Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга *******н овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт *******н ******* Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******од холбогдох 2023000170012 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, боловсролтой, мэргэжилгүй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Завхан аймгийн Идэр сумын багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын *******, Регистрийн дугаар: ******* Шүүгдэгч *******ын ******* нь иргэн ын адуунд нийлсэн иргэн Б.*******ийн алдуул хязаалан насны байдсан 1 тооны адууг 2019 оны 11 дүгээр сарын дундуур Идэр сумын багийн гэх газар байсан адуунаас барьж аван алдуул мал гэдгийг мэдсээр байж завшсан буюу Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Б.******* нь 2019 оны 05 дугаар сард Завхан аймгийн Яруу сумын багийн нутаг гэх газар бэлчээрээс хязаалан насны зөв талын хаан дээр уйлан тамгатай, буруу чих гол цуурхай имтэй хүрэн байдас алдсан нь энэ талаараа мэдүүлсэн хохирогчийн “...Тухайн үед манайх 05 дугаар сард 1 тооны адуугаа алдаад олдохгүй байсан. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр манай багийн Б. гэдэг ах танай нэг тооны адуу гэдэг айлын адуунд байсан гэж байсан. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 20-ны үед очоод авах гэтэл байхгүй алга болчихсон байсан. ...Манай хязаалан хүрэн байдас, зөв талын хаан дээр уйлан тамгатай, буруу чих гол цуурхай имтэй. ...Нийт 1.600.000 төгрөгийн хохирол учирсан. Ийм болохоор нэг тооны хязаалан настай байдсан гүүний үнэ 1.000.000 төгрөгийн хохирол хүлээсэн. Мөн нэг адуугаа хайж явсан бензин тосны зардал гээд 600.000 төгрөгийн хохирол учирч байна. ...Завхан аймгийн ******* сумын залуу авч яваад гэх залууд хөтөлж аваачаад зарж борлуулсан байсан. ...О.******* надад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Одоо надад О.*******оос нэхэмжлэх зүйл байхгүй...гэсэн мэдүүлэг, Гэрч Б.ын “...Манай багийн залуу Б.******* нь 2019 оны хавар 05 сард 1 тооны байдсан гүү Жаргалант багийн нутаг “Ногоон дөрөлж” гэдэг газраас алдсан. Тэгээд Б.******* нь хайж сураад яваад байсан. ...Хүрэн зүсмийн, хязаалан насны байдас, зөв талдаа уйлан /сэрээ/ тамгатай. ...*******ийнх нь буруу чих гол цуурхай имтэй байдаг...” гэсэн мэдүүлэг, Түүний алдсан адуу ын адуунд нийлсэн байсан талаар мэдүүлсэн гэрч А.гийн “...Тэр үед миний маллаж байсан ахын адуунд нэг хүрэн зүсмийн байдас хаанаас юм бүү мэд нийлчихсэн, тэдний азарга нь хураагаад авчихсан байсан. Тэгээд тэр байдасны эзэн гарч ирэхгүй ахын адуутай байгаад байсан. ...Яруу сумын багийн Б. гэдэг ах 11 дүгээр сарын эхээр надтай утсаар ярьж, бид хоёр хэсэг хууч хөөрсөн. Тэр үед би Б. ахад ахын адуунд нэг хүрэн байдас нийлсэн, эзэн нь гарч ирэхгүй байгаа талаар хэлсэн. Тэрнээс хойш хэд хоногийн дараа манай саахалт айлын ******* ахын залуу О.******* нөгөө ахын адуунд байсан хүрэн байдсыг бариад авсан, хөтлөөд морьтой явж байсан. Тухайн үедээ би О.*******ыг эзэнд нь аваачиж өгөх гэж байгаа юм бодсон. Тэгсэн хэд хоногийн дараа Б.******* гэдэг хүн надтай ирж уулзаад хүрэн байдасны талаар асуухаар нь ахын адуунд байж байсан, О.******* аваад явсан талаар хэлсэн. ...Хүрэн зүсмийн, хязаалан насны, буруу их гол цуулбар имтэй, зөв талын хаан дээрээ хатан сүйх тамгатай /зарим газарт уйлан, сэрээ тамга гэж нэрлэдэг/, зөв гуян дээрээ бүдэг сайн анзаарч харвал ажиглагдах ширээтэй сэрээ тамгатай байдсан гүү байсан. Тухайн адуу 2019 оны 05 дугаар сард намайг нэг өдөр адуугаа харах гээд бэлчээр дээр нь очиход л нийлчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.ын “...Тэгээд ******* сумын гэдэг залуутай утсаар яриад байж байсан чинь манай ахын адуунд хэнийх нь мэдэгдэхгүй нэг уйлан тамгатай хүрэн байдсан гүү байсан чинь ******* гэдэг залуу аваад явчихлаа гэж ярьсан. Тэгээд би *******той утсаар ярьж хэл дуулгасан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч З.*******ийн алдагдсан адууг худалдан авсан талаараа мэдүүлсэн гэрч П.ийн “... 2019 оны 11 дүгээр сарын дундуур буруу талын чих гол цуурхай, зөв талын хаан дээрээ сэрээ /уйлан/ тамгатай байсан, сайн анзаарч хараагүй, нэг хүрэн байдсыг өрөндөө авсан. ...Одоо байхгүй. Манай эндээс хүн ирээд адуу авахаар нь мөнгөний хэрэг гараад зарчихсан. ... 600.000 төгрөг болсон” гэсэн мэдүүлгээр тогтоогджээ. Шүүгдэгч О.******* нь иргэн ын адуунд нийлсэн иргэн Б.*******ийн алдуул хязаалан насны байдсыг завшсан хэргийн үйл баримт нь адуугаа алдсан талаар мэдүүлсэн хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж яллагдагчаар өгсөн “...2019 оны 04 сарын үед санагдаж байна манайх Завхан аймгийн Идэр сумын багийн “” гэх газар хаваржиж байсан. Тэр үед манайхтай саахалт гэдэг айлын адуу ойрхон хаваржиж, гэдэг хүн харж байсан. Тэгсэн тэдний адуунд хүрэн цавьдар байдас нийлчихсэн, азарга нь хураагаад авчихсан байсан. Тэр байдасны эзэн нь гарч ирэхгүй тэдний адуунд байгаад л байсан. Тэгээд 2019 оны 11 сард манайх Завхан аймгийн Идэр сумын багийн “” гэх газар намаржиж ахын адуу бас л манайтай саахалт намаржиж ах харж байсан. Хавар ахын адуунд нийлсэн эзэн нь тодорхойгүй хүрэн цавьдар байдас байж байхаар нь би гэдэг залууд нэг адуу өгөх өртэй байсан, хаашдаа эзэн нь гарч ирэхгүй байгаа юм чинь гэж бодоод нөгөө хүрэн цавьдар байдсыг ахын адуунаас барьж аваад өд аваачаад өгчихсөн юм. Тэгсэн дараа нь миний барьж аваачиж хүнд өгсөн хүрэн цавьдар байдас Яруу сумын иргэн ******* гэдэг хүний байдас болж таарсан. ...Хүрэн цавьдар зүсмийн буруу талын чих гол цуулбар имтэй, зөв талын хаан дээрээ хатан сүйх тамгатай /уйлан/, зөв талын гуян дээрээ ширээтэй сэрээ тамгатай байдас байсан. ...Би хохирогч *******ид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Одоо надад хохирлын ямар нэг маргаан байхгүй” гэсэн мэдүүлэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч О.*******ын үйлдлийн улмаас хохирогч З.*******ид 1000000 төгрөгийн хохирол учирсан нь Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын тамгын газрын Эд зүйлийн үнэлгээний комиссын 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дугаартай “хязаалан насны байдсан гүүг 1 сая төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Иймд шүүгдэгч О.*******ыг бусдын эзэмшлийн хязаалан насны зөв талын хаан дээр уйлан тамгатай, буруу чих гол цуурхай имтэй хүрэн байдсыг алдуул мал гэдгийг мэдсээр байж завшсан гэдгээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг өөрийг нь яллах үндэслэл болголоо. Алдуул мал завших гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүйгээр өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдон, өөр нутаг бэлчээрт шилжин байрлаж байгаа малыг олж аван завшсан үйлдлийг ойлгоно. Шүүгдэгч *******ын ******* нь иргэн ын адуунд нийлсэн иргэн Б.*******ийн алдсан хязаалан насны байдсан 1 тооны адууг 2019 оны 11 дүгээр сарын дундуур Идэр сумын багийн гэх газар байсан адуунаас барьж аван алдуул мал гэдгийг мэдсээр байж завшсан нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч О.*******ыг алдуул малыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан нь нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Түүнчлэн шүүгдэгч О.******* гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн бөгөөд хохирогч З.******* хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч О.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч О.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр улсын яллагчийн саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй. Шүүгдэгч О.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний иргэний үнэмлэх хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 1.5, 1.6, 1.7,1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******од 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүгдэгчийн торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай. 5.Шүүгдэгч О.*******од 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6.Шүүгдэгч О.*******од хувьд ногдох хөрөнгөнөөс 1000000 төгрөгний адууг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 7.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч З.*******ид 1 сая төгрөгний хохирол төлж барагдуулсан бөгөөд хохирол төлбөр нэхэмжлээгүй, түүний иргэний үнэмлэх хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА