| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2018/0306/Э |
| Дугаар | 302/ШЦТ/2018 |
| Огноо | 2018-11-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 302/ШЦТ/2018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг
Улсын яллагчаар Г.Энхмаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар
Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн Цэрэндорж овгийн Бийн Тд холбогдох эрүүгийн 1834000000373 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Б.Т нь Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1-р багийн нутаг “Овоотын ар” гэх газарт 2018 оны 10 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Ж.Оыг гэр рүү шээлээ гэх шалтгаанаар бөгс рүү нь нэг удаа өшиглөж, нүүрэн тус газарт нь нэг удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг:
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас
Шүүгдэгч Б.Тийн ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийн яллагдагчаар хохирогч гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1-р багийн нутаг “Овоотын ар” гэх газарт 2018 оны 10 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Ж.Оыг гэр рүү шээлээ гэх шалтгаанаар бөгс рүү нь нэг удаа өшиглөж, нүүрэн тус газарт нь нэг удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: шүүхийнхэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Тийн мэдүүлсэн “...манай гэр рүү шээхээр нь дургүй хүрээд баруун нүдэнд нь гараараа нэг цохиод, нэг бөгс хавьд нь өшиглөсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 тал/, хохирогч Ж.Оын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 10 сарын 14-ны шөнө 23 цагийн орчим Т гэх айлд орсон ...цай уугаад иргэж гараад гадаа гараад жижиг гэрийнх нь бүслүүрээс нь бариад шээсэн юм. Тэгтэл Т гэрээс гарч ирээд “муу пизда минь гэр рүү шээгээд байхдаа яадаг юм” гээд миний салтаа руу өшиглөсөн, эргээд хартал баруун нүд рүү цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/, гэрч Я.Эрдэнэчулууны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Т нь О ахын бөгс рүү өшиглөж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 тал/, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн №689 дугаартай дүгнэлт, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/, хохирогч Ж.Оын өвчтөний түүх /хх-ийн 16 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Тийг Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус зүйл, хэсэг тохирсон, гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон байх тул шүүгдэгч Б.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Хохирогч Ж.О мөрдөн байцаалтын шатанд бичгээр гаргасан “...Б.Т нь хохирлын 1.500.000 төгрөгийг төлж барагдуулсан тул гомдолгүй...“ гэх хүсэлт /хх-ийн 27 тал/, шүүхээс хохирогч Ж.От шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол саналгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй байна.
Дөрөв: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Улсын яллагчаас Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нь “Шүүгдэгч Б.Т нь малчин, өнөөдөр малчин хүн хэдэн төгрөгийн орлоготой билээ, түүнийг харгалзаж үзэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр ял оногдуулах санал гаргаж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх шүүгдэгч Б.Тийг тохиолдолын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, өөрөөр хэлбэл хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 450 нэгжтэй тэнцэнх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Тд эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Тав: Бусад асуудлаар:
Эрүүгийн 1834000000373 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА