийтгүүлж байгаагүй" гэсэн лавлагаа /хх-35/, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Ц.Мөнхбатын ".. Анхбаяр машинаасаа бууж ирээд миний нүүр лүү гараараа цохиж авахад нь би хойшоо газар унахдаа жолоочийн хойд талын хаалганы бариулаас барьсан байснаа татаж унахад бариул нь хугарсан тэгтэл Анхбаяр дээрээс нүүр лүү гараараа 2-3 удаа цохисон ба босох гээд өндийхөд миний нүүр лүү Анхбаяр өшиглөсөн тэгээд миний уруул, хамарнаас цус гойжсон ба би тэгээд өндийгөөд алхаж явж эмнэлэг ороход миний хамар, уруулнаас гарч байсан цусыг угааж цэвэрлээд уруул, хамарны зүүн талд оёо тавьсан...намайг Анхбаяраас өөр хүн цохиж зодоогүй....." гэх мэдүүлэг /хх-11-12/, гэрч Ц.Отгонбатын ".. Чулуунбаатар Мөнхбатыг машиных нь бариулыг хугалчихав уу гэж байсан тэгсэн зодолдоод байх шиг болохоор нь би машинаас буугаад хойд талаар нь тойроод очиход Мөнхбат нүүр амаа дараад тонгойсон, нүүр амнаас нь цус гарсан байдалтай байсан,.." гэх мэдүүлэг /хх-14-15/, гэрч Д.Чулуунбаатарын “..Анхбаяр машины хаалганы бариул хугалчихлаа ш дээ гээд уурлаж машинаас буугаад хаалгаа хаагаад Мөнхбатыг цохиод авсан...” гэх мэдүүлэг /16-17/, шинжээчийн №401 тоот дүгнэлт /хх-24/, шүүгдэгч Б.Аын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Ат ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа барагдуулж байгаа байдал зэрэг хувийн байдлыг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлаггүй гэж үзсэн болно.
Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хохирогч Ц.Мөнхбат нь мөрдөн байцаалтын шатанд эрүүл мэндийн хохиролд нийт 300 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүгдэгч Б.А нь төлж барагдуулсан байх бөгөөд хохирогч Ц.Мөнхбат нь шүүхийн шатанд: "..би нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.." гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Арыг бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Ат оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Ат оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
5. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Ат хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Б.А нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг танилцуулсан болохыг дурдсугай.
7. Ялтан Б.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ат урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргү/цэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Б.Ат урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ю.ЭНХМАА