| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2017/0466/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/445 |
| Огноо | 2017-12-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2017/ШЦТ/445
2017 12 22 2017/ШЦТ/445
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан,
улсын яллагч Г.Энхмаа,
шүүгдэгч Б.Э, Б.Б, Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б.Э, Б овгийн Б.Б, Х овгийн Ц.А нарт холбогдох эрүүгийн 1734003350143 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 23-ны эдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн уурхайд ковш барьдаг, ам бүл 5, ээж 3 дүүгийн хамт Төв аймаг, Заамар сум, Хайлааст 3 дугаар баг 15-35 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НН98032317 дугаарын регистртэй, Б овгийн Б.Э
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Бугант суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Зэрэгцээ” ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч нарын хамт, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б овгийн Б.Б
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, 2 ах, 2 эгчийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Х овгийн Ц.А
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Б.Э, Б.Б, Ц.Анар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн төвд 2017 оны 09 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Б.Бат- Эрдэнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Б.Эийн:
Миний шүүхийн хэлэлцүүлэгт өгөх мэдүүлэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс зөрүүгүй учраас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Г.Булган-Эрдэнийн:
Миний шүүхийн хэлэлцүүлэгт өгөх мэдүүлэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс зөрүүгүй учраас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
1.3. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Ц.Амин-Оолын:
Миний шүүхийн хэлэлцүүлэгт өгөх мэдүүлэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс зөрүүгүй учраас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хоёр. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн талаар хавтаст хэрэгт цуглуулсан, бэхжүүлж авсан нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
2.1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Б.Бат-Эрдэнийн:
“...Би 2017 оны 09 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө 00 цагийн орчим Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн төвд Цагдаагийн хэлтэс дээр ажил дээрээ байж байгаад ганцаараа машинтай Өгөөмөрийн хороололд байдаг дэлгүүрт очиж хүнтэй уулзах ажилтай явж байхад Эврист зоогийн газрын хойд талын гудамжинд 4-5 гэж харсан яг хэд байсныг мэдэхгүй 1 залуугаа доороо хийчихсэн зодоод байх шиг болохоор нь би тухайн үед жагсаал хувцастай буюу саравчтай малгай, хар өнгийн хээрийн гител, өмд гуталтай явж байсан тул тэр залуучуудыг болиулж тараах санаатай машинаа гудамжны үзүүрт тавьчихаад буугаад явган тэр залуучууд дээр очоод хөөш яагаад зодолдоод байгаа юм та нар тарцгаа гэж хэлээд голд нь ороод зогссон чинь миний зүүн талаас буюу зүүн шанаа орчим 1 залуу гараараа цохиж авахаар нь тэр залууг барьж аваад доороо хийж дараад газар унахад хажууд байсан 2 залуу нь миний нүүр, толгой, цээж, нуруу руу өшигчөөд зодоцгоосон... тухайн үед гадаа харанхуй байсан тэгээд ч харах сөхөөгүй миний нүүр, толгой, цээж, нуруу руу зэрэг өшиглөж зодсон 2 нүд таглараад хавдсан учир хэн нь хаанаас цохиж зодохыг нь хараагүй ямар ч байсан Г.Булган-Эрдэнэ, Ц.Бүүвээ, Б.Э нар бүгд намайг өшиглөж зодсон...” /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
2.2. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Б.Одончимэгийн:
“...00 цаг нэлээн өнгөрч байхад “Эврист” зоогийн газрын хажуу талын гудамжинд залуучууд нэг хүнийг зодоод байхаар нь манай нөхөр очоод та нар болиоч ээ гэж хэлээд салгах гээд очсон чинь нийлж зодсон гэсэн...” /хх-ийн 22 дугаар хуудас/,
2.3. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Х.Баянзулын:
“...Эрдэнэмөнх надад хэлэхдээ Булган-Эрдэнийг 1 хүн тонгороод газар унагаад дээрээс нь дарахаар нь Бүүвээ бид 2 зодож цохисон тэгсэн тэр хүн цагдаа байсан юм байна лээ би цагдаа байсныг мэдээгүй гэж хэлж байсан...” /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
2.4. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Ч.Цогтбаатарын:
“...Амин-Оол гэх залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу намайг пизда минь чи хаанахын хулгайч вэ гээд дайраад томроод байсан тухайн үед хажууд нь Эрдэнэмөнх болон Булган-Эрдэнэ гэж залуу нар байсан. Нэг танихгүй залуу гарч ирээд хөөш та нар яагаад байгаа юм бэ яагаад хүн зүгээр явуулахгүй байгаа юм гэж хэлж намайг өмөөрөөд тараах аястай юм хэлээд ирээд зогсохоор нь би яваад өгсөн тэгсэн надад томроод байсан Амин-Оол гэх залуу байх шиг харагдсан тэр салгасан танихгүй залууг хажуугаас нь нүүр рүү нь гараараа цохиод авахад нөгөө залуу нь тэр Аминоол гэх залууг барьж аваад газар унасан тэгсэн Эрдэнэмөнх, Булган-Эрдэнэ нар 2 талаас нь өшигчиж зодоод нөгөө Аминоол гэх залуу нь босож ирээд тэр танихгүй залууг өшиглөж зодоод гурван зэрэг зодоод байхаар нь би Эрдэнэмөнх, Булган-Эрдэнэ, Аминоол нарыг больцгоо ингэж болохгүй гэж салгаад тэгээд яваад өгсөн...” /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
2.5. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн сэжигтэн, яллагдагч Б.Эийн:
“...Булган-Эрдэнэтэй уулзаад Бүүвээ гэж дууддаг найз Аминоолын гэрт хамт очиж уулзсан ба пиво ууцгаая гэж ярилцаад бид 3 гарч яваад дэлгүүрээс пиво авч уугаад пиюо дуусгаад тамхигүй болоод дэлгүүр орж тамхи авахаар 3-уулаа гарч яваад ...Аминоолын дээр нь нэг хүн дарчихсан байсан араас нь Булган-Эрдэнэ татаад газар унагасан тэгэхээр нь би очоод тэр хүний нүүр рүү нь өшиглөж зодсон. Мөн Булган-Эрдэнэ, Аминоол нар тэр Бат-Эрдэнэ гэх хүний нүүр рүү өшиглөж зодсон...” /хх-ийн 49-50 дугаар хуудас/,
2.6. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн сэжигтэн, яллагдагч Г.Булган-Эрдэнийн:
“...танихгүй хүн Аминоолыг барьж аваад газар унагаад дээрээс нь дараад авахаар нь би араас нь тэврээд салгах гэсэн чинь босож ирээд намайг барьж авахаар нь хавирч унагаад гэдэс рүү нь өшиглөсөн ба босоод ирэхээр нь зүүн талынх нь байсан санагдаж байна шанаа руу нь гараараа цохиж авсан. Тэгээд Эрдэнэмөнх бас ирсэн байсан тэр танихгүй Бат-Эрдэнэ гэх хүнийг газар унасан байхад нь нүүрэн дээр нь дэвсээд өшиглөж зодсон Аминоол бас хажуугаас нь Бат-Эрдэнэ гэх хүний нүүр рүү өшиглөсөн...” /хх- ийн 52-53 дугаар хуудас/,
2.7. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн сэжигтэн, яллагдагч Ц.Аминоолын:
“...тамхи авчихаад гараад ирэхэд Эврист зоогийн газрын хойд талын гудамжны үзүүрт танихгүй хүний хажуугаар гарахдаа мөрөөрөө шүргэсэн чинь чи яагаад байгаа юм бэ гээд тэгээд бид 2 маргалдаад байж байсан чинь араас нэг хүн ирээд намайг барьж аваад бид 2 барилцаж аваад намайг доороо хийгээд унасан би тэр хүнийг танихгүй хохирогч Бат-Эрдэнэ гэх ххүн ба тэгсэн чинь Булган-Эрдэнэ ирээд тэр Бат-Эрдэнэ гэх хүнийг салгасан тэгсэн тэр Бат-Эрдэнэ гэх хүн барилцаад авахад нь Булган-Эрдэнэ унагаад гэдэс рүү нь өшиглөж байсан Эрдэнэмөнх ирээд нүүр рүү нь өшиглөж зодсон би босоод мөн тэр Бат-Эрдэнэ гэх танихгүй хүний нүүр, толгой руу гараараа 3-4 удаа цохиж зодсон...” /хх-ийн 55-56 дугаар хуудас/,
2.8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтэд:
“...1.Б.Бат-Эрдэнийн биед тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн нүдний дээд зовхи, баруун хацрын зулгаралт, зүүн нүдний алимны салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
3. ...эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 38 дугаар хуудас/,
Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч нарын хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд
3.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
3.2. Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Мөрдөгчийн тогтоол /Хх-ийн 5-18 дугаар хуудас/,
3.3. шүүгдэгч Г.Булган-Эрдэнийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, “Үгүй гэх”, иргэний үнэмлэх /Хх-ийн 57-59/,
3.4. шүүгдэгч Ц.Аминоолын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, “Үгүй гэх”, иргэний үнэмлэх /Хх-ийн 60-62/,
3.5 шүүгдэгч Б.Эийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, “Үгүй гэх”, /Хх-ийн 61 дүгээр хуудас/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Б.Э, Г.Булган-Эрдэнэ, Ц.Амин-Оол нар нь согтуугаар, бүлэглэж, 2017 оны 09 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн төвд Б.Бат-Эрдэнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь
хохирогч Б.Бат-Эрдэнийн ...Би 2017 оны 09 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө 00 цагийн орчим... ...Эврист зоогийн газрын хойд талын гудамжинд 4-5 гэж харсан... ...1 залуугаа доороо хийчихсэн зодоод байх шиг болохоор нь би тухайн үед жагсаал хувцастай буюу саравчтай малгай, хар өнгийн хээрийн гител, өмд гуталтай явж байсан тул тэр залуучуудыг болиулж тараах санаатай машинаа гудамжны үзүүрт тавьчихаад буугаад явган тэр залуучууд дээр очоод хөөш яагаад зодолдоод байгаа юм та нар тарцгаа гэж хэлээд голд нь ороод зогссон чинь миний зүүн талаас буюу зүүн шанаа орчим 1 залуу гараараа цохиж авахаар нь тэр залууг барьж аваад доороо хийж дараад газар унахад хажууд байсан 2 залуу нь миний нүүр, толгой, цээж, нуруу руу өшигчөөд зодоцгоосон...
гэрч Б.Одончимэгийн ...00 цаг нэлээн өнгөрч байхад “Эврист” зоогийн газрын хажуу талын гудамжинд залуучууд нэг хүнийг зодоод байхаар нь манай нөхөр очоод та нар болиоч ээ гэж хэлээд салгах гээд очсон чинь нийлж зодсон гэсэн...,
гэрч Х.Баянзулын ...Эрдэнэмөнх надад хэлэхдээ Булган-Эрдэнийг 1 хүн тонгороод газар унагаад дээрээс нь дарахаар нь Бүүвээ бид 2 зодож цохисон тэгсэн тэр хүн цагдаа байсан юм байна лээ би цагдаа байсныг мэдээгүй гэж хэлж байсан...,
гэрч Ч.Цогтбаатарын ...танихгүй залуу гарч ирээд хөөш та нар яагаад байгаа юм бэ яагаад хүн зүгээр явуулахгүй байгаа юм гэж хэлж намайг өмөөрөөд тараах аястай юм хэлээд ирээд зогсохоор нь би яваад өгсөн тэгсэн надад томроод байсан Амин-Оол гэх залуу байх шиг харагдсан тэр салгасан танихгүй залууг хажуугаас нь нүүр рүү нь гараараа цохиод авахад нөгөө залуу нь тэр Аминоол гэх залууг барьж аваад газар унасан тэгсэн Эрдэнэмөнх, Булган-Эрдэнэ нар 2 талаас нь өшигчиж зодоод нөгөө Аминоол гэх залуу нь босож ирээд тэр танихгүй залууг өшиглөж зодоод гурван зэрэг зодоод байхаар нь би Эрдэнэмөнх, Булган-Эрдэнэ, Аминоол нарыг больцгоо ингэж болохгүй гэж салгаад тэгээд яваад өгсөн... гэх мэдүүлгүүд, шинжээчийн хохирогч Б.Бат-Эрдэнийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон дүгнэлт болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгч Б.Э, Г.Булган-Эрдэнэ, Ц.Амин-Оол нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Харин шүүх Б.Э, Г.Булган-Эрдэнэ, Ц.Амин-Оол нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн, хор уршгийг арилгасан, тэдний хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Э, Г.Булган-Эрдэнэ, Ц.Амин-Оол нар цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг,
Мөрдөгчийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шүүгдэгч Б.Эийн эзэмшлээс 200.000 төгрөгийн үнэ бүхий 21 инчийн “Монел” маркийн саарал өнгийн зурагт, “Howe Ja” маркийн цагаан өнгийн хөлдөөгчийг битүүмжилсэн тогтоолыг,
Мөрдөгчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүгдэгч Г.Булган-Эрдэнийн эзэмшлээс 1.100.000 төгрөгийн үнэ бүхий 32 инчийн ”BSB” маркийн хар өнгийн зурагт, “Okeg” маркийн улаан өнгийн 2 хаалгатай хөргөгчийг битүүмжилсэн тогтоолыг,
Мөрдөгчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүгдэгч Ц.Амин-Оолын эзэмшлээс 1.300.000 төгрөгийн үнэ бүхий 42 инчийн “Toshiba” маркийн зурагт, “BSB” маркийн 1 хаалгатай цагаан өнгийн хөлдөөгчийг битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7.,
36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2.,38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Б.Э, Б овгийн Б.Б, Хаахөег овгийн Цэрэнхүүгийн Амин-Оол нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б овгийн Б.Э, Б овгийн Б.Б, Хаахөег овгийн Цэрэнхүүгийн Амин-Оол нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Б.Э, Б овгийн Б.Б, Хаахөег овгийн Цэрэнхүүгийн Амин-Оол нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Б.Э, Б овгийн Б.Б, Хаахөег овгийн Цэрэнхүүгийн Амин-Оол нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон 2 /хоёр/ жилийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б овгийн Б.Э, Б овгийн Б.Б, Хаахөег овгийн Цэрэнхүүгийн Амин-Оол нар цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг,
Мөрдөгчийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шүүгдэгч Б.Эийн эзэмшлээс 200.000 төгрөгийн үнэ бүхий 21 инчийн “Монел” маркийн саарал өнгийн зурагт, “Howe Ja” маркийн цагаан өнгийн хөлдөөгчийг битүүмжилсэн тогтоолыг,
Мөрдөгчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүгдэгч Г.Булган-Эрдэнийн эзэмшлээс 1.100.000 төгрөгийн үнэ бүхий 32 инчийн ”BSB” маркийн хар өнгийн зурагт, “Okeg” маркийн улаан өнгийн 2 хаалгатай хөргөгчийг битүүмжилсэн тогтоолыг,
Мөрдөгчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүгдэгч Ц.Амин-Оолын эзэмшлээс 1.300.000 төгрөгийн үнэ бүхий 42 инчийн “Toshiba” маркийн зурагт, “BSB” маркийн 1 хаалгатай цагаан өнгийн хөлдөөгчийг битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Б.Э, Б овгийн Б.Б, Хаахөег овгийн Цэрэнхүүгийн Амин-Оол нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН