Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2019/ШЦТ/256

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч: Э.Гантулга

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 1914000000319 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, ******* ******* овогт *******гийн *******,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2019 оны 08 дугаар сарын 08-наас 2019 оны 08 дугаар сарын 09- нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 6-6-11 тоотод хашаанд байх *******ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 535000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд 2 бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Үүнд:

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр би бага зэрэг архи уусан байсан. Гэртээ зурагт үзээд сууж байхад манай гэрийнхэн унтаж байсан. Маргааш дэлгүүрээс зээлж авсан гурил будааны мөнгө яаж төлөх, яаж мөнгө олох талаар гэж бодож байгаад хажуу талын хашаанд байдаг айл эзэнгүй хөдөө явсан гэж бодоод хулгай хийхээр болж гэрээсээ шөнийн 02 цаг өнгөрч байхад гараад хажуу талын хашаанд орж байшингийнх нь хаалганы цоожийг нь хажуу тийш нь гөжиж ороод нэг шкафнаас нэг боодолтой зүйл байхаар нь аваад тавиур дээр байсан мөнгөн цөгцийг аваад гарсан. Хулгай хийсэн зүйлээ зарж үрээгүй байж байгаад баригдсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 /,

Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ... 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр сумын төвийнхөө гэртээ ирж хөлдөөгчөөс мах авах гээд ирсэн чинь манай байшингийн хаалганы цоожийг гөжиж хүн орсон байдалтай байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Ингээд сумын цагдаагийн хамтаар гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзэхэд доорх эд зүйл алдагдсан байсан. Үүнд: мөнгөн цөгц хуучны цалин цагаан 3 лан мөнгөөр хийсэн 350000 төгрөгөөр үнэлнэ. Эмэгтэй дан дээл /индонез торгоор хийсэн 250000 төгрөгөөр үнэлнэ, шинэ дээлийн торгой 16 метр буюу 4 метрээр нь 4 хэсэг хуваасан 1 метр торгоо 6250 буюу нийт 100 000 төгрөгөөр үнэлнэ, эмэгтэй хүний хүзүүний нимгэн ороолт 5000 төгрөгийн үнэтэй эд зүйл алдагдсан байсан ... манай гэрээс алдагдсан эд зүйлийг ******* нь бүгдийг нь бүрэн бүтэн буцаан өгсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 19 /,

Энх нахай ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №408 дугаар “... эд зүйлсийг 535000 төгрөгөөр...” үнэлсэн үнэлгээ /хх-ийн 28/,

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 1-2/, гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, хэргийн газрын үзлэг хийсн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8/, шүүгдэгч *******ийн эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 51/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 52/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан сэхийг шалгах хуудас/ хх-ийн 46/, Баянхонгор аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 588 дугаартай албан бичиг, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 47/ нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч ******* нь 2019 оны 08 дугаар сарын 08-наас 2019 оны 08 дугаар сарын 09-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 6-6-11 тоотод хашаанд байх *******ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 535000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч *******ийн ... гэрээсээ шөнийн 02 цаг өнгөрч байхад гараад хажуу талын хашаанд орж байшингийнх нь хаалганы цоожийг нь хажуу тийш нь гөжиж ороод нэг шкафнаас нэг боодолтой зүйл байхаар нь аваад тавиур дээр байсан мөнгөн цөгцийг аваад гарсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 /,

Хохирогч *******ын ...манай гэрээс алдагдсан эд зүйлийг ******* нь бүгдийг нь бүрэн бүтэн буцаан өгсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 19 /, Энх нахай ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №408 дугаар “... эд зүйлсийг 535000 төгрөгөөр...” үнэлсэн үнэлгээ /хх-ийн 28/, зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 6-6-11 тоотод хашаанд байх *******ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 535000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Уг гэмт хэргийн хохирогч Б.Рэнцэнхадын хулгайд алдсан эд зүйлийг 535000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний 4 талаар хохирогч, шүүгдэгч хэн аль нь маргаагүй, шүүгдэгч ******* нь бусдын эд зүйлийг хулгайлж авсан өөрийн үйлдэл болон авсан эд зүйлийн тоо, хэмжээ болон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын хулгайлсан эд зүйлийг буцааж өгч / хх-ийн 17-19/, хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь тохиолдын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоногггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ийг нэг / 1 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан нэг / 1 / жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих 5 байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА