Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2015/0385

 

Д ХХК, Х ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж,шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим,нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М******* нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны3 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д ХХК, Х ХХК-ийннэхэмжлэлтэй, А*******ийн Засаг дарга, тус аймгийн Х*******нд холбогдохзахиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д ХХК, Х ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А*******ийн х*******наас 2014 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Архангай аймаг, Эрдэнэбулган суманд 150 ортой цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгүүлэх АРХААА-ХVIII.1.1.149 дугаартай нээлттэй тендерт нэхэмжлэгч нар хамтарсан түншлэл хэлбэрээр оролцсон.

Тендер зарлагчаас гаргасан удаа дараагийн хууль бус шийдвэрийн талаар нэхэмжлэгч нар Сангийн яаманд хандсаны дагуу тус яамнаас 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 5/4685дугаар албан бичгээр дээрх тендер шалгаруулалтыг хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож, дахин тендер шалгаруулалт явуулах үүргийг аймгийн Засаг дарга болон х*******нд хүлээлгэсэн боловч хариуцагч нар уг шийдвэрийг биелүүлэлгүйгээр Б******* ХХК-аар барилгын ажлыг гүйцэтгүүлж байна.

Сангийн яамнаас уг асуудлаар 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 5/4981 дүгээр албан тоотоор дахин аймгийн Засаг даргад мэдэгдсэн боловч дахин тендер шалгаруулалт зарлалгүйгээр барилгын ажлыг өнөөдрийг болтол үргэлжлүүлсээр байгаа нь тендерт оролцогчдын хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хөндөөд зогсохгүй улмаар холбогдох тендерийн хууль тогтоомжийг зөрчиж байна.

Иймд дээд шатны байгууллагын дахин тендер шалгаруулалт явуулах талаар өгсөн үүргийг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, дахин тендер шалгаруулалт явуулахыг хариуцагч нарт даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч А*******ийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 5/4685 дугаартай Б******* ХХК-аас тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 14.1/ж/-д заасан шаардлагын талаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д заасны дагуу тодруулга авч, дахин үнэлгээ хийлгүйгээр гэрээ байгуулах эрх олгожээ. Энэ нь шаардлагад нийцээгүй тендерт оролцогчид гэрээ байгуулах эрх олгосон буюу хуулийн 29.1 дэх заалттай нийцэхгүй байна гэсэн агуулга бүхий албан бичгийг ирүүлсэн. Үүнийг 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Засаг дарга миний бие 2014 он 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1/1180 дугаартай албан бичгээр 2014 оны хөрөнгө оруулалтын ажлын хэрэгжүүлэх хугацаа болон барилгын суурь, төмөр бетон арагт бүтээцийн ажлыг технологийн дагуу гүйцэтгэх нөхцөл багасаж байгаатай холбоотой бид барилгын ажлыг эхлүүлсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т зааснаар үнэлгээ хийж, Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэрийг захиалагчийн зүгээс үндэслэлгүй өөрчлөх эрх байхгүй. Мөн захиалагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Эрдэнэбулган суманд 150 ортой 3 дугаар цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгүүлэх АРХААА-ХVIII.1.1.149 дугаартай тендер шалгаруулалттай холбоотой тус яамнаас 2014 он 08 дугаар сарын 25-ны өдрийн 5/4685 дугаартай албан бичгээр ирүүлсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариуг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Г*******ын нэрээр хүргүүлсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.5-д заасны дагуу хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээ дутмаг, олон хүүхдийн цэцэрлэгт хамрагдаж чадахгүй зэрэг нийтийн эрх ашиг зөрчигдөж байгааг харгалзан хуулийн хүрээнд гэрээ байгуулах эрх олгож, ажил хийгдэж байгаа учир дахин тендер шалгаруулалт явуулах боломжгүй байсан гэжээ.

Хариуцагч А*******ийн Х*******наас шүүхэд гаргасан тайлбартаа: Тендер шалгаруулалтын үр дүнтэй холбоотойгоор Д ХХК, Х******* ХХК-аас гомдол гаргасны дагуу Сангийн яам хянан үзэж 2014 оны 5/4372 албан тоот бичгээр Х******* ХХК, Д" ХХК-ийн ирүүлсэн тендерүүд тендер шалгаруулалтын заалтыг хангахгүй татгалзах нь үндэслэлтэй байна, Б******* ХХК нь талбайн даамал болон ХАБЭАХ-ын ажилтан санал болгосон боловч тушаалыг нь хавсаргаж ирүүлээгүй байна, дахин үнэлгээг хий гэсний дагуу үнэлгээний хороо дахин хуралдаж, тус тендерт 4 компани тендерт оролцсон, үүнээс Х******* ХХК, Д ХХК, Б******* ХХК-ийн ирүүлсэн тендерүүд шаардлагад нийцэхгүй тендерээс татгалзсан нь үндэслэлтэй гэж эрх бүхий байгууллагаас шийдвэр ирүүлсэн.

Б******* ХХК-ийн ирүүлсэн тендерийн бичиг баримт шаардлагыг хангаж байгаа бөгөөд зөвхөн талбайн даамлын тушаал хавсаргаагүйгээс тендерээс татгалзах нь үндэслэлгүй гэж үзэн Б******* ХХК-ийг шалгаруулахаар үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналаар дэмжигдэж, гэрээ байгуулах эрх олгох талаар захиалагчид уламжлахаар шийдвэрлэсэн өмнөх хурлын шийдвэрийг хэвээр үлдээсэн тухай зөвлөмжийг 2014 оны 08 дугаар сарын 04-нд Засаг даргад хүргүүлж, шийдвэрийн тухай 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр бүх оролцогч нарт албан бичгээр хүргүүлсэн.

Дахин гомдол гарсан тухай Сангийн яамны 2014 оны 08-р сарын 19-ний өдрийн 5/4582 тоот албан бичгийг 08 дугаар сарын 20-нд хүлээн авсан. Захиалагч хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй тул Б******* ХХК-тай гэрээг 2014 оны 08-дугаар сарын 18-ны өдөр байгуулан холбогдох эрх бүхий албан тушаалтнаар гарын үсэг зуруулан Засаг даргаар батлуулах шатандаа байсан.

Сангийн яам тендерийн материалыг дахин хянан үзэн үнэлгээний хороо тодруулга авч дахин үнэлгээ хийгээгүй гэж бүх тендерээс татгалзаж дахин тендер шалгаруулалт явуулахыг 2014 оны 08-р сарын 25-ны өдрийн 5/4685 тоот албан бичгээр мэдэгдсэнийг хүлээн авахад барилгын ажлын гэрээ баталгаажигдан газар шорооны ажил эхэлсэн байсан. Сангийн яаманд 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1/1182 албан тоотоор Сангийн яамны 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 5/4685 тоотоор ирүүлсэн шийдвэрийг хүлээн авах боломжгүй тухай хариуг хүргүүлсэн.

Сангийн яамны 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 5/4372 тоот албан бичигт тодруулга авах тухай дурдаагүй байсан гэжээ.

Гуравдагч этгээд Б******* ХХК-аас шүүхэд гаргасан тайлбартаа: Бид хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2014 онд А*******ийн Эрдэнэбулган сумын 150 ортой цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгүүлэх АРХААА-ХVIII.1.1.149 дугаартай нээлттэй тендер шалгаруулалт-ын урилгыг хүлээн авч, тус сонгон шалгаруулалтад оролцсон бөгөөд Үнэлгээний хорооны 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар гүйцэтгэгчээр шалгарсан боловч тендерт оролцогч нарын гомдлоор дахин үнэлгээ хийгдэж, 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хийгдсэн дахин үнэлгээгээр гүйцэтгэгчээр шалгарч, Захиалагчтай 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр БУА-2014/31 "А*******ийн Эрдэнэбулган сумын 150 ортой 3 дугаар цэцэрлэгийн барилгын гүйцэтгэх гэрээ байгуулж, 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гэрээнд заасан ажлыг эхэлсэн болно гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 28 дугаар зүйлийн 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д ХХК, Х ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан Дээд шатны байгууллагын дахин тендер шалгаруулалт явуулах талаар өгсөн үүргийг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, дахин тендер шалгаруулалт явуулахыг А*******ийн Засаг дарга, аймгийн Х*******нд даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М******* давж заалдах гомдолдооНэхэмжлэлийн шаардлагын агуулга буюу нэхэмжлэлийг яагаад гаргах болсон үндэслэл нь А*******ийн Засаг дарга болон Х*******наас тендер зарлагдсан. Уг тендер зарлагдсантай хамааралтайгаар 07 дугаар сарын 08-ны өдөр тендерийн эхний шалгаруулалтыг тухайн тендер үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагаас хийжээ.

Өөрөөр хэлбэл, 07 дугаар сарын 08-ны өдрийн Үнэлгээний хорооны хурлаас 4-н гишүүнтэй, 57,8 хувийн ирцтэйгээр Д******* ХХК, Х ХХК-иудын түншлэл уг тендерт шалгарчээ. Үнэлгээний хороонд оролцсон гишүүдийн санал хураалтаар хийгдсэн тендер шалгаруулсан процесс эргэж өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, шийдвэр албажиж гарах үед Б******* ХХК шалгарсан болж өөрчлөгдсөн. Б******* ХХК тендерт оролцох материал өгөхдөө тендерийн тухай хууль тогтоомжид заасны дагуу татвар, нийгмийн даатгал, банк болон банк бус санхүүгийн байгууллагад өр зээлтэй эсэх талаарх лавлагааг гаргуулж өгнө үү гэж А*******ийн захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэгч талын хүсэлт хэргийн материалд байхгүй байна. 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, шийдвэр, тендерт шалгарсан гэх Б******* ХХК-ийн тендерт оролцохдоо өгсөн талаарх банк, татвар, нийгмийн даатгал зэрэг байгууллагуудаас авсан албан тодорхойлолтыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийг нэхэмжлэгч талаас тавьсан. Энэ хүсэлт хэргийн материалд байхгүй байна. Би яагаад энэ хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан талаар А*******ийн шүүхийн холбогдох хүнээс тодруулсан. Шүүгч тэтгэвэртээ гарсан учраас үүнийг мэдэх боломжгүй гэсэн тайлбар өгдөг. Шүүх хуульд заасан нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлэх ямар ч хүсэл сонирхолгүй юм байна. Өөрөөр хэлбэл, үүнтэй холбоотой баримтыг гаргуулах, мөн хариуцагч нарын зүгээс гаргаж өгөх сонирхолгүй байгаа юм байна гэдэг үндэслэл нэхэмжлэгч талд төрж байна.

07 дугаар сарын 08-ны өдөр гаргасан Үнэлгээний хорооны шийдвэрийг 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Сангийн яамны албан шийдвэрээр тендерийг дахин үнэлэх шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, тендерт оролцогчдын гомдлоор гаргасан 08 дугаар сарын 01-ний өдрийн дахин үнэлэх тухай дээд байгууллагын шийдвэрийг А*******ийн тендерийн үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн байгууллагууд хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаанд хариуцагч талуудын өгөөд байгаа тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтаар харагддаг. Учир нь тендерт шалгарсан Б******* ХХК-ийн тендерт оролцохдоо ирүүлсэн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаатай холбоотой холбогдох эрх зүйн актын талаар тодруулга авалгүй, энэ баримтын талаар ямар нэгэн ажиллагаа хийлгүй дахин үнэлчихсэн. Бид дахин үнэлсэн гээд Б******* ХХК 08 дугаар сарын 08-ны өдрийн 01273 тоот шийдвэрээр тендерт шалгарсан гэж тендерт оролцогч нарт дахин мэдэгдэл өгсөн. Уг мэдэгдлийг Д******* ХХК болон Х ХХК-иудын түншлэл хүлээж аваад, 08 дугаар сарын 10-ны өдөр хуульд заасны дагуу Сангийн яаманд гомдол гаргасан. Ингээд гомдол гаргасан талаараа 08 дугаар сарын 11-ний өдөр А*******ийн Засаг дарга болон Х*******нд гомдлын хувийн хамт гомдол гаргасан талаараа бичгээр мэдэгдсэн.

Худалдан авах ажиллагааны газар болон Үнэлгээний хороо шүүх хуралдаанд Бид гомдол гаргасныг мэдээгүй. 5 хоногийн хугацаа өнгөрсөн учраас шууд эрх олгож шийдвэрлэсэн гэж тайлбар өгдөг. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар энэ нөхцөл байдал үгүйсгэгддэг. Энэ гаргасан гомдлыг 08 дугаар сарын 25-ны өдөр бичгээр Сангийн яамнаас бичгээр албажуулж хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин тендер шалгаруулалт явуулахыг тухайн төрийн байгууллагуудад даалгаж шийдсэн. Ингээд тендерт оролцогч нар дахин материал бүрдүүлж тендерт оролцох итгэл үнэмшилтэй байхад 2014 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Б******* ХХК-ийн барилгын ажил явагдаж эхэлсэн. Ингээд 09 дүгээр сарын 08-ны өдөр Сангийн яамнаас А*******ийн төрийн байгууллагууд руу дахин бичиг явуулсан.

Өөрөөр хэлбэл, Санхүүжилтийг зогсоолоо. Санхүүжилт олгохгүй болсон. Сангийн яамны шийдвэрийг яагаад биелүүлэхгүй байгаа юм бэ гэсэн. Бид энэ асуудлаар Сангийн яамтай удаа дараа холбогдсон. Бүх баримт, мэдээллийг авч байгаа. 09 дүгээр сарын 01-ний өдрийн албан бичиг Сангийн яаманд ирээгүй. Өөрөөр хэлбэл, шүүхэд ирүүлсэн А*******ийн Засаг даргын 09 дүгээр сарын 01-ний өдрийн албан бичиг ирээгүй. Тендерийн хууль тогтоомжид заасны дагуу дээд шатны байгууллагын шийдвэрийг захиалагч буюу А*******ийн Засаг дарга, тендерийн үйл ажиллагааг гардан хэрэгжүүлж байгаа А*******ийн Х******* албан бичгээр, эсхүл өөрийн эс үйлдэхүйгээр биелүүлдэггүй эсэргүүцдэг, эсхүл биелүүлэхээс татгалздаг бодит байдлын талаар анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа дүгнэлт хийгээгүй. Хоёрдугаарт, 2014 оны 08 дугаар сарын 17-ны өдөр А*******ийн Х******* газар буюу А*******ийн Засаг даргаас ямар нэгэн шийдвэр гаргахаас өмнө тухайн тендер шалгаруулалтыг түр түдгэлзүүлэх тухай албан тоотыг холбогдох албан тушаалтнуудад ирүүлсэн байгаа. Өөрөөр хэлбэл, процесс хуульд заасны дагуу дээд шатны байгууллага хянаж үзээд шийдвэр гаргах түвшинд түр түдгэлзүүлэх тухай тендер шалгаруулалт явуулж байгаа албан байгууллагуудад мэдэгдээд байна. Мөн энэ шийдвэрийг биелүүлээгүй. Зүй нь нэхэмжлэгч тендерийг дахин шалгаруулах юм байна, дахин шалгаруулалтад материалаа дахин бүрдүүлж оролцох ёстой юм байна гээд хүлээж байтал уг тендер болоогүйгээр барилгын ажил явагдаж дууссан. Би хэрэгт авагдсан баримтуудаас дууссан гэж ойлгож байгаа.

Хэрэгт авагдсан баримтаар шүүх үүнд дүгнэлт хийсэн байсан. Сангийн яам санхүүжилт олгосон гэж байна. Энэ санхүүжилтийг олгосон эсэх асуудлаар миний зүгээс хэлэх үг байгаа. 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл санхүүжилтийг олгохгүй байсан. Санхүүжилтийг олгохгүй талаар удаа дараа албан бичгийг Сангийн яамнаас А*******ийн холбогдох байгууллагуудад илгээж байсан. Гэтэл Б******* ХХК Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны н.Болор гэдэг гишүүний компани гэдэг мэдээллийг Сангийн яамнаас албан ёсоор өгсөн. Өөрөөр хэлбэл, Сангийн яамны албан тушаалтнуудтай уулзахад намайг Б******* ХХК ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж андуурч, энэ бүх байдлыг тодорхой ярьсан.

Төсвийн байнгын хорооны дарга өөрийнхөө компанид хийж байгаа санхүүжилтийг шахаад, бид эндээс арга буюу шилжүүллээ гэж тайлбарладаг. Эцсийн санхүүжилтийг 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн байх гэж би ойлгож байгаа. Энэ талаар тодорхой баримт хэрэгт байхгүй атал шүүх баримтад тулгуурлалгүйгээр Сангийн яам санхүүжилтийг олгосон байна гэж хариуцагч талын тайлбарын хүрээнд дүгнэлт хийсэн.

Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа асуудалтай хамааралтайгаар нэхэмжлэгчийн ямар хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн талаар дүгнэлт хийсэнгүй. Зүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийг шийдвэрлэхдээ нэгдүгээрт, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, хоёрдугаарт, зөрчигдсөн бол яаж зөрчигдсөн болон яаж сэргээх талаар дүгнэлт хийх ёстой. Гуравдугаарт, хариуцагч нарын ямар үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн талаар огт дүгнэлт хийгээгүй. Шүүхийн шийдвэрт дурдаад байгаа дүгнэлтүүд нь Б******* ХХК-ийн хавсаргаж өгөх ёстой эрх зүйн актыг хавсаргаж өгөөгүй талаар, Үнэлгээний хорооны үйл ажиллагааны талаар дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, шүүх Тендерийн тухай хууль тогтоомжийн 26 дугаар зүйлийн 26.9-д заасны дагуу тендерийн бүрдэл хангагдсан байна гэж дүгнэсэн.

Хоёрдугаарт, 47 дугаар зүйлийн 47.2.2- заасны дагуу А*******ийн Засаг дарга буюу захиалагч Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг өөрчлөх эрхгүй гэж байна. Угтаа өөрчлөх эрхтэй эсэхээс үл хамааран энэ хуулийн зохицуулалт хэрэглэгдэхгүй. Өөрөөр хэлбэл, дээд шатны байгууллага буюу захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад Сангийн яамнаас тендер сонгон шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгосон. Эхлээд үнэлгээ хийхийг дахин даалгадаг. Үнэлгээ хийх процесс буюу дээд шатны байгууллагын шийдвэрийг хийсэн нэртэйгээр бодит байдал дээр хийгээгүй гэдэг нь хариуцагч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас харагдана. Ингээд дахин үнэлгээ хийх тухай Сангийн яамны шийдвэрийг биелүүлээгүй.

Үүнтэй холбоотойгоор дахин гомдол гаргаад процесс явагдах боловч процессын явцад тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгодог. Тендерийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгоно гэдэг процессын хувьд дахин тендер сонгон шалгаруулалт зарлах үүрэгтэй. Би энэ талаар судалж үзсэн. А*******ийн 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга 2013 оны Монгол Улсын Төсвийн тухай хуульд заасны дагуу төсөвт суугдсан мөнгө байсан. Өөрөөр хэлбэл, А*******ийн тендер сонгон шалгаруулах үүрэгтэй байгууллага, албан тушаалтан 2014 оны 2 дугаар сардаа багтааж тендер сонгон шалгаруулалтыг явуулах үүрэгтэй. Үүнийг Сангийн яамны удаа дараагийн албан бичгүүдэд тодорхой заасан. Орон нутгийн төсвийн байгууллагуудад хүргүүлсэн. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй мөртлөө 09 дүгээр сард цаг хугацаа байхгүй боллоо, олон хүүхдийн эрх ашиг хохирч байна гэдэг үндэслэлээр дээд шатны байгууллагынхаа шийдвэрийг биелүүлэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрт хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт өгөх үүрэгтэй атлаа тухайн тендер сонгон шалгаруулсан процесст нь дүгнэлт өгөөд явчихдаг. Тоймлоод хэлбэл, шүүх хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлэхгүй мөртлөө хэрэгт авагдсан өөр баримтад дүгнэлт өгдөг. Ийм байдлаар хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Д******* ХХК, Х ХХК-аас А*******ийн Засаг дарга, тус аймгийн Х*******нд холбогдуулан Дээд шатны байгууллагын дахин тендер шалгаруулалт явуулах талаар өгсөн үүргийг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, дахин тендер шалгаруулалт явуулахыг хариуцагч нарт даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл нь Тендер зарлагчаас гаргасан удаа дараагийн хууль бус шийдвэрийн талаар нэхэмжлэгч нар Сангийн яаманд хандсны дагуу тус яамнаас 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 5/4685, 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 5/4981 дүгээр албан бичгээр дахин тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин тендер шалгаруулалт явуулахыг даалгасан шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна гэж маргажээ.

Нэхэмжлэгч компаниуд нь А*******ийн Засаг даргын Тамгын газар, Х*******наас зарласан Цэцэрлэгийн барилга, 150 ор /Архангай, Эрдэнэбулган, 3 дугаар цэцэрлэг/-ын тендерт түншлэн оролцсон боловч 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Тендерийн үнэлгээний хорооны хуралдаанаар Б******* ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-д зааснаар хамгийн бага үнийн санал ирүүлсэн хамгийн сайн тендер гэх үндэслэлээр уг тендерт ялагчаар шалгаруулах зөвлөмж гаргаж, аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн а/434 дугаар захирамжаар гэрээ байгуулах эрх олгосон байна.

Харин аймгийн Х*******ны 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 01/238 дугаар албан бичгээр тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаж байгаа боловч хамгийн бага харьцуулах үнийн саналаар нэхэмжлэгчийг тендерт шалгараагүй талаар мэдэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс уг тендер шалгаруулалтыг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн яамны 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 5/4372 дугаар албан бичгээр тендерийн үнэлгээг зохих журмын дагуу дахин хийхийг мэдэгджээ. Энэ хугацаанд буюу Сангийн яамны 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 5/4312 дугаар албан бичгээр тендерийн хүчинтэй байх хугацааг сунгах зөвшөөрлийг А*******ийн Х*******нд зөвшөөрсөн байна.

Үүний дагуу Тендерийн үнэлгээний хороо 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр дахин хуралдаж, 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 39 тоот гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг хэвээр байхаар шийдвэрлэн аймгийн Х*******ны 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01/272 дугаар албан бичгээр гуравдагч этгээд Б******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн а/434 дүгээр захирамж хэвээр байгаа, мөн өдрийн 01/273 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид тендерийн бичиг баримтад заасан шаардлага хангаагүй үндэслэлээр тендерт шалгараагүй талаар мэдэгдэж, улмаар хариуцагч нь гуравдагч этгээдтэй 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр А*******ийн Эрдэнэбулган сумын 150 ортой цэцэрлэг /3 дугаар/ -ийн барилгын ажил гүйцэтгэх захиалагч гүйцэтгэгч хооронд байгуулсан гэрээ -г байгуулсан байна.

Харин нэхэмжлэгчээс хариуцагчийн шийдвэрийг мөн эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан талаар 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 127/14 дүгээр албан бичгээр[1] аймгийн Засаг даргын Тамгын газарт мэдэгдсэн байх ба нэхэмжлэгчийн гомдлыг шийдвэрлэсэн Сангийн яамны 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 5/4685 дугаар албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д зааснаар тодруулга авч дахин үнэлгээ хийлгүйгээр Б******* ХХК-ийг шалгаруулсан нь хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасантай нийцэхгүй учир тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, зохих журмын дагуу дахин тендер шалгаруулалт явуулах талаар мэдэгджээ.

Үүний дагуу аймгийн Засаг дарга 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1/1182 дугаар албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д нийцсэн, хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-д зааснаар Үнэлгээний хорооны шийдвэрийг захиалагчаас үндэслэлгүй өөрчлөх эрхгүй, гэрээ байгуулагдан барилгын ажил явагдаж байгаа талаар Сангийн яаманд хүргүүлсэн, түүнчлэн Сангийн яамны 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 5/4981 дүгээр албан бичгийн хариуд аймгийн Засаг даргаас 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1/1311 өдрийн албан бичгээр мөн дээрх агуулга бүхий хариуг өгсөн байна.

Тухайн тохиолдолд 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн мэдэгдлээр аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр хүчин төгөлдөр болсон тул Сангийн яам нь нэхэмжлэгчийн гомдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.7-д Гэрээ байгуулах эрх олгосноос хойш ирсэн гомдлыг захиалагч хүлээж авахгүй гэж зааснаар хүлээн авах ёсгүй байхад хүлээн авч, хариуцагчид албан бичиг хүргүүлсэн нь хуульд нийцээгүй байна.

Иймээс тухайн гомдлыг шийдвэрлэх эрх хэмжээгүй этгээдээс гаргасан албан бичгийг биелүүлэхгүй байгааг дээд шатны байгууллагын шийдвэрийг биелүүлэхгүй байгаа хууль бус эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Нөгөөтэйгээр нэхэмжлэгчээс тендер шалгаруулалтыг дахин явуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах үед хэдийнэ гэрээ байгуулагдсан, хариуцагчаас тендер шалгаруулалтыг дахин зарлахгүй, тендерт захиалсан ажлыг эхэлсэн гэдэг нь тодорхой байснаас үзэхэд шүүхээс тендер шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах шийдвэр гаргасан ч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэх боломжгүй байна.

Дээрхээс Сангийн яамны 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 5/4685, 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 5/4981 дүгээр албан бичгийг биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй бөгөөд анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн учир нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох хуулийн заалтыг оновчтой зөв баримтлаагүй байсныг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугааршийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 47 дугаар зүйлийн 47.2.2-т гэсний дараа 54 дүгээр зүйлийн 54.7-д гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ Б. ТУНГАЛАГСАЙХАН