Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 670

 

2017 оны 11 сарын 27 өдөр

       Дугаар 156/ШШ2017/00670

                  Хэнтий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                      156/2017/00393/И

 Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,

 Хариуцагч: .........................оршин суух, Б.П

Нэхэмжлэгч: ................................................ Х нэхэмжлэлтэй,          

"зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 7 022 94466 төгрөгийг гаргуулах " тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, Ц, хариуцагч Б.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь эрх хүлээн авагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.П нь 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Ц-175 дугаартай цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 7 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, 2012 оны 04 сарын 24-ний өдөр Ц-42 дугаартай цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 1 900 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. Тухайн үед П нь Хадгаламж банкнаас зээл авахдаа Мах экспорт ХХК-д ажилладаг бөгөөд цехийн мастер ажилтай гэсэн ажлын байрны тодорхойлолтыг банканд гаргаж өгсөн. Гэсэн хэдий ч энэ бичиг баримтыг Э нь хуурамчаар үйлдэж П нь уг зээлийг авсан байдаг. Ингээд гэмт хэргийн шинжтэй байна гэж манай байгууллагаас үзээд Эрүүгийн журмаар уг хэргийг шалгуулсан. Мөрдөн байцаалтын явцад М ХХК-ийн Б.П нь тус компанид ажилладаг гэх тодорхойлолтод гарын үсэг зурсан захирал Б.Чулууны гарын үсэг болон нийгмийн даатгалын дэвтэрт дарагдсан дардаснууд хуурамч болох нь криминалистикийн шинжилгээгээр тогтоогдсон. Б.П нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө Д.Э хуурамчаар хийж өгсөн материалуудыг авч Хангаламж банкинд өөрийн биеэр ирж гарын үсэг зурж 8 900 000 төгрөгийг авсан талаар мэдүүлсэн байдаг. Уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байсан тул нэхэмжлэгчээс энэхүү нэхэмжлэлийг урьд нь иргэний журмаар гаргах боломжгүй байсан ба прокурорын тогтоолоор дээрх эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул иргэний журмаар нэхэмжлэл гаргаж байгаа юм.  Зээлдэгч нь зээл авсан өдрөөс хойш 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлээс 5 244 82373 төгрөг, зээлийн хүүд 3 491 01582 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 108 59983 төгрөг, нийт 8 844 43938 төгрөгийг төлсөн байна. Зээлийн гэрээний үлдэгдэл нь 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл нь  3 655 17627 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 2 811 31977 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл нь 556 44862 төгрөг, нийт 7 022 94466 төгрөг байна.

 Иймд хариуцагч Б.П-гээс 7 022 94466 төгрөгийг гаргуулж Хадгаламж банкны эрх хүлээн авагчид гаргуулж өгнө үү. П нь 2015 оны 06 сарын 27-ны өдөр 760 000 төгрөгийг зээлийн төлөлтөнд хийсэн бөгөөд түүнээс хойш мөнгө хийгээгүй. П өрөө ирж зээлийн гэрээ байгуулж гарын үсэг зурж зээл авсан. Уг 7 022 94466 төгрөгийг төлөх нь үндэслэлтэй бөгөөд зээлийн гэрээнд хүү, нэмэгдүүлсэн хүний талаар тодорхой бичсэн. Иймд уг нэхэмжлэлийг бүрэн хангаж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.П нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Хадгаламж банкнаас зээл авсан нь үнэн. Хадгаламж банкны зүгээс 4 жил гаруй хугацаанд ямар нэгэн сураггүй байсан. Өнөөдөр ийм их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн журмаар энэ хэрэг шалгагдаж байгаад хэрэгсэхгүй болгосон. Ямар ч сураггүй болсон. Би зээл авснаасаа хойш төлөлтөө хийгээд явдаг байсан. Би эрүүгийн хэрэг үүсгэж шалгахад зээлийн хүү, алданги нь зогсох байх гэж бодсон. Өнөөдөр анх зээлсэн мөнгөнөөс их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаад гомдолтой байна. Иймд би үндсэн зээл болох 3 655 17627 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч  “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Б.П-гээс “зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7 022 94466 төгрөгийг гаргуулах” -аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч Б.П нь “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 3 655 17627 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн 3 367 76839 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д... банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд (цаашид зээлдүүлэгч гэх) нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ,

452 дугаар зүйлийн 452.2-т: Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд заасны дагуу хариуцагч Б.П нь 7 022 94466  төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй болно.

Хариуцагч Б.П нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн болох нь барьцаат зээлийн гэрээний хуулбар, (хх-ийн 17 тал) зээл буцаан төлөх хуваарийн хуулбар, (хх-ийн 18 тал) цалингийн зээлийн өргөдлийн маягт, (хх-ийн 19 тал) хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, (хх-ийн 23 тал) Б.П-гийн зээл эргэн төлөлтийн хүснэгт, (хх-ийн 24-25 тал) хариуцагчийн цагдаагийн газарт гэрчээр мэдүүлэг өгсөн тэмдэглэл (хх-ийн 35 тал) зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэргийн материалаас 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн барьцаат гэрээний хуулбар, (хх-ийн 15 тал) 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн зээл буцаан төлөх хуваарь, (хх-ийн 16 тал) 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн барьцаат зээлийн гэрээний хуулбар, (хх-ийн 17 тал) 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн зээл буцаан төлөх хуваарийн хуулбар (хх-ийн 18 тал) 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн өргөдлийн маягт, (хх-ийн 19 тал) 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, (хх-ийн 23 тал) хариуцагч Б.Пгийн 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн зээл эргэн төлөлтийн хүснэгт, (хх-ийн 24-25 тал) 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагчийн цагдаагийн газарт гэрчээр мэдүүлэг өгсөн тэмдэглэл, (хх-ийн 35 тал) зэрэг бичгийн нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангасан, хэрэг хянан шийдвэрлэхэд болон шийдвэр гаргахад ач холбогдолтой, хамаарал бүхий үнэн зөв нотлох баримт гэж үнэлэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагчаас 63 659 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар тогтов.

 

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч Б.П-гээс зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн 7 022 94466 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Б.П-гээс 63 659 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

  3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг анхааруулсугай.

 

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох эрхтэйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ