Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/24

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* овогт ******* Доржбал даргалж, Нарийн бичгийн дарга ******* ******* овогт ******* Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт ******* Эрхэмбаяр Шүүгдэгч ******* ******* овогт ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ж.эд холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн сумд төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн сумын баг 10-15 тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан, ******* ******* овогт ******* , регистрийн дугаар . Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: Шүүгдэгч Ж. нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 18-20 цагийн орчимд Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байх Цагдаагийн хэсгийн албан өрөөнд “машины түлхүүр авлаа” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан тус сум дахь Цагдаагийн хэсгийн цагдаа Н. нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Ж. нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 18-20 цагийн орчимд Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байх Цагдаагийн хэсгийн албан өрөөнд “машины түлхүүр авлаа” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан тус сум дахь Цагдаагийн хэсгийн цагдаа Н. нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл: - Завхан аймгийн сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Б. 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 50 дугаартай “...Н. биед гэмтэл учирсан байна. Хамрын таславчны муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Н. биед учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Н. биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлтээр /ххийн 10 дугаар хуудас/ хохирогч Н. эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байна. Хохирогч Н. эрүүл мэндэд учирсан дээрх хөнгөн хохирлыг шүүгдэгч Ж. учруулсан болох нь: 1. Хохирогч Н. мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн: “...2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр би Завхан аймгийн сумд байрлах цагдаагийн хэсгийн байранд ажлын өрөөндөө хүүхдийн албанаас явуулсан судалгаа гаргаад сууж байсан. 18 цагийн үед гаднаас гэдэг залуу согтуу албан өрөөнд ороод ирсэн. Тэр үед миний хажууд сууж байсан гэдэг залууд хандаж чи надтай мэндэлж чадахаа байжээ бяргүй гөлөг минь ална шүү чамайг гээд том том дуугараад нөгөө залуу руу дайраад байхаар нь би эд хандаж чи албан өрөөнд согтуу орж ирчихээд хүн рүү битгий янз бүрийн юм ярьж дайраад бай гээд ийг өрөөнөөс гадагш нь дагуулаад гарсан. Тэгсэн өрөөний гадаа үүдэн дээр над руу хандаж чи энийг надаас өмөөрлөө гээд чамтай үзнэ гээд намайг заамдаж аваад нэг гараа шанаа руу хальт цохиод авсан. Тэр үед өрөөнөөс гарч ирж бид хоёрын дундуур орж ийг надаас салгасан. Тэгээд гэр лүүгээ яваад өгсөн. Тэгээд би ийг аваад өрөөндөө ороод эд чи яагаад согтуу байж машин жолоодож яваад байгаа юм машиныхаа түлхүүрийг аваад ир гэсэн. ийн гарт машиных нь түлхүүр байхаар нь би авчихсан. Тэгээд ийг чи одоо согтуу машин барьж хөдөлгөөнд оролцож болохгүй явган явж гэртээ харьу амарчихаад маргааш машинаа ирж аваарай гэсэн. Тэгэхэд би явган явдаг жижиг гар биш би түлхүүрээ авна гэж над руу дайрч намайг заамдаж аваад толгойгоороо миний хамар руу нэг удаа мөргөсөн. Тэгээд миний хамраас цус гараад байхаар нь би өрөөнөөс гэр лүүгээ орж хамрынхаа цусыг тогтоочихоод буцаад өрөөндөө эхнэр Г. хамт орсон. яваагүй миний өрөөн дотор зогсож байсан. Тэгсэн гаднаас өрөөнд ороод ирсэн. Тэгээд би ийг ын хажууд согтуурал шалгах багаж үлээлгэхэд 1.88 хувийн согтолттой гарсан. Тэгээд би тэр талаар тэмдэглэл үйлдчихээд ийн гадна хувцасыг тайлуулаад саатуулах өрөөнд хийсэн. Тэгээд Цагдаагийн газрын жижүүрт мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/, 2. Гэрч Л.н “...2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 00 цаг 20 минутын орчимд Эрүүл мэндийн төвийн хүлээн авахад тус сумын цагдаа Н. албан өрөөндөө байж байгаад бусдад зодуулсан гээд үзүүлэхээр ирсэн. Тухайн үед хамар нь шалбарсан хадвартай цус гоожсон байдалтай, өмссөн цамцны ханцуй хэсэг нь цус болсон, хүзүү хэсгээр улайж зулгарсан байдалтай байсан. Өөрөөр ил харагдаж шарх, сорви байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/, 3. Гэрч Г. “...2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байхаа/цаг хугацааг нь сайн санахгүй байна/ нэг орой манай нөхөр нь цагдаагийн кабоны ажлын өрөөндөө......сууж байсан. Би тэр үед гэртээ байсан бөгөөд хэсгийн төлөөлөгчийн ажлын өрөөнд хүмүүс дуугараад түжигнээд байхаар нь цонхоор харсан чинь ийн машин байхгүй байсан. Тэгэхээр нь хувцсаа өмсөөд гэрээсээ гараад ирчсэн чинь манай нөхөр хамарнаас нь цус гарчихсан урдаас гараад ирсэн. Тэгээд яасан юм бэ? гэсэн чинь гэдэг залуу хамар луу мөргөсөн гэсэн. Би зөрөөд ажлын өрөө рүү ороод харсан чинь ажлын өрөөний компьютер, интернетийн төхөөрөмж зэргийг газар унагасан байсан. Тэгээд өрөөний шал бүхэлдээ цус болсон байсан. Тэгээд манай нөхөр гэртээ ороод нүүрээ угаасан чинь хамар нь шалбарсан, хоолойг нь боосон бололтой улайсан байсан. Тэгээд манай нөхөр нь тэр ийн согтуурлын шалгах багажаар шалгахад 1.88% согтолттой байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/, 4. Гэрч Л.ийн “...Би гэртээ байж байтал цагдаа Н. ах гэр интернетээ аваад хүрээд ирээч аймаг руу юм явуулах гэсэн юм гэхээр нь 18 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд бид хоёр бичиг явуулах гээд ажлын өрөөнд нь байж байхад гаднаас согтуу орж ирээд намайг чи надтай мэндэлсэнгүй энэ тэр гээд байсан. Н. чи албан өрөөнд орж ирчихээд юу яриад байгаа юм гээд ах ийг аваад гарсан, гадаа хэрүүл маргаан болоод байхаар нь гарсан чинь тэр хоёр барьцалдаад авсан зогсож байсан. , ийг гараараа нэг удаа цохиод авахаар нь би дундуур нь ороод салгасан чинь тэр хоёр өрөө рүү орчихсон. Тэгээд би гэр лүүгээ яваад өгсөн. Тэрнээс хойш юу болсон юм мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/ 5. Шүүгдэгч Ж.ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 01 сарын 22-ны өдөр эхнэрийг ажил дээр нь өөрийн эзэмшлийн Приус-11 маркийн 40-85 улсын дугаартай авто машинаараа хүргэж өгчихөөд хөдлөх гэтэл манай нэг найз таараад ганц юм ууя гэхээр нь цуг гэрт нь очоод нэг шил Ерөөл нэртэй 500 граммын архи гурвуулаа хувааж уусан. Тэр архиа ууж дуусчихаад дахин нэг юм уучихъя гээд нэг шил Ерөөл аваад тэрийгээ хувааж ууж дуусчихаад тэднийхээс 17 цаг өнгөрч байхад гараад ганцаараа машинаа жолоодон цагдаагийн хэсгийн байр луу явсан. Тэнд цагдаа тэй очиж уулзъя гэж бодод очсон. Тэгээд өрөө рүү нь яваад орсон чинь гээд залуутай цуг сууж байсан. Тэгээд ороод би тэр залууг чи яагаад дуугарахаа байчихсан юм гээд тэрнээс болж маргалдсан чинь хажуугаас та хоёр боль гээд тэгээд намайг согтуу машин барьлаа гээд машины түлхүүр авчихсан. Тэгээд бид хоёр түлхүүр булаацалдаж маргалдаад би ийг нэг удаа хамар луу нь мөргөчихөсн.....” гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ. Шүүгдэгч Ж.ийн дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.ийн бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н. эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Иймд шүүгдэгч Ж.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч Ж. нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогч Н. нь шүүгдэгчээс хохирол, төлбөр нэхэмжлээгүй болох түүний 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлтээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ж.ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй бөгөөд шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ж. нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд мөн гэрч Л., Г., Л. нарын мэдүүлэг зэргийг үндэслэн шүүгдэгч Ж.эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Ж. урьд нь Завхан аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 83-87 дугаар хуудас/ зэргээр тус тус тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ж.ийг үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал болон улсын яллагчийн санал болгосон ялын төрөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч Ж.эд 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ж. нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болно. Мөн шүүгдэгч Ж. нь бусдад төлөх төлбөргүй тул түүний өмчлөлийн эд хөрөнгө болох 40-85 улсын дугаартай Приус-11 маркийн автомашин битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* овогт ******* ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрхэлж байгаа албан үүрэгтэй нь холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.эд 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.эд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8/найм/ цагаар тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж. нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5- д зааснаар шүүгдэгч Ж.эд 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8- д зааснаар шүүгдэгч Ж.ийн өмчлөлийн 40-85 улсын дугаартай Приус-11 маркийн автомашин битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 7. Шүүгдэгч Ж. нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай. 8. Хохирогч Н. нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ