Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2017/03205

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2017/03205

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж.Т.Э.Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:" Х " ХХК -д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,562,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус компани нь барилгын материал, дулаалгын хөөсөнцөр хавтангийн үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд хариуцагч ХУМК ХХК-д 2015 оны 07 сараас 12 сарын хооронд нийт 48,662,500 төгрөгний хөөсөнцөр хавтан худалдсан байдаг.

Гэвч хариуцагч нь өнөөг хүртэл 45,662,500 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлж дуусаагүй байх тул хариуцагчаас нийт 45,662,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Т.Э.Э ХХК нь хариуцагч ХУМК ХХК-д холбогдуулан, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 45,662,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан Зарлагын баримт-уудаас үзэхэд 2015 оны 06 сарын 23-ны өдрөөс 2015 оны 11 сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Ж.Т.Э.Э ХХК ХХК-иас хариуцагч ХУМК ХХК-д нийт 48,662,500 төгрөгийн үнэ бүхий хөөсөнцөр хавтан нийлүүлсэн болох нь нотлогдож байна.

Улмаар, талуудын эрх бүхий албан тушаалтан болох нягтлан бодогч нар тооцоо нийлж, Ж.Т.Э.Э ХХК ХХК нь ХУМК ХХК-иас нийт 45,662,500 төгрөгийн авлагатай болохыг тодорхойлж, санхүүгийн тэмдгээр баталгаажуулсан нь хэрэгт авагдсан 2016 оны 01 сарын 11-ний өдрийн Тооцоо нийлсэн акт-аар тогтоогдож байна.

 

Дээр дурдсан баримтуудаар Ж.Т.Э.Э ХХК ХХК нь хөөсөнцөр хавтан нийлүүлэх, ХУМК ХХК нь хөөсөнцөр хавтанг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон үнийг төлөхөөр харилцан тохиролцсон байна гэж үзэх үндэслэлтэй бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

Иймд нэхэмжлэгч Ж.Т.Э.Э ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу нийлүүлсэн хөөсөнцөр хавтангийн үнийг шаардах эрхтэй ба хариуцагч ХУМК ХХК нь хүлээн авсан хөөсөнцөр хавтангийн үнийг төлөх үүрэгтэй байна.

 

Түүнчлэн, хариуцагч тал нэхэмжлэлийн хувийг 2017 оны 11 сарын 07-ны өдөр гардан авсан байх боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч ХУМК ХХК-ийг нэхэмжлэгч Ж.Т.Э.Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хууль зүйн үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч тал шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч ХУМК ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 45,662,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Т.Э.Э ХХК-д олгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 386,270 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ХУМК ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 386,270 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Т.Э.Э ХХК-д олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч ХУМК ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР