Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2017/03948

 

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 08 өдөр           Дугаар 101/ШШ2017/03948           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар байр, 0 тоотод оршин суух, 47 настай, эрэгтэй, Ан овогт Жийн Чийн /**********/  нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0дугаар хороо, Олимп хотхон, 0 дугаар байр, 0 тоотод оршин суух, 39 настай, эрэгтэй, Х овогт Гын Б /*********/ холбогдох,

            Гуравдагч этгээд: Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, Мон лаа 0 дүгээр гудамж, 0 тоотод оршин суух, Б овогт Яын Г /*********3/,

           

Гэрээний үүрэгт 9 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           

Нэхэмжлэгч 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Ж.Ч миний бие 2016 оны 06 дугаар сарын 30-нд Unegui.mn –ээс плита наалгана гэсэн зарын дагуу Тх ХХК-ийн инженер н.Б гэдэг хүнтэй очиж уулзаад А-ын уулзалтыг зохион байгуулах гэж байгаа Чингисийн өргөө амралтын газрын эрэгтэй, эмэгтэй шүршүүр, нойл, угаалгын газар, саун байрлах нийт 1 200 м.кв талбай бүхий тасалгаануудын хана, шалны плита наах ажлыг 1 м.кв 8 000 төгрөгөөр гүйцэтгэхээр болсон билээ. Ажлын хөлсийг захиалагч талд ажлыг хүлээлгэн өгмөгц 100 хувь төлөхөөр тохирсон.

Ийнхүү тохиролцсоны дагуу дээрх ажлыг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаанд 5 одтой зочид буудлын зэрэглэлд дүйцүүлэн чанартай сайн гүйцэтгэж, бүрэн хүлээлгэж өгсөн боловч захиалагч тал ажлын хөлсийг төлөхгүй, хугацаа авч өдийг хүрлээ.

Иймд Тх ХХК-иас гүйцэтгэсэн ажлын хөлс 9 600 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлээ тодруулахдаа:

Тус шүүхэд иргэн Ж.Ч би Г.Бд холбогдуулан 9 600 000 төгрөг ажлын хөлсөнд гаргуулахаар нэхэмжилж байгаа болно.

Учир нь анх Г.Бтай амаар хэлцэл хийж, ажил гүйцэтгэсэн болно гэжээ.

 

2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагчийг сольж Г.Бд нэхэмжлэлийн хувийг гардуулснаас хойш хариуцагч хуульд заасан хугацаанд шүүхэд хариу тайлбар гаргаагүй байна.

       

Шүүхэд болон шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

           

Нэхэмжлэгч Ж.Ч нь хариуцагч Г.Бд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 9 600 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчаар Тх ХХК-ийг татсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Г.Б сольсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин хамтран хариуцагчаар Тх ХХК-ийг татсан боловч тус компанид холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэх боломжгүй үндэслэлээр тус хариуцагчаас татгалзсан байна.

Хариуцагчаар Тх ХХК байх хугацаанд түүнийг төлөөлөх эрхтэй гэх /Захирал гэх/ Г.Б шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр бичгээр тайлбар гаргасан бөгөөд тус тайлбарыг иргэн Г.Бнийн тайлбар гэж үзэх боломжгүй байна.

Хариуцагч Г.Бд нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гардуулсан байх бөгөөд түүнээс хойш шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 9 600 000 төгрөгийг хангуулах үндэслэлийг хариуцагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн хувиар хангуулна гэжээ.

Хавтаст хэргийн 109-122 дахь талд авагдсан баримтуудаар 2016 онд ЧХХК нь Тх ХХК-ийн захирал гэх Г.Бтэй аялал жуулчлалын цогцолборын гал тогооны барилга болон ариун цэврийн байрны барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тус тус ажил гүйцэтгэх гэрээ байгуулан төлбөрт 527 141 060 төгрөг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.

  Хэдийгээр тогтоогдсон үйл баримтаар Тх ХХК-ийг төлөөлөн Захирал гэх Г.Б гэрээ байгуулан ажилласан байх боловч тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /х.х-ийн 34 дэх талд/, тусгай зөвшөөрлийн хуулбар, түүний арын хэсэгт бичигдсэн тэмдэглэл /х.х-ийн 36 дахь талд/, Д.Занданбалын нас барсны гэрчилгээний хуулбар /х.х-ийн 37 дахь талд/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /х.х-ийн 178 дахь талд/, Тх ХХК-ийн шинэчлэн баталсан дүрмийн хуулбар /х.х- ийн 179-182 дахь талд/ зэргээс Г.Б нь Тх ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй байна.

Энэ үндэслэлээр Тх ХХК-ийг төлөөлөх эрх бүхий гэх этгээдэд /Г.Бд/ нэхэмжлэл гардуулсныг зөвтгөх боломжгүй, тус хуулийн этгээдэд холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах боломжгүй үндэслэлээр нэхэмжлэгч тал нь хариуцагч Тх ХХК-аас татгалзсаныг шүүх хүлээн авч хариуцагч Г.Бд холбогдох хэргийг хянан шийдвэрлэв.

Хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу хойшлогдсон шүүх хуралдааны үед Тх ХХК-ийн захирлаар томилсон гэж тайлбарлах боловч энэ нь хуульд нийцсэн баримтаар тогтоогддоггүй, тус хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй эсэх талаар маргаж, тайлбаруудыг өгч байсан байна.

Дурдсан үйл баримтаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамааралгүй тул дурдсан байгууллага хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна.

Харин зохигчид хооронд үүссэн харилцааны хувьд ажил гүйцэтгэх харилцааг үүсгэсний үр дагаврыг иргэнийхээ хувиар Г.Б хариуцах үндэслэлтэй байна. Хэдийгээр хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хүсэл зоригоо илэрхийлсэн байж болох тайлбарыг хэргийн оролцогчдоос өгч байх хэдий ч хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй байх тохиолдолд энэ нь хувь хүнийхээ хувьд илэрхийлсэн хүсэл зориг, үүсгэсэн харилцааны үр дагавраас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Зохигч хооронд үүссэн харилцааны хувьд нэхэмжлэгч нь хариуцагчтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсны үндсэн дээр ажил гүйцэтгэсэн, хөлс шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримт буюу тодруулбал, нэхэмжлэгчийн “хариуцагч Г.Бтэй гэрээ хийсэн” гэсэн тайлбар, гэрч Я.Гандуулгын “би Г.Бтэй гэрээ байгуулсан” мэдүүлэг зэрэг нь харилцан эсрэг байх тул эдгээр баримтын аль нэгнийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

Харин гэрчүүдийн мэдүүлэг /х.х-ийн130-136/ болон зохигчийн тайлбараар нийтлэг тогтоогдох үйл баримт нь нэхэмжлэгч Ж.Ч тус ажлыг хийж гүйцэтгэсэн нөхцөл байдал юм.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Ч нь бусадтай тохиролцсоны дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг захиалагчаас шаардах эрхтэй байна.

Хариуцагч Г.Б эсхүл гэрчээр мэдүүлэг өгсөн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээр татагдан оролцож буй Я.Г нарын аль нь “захиалагч тал” болох эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй.

Хавтаст хэргийн 109-122 дахь талд авагдсан баримтуудаар 2016 онд ЧХХК нь Тх ХХК-ийн захирал гэх Г.Бтэй аялал жуулчлалын цогцолборын гал тогооны барилга болон ариун цэврийн байрны барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тус тус ажил гүйцэтгэх гэрээ байгуулан төлбөрт 527 141 060 төгрөг шилжүүлэн авсан /хувийн дансаар авсан талаар нэхэмжлэгч тал тайлбарладаг/ үйл баримтаар Г.Б гүйцэтгэх ёстой байсан ажил үүргийг бусдаар гүйцэтгүүлсэн байх тул тухайн гүйцэтгэгчийн өмнө Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт зааснаар захиалагч болох зохицуулалттай.

Дурдсан агуулгаар тухайн харилцаанд захиалагчаас ажлын  хөлсийг хүлээн аваад бусдаар ажлыг гүйцэтгүүлж байгаа агуулгаараа Г.Б туслан гүйцэтгэгчийн өмнө захиалагч гэсэн эрх зүйн байдалтай байна.

Харин баримтаар ажлыг Ж.Ч хийж гүйцэтгэсэн үйл баримт байх тул ажлын хөлсийг захиалагчаас шаардах эрхийн дагуу Г.Бэс шаардаж байгааг хууль зөрчсөн гэж үзэхгүй юм.

Гуравдагч этгээд болох  Я.Г нь “би гэрээ хийсэн” гэх гэрчээр мэдүүлэг өгөх боловч тухайн мэдүүлгийг эргэлзээгүйгээр үнэлэх боломжгүйг өмнө дурдсан, нөгөө талаар захиалагчаас хөлс шилжүүлэн авсан гэх /Г.Бэс Я.Г ажлын хөлсийг хүлээн авсан гэх/ баримтгүй байх бөгөөд ажил гүйцэтгэгч Ж.Чгийн өмнө захиалагчийн үүрэг хүлээсэн гэх үндэслэлгүй байна.

Гэрээ байгуулсан гэх Я.Г нь ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гуравдагч этгээдийн хувиар зохих тайлбарыг шүүхэд гаргаагүй, эрх нь зөрчигдсөн талаарх шүүхээр шийдвэрлүүлэхээр бие даасан шаардлага гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Хариуцагч Г.Б нь иргэний хувиар хариуцагчаар татагдан нэхэмжлэлийг гардан авсан байх боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар болон нотлох баримтыг бичгээр гаргаж өгөөгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, маргаж байгаа гэх үндэслэл болохгүй байна.

Түүнчлэн шүүхээс томилогдсон шинжээч дүгнэлт гаргах ажиллагаанд хариуцагч Г.Б нь өөрийн биеэр оролцсон байх бөгөөд /х.х-ийн 63 дахь талд/ дүгнэлтэд иргэн Г.Бнийн хүлээн зөвшөөрсөн болон хүлээн зөвшөөрөөгүй талбайн хувьд ажлын хөлсийг ялгамжтай дүгнэсэн байна. /х.х-ийн 61 дэх талд/   

Иймд дурдсан үндэслэлээр хариуцагч Ж.Чгийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг захиалагчийн хувиар төлөх үүрэг нь хариуцагч Г.Бд хамаарна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 9 600 000 төгрөгийн ажлын хөлс гэж тодорхойлсон байх бөгөөд шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШЗ2017/********* дугаар бүхий захирамжаар томилогдсон шинжээч нарын дүгнэлтэд, “Иргэн Ж.Чгийн Богд хан уулын Жаргалантын аманд байрлах Чингэсийн өргөө амралтын газрын халуун ус, сайн, бие засах газрын зориулалттай барилгын хана, шалны плита наасан ажлын хөлсийг -маргаангүй талбайд 10108,42 мянган төгрөг, - маргаантай талбайд 973,86 мянган төгрөгөөр тогтоож байна.” гэжээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч Г.Бнийн маргаагүй талбайн хэмжээний ажлын хөлснөөс /10 108 420 төгрөг/ багасган нэхэмжилсэн байх тул тодорхойлсон шаардлагаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр товлон товыг хэргийн оролцогчдод хуульд заасан журмаар мэдэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч тал нь хариуцагч Тх ХХК-аас татгалзан, хариуцагч Г.Б болон түүний өмгөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хуульд зааснаар хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэн шийдвэрлэсэн болно.     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Бэс 9 600 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Чд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Г.Бэс 168 550  төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Чд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Г.АМАРЖАРГАЛАН