Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/25

 

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* овогт ******* Доржбал даргалж, Нарийн бичгийн дарга ******* ******* овогт ******* Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт ******* Эрхэмбаяр Шүүгдэгч ******* ******* овогт ******* ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М.*******д холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн сумд төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, гүн ухааны судлаач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн сумын - багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* ******* овогт ******* *******, регистрийн дугаар . Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: Шүүгдэгч М.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 цагийн орчимд Завхан аймгийн сумын - багт оршин суух иргэн Б. гэрээс Ч. дагуулж гаран “чи миний фэйсбүүк дээр тавьсан морины зурагны доор намайг доромжилсон мэдээлэл бичсэн байна” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан түүний толгой руу төмрөөр/түлхүүрийн оосор/ цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч М.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 цагийн орчимд Завхан аймгийн сумын - багт оршин суух иргэн Б. гэрээс Ч. дагуулж гаран “чи миний фэйсбүүк дээр тавьсан морины зурагны доор намайг доромжилсон мэдээлэл бичсэн байна” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан түүний толгой руу төмрөөр/түлхүүрийн оосор/ цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл: - Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Т. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 54 дугаартай “...Иргэн Ч. биед тархи доргилт, духны баруун урд талд шарх гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь иртэй ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь дан дангаар гэмтлийн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 2020.01.24-ний өдөр үүссэн байх боломжтой. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Иргэн Ч. биед тархи доргилт, духны баруун урд талд шарх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ” гэх шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 19 дүгээр хуудас/ хохирогч Ч. эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байна. Хохирогч Ч. эрүүл мэндэд учирсан дээрх хөнгөн хохирлыг шүүгдэгч М.******* учруулсан болох нь: 1. Насанд хүрээгүй хохирогч Ч. мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн: “...2020 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө 01 цагийн үед би ахындаа унтаж байхад ******* гэдэг ах шөнө согтуу орж ирээд намайг сэрээгээд хоёулаа уулзъя гээд намайг дагуулаад гарсан. Тэгээд машиндаа суулгаад хөдлөөд явж байхдаа би чамайг хутгаар дүрмээр байна нэг бол дайрч алмаар байна гэсэн тэгэхээр нь та яагаад намайг алах гээд байгаа юм бэ гэхэд ******* чи яахаараа миний фэйсбүүк дээр тавьсан *******ы зураг дээр янз бүрийн юм бичээд байгаа юм бэ гэж хэлээд машиндаа гэх айлын хашааны урд зам дээр машинаа зогсоогоод бууж ирээд хойд хаалгаараа онгойлгож миний хажууд суугаад гартаа барьсан машиныхаа түлхүүртэй гараараа миний толгой руу цохитол миний толгойноос цус гарсан. Тэгээд намайг машинаас чирж буулгаад ахын гэр лүү чирж ороод чамайг нэвт дүрнэ гээд гал тогооныхоо шургуулганаас хутга авах гэхээр нь би айгаад тэр айлаас гараад хойшоо хашаа даваад зугтсан. Тэгээд би байгаа айл руугаа очих гээд явж байх зуур надаас түрүүлээд ******* ах очоод миний байгаа айлын эгч хамт намайг хайгаад явж байхдаа ******* ах би тэр хүүхдийг олоод хутга дүрж алмаар байна гэж эгчид хэлсэн байна лээ. Тэгээд би байгаа айлдаа ирээд цус болсон хувцсаа тайлаад нүүрнийхээ цусаа угаагаад амарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/, 2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж. мөрдөн байцаалтын явцад өгсөн: “...2020 оны 01 сарын 25-ны өдөр намйаг хониндоо яваад иртэл манай бага хүүхэд буюу 12 дугаар ангид сурдаг нь ирчихсэн байсан бөгөөд толгой нь цагаан бентээр боосон байхаар нь чи яагаад толгойгоо боочихсон юм гэхэд манай багийн дарга ******* залуу ******* гэгч залууд зодуулсан гэхээр нь би тэр яахаараа чамайг зоддог билээ гэхэд манай хүүхэд надад хэлэхдээ фэйсбүүк гэгч юманд тавьсан *******ых нь зурагны доод талд нь ониго, ониго гээд биччихсэн юм байх тэрнээс болоод ******* шөнө айлд унтаж байхад нь дагуулж гараад зодсон юм байна лээ. Надад хэлсэн зүйл ийм байна. Тухайн үед хажууд нь байгаагүй болохоор өөр мэдэх зүйл байхгүй байна. ..эм тарианы болон аймаг явж эмчид үзүүлсэн буудлын зэрэг нийт 500.000 төгрөгийн зардал гарсан. Эдгээр зардлыг зодсон гэх залуу бүгдийг гаргасан учир манай хүүхэд болоод манайд учирсан хохирол байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/, 3. Гэрч Б. “...2020 оны 01 сарын 24-ний шөнө 01 цагийн үед ******* орж ирээд байна уу гэж надаас асуусан, би байна гэж хэлсэн чинь сэрээгээд хоёр үг солъё гээд гараад ир хоёулаа эр хүн шиг яръя гээд тэр хоёр гараад явсан. Би жаахан байж байгаад араас нь гарах гээд хувцсаа өмсөж байсан чинь машинаа асаагаад яваад өгсөн. Хүүхэд аваад явчихлаа гээд гэрээсээ гараад хашаан дээр зогсоод 10 гаран минут хараад зогсож байсан чинь ******* буцаад машинаа унаад манай гадаа ирсэн. ирсэн юм уу гээд надаас ******* асуусан, би ирээгүй байна чи хүүхэд авч явчихаад яачихваа гээд *******ээс асуусан яагаа ч үгүй, би жаахан айлгасан юм гэсэн.” гэх мэдүүлэг/хх-ийн 18 дугаар хуудас . Шүүгдэгч М.*******ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 01 сарын 23-ны өдөр би Фэйсбүүктээ өөрийнхөө нэг морины зураг оруулсан байсан бөгөөд comment хэсэг дээр намайг гутаан доромжилж байгаа юм шиг ониго ониго гээд биччихсэн байсан. Би руу чатаар яасан юм ахын дүү юу болов гээд comment хэсэгт бичсэн чинь амжихгүй шүү чи гээд биччихсэн байсан. Тэгээд чатаар ороод яасан юм юу боловч би чамд хийсэн гэм байхгүй шүү гэсэн чинь чиний морь ямар 5 алхдаг юм уу гэж надад хэлсэн бид хоёр Фэйсбүүкээс болж муудалцсан юм. Тэр өдөр би хөдөөгүүр ажилтай байсан болохоор уулзаж чадаагүй. Тэгээд би маргааш нь буюу 2020 оны 01 сарын 24-ний орой 11 цагийн үед байх би цагийг тодорхой сайн санахгүй байна. Манай багийн иргэн гэгч айлд байгаа гэхээр нь тэр айлд очоод асуухад байна унтаж байна гэхээр нь дуудаж сэрээгээд дагуулж гаргаж ирээд машид суулгаж тэр айлын гаднаас хөдлөөд ахын хашааны үүдний харалдаа ирж зогсоод машин дотор чи яагаад сонин юм бичээд байгаа юм бэ? гээд уулзаад бид хоёр жаахан маргалдаж байгаад толгой хэсэгт нэг удаа цохисон хөл гар луу нь нэг нэг цохисон. Тэгтэл толгойноос нь цус гараад байхаар нь ахынх руу ороод цусыг нь угааж өгье гэж бодоод дагуулаад орсон. Тэр хоорондоо би ид ах нь 2007 оноос хойш би адуугаа хулгайд алдсан. Би *******ыхаа цусыг сайжруулах гэж 2007 оноос хойш хөдөлмөрлөж байна. Тэгэхэд чи миний хөдөлмөрийг үрэн таран хийх гэж байгаа юм шиг намайг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гутаан доромжилж миний нэр төрд халдсан одоо би чамайг алж өгнөө гээд жаахан айлгасан чинь гараад зугтчихсан юм тэгээд би айлын хүүхэд янз бүр болчихвий гээд байсан айлд нь очоод тэр айлын эгчтэй хамт нуурын захаар хайгаад бас сумын арын гудамжаар хайгаад байж байтал утсаар ирчихлээ гэхээр нь би эгчийг гэрт нь хүргэж өгчихөөд гэр лүүгээ очоод амарсан. Өглөө 10 цагийн үед би гэрт нь очоод бие чинь яаж байна гэж асуухад зүгээрээ зүгээр гэж хэлсэн. Би зүгээр бишээ ахын дүү эмнэлэгт үзүүлж харуулъя гээд би эмнэлгийн байгууллагад хүргэж өгч эмчид үзүүлээд эм тариа авч өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ. Шүүгдэгч М.*******ийн дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.*******ийн бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч. эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Иймд шүүгдэгч М.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч М.******* нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогч Ч. эрүүл мэндэд учирсан хохиролд 500,000 / таван зуун мянга/ төгрөг төлж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байна. Энэ нь шүүгдэгч М.*******ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хохирогч Ч. яллагдагчтай эвлэрсэн талаарх баталгаа зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч М.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй бөгөөд шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримт мөн гэрч Б., хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж. нарын мэдүүлэг зэргийг үндэслэн шүүгдэгч М.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч М.*******ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал болон улсын яллагчийн санал болгосон ялын төрөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас торгох ялыг сонгон 540 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 540000 /таван зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв. Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 540 /таван зуун дөч/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 540000 /таван зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов. Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Шүүгдэгч М.*******д 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн, шаргал цагаан саарал өнгийн металл хүрээтэй, саарал өнгийн 4 ширхэг товчлууртай, бөөрөнхий гархин оосор бүхий амвто машины түлхүүрийн оосорыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв. Мөн шүүгдэгч М.******* нь бусдад төлөх төлбөргүй тул түүний өмчлөлийн эд хөрөнгө 1.000.000 төгрөгийн үнэ бүхий маркийн 49 инчийн ЛСД телевизийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* овогт ******* *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М. 540 /таван зуун дөч/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 540.000 /таван зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан 540 /таван зуун дөч/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 540.000 /таван зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 5. Шүүгдэгч М.*******д 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8- д зааснаар шүүгдэгч М.*******ийн өмчлөлийн 1.000.000 төгрөгийн үнэ бүхий маркийн 49 инчийн ЛСД телевизорыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 7. Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн, шаргал цагаан саарал өнгийн металл хүрээтэй, саарал өнгийн 4 ширхэг товчлууртай, бөөрөнхий гархин оосор бүхий амвто машины түлхүүрийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай. 8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж. нь насанд хүрээгүй хохирогч Ч. цаашид эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ