Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 341/ШЦТ/2017

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-улсын яллагч Х.Оюунцэцэг,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан,

-шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Б.Нйд холбогдох Эрүүгийн 201619000015 тоот хэргийг 2016 оны 02 дугаар сарын 08ы өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Яллагдагч Б.Н нь согтуугаар 2015 оны 12-р сарын 18 ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын төвд иргэн Г.Отгонлхагватай хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдаж улмаар зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Н нь шүүхийн хэлэцүүлэгт мэдүүлэхдээ: “...2015 оны 12 дугаар сарын 15-нд Төв аймгийн Эрдэнэ суманд Отгонлхагватай Эрдэнэ-Очиртой бид уулзсан. Отгон-Лхагва байшингын зуух хийдэг болохоор мөнгө төгрөгөө тохироод хийлгүүлэх санаатай очсон. Тэгээд бид гурав сууж байгаад 3 шил архи уусан. Өмнө нь би 2009 онд Г.Отгон-Лхагваар хувийн жижиг байшин бариулж байсан. Гэтэл Отгон-Лхагва ажлаа дуусгахгүй дутуу орхиод өөр жил аваад хийхээр явсан талаар ярилцаж байгаад хоорондоо муудалцаад тэгээд машины арын суудал дээр Отгон-Лхагва сууж байсан тэр үе нь би гараараа нүүр  рүү нь савж цохиод гараад ирэхээр нь дахин нүүр рүү нь өшиглөсөн. Тэгээд Эрдэнэ-Очиртой бид гурав дахиж нэг шил архи уугаад тэгээд эхнэр нь ирээд аваад явсан....” гэв. 

 

Хохирогч Г.Отгонлхагва хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлэхдээ: “...2015 оны 12-р сарын 18 ны өдөр би гэртээ байж байтал утас дугараад Эрдэнэ-Очир ах гараад ир гадаа чинь байна гэхээр нь гараад очтол Нэргүй цагдаа, Эрдэнэ-Очир ах хоёр Нэргүй ахын машинтай байж байсан. Тэгээд Эрдэнэ-Очир ах нэг ундаа аваад ир гэхээр нь би дэлгүүрээсээ том гоё ундаа аваад очтол ахын дүү суучих гэхээр нь машинд нь суутал хөдлөөд "Атмор" ХХК-ны барьж байгаа сургууль, орон сууцны барилгын хажууд очоод зогссон. Тэнд зогсоод бид гурав ойр зуурын юм яриад Эрдэнэ-очир ах төмөр савтай архинаас 1 хийж өгөхөөр нь уусан. Тэгээд Эрдэнэ-Очир ах чамаар Нэргүй ахынх нь байшингийн намдаралтын зуухыг тавиулья гэхээр нь тэгье хийгээд өгье ажлынхаа зав чөлөөгөөр хийгээд өгье гэсэн. Тэгээд бид гурав тэр төмөр савиай архийг хувааж уугаад байж байтал манай сумын Гандангийн лам жижиг машинтай ирээд Эрдэнэ-Очир ахад өвсний мөнгө гээд мөнгө өгөөд явсан. Тэгээд бид гурав дэлгүүр рүү яваад Эрдэнэ-очир ах өрөө өгнө гээд "Тамир" дэлгүүрийн үүдэнд очоод зогссон. Дэлгүүрийн гадаа Эрдэнэ-Очир ах захиргааны нярав Нямцэцэг эгчтэй уулзаад нэг архи аваад ирээч гэхэдэ Нямцэцэг эгч дэлгүүрээс 1 болор архи, 1 коло ундаа авч өгсөн. Тэгээд дэлгүүрийн гаднаас хөдөлсөн. Түүнээс хойш юу болсныг мэдээгүй. Нэг сэргэхэд гэртээ их даарчихсан байж байсан ба эхнэр Дүүрэнбаяр чи зодуулсан байна. Зодуулснаа мэдэж байна уу гэсэн. Тэгээд ах, эгч нар ирээд намайг аваад Улаанбаатар хот ороод Гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн Одоо миний биеийн байдал зүгээр хэвийн байгаа. .....Тэр өдөр гэртээ ирээд сэргэхэд 2 нүд хавдсан, хамар халцарсан, үүдэн доод нэг шүд, дээд нэг шүд хугарсан, баруун хацар хавдсан, цээж хөндүүртэй, хамарнаас цус гарсан байсан. Юунаас болж хэнтэй маргалдсан, хэнд зодуулснаа санахгүй байна. Учир нь би согтсон байсан. Би ер нь архи уудаггүй. .....Би нүүрэндээ төрөлхийн гажиг буюу баруун хацрын яс ургадаг хүн хархад баруун хацар хавдсан юм шиг харагддаг. .....Миний биеийн байдал зүгээр болсон. Гомдол санал, нэхэмжлэх зүйл

байхгүй. Энэ хэрэг асуудлыг хурдан шийдвэрлэж өгөхийг хүсч байна...” гэх мэдүүлэг /хх-21-23/,

 

           Гэрч А.Дүүрэнбаяр хэрэг бүртгэлийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 12-р сарын 18 ны 15 цаг 45 минутанд Эрдэнэ-очир манай нөхөр рүү утсаар залгаад гараад ир. цагдаагийн машинтай ирсэн байна, ундаа аваад гараад ир гэсэн. Тэгээд манай нөхөр Отгонлхагва өөрийнхөө дэлгүүрээс гоё жүүс аваад гарсан. .....Тэгээд таг чиг болчихоор нь санаа зовоод Эрдэнэ-очирын гэрт ортол хоёр хүүхэд нь байж байхаар нь аав чинь байна уу гэхэд байхгүй гэсэн. Тэгээд тэднийхээс гараад явтал хэсгийн төлөөлөгч Нэргүйгийн машин баригдаж дуусаагүй барилгын урдаас гарч ирээд замын хойно зогсож байсан цагдаа нартай зогсож уулзаад цаашаа хөдлөөд кобоныхоо хашаан дотор ороод зогсхоор нь би араас нь гүйж ирээд урд салхины шилний гаднаас хархад дотор нь Нэргүй, Эрдэнэ-очир хоёр инээгээд хоёр биенээ тэврээд байж байхаар нь жолоочийн эсрэг талын цонхыг нь тогшоод хаалгыг нь нээхэд Нэргүй, Эрдэнэ-очир хоёр өөдөөс харсан. Тэгээд би тэр хоёроос нөхрөө асуухад байхгүй цагийн өмнө гэрийн үүдэнд чинь буулгасан гэж хэлэхээр нь би битгий худлаа яриад бай би дөнгөж сая гэрээсээ ирлээ гээд арынх нь хаалгыг онгойлгоход манай нөхөр Отгонлхагва шалан дээр цаашаа хараад суудлынх нь завсар сөхрөөд нүүрээрээ толгойгоороо шургаад чихэгдсэн байдалтай байж байсан. Мөн арынх нь суудал дээр манай нөхрийн түлхүүр, түрийвч эд зүйлс нь байхаар нь аваад нөхрөө буулгах гээд чадаагүй. Тэгээд би Нэргүй цагдааг та бид хоёрыг гэрт хүргээд өгөөч гэхэд хүргэж өгсөн. Гэрийн гадаа очоод хамт оруулаад өгөөч гэж гуйгаад нөхрийгөө хамт гэрт оруулсан. Тэгээд нөхрийгөө хартал нүүр ам нь хавдчихсан, хамар амнаас нь цус гоожчихсон, зодуулсан даарсан байдалтай байхаар нь Нэргүй цагдаагаас яагаад ийм бочихвоо гэхэд би мэдэхгүй надад хамаагүй Эрдэнэ-Очироос асуу гэсэн. Тэгээд би Нэргүй цагдаад цай өгч суулгаад тайвшруулхад Нэргүй цагдаа бид нар хамт ууцгаасан гэж хэлсэн. .....Манай нөхөр өмнө нь 2013 онд Нэргүйгийн байшинг барьж өгч байтал Нэргүй манай байшинг удаан барьлаа гээд манай нөхрөөр байшин бариулахаа болиулаад ажлынхаа хөлсийг дутуу өгсөн...” гэх мэдүүлэг /хх-27-29/,  

 

          Гэрч Д.Эрдэнэ-Очир хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлэхдээ: “...Нэргүй бид хоёр Отгонлхагватай уулзаж зуухаа янзлуулья гээд Отгонлхагвынд очоод утсаар яриад Отгонлхагвыг гаргаж ирүүлээд хэсгийн төлөөлөгч Нэргүйгийн машин дотор 3-лаа уулзаад гэрийнх нь гаднаас хөдлөөд сумын төвийн урд талд шинэ баригдаж байгаа сургуулийн хажууд зогсоод үлдсэн хятад архиныхаа талыг хувааж ууцгаасан.. Тэгээд эргэж сумын төв ортол манай сумын нярав Нямцэцэг тааралдаад 1 болор архи авч өгсөн. Тэгээд бид з эргээд баригдаж байгаа сургуулийн барилгын дэргэд очоод архиа задалж хувааж уусан. Энэ хооронд Нэргүй, Отгонлхагва хоёр нам даралтын зуухаа хийхээр болж тохироод ярьж.байгаад өмнө нь Отгонлхагваар хийлгэсэн барилга байшингийн ажил цалин хөлсний талаар сөхөж яриад муудалцсан. Отгонлхагва би өмнө нь танай барьж байхад чи цалингаа дутуу өгсөн гэхэд Нэргүй чи манай байшинг дутуу хаясан гэж маргалдсан. Тэр үед Нэргүй бид хоёр урд сууж байсан. Харин Отгонлхагва ард сууж байсан бөгөөд Нэргүй эргэж хараад Отгонлхагвыг алгадсан. Тэгээд бууж учраа олно гээд хоёулаа буугаад явсан. Тэгээд би араас нь буугаад очтол Нэргүй, Отгонлхагва хоёр машины ард байж байсан бөгөөд Отгонлхагвын хамарнаас цус гарчихсан цасаар цусаа угаагаад байж байхаар нь яасан гэхэд зүгээр зүгээр гээд эргээд машиндаа сууцгаасан. Тэндээс хөдлөөд хэсгийн төлөөлөгчийн кобоны гадаа иртэл эхнэр Бямбахорол ирж намайг аваад харьсан. Харин Отгонлхагва Нэргүй хоёр машинд үлдсэн..” гэх мэдүүлэг /XX-24-26 хуудас/,

           

Шинжээчийн 178 тоот дүгнэлтэнд Г.Отгонлхагвын биед баруун хацрын зөөлөн эдийн няцрал, хацар, зовхинд цус хуралт, тархи доргилт, хамар зулгаралт, үүдэн нэг шүдний талласан хугарал, нэг шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт,

шүүгдэгч Б.Н нь “ Урд нь ял шийтгэгдэж байгаагүй ” гэх лавлагаа /хх-36/,

-шүүгдэгч Б.Нг 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-43/, 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-48/ зэргийг шинжлэн судлав.

         

Шүүгдэгч Б.Н нь согтуугаар 2015 оны 12-р сарын 18 ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын төвд иргэн Г.Отгонлхагватай хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдаж улмаар зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Г.Отгонлхагвын “.....Тэгээд Эрдэнэ-Очир ах чамаар Нэргүй ахынх нь байшингийн намдаралтын зуухыг тавиулья гэхээр нь тэгье хийгээд өгье ажлынхаа зав чөлөөгөөр хийгээд өгье гэсэн. Тэгээд бид гурав тэр төмөр савиай архийг хувааж уугаад байж байтал манай сумын Гандангийн лам жижиг машинтай ирээд Эрдэнэ-Очир ахад өвсний мөнгө гээд мөнгө өгөөд явсан. Тэгээд бид гурав дэлгүүр рүү яваад Эрдэнэ-очир ах өрөө өгнө гээд "Тамир" дэлгүүрийн үүдэнд очоод зогссон. Дэлгүүрийн гадаа Эрдэнэ-Очир ах захиргааны нярав Нямцэцэг эгчтэй уулзаад нэг архи аваад ирээч гэхэдэ Нямцэцэг эгч дэлгүүрээс 1 болор архи, 1 коло ундаа авч өгсөн. Тэгээд дэлгүүрийн гаднаас хөдөлсөн. Түүнээс хойш юу болсныг мэдээгүй. Нэг сэргэхэд гэртээ их даарчихсан байж байсан ба эхнэр Дүүрэнбаяр чи зодуулсан байна. Зодуулснаа мэдэж байна уу гэсэн. Тэгээд ах, эгч нар ирээд намайг аваад Улаанбаатар хот ороод Гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн Одоо миний биеийн байдал зүгээр хэвийн байгаа....” гэх мэдүүлэг, гэрч А.Дүүрэнгийн “....Тэгээд нөхрийгөө хартал нүүр ам нь хавдчихсан, хамар амнаас нь цус гоожчихсон, зодуулсан даарсан байдалтай байхаар нь Нэргүй цагдаагаас яагаад ийм бочихвоо гэхэд би мэдэхгүй надад хамаагүй Эрдэнэ-Очироос асуу гэсэн. Тэгээд би Нэргүй цагдаад цай өгч суулгаад тайвшруулхад Нэргүй цагдаа бид нар хамт ууцгаасан гэж хэлсэн. .....Манай нөхөр өмнө нь 2013 онд Нэргүйгийн байшинг барьж өгч байтал Нэргүй манай байшинг удаан барьлаа гээд манай нөхрөөр байшин бариулахаа болиулаад ажлынхаа хөлсийг дутуу өгсөн....” гэх мэдүүлэг, гэрч Д.Эрдэнэ-Очирын “....Отгонлхагва би өмнө нь танай барьж байхад чи цалингаа дутуу өгсөн гэхэд Нэргүй чи манай байшинг дутуу хаясан гэж маргалдсан. Тэр үед Нэргүй бид хоёр урд сууж байсан. Харин Отгонлхагва ард сууж байсан бөгөөд Нэргүй эргэж хараад Отгонлхагвыг алгадсан. Тэгээд бууж учраа олно гээд хоёулаа буугаад явсан. Тэгээд би араас нь буугаад очтол Б.Н, Г.Отгонлхагва хоёр машины ард байж байсан бөгөөд Отгонлхагвын хамарнаас цус гарчихсан цасаар цусаа угаагаад байж байхаар нь яасан гэхэд зүгээр зүгээр гээд эргээд машиндаа сууцгаасан......” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Нгийн хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно “ гэсний заасны дагуу шүүхийн шатанд хохирогч Г.Отгонлхагва нь шүүгдэгч Б.Нтэй сайн дураараа эвлэрсэн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

            Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.       

 

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Нйг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь хохирогч Г.Отгонлхагватай сайн дураараа эвлэрсэн тул Б.Нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжтэй гомдолд хавсарган ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.  

5. Б.Нд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд­ давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Нд урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ю.ЭНХМАА