| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 174/2017/0419/и |
| Дугаар | 526 |
| Огноо | 2017-12-05 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 526
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Тын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:” Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд үйл ажиллагаа явуулах “Г” хоршоонд холбогдох
“Хугацаандаа төлөөгүй Тын өр 1 057 362.9 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Тын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Тын улсын байцаагч, хуулийн зөвлөх С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Тын хэлтэс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2320215 тоот регистрийн дугаартай “Г” хоршоо нь 2001.6.18-ны өдөр Т төлөгчөөр бүртгүүлэн Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг дэвсгэрт мал эмнэлэгийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. 2017.9.21-ний байдлаар цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан Тт 180 160 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан Тт 24 613.8 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн албан Тт 10 000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан Тт 834 909.1 төгрөг, газрын төлбөр 7 680 төгрөг, нийт 1 057 362.9 төгрөгийн урьд оны болон тайлант оны өртэй байна.
Дээрх тайлангаар баталгаажсан өрийг төлүүлэхээр Тын Ерөнхий хуулийн дагуу Таа төлж барагдуулахыг шаардсан боловч Тын өрөө барагдуулна гэх боловч өр төлбөрөө барагдуулахгүй байгаа юм.
Тын Ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.2, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасны дагуу хугацаандаа төлөөгүй Тын өрийг үл маргах журмаар барагдуулах боломжгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Тын Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь хэсэгт заасны дагуу “Г” хоршооноос цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан Тт 180 160 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан Тт 24 613.8 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн албан Тт 10 000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан Тт 834 909.1 төгрөг, газрын төлбөр 7 680 төгрөг, нийт 1 057 362.9 төгрөгийн Тын өрийг гаруулж өгнө үү гэв.
Хариуцагч “Г” хоршооны захирал Д.Нямдорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай хоршооны үйл ажиллагаанд аймгийн Тын хэлтсээс нийт 1 057 362.9 төгрөгийн Тын өр нэхэмжилсэн байна. Эдгээрээс НӨАТ-аас бусад 222 453 төгрөгийн нэр бүхий Тыг манай хоршооны хувьд төлж барагдуулсан гэж санаж байна. Зарим Тыг цахимаар төлсөн. Буруу дансанд орсон байж болно. Гэхдээ данснаас бус бэлэн мөнгөөр төлсөн. Иймээс дансны хуулгаа шүүж үзэх зэргээр үзэж шалгая. Хэрэв төлөгдөөгүй байвал бидэнд мал эмнэлэгийн үйлчилгээний хөлс ирсэн тухайн үед нь төлж барагдуулна. Бидэнд үйлчилгээний хөлс ирээгүй, санхүүжилт хүнд байдгийг харгалзан үзэх хэрэгтэй. НӨАТ-ын хувьд манай хоршоо НӨАТ төлөх босго давахгүй талаар дурдсаар байтал дарамтлан шахах байдлаар заавал бүртгүүл гээд бүртгүүлсэн. НӨАТ-ын тухай 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.12 дахь хэсэгт “Төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ үүнд; Засгийн газар, түүний агентлагууд, төсөвт байгууллагууд үзүүлж байгаа төрийн үйлчилгээ, 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэгт “жилийн 50 саяаас доош төгрөгийн бараа, ажил үйлчилгээ борлуулсан этгээдийг албан Таас чөлөөлнө” гэж заасан. Иймд манай хоршоо энэ заалт босгыг даваагүй, мөн төрийн өмнөөс иргэдийн малд төрийн үйлчилгээ үзүүлж төсвөөс, яам, агентлагаас үйлчилгээний хөлс авдаг. Өөр ямар ч нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулдаггүй. Хэрэв НӨАТ төлөх бол бидэнд үйлчилгээний хөлсөө улс, Засгийн газар, яам нэмж өгөх ёстой. Тийм нэмүү өртөг шингээж тариф өгөөгүй болохоор бид НӨАТ төлөх ёсгүй гэж үзэж байна. Бидний үйлчилгээний хөлсийг батлагдсан тарифаар улсын нэгдсэн болон орон нутгийн төсвөөс олгодог. Энэхүү тарифт НӨАТ шингээж өгдөггүй. Манай хоршооноос нэхэмжилж байгаа НӨАТ бол 2016 оны буюу шинэчлэгдсэн хууль үйлчилж эхэлсэн үеийн балансаар ярьж байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Тын хэлтэс нь хариуцагч “Г” хоршооноос хугацаандаа төлөөгүй Тын өр 1 057 362.9 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Тын хэлтэс нь Тын тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хугацаандаа төлөөгүй Тын өрийг үл маргах журмаар гаргуулах, эд хөрөнгө, цалин хөлс бусад орлогоос Т гаргуулах ажиллагааг явуулж өрийг барагдуулах боломжгүй тул нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй байна.
Шүүх нэхэмжлэгч Тын хэлтсийн хариуцагч “Г” хоршоонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Тын хэлтэс нь хариуцагч “Г” хоршооноос 2016 оны цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан Тт 180 160 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан Тт 24 613.8 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн албан Тт 10 000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан Тт 834 909.1 төгрөг, газрын төлбөр 7 680 төгрөг, нийт 1 057 362.9 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч “Г” хоршоо нь цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан Тт 180 160 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан Тт 24 613.8 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн албан Тт 10 000 төгрөг, газрын төлбөр 7 680 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй байна.
Харин нэмэгдсэн өртгийн албан Тын хувьд манай хоршоо нэмэгдсэн өртгийн албан Т төлөх босго давахгүй талаар удаа дараа дурдсаар байтал Тын хэлтэс нь дарамтлан шахаж, Т төлөгчөөр бүртгүүлсэн. Нэмэгдсэн өртгийн албан Тын тухай 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.12 дахь хэсэгт “Төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ. Үүнд; Засгийн газар, түүний агентлагууд, төсөвт байгууллагууд үзүүлж байгаа төрийн үйлчилгээ, 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэгт “жилийн 50 саяаас доош төгрөгийн бараа, ажил үйлчилгээ борлуулсан этгээдийг албан Таас чөлөөлнө” гэж заасан. Иймд нэмэгдсэн өртгийн албан Тт нэхэмжилж буй 834 909.1 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.
Тын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.4 дэх хэсэгт “Т төлөгч нь Т ногдох зүйл, Таа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, Тын хууль тогтоомж зөрчсөн бол зөрчлийг арилгах талаар Тын албанаас тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар Т төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих Тын ногдлоо өөрөө тодорхойлон Тын тайланд тусгаж, бэлэн ба бэлэн бус хэлбэрээр Т төлөхөөр хуульчилсан байна.
Хариуцагч “Г” хоршоо нь 2017 оны 1 дүгээр сарын 11-нд Нэмэгдсэн өртгийн албан Тын тайлангаа цахим хэлбэрээр харьяалах Тын хэлтэст хүргүүлсэн байна.
Т төлөгчийн сайн дураар өөрийн Тын ногдлоо тодорхойлсон ажиллагаанд нэхэмжлэгч Тын байгууллагын буруутай ажиллагаа нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Уг тайлангаар хариуцагч нь 834 909.1 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан Т төлөхөөр тайлагнасан байх бөгөөд маргааны зүйл болж буй 834 909.1 төгрөг нь Т төлөгчийн тайлангаар тодорхойлогдсон өр байна.
Нэмэгдсэн өртгийн албан Тын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8 дахь хэсэгт хувь хүн, хуулийн этгээд албан Т суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойш энэ хуульд заасан албан Т ногдох орлогогүй, эсхүл орлогын хэмжээ нь албан Т суутган төлөгчөөр бүртгүүлсэн босгын хэмжээнд хүрээгүй нь дараалсан 12 сарын албан Тын тайлангаар, эсхүл үйл ажиллагаа явуулаагүй нь нотлогдсон бол харъяалах Тын алба албан Т суутган төлөгчийн бүртгэлээс хасаж, гэрчилгээг хүчингүй болгоно” гэж заажээ.
“Г” хоршоо нь 2015 оны 12 дугаар сарын 15-нд нэмэгдсэн өртгийн албан Т төлөгчөөр бүртгэгдэж, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан Т төлөгчийн бүртгэлээс хасуулах хүсэлтээ Тын хэлтэст ирүүлснийг шийдвэрлэж 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Т төлөгчөөс хассан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд хариуцагч “Г” хоршооноос 2016 оны нэмэгдсэн өртгийн албан Тын өр 834 909.1 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.
Хариуцагч талд шүүх хуралдааны товыг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүргүүлж, мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн “...хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч “Г” хоршооноос улсын тэмдэгтийн хураамжид 29 927 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Тын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Г” хоршооноос цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогот 180 160 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан Тт 24 613.8 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн албан Тт 10 000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан Тт 834 909.1 төгрөг, газрын төлбөр 7 680 төгрөг, нийт 1 057 362.9 төгрөгийг гаргуулан Тын хэлтэст олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Г” хоршооноос улсын тэмдэгтийн хураамжид 29 927 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ