Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/333

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Нэргүй,

Иргэний нэхэмжлэгч Д.Намсрай,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

Шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Д-д холбогдох эрүүгийн 1834006400318 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1965 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Төв аймаг Жаргалант сум Өгөөмөр багийн 3-4 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ц овогт Г Д гэв.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Г.Д нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн нутаг "Хоолтын ам” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 2 ширхэг буюу 2.5м3 эзэлхүүнтэй нойтон нарс мод бэлтгэж Д.Намсрайн өмчлөлийн Портер маркийн 41-65 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль орчинд 1147500 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Г.Д: "Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Иргэний нэхэмжлэгч Д.Намсрай: "Би машинаа ноднин жил 6.500.000 төгрөгөөр авсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Иргэний нэхэмжлэгч Л.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: "1м 40 см-аас 1м 50 см тайрсан нарс мод байсан. Хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэн тээвэрлэсэн. Нойтон нарс мод, ургаа мод тайрч унагаад 9 ширхэг болгон ачсан байна. Үйлдвэрлэлийн болон арчилгааны огтлолтоор ургаа нойтон модыг мэргэжилийн байгууллага бэлтгэж болно. Хувь хүн болохгүй мэргэжлийн мэргэжилтэн хүн гэрээ хийгээд бэлтгэж тээвэрлэж болно” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Намсрайн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: "Би 2018 оны 01 сард Да хүрээ захаас Батмөнх гэдэг хүнээс худалдах худалдан авах гэрээ хийж 5800000 мянган төгрөгөөр авсан. 2018 оны 08 сарын 16-нд манай аав Д Улиас модонд яваад ирье гээд ганцаараа аваад явсан юм. Шилжүүлэх завгүй яваад байгаа худалдах худалдан авах гэрээ хийсэн тэгүүрээ байгаа. Гэрчилгээ Б.Батмөнх гээд өмнөх эзэмшиж байсан хүн дээр байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 29-32-р хуудас/,

Гэрч Н.Шинэбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "..Би Жаргалант сумын байгаль хамгаалагчийн ажил хийдэг ба өнөөдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 14 цагийн орчим Өгөөмөр 2-р багийн нутаг дэвсгэр Өгөөмөр уулын орчим хяналт шалгалт хийж байхад 41-65 УНА улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслийг шалгахад 4м3 хуурай улиасны зөвшөөрөлтэй боловч нойтон нарс 3м3 орчим Д гэдэг хүн тээвэрлэж явсныг илрүүлсэн юм. Д гэдэг хүн хэлэхдээ нарс модыг Хоолтын ам гэдэг газраас бэлдсэн гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандаж байгаа юм” гэх мэдүүлэг /хх-34 тал/,

Шүүгдэгч Г.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн "Би Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 2018 оны 08 дугаар сарын 16-ны өглөө Ууганбаяр гэдэг манай сумын ойн байцаагчаас улиас мод түлээний зориулалтаар бэлтгэж тээвэрлэх эрхийн гоожинг би авсан тэгээд би өөрийн хүү Д.Намсрайн эзэмшлийн 41-65 УНД улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод Жаргалант сумын Хоолтын ам гэх нэртэй газарт очоод 2 ургаа модыг тайрч унагаад 2 унагаасан модоо нэг хэрчимийг нь 1м 30 см тайрсан нийт 9 ширхэг мод болоод машиндаа ачаад гэр лүүгээ явах замдаа жимсний хашааны хажууд сумын байгаль орчины байцаагч Шинэбаяртай таараад та хууль бусаар нойтон нарс мод бэлтгэсэн байна гэсэн тэгээд би гоожин байгаа гэсэн чинь нарс болон улиас 2-оо ялгахгүй байна уу гээд цагдаа дээр ирсэн. Би галын түлээ бэлдэх гээд нойтон нарс гэдгийг нь мэдэхгүй тайрсан юм. Гэхдээ би Улиас мод, Нарс мод хоёрыг ялгаж чадахгүй Улиас мод гэж бодоод тайрсан юм. Би ганцаараа явсан өглөө гэрээсээ 09 цагийн үед гарсан өдөр 14 цагийн үед ирсэн” -гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-7

тал/,

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-08-10 тал/, -модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-12 тал/, -тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-16 тал/,

-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт

хураан авсан тэмдэглэл /хх-17-22 тал/,

-Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-24 тал/,

-"Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай” прокурорын тогтоол /хх-25 тал/,

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-26 тал/,

-"Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн гаргасан 41-64 УНД дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан /хх-38 тал/,

-"Хууль бусаар бэлтгэсэн модны үнэлгээ тогтоосон тухай” акт /хх-48 тал/,

-Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх-74 тал/,

-Шүүгдэгч Г.Дийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг шалгахад "ял шийтгэл үгүй” гэх тэмдэглэл /хх-58 тал/, шүүгдэгч Г.Дийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Г.Д нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн нутаг "Хоолтын ам” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 2 ширхэг буюу 2.5м3 эзэлхүүнтэй нойтон нарс мод бэлтгэж Д.Намсрайн өмчлөлийн Портер маркийн 41-65 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль орчинд 1147500 төгрөгийн хохирол буюу учруулсан буюу хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Л.Ууганбаярын мэдүүлсэн: "1м 40 см-аас 1м 50 см тайрсан нарс мод байсан. Хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэн тээвэрлэсэн. Нойтон нарс мод, ургаа мод тайрч унагаад 9 ширхэг болгон ачсан байна. Үйлдвэрлэлийн болон арчилгааны огтлолтоор ургаа нойтон модыг мэргэжилийн байгууллага бэлтгэж болно. Хувь хүн болохгүй мэргэжлийн мэргэжилтэн хүн гэрээ хийгээд бэлтгэж тээвэрлэж болно” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

гэрч Н.Шинэбаярын мэдүүлсэн: "..хяналт шалгалт хийж байхад 41-65 УНА улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслийг шалгахад 4м3 хуурай улиасны зөвшөөрөлтэй боловч нойтон нарс 3м3 орчмыг Д гэдэг хүн тээвэрлэж явсаныг илрүүлсэн юм” гэх мэдүүлэг /хх-34 тал/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-7 тал/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-08-10 тал/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-12 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-16 тал/, "Хууль бусаар бэлтгэсэн модны үнэлгээ тогтоосон тухай” акт /хх-48 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

шүүгдэгч Г.Д-ийн зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулсан хэрэгт хамаарч байна.

шүүгдэгч Г.Д-ийг Төв аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийн зүйл, хэсэг, зүйчлэл тохирсон байна.

Шүүх Г.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүний

хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдууллаа.

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Д нь мөрдөн байцаалтын шатанд хохирлын төлбөрт 1150000 төгрөг төлсөн байх бөгөөд иргэний нэхэмжлэгч Л.Ууганбаяр нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын төлбөргүй байна.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 "Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршигийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж зааснаар шүүх шүүгдэгч Г.Д-оос "Хууль бусаар бэлтгэсэн модны үнэлгээ тогтоосон тухай” актад /хх-48 тал/ тусгагдсанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар хууль бусаар бэлтгэсэн модны экологи-эдийн засгийн хохирол болох 1147500 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэн хохирлыг тооцоход 3442500 төгрөг болж байх бөгөөд үүнээс шүүгдэгч Г.Дийн төлсөн 1150000 төгрөгийг хасч үлдэх 2292500 төгрөгийг, Улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

 

Түүнчлэн үйлдсэн гэмт үйлдэлээ хөнгөвчлөх, түргэтгэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх, хэргийн газраас зугатаах зорилгоор хэрэглэсэн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөгчийн тогтоолооор эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх 41-65 УНД улсын дугаартай КМРХК37ВРҮ^390888 арлын дугаартай цэнхэр өнгийн Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 2073330 /хоёр сая далан гурван мянга гурван зуун гучин төгрөг/-ийг шүүгдэгч Г.Д-оос гаргуулж,

Гэмт хэрэг үйлдэж олсон 2018 оны 08 дугаар сарын 16-ны мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан хууль бусаар бэлтгэсэн 2 ширхэг 2.5м3 эзэлхүүнтэй нойтон нарс мод буюу 1-9 дугаар бүхий 9 ширхэг тайрсан модыг,

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ү^-81 маркийн 0^855225016 дугаартай 1 ширхэг цахилгаан хөрөөг тус тус Улсын орлого болговол зохино.

Шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн баримт бичиг хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.1.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасан зүйл, заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц овогт Г Д-ийг хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Д-ийг 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Д-ийг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр ялыг өдөрт дөрвөн цагаар доошгүй хугацаагаар хийлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл, эсхүл тогтоолд гомдол гаргах, давж заалдах хугацаа дуустал хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг тусгай байранд хадгалж, энэ тухай баримтыг хавтаст хэрэгт хавсаргасугай.

б.Хэрэгт Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт Г.Д-ийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх хэсэгт зааснаар 2018 оны 08 дугаар сарын 16-ны мөрдөгчийн тогтоолооор эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан хууль бусаар бэлтгэсэн 2 ширхэг 2.5м3 эзэлхүүнтэй нойтон нарс мод буюу 1-9 дугаар бүхий 9 ширхэг тайрсан мод,

2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ү^-81 маркийн 0^855225016 дугаартай 1 ширхэг цахилгаан хөрөө,

2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөгчийн тогтоолооор эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх 41-65 УНД улсын дугаартай КМРХК37ВРҮ^390888 арлын дугаартай цэнхэр өнгийн Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 2073330 /хоёр сая далан гурван мянга гурван зуун гучин төгрөг/-ийг шүүгдэгч Г.Д-оос гаргуулж тус тус Улсын орлого болгож, 41-65 УНД улсын дугаартай КМРХК37ВРҮ^390888 арлын дугаартай цэнхэр өнгийн Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Д.Намсрайд буцаан олгосугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Дийн хууль бусаар бэлтгэсэн модны экологи-эдийн засгийн хохирол болох 1147500 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэн тооцсон хохирол 3442500 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 1150000 төгрөгийг хасч, үлдэх 2292500 төгрөгийг Г.Доос гаргуулан Улсын орлого болгосугай.

  1. Шийтгэх         тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноос хойш 14 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шийтгэх тогтоолыг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
  2. Давж         заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ тогтоол гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
  3. Анхан   шатны шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Г.Д-ид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

Ц.ОТГОНЖАРГАЛ

Text Box: Ц.ОТГОНЖАРГАЛДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ

Д.Н