Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2017/ШЦТ/225

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа Улсын яллагч: В.Дэлгэрмаа, Хохирогч: *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр, Гэрч *******, Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт Монгол улсын иргэн, овогт //

Үйлдсэн хэргийн талаар Шүүгдэгч ******* нь 2017 оны 06 дугаар сарын 27-нөөс 2017 оны 06 дугаар сарын 28-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн 5 дугаар гудамжны 42 тоот хашаанд байх эзэмшлийн гэрийг хууль бусаар олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар буюу автотээврийн хэрэгсэл хэрэглэн дайрч, мөн уг хашаанд байсан УНК улсын дугаартай *******гийн эзэмшлийн тоёота королла маркийн авто машины урд, хойд талын шилийг чулуугаар хагалж, өөрийн унаж явсан БНА улсын дугаартай автотээврийн хэрэгслээр мөргөж хонхойлгон дээр нь янхан гэж сийлж бичин бусдын эд хөрөнгийг тус тус санаатайгаар устгаж, гэмтээсэн Мөн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутагт байрлах Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн хашааны урд талд г зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд Шүүдэгч *******гийн шүүхийн хэлэцүүлэгт өгсөн Аав ээж дээр нь очиход манай удманд ийм хүүхэд байхгүй, хүүхдээ засч залруулж авна. Энэ асуудлаа өөрөө нөхөртэйгөө зүй зохистой шийдсэн дээр байх гээд явуулж байсан. Тэрнээс хойш бага хүүхэд маань бие нь өвдөж олон удаа эмнэлэгт хэвтсэн. Хэвтэж байх хугацаанд 2017 оны 5 дугаар сард ******* миний утасруу залгаж нөхөр чинь сар шахуй секс хийхээ больчихсон чамд хэцүү биш байна уу авгай минь гэж ярьсан. Энэ тухай би *******д хэлэхэд яах вэ наадах чинь чамаас дээр гарах гээд атаархсандаа тэгж байгаа, битгий тоо, хэдүүлээ сайхан амьдарна гэдэг байсан. 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр бүх цагдаа нар сонгуулийн ажлаар хөдөө хуваарилагдаж явсан. 6 дугаар сарын 27-ны өглөө 06 цаг болж байхад нөхөр маань хөдөөнөөс согтуу ирээд унтаад өгсөн. Унтаж байх хойгуур утсыг нь үзэхэд гэсэн дугаарруу 18 удаа залгасан, хоорондоо ярьсан яриа нь утсан дээр нь суугдсан байсан. Тухайн өдөр би нөхөртөө юм хэлээгүй, хүүхдүүдтэйгээ гадуур явж байгаад, орой голруу салхинд гарцгаасан. Эргэж гэртээ ирсэн. Хоёр том хүүхэд маань гадаа тоглох гээд гарсан хойгуур 22 цаг болж байхад энэ юун яриа вэ Бааска, чи надад хэлсэн биздээ, хоёулаа амьдралаа тэг цэгээс яаж эхэлж байлаа гэхэд надад хэлэх юм байхгүй ээ гээд нэг ч үг хэлээгүй. Тэгэхээр нь би Оюун-Эрдэнийн дугаарруу залгахад миний утсыг блоколсон байсан учраас дугаараа нууцлаад 2-3 залгасан. 3 дахь дээр нь утсаа авсан. Би Оюун-Эрдэнээ чи хүний нөхрөөс хэдэн жил зүүгдэж хувалц шалз шиг амьдрах юм гэхэд хохь чинь чиний 3 шээсийг би тэжээх үү арчаагүй авгай, чи чаддаг юм бол хүрээд ирээч чамд амнаас цааш юм байдаггүй биздээ гэж хэлсэн. Би энэ яриаг спикер дээр нь тавьж ярьсан. ******* миний хажууд хүүхдээ тэврээд сууж байхдаа бүгдийг сонссон. Миний утсыг салгангуутаа *******руу ярьсан. ******* тэр эмэгтэйтэй зүгээр ээ зүгээр гээд хоорондоо харилцан ярилцсан. Би *******д анх би чамтай ганц бие эмэгтэй ганцаараа сууж байсан хувцсаа аваад явна гэж хэлээд цүнхэндээ хувцсаа хийж машиндаа суугаад 22 цаг 20 минут болж байхад гэрээсээ гарсан. Хохирогч эмэгтэй чаддаг юм бол хүрээд ир авгай минь гэж орилж ярихдаа цаанаа хүн байхгүй юм шиг ярьсан учраас аав ээжийнх нь байсан хаягт очиход хашааны хаалга нь онгорхой, гэр нь харанхуй, гаднаасаа түгжээтэй байсан. Би буцаж гараад хашааны булан дээр 22 цаг 30 минутаас 24 цаг 10 минут хүртэл Оюун-Эрдэнийг гэртээ ирэхийг хүлээсэн. Энэ хугацаанд *******ын утсан дээр хураагдсан 18 дуудлагыг уйлаад сонсоод сууж байсан... 24 цаг 10 минут болж байхад УНК королла маркийн машин орж ирсэн, би араас нь орж машинаа шахаж зогсоосон. Машинаасаа гараад чи намайг хүрээд ир гэсэн биздээ Оюун-Эрдэнээ гараад ирээч арчаагүй авгай минь гэж зүүн талынхаа гараар цонхруу хоёр удаа цохисон. Би чулуугаар цохиогүй, хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн машины жолоочийн талын шил бүтэн байгаа нь харагддаг. Тэрийг шүүх хянаж үзэх байх. Гэрийнх нь гадаа байсан 10-ын битоныг авах гээд гүйх хооронд хохирогч эмэгтэй хашааныхаа урдуур гараад зугтсан, би битоныг араас нь шидсэн. 2012 онд төрснийхөө дараа ойр ойрхон төрснөөсөө болж зүүн талын бамбай өвчилж авахуулсан. Уурлаж бухимдах үедээ хоолой маш их аргадаг, яг унах гэж байгаа юм шиг байдалд ордог учраас хохирогч эмэгтэйн араас гүйгээд гүйцэхгүй, машинаа асаагаад гарах хооронд тухайн эмэгтэй харагдахгүй болсон байсан. Буцаж хашааруу нь ороод чи намайг хүрээд ир гэсэн биздээ би хүрээд ирлээ чи гараад ирээч гэж орилоод машиных нь ард, урд талын цонхыг хагалахад зүүн талын айлын гэрэл асч байсан. Машиных нь ард янхан гэж бичсэн нь үнэн. Машиндаа суугаад янхан үүрлүүлдэг биеэ үнэлдэг энэ үүрийг 3 чинь би үнэхээр үзэн ядаж байна гээд тэр болгоныг би орилж хашгарч хэлсэн. Ойр орчмын айлын хүмүүс бүгд сонссон. Гэрийнх нь зүүн талаас очоод машинаараа шүргэчье гэж бодсон чинь сандарсандаа хаазан дээрээ гишгээд тэр чигт нь дайрахад гэр машины гэрлийг нөмөрч харанхуй болсон. Гэрийг нь мөргөчихөөд би юу хийчэв ээ гээд машинаа ухрааж гараад гэртээ очсон. Хэрэгт авагдсан баталгаажуулсан гэрэл зураг дээр гэрийг 2 удаа мөргөсөн гэдэг би нэг удаа мөргөсөн. Зураглал хийхэд хохирогч эмэгтэйн машинаас гэрийн хооронд машины тэнхлэгийг тохируулахад 45 градус тойрч очих учраас хэзээ ч машины ард урд талын дугуй давхар мөрөн дээр гарах боломжгүй. Буцаж ухрахад мөн 45 градусын налуутай ухарч хаалганы чигт гарсан. Тухайн газраас гарч явахдаа үнэхээр буруу зүйл хийчихлээ цагдаа ирэх нь тодорхой гэж бодоод 3 хүүхдээ унтуулчихаад цагдаа хүлээгээд гэртээ сууж байсан. Шөнийн 02 цаг болж байхад 3 цагдаа ирж, драйгер үлээлгэхэд 0 бүхэл гарсан. Би мэдүүлэг өгөхгүй гэдгээ хэлсэн. Дараа нь 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр би ээжийгөө Өлзийт сумруу хүргэж өгчихөөд хоёр бага хүүхэдтэйгээ орой 20 цагийн үед аймагруу орж ирсэн. Хүүхдээ уулзуулах гээд Цагдаагийн газар дээр ирсэн. Хүү маань аавынхаа машиныг онгорхой байна уу, үгүй юу гээд үзэх хооронд, машины толинд УНК улсын дугаартай машин харагдсан. Оюун-Эрдэнэ цонхныхоо шилийг дээш доош нь буулгаад машинхаа хаалгаар хөлөө гаргаж хөдөлгөөд намайг харахгүй явчих вэ дээ гэсэн юм шиг ааш авир гаргасан. Тэгэхээр нь би бага хүүхэд унтаж байсан, хүүгээ дүүгээ харж байгаарай гэж хэлчихээд гарч чулуугаар машиных нь цонхыг хагалсан. Машины цонхыг хагалах хооронд ОюунЭрдэнэ суудлаа сэлгээд цаад талын суудалд суусан. Шууд хаалгыг нь онгойлгоход цаашаа гарч гүйсэн, би араас нь гүйж өшиглөөгүй, үснээс нь барьж авахад өөрөө гэдэргээ савж унасан. Миний гэдэсрүү нэг удаа өшиглөсөн. Би дээр нь гарч суугаад нүүр байна уу хүзүү хэсгээс нь нэг удаа маажсан. Тэгээд Баасанжаргал ирж намайг салгасан. Чи үнэхээр салж чадахгүй байгаа бол би чамайг алж байж сална гэж хэлсэн гэв.

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Би гэрээсээ 23 цагийн үед гаргаж эргэж ******* гэх эмэгтэйгийн хашаанд нь очиход хашааныхан хаалга онгорхой, гэр нь гадна талаасаа цоожтой , гэрэлгүй байсан, тэгээд би буцаж гараад хашааны өнцөг дээр машиндаа хүлээгээд бичлэгээ сонсоод уйлаад байж байсан чинь 01 цагийн үед ******* машинтайгаа өөрийнх хашаандаа ороод зогсохоор нь араас нь очоод машинтайгаа зогсоод тоормозлох гэсэн бинь машиных нт араар мөргөчихсөн, тэгээд би машиныхан хажууд очоод гараад ир гэж хэлээд хаалгыг нь татсан чинь түгжээтэй, цонхны гаднаас ******* гар утсаа барьж аваад Баасанжаргал руу залгаж байгаа бололтой байхаар нь чи наашаа гараад ир гэхэд тэр гарч ирэхгүй байсан, гэрийнхэн гадаа байсан 10 литрийн битон байхаар нь би тэрийг нь аваад цонхыг нь хагалая гээд очтол ******* машинаас гараад зугтаачихсан, араас нь машинаа жолоодож гараад гудамжаар нь явсан боловч олоогүй, тэгээд би хашаанд нь орж ирээд машиных нь урд талын цонхыг хагалаад дараа нь хойд талынх нь шилийг хагалаад, хойд талынх нь копудан дээр нь янхан гээд биччихсэн. Тэгээд дараа нь машинаа унаад гэрийнх нь урд талд нь машинаараа жаахан хүрчихэе гэж бодоод гэрлүү нь ойртоод очсон чинь бачимдсандаа тоормозон дээрээ биш хаазан дээрээ гишгээд гэрийг нь дайрчих шиг болсон. Тэгээд би тэндээс гараад гэртээ очоод хүүхдүүдээ унтуулаад цагдаа ирэх байх гэж бодоод байж байсан. ...Би тухайн өдөр хоёр хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Цагдаагийн газар дээр хүүхдүүд аав Баасанжаргалтай уулзуулахаар 20 цагийн орчим тус байгууллагын хойд талд өөрийн эзэмшлийн машинтайгаа ирэхэд нэгдсэн эмнэлгийн хашааны урд талд 78- 07 УНК улсын дугаартай машин зогссон, түүний эсрэг талд Баасанжаргалын автомашин цагдаагийн газрын хойд зогсоолд зогссон байсан. Би УНК улсын дугаартай машины жолооч талын хаалга нь дээр очтол цонхнуудаа бүгдийг хаагаад дотор талаас нь түгжсэн. Тэгээд би хаалгыг нь татаад, цонхыг нь тогшоод онгойлго гэхэд онгойлохгүй 4 байсан ба ******* нь цаад талын суудал руугаа суусан. Нүдний шилтэй байсан ба шилээ аваад наад жолоочийн талын суудал дээрээ тавьж байгаа харагдсан. Тэгээд би чулуу аваад машины жолоочийн талын хаалганы шилийг цохиж хагалаад би хагарсан хэсгээр гараа оруулаад хаалгыг онгойлгоход ******* нь цаад хаалгаар гараад зугтаасан. Би араас нь гүйгээд барьж авахад өөрөө газарт унасан. Би нүүр эсхүл хүзүү хэсэгт нь ганц удаа л маажсан, үснээс нь зулгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 167-169, 225- 227 /

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...2017 оны 6 дугаар сарын 27-ны орой нууцалсан дугаар надруу залгаад байсан. Би утсаа авахгүй байж байгаад өөр хүн ч юм билүү гэж бодоод утсаа авахад ******* өөдөөс янхан минь чи архичин юм байнаш дээ гэж хэлсэн. Чамд ямар хамаатай юм гэхэд би чамайг очиж ална, ээж аавтай чинь ална. Чиний ах чинь ч гэсэн архичин юм байна. Чамайг удмаар чинь ална гээд орилоод байсан. Тэгэхээр нь би тэг гэж хэлсэн. Чи *******ыгаа 3 хүүхэдтэй нь ав гээд хашгачаад байхаар нь чи 3 шээсээ тэжээж чадахгүй байхад би чиний 3 шээсээр яахав гэж хэлсэн. Тухайн өдөр би ахынхаа хүүхдийг хүргэж өгчихөөд 24 цагийн үед гудамжруу орж ирэхэд нэг машин зогсож байсан. Намайг хашааруугаа ороход ******* араас гэрлээ тусааж орж ирээд машины араас мөргөж зогссон. Тэгээд машинаасаа бууж ирээд миний машины хаалгаруу цохисон, газраас чулуу авч цохиод эргээд гэррүү явхаар нь би гарч гүйсэн. Араас арвын битонтой ус шидсэн, тэр нь намайг оноогүй. Намайг гүйж байхад араас хөөсөн, би айлын хашааны буланд зогсч байгаад тойрч явхаар нь буцаад гэртээ очсон. Тэгтэл дахиад араас ирсэн, би тэр чигээрээ арагшаа гарч гүйгээд цагдааруу дуудлага өгсөн. Буцаад ирэхэд хашаан дотор янхан минь чи биеэ үнэлдэг биздээ гээд овог нэрээр дуудаад орилж байсан. Эхлээд гэр дайрахыг би хараагүй, аймаар чимээ гарахаар нь очоод харахад гэр мөргөсөн байсан. Ухарч байгаад дахиад мөргөсөн. Манай хажуу талын айлын эгч бас харсан. Гэр мөргөчихөөд хашаанаас гарч явсан. Дараа нь 2017 оны 7 дугаар сарын 30-ны орой 18 цаг болж байхад Цагдаагийн газраас Төмөрсүх гэдэг хүн яриад өөр дээр чинь гомдол ирсэн. Гомдлоо буцаасан, 3 хоногийн дотор шийдэх ёстой өнөөдөр хоног нь дуусч байгаа ирж танилцаад гарын үсгээ зур гэсэн. Би тухайн гомдолтой танилцчихаад зааланд тоглох гээд хүн хүлээгээд машин дотроо утсаар ярьж байсан. Баасанжаргал надруу яриад наанаасаа яваатах манай эхнэр наана чинь ирчихсэн байна гэсэн. Би машинаа асаагаад явах гэхэд ******* машинтайгаа хөндөлсөж зогссон. Миний машины цонхыг чулуугаар цохиж, намайг гараад зугтахад араас барьж авч зодсон. 2 хүүхэд нь буучихсан уйлаад байхад л намайг зодоод байсан гэв. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2017 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн орой нэг дугаараа нууцалсан утаснаас залгаад байхаар нь би утсаа авахгүй байж байгаад нэг залгахаар нь утсаа аваад ярихад намайг янхан гичийгээр дуудаад, аав ээжтэй чинь ална, удмаар чинь ална гээд ******* яриад байсан. Тэгээд би машинтай гадуур явж байгаад шөнийн 00:00 цагийн үед гэртээ ирэх гээд гудамжруугаа ороход гудамжид нэг шаргал өнгийн машин зогсож байгаа харагдсан тэгээд хашаандаа машинтайгаа орж ирээд зогсоход нэг машин ороод ирсэн. Тэр машин шууд машины ар талаас ирээд мөргөсөн, тэгээд нэг хүн машинаас буугаад хажууд ирэхээр нь би машиныхаа хаалгыг дотроос нь түгжсэн чинь тэр машины цонхыг хагалах гээд цохисон, тэгснээ чулуу авчираад цонхруу цохисон чинь теньтэй цонх хагараагүй. Тэгснээ гэрийн үүдэнд байсан 10 литрийн битонтой усыг авах гээд цаашаа эргээд явахаар нь би гялс машинаасаа гараад зугтаачихсан. Араас тэр битонтой усыг шидсэн нь намайг оноогүй. Тэгээд би гараад гудамжаар зугтаахад араас ******* машинаараа хөөсөн ба би хашааны буланд зогсоод нуугдахад 5 машинтайгаа хажуугаар гараад яваад өгсөн. Би түүнийг өнгөрөөд явчихаар нь эргэж хашаандаа орж ирээд хашааныхаа хойд талынх нь хаалгаар гараад явсан тэгээд нилээд явж байгаад араас хөөгөөгүй байхаар нь эргээд хашааныхаа ар талд ирсэн чинь машины цонхыг юмаар цохиод байгаа сонсогдсон, би хашааны завсраар харахад ******* машинаараа манай гэрийг зүүн урд талаас нь эхлээд нэг удаа дайраад, дахиад ухарч байгаад дахиад нэг мөргөчихөөд машинтайгаа гараад яваад өгсөн. Би хашаандаа орж ирэхэд манай хашаанд байсан цагаан өнгийн машины хойд урд талын цонхыг нь хагалаад, хойд талын копудны таган дээр нь янхан гээд юмаар зураад биччихсэн байсан. Мөн манай гэрийг зүүн урд талаас нь дайраад нураачихсан байсан... Гэрийн мод эвдэрсэн, гадна цагаан бүрээс урагдсан, дотуур цагаан бүрээс урагдсан, зуухны доторлогоо, Зил маркийн хөргөгч , угаалгын машин , ус буцалгагч , индүү , модон ширээ, орос төмөр ор зэрэг эдгээр зүйлс эвдэрсэн, хулдаас урагдсан , цайны аяга 4 ширхэг, хоолны аяга 3 ширхэг , ус хийдэг жижиг шилэн сав зэрэг хагарсан, мөн королла маркийн машины урд, хойд талын шил хагарсан, хойд талын копуд хонхойсон, дээр нь янхан гэж бичсэн. Би өчигдөр Цагдаагийн газар дээр ирж мэдүүлэг өгчихөөд гадаа машиндаа суугаад хүн хүлээлгээд сууж байсан чинь орж ирээд л зодсон... Тэр үед намайг зодож байгаад салсны дараа тэр газарт нүдний шил эвдэрчихсэн хэвтэж байсан. Тэр үед би нүдний шилээ зүүчихсэн байсан юм... байсан ба "Ална, янхан гичий, алж байж сална" гэхээр нь би цагдаа руу өөрийн гэсэн дугаараас дуудлага өгсөн. Миний машины баруун урд салхины шилний цонхыг чулуугаар цохиж байгаад хагалчихсан. Би нөгөө талын хаалгаар гараад зугатаасан чинь араас өшиглөж унагаагаад толгойны хоёр тал, чих, цээж хэсэг рүү газарт унасан байхад гараараа цохиод байсан. Сүүлдээ миний дээр гараад суучихсан зодсон... гэх мэдүүлэг /76-84, 203- 205 /

Иргэний нэхэмжлэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Би Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг бөгөөд өөрийнхөө эзэмшлийн УНК улсын дугаартай цагаан өнгийн Тоёото королла / маркийн автоамшинаа дүү *******д түр хэрэглүүлэхээр өгсөн байсан юм. 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр манай дүү Оюун-Эрдэнэ надруу утсаар яриад нэг хүн машиныг ирж мөргөөд цонхнуудыг нь хага цохичихлоо гэж хэлсэн. Би Улаанбаатар хотод авчирч засварлуулна гэхэд ******* машинд ачаад явуулсан байсан, тэгээд би хотод хүлээж аваад машинаа засварлуулсан. Миний автомашины хойд талын салхины шил хагарсан 25000 төгрөг, хойд гүпер эвдэрсэн засварлах үнэ нь 500000 төгрөг, хойд тээш дотогшоо цөмөрсөн 130000 төгрөг, шилэн дээр наадаг тень 160000 төгрөг, хаалганы шил 1 ширхэг 100000 төгрөг зэрэг зүйл эвдэрсэн байгаа, хойд тээш дээр /гүперийн таг/ юм бичсэнийг будаж засварлах 120000 төгрөг, урд талын салхины шил 250000 төгрөг, Улаанбаатар хотруу ачиж тээвэрлэсэн үнэ 250000 төгрөг зэргээр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87/

Иргэний нэхэмжлэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...******* БНА улсын дугаартай автомашиныг манай ажлын газрын хүн болох *******д 4800000 төгрөгөөр зарсан . Тэгээд зарахдаа 2017 оны 06 дугаар сард мөнгийг нь 2017 оны 08 дугаар сард өгөхөөр тохирсон юм. Машиныг *******, ******* нар хамт ирээд миний машиныг үзэж хараад болох юм байна гэж хэлээд аваад явсан юм. Зарахдаа ямар нэгэн гэрээ байгуулаагүй, амаар ярьж тохироод л зарсан юм. Би машинаа 4800000 төгрөгөөр зарсан бөгөөд мөнгийг нь 2017 оны 08 дугаар сард өгнө гэсэн боловч одоогоор мөнгийг өгөөгүй байгаа...”гэх мэдүүлэг /хх-ийн 89-91/ 6 Энхнахиа ХХК-ийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр 2017 оны 08 дугаар сарын 23- ны өдөр гаргасан автомашин , гэр цахилгаан бараны хохирол үнэлсэн 09/2017 тоот “...эд зүйлсийг 2942200 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт /хх-ийн 112-114 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 31- ний өдрийн 98 дугаартай шинжээчийн 1.Шинжилгээнд ирүүлсэн 3 кадр гэрэл зураг нь дээрх тээврийн хэрэгслийн явсан чиглэлийн мөр болон маштабын шугам тавьж нарийвчлан авсан мөрүүд нь зах ирмэг тод дүрслэгдсэн хээний ерөнхий шинж тэмдэг дүрслэгдсэн тул оношлогооны болон харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. 2. БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийх үед гэрэл зургаар авч бэхжүүлж авсан дугуйны гэрэл зурган мөр нь шинжилгээнд тэнцэхгүй байх тул БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн явагч хэсгээр туршилтын мөр үүсгэж харьцуулах загвар болгон авсан. 3.Хэргийн газраас гэрэл зургийн аргаар илрүүлж бэхжүүлсэн авсан 1 кадр дугуйн тал мөр нь БНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр туршилтын мөр үүсгэж харьцуулах загвар болгон авсан мөртэй хээний дүрслэл болон ерөнхий шинж тэмдэгуүдээрээ өөр хоорондоо ижил төсөөтэй байх тул БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн явагч хэсэг болох дугуйгаар үүсгэгдсэн байж болно. ЖИЧ: Шинжилгээнд ирүүлсэн объектыг 098 тоот дүгнэлт, гэрэл зургийн хамтаар хүлээлгэн өгөв...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 121-124 /

Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “... тоёота рав 4 маркийн автотээврийн хэрэгслийг 4800000 төгрөгөөр үнэлсэн...” үнэлгээ /хх-ийн 129-130 / Баянхонгораймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 03- ны өдрийн 345 тоот шинжээчийн 1.н биед тархи доргилт, зүүн чамархай, чих, хүзүү, зүүн бугалга, дух, баруун чих, дал, шуунд зулгаралт, баруун дал, нуруу, мөр, гуяанд цус хуралт, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тоггоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 211-212 / -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 1-2, 162-163/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-09, 10-18, 196- 201/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 18-22/ согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 23-25/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-41, 61-65 /, баримтыг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 41-52/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар / хх-ийн 52-55/, хөрөнгө битүүмжилсэн тогтоол / хх-ийн 65-71, 73-74/

шүүгдэгч *******гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 175-176/ Эрүүгийн хэрэг нэгтгэх тогтоол / хх-ийн 193-194/ хувийн байдлын талаар Засаг даргын тодорхойлолт, болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судласан болно. 7 Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ. Шүүгдэгч ******* нь 2017 оны 06 дугаар сарын 27-нөөс 2017 оны 06 дугаар сарын 28-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн 5 дугаар гудамжны 42 тоот хашаанд байх О.Оюун- Эрдэний эзэмшлийн гэрийг хууль бусаар олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар буюу автотээврийн хэрэгсэл хэрэглэн дайрч, мөн уг хашаанд байсан УНК улсын дугаартай *******гийн эзэмшлийн тоёота королла маркийн авто машины урд, хойд талын шилийг чулуугаар хагалж, өөрийн унаж явсан БНА улсын дугаартай автотээврийн хэрэгслээр мөргөж хонхойлгон дээр нь янхан гэж сийлж бичин бусдын эд хөрөнгийг тус тус санаатайгаар устгаж, гэмтээсэн, Мөн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутагт байрлах Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн хашааны урд талд г зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч *******гийн..... машиных нь урд талын цонхыг хагалаад дараа нь хойд талынх нь шилийг хагалаад, хойд талынх нь копудан дээр нь янхан гээд биччихсэн. Тэгээд дараа нь машинаа унаад гэрийнх нь урд талд нь машинаараа жаахан хүрчихэе гэж бодоод гэрлүү нь ойртоод очсон чинь бачимдсандаа тоормозон дээрээ биш хаазан дээрээ гишгээд гэрийг нь дайрчих шиг болсон, ...чулуу аваад машины жолоочийн талын хаалганы шилийг цохиж хагалаад би хагарсан хэсгээр гараа оруулаад хаалгыг онгойлгоход ******* нь цаад хаалгаар гараад зугтаасан. Би араас нь гүйгээд барьж авахад өөрөө газарт унасан. Би нүүр эсхүл хүзүү хэсэгт нь ганц удаа л маажсан, үснээс нь зулгаасан...” мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг / хх-ийн 167-169, 225-227/, хохирогч н... ******* машинаараа манай гэрийг зүүн урд талаас нь эхлээд нэг удаа дайраад, дахиад ухарч байгаад дахиад нэг мөргөчихөөд машинтайгаа гараад яваад өгсөн. Би хашаандаа орж ирэхэд манай хашаанд байсан цагаан өнгийн машины хойд урд талын цонхыг нь хагалаад, хойд талын копудны таган дээр нь янхан гээд юмаар зураад биччихсэн байсан. Мөн манай гэрийг зүүн урд талаас нь дайраад нураачихсан байсан, ...миний машины баруун урд салхины шилний цонхыг чулуугаар цохиж байгаад хагалчихсан. Би нөгөө талын хаалгаар гараад зугатаасан чинь араас өшиглөж унагаагаад толгойны хоёр тал, чих, цээж хэсэг рүү газарт унасан байхад гараараа цохиод байсан. Сүүлдээ миний дээр гараад суучихсан зодсон … гэх мэдүүлэг /хх-ийн 76-84, 203-205/, Иргэний нэхэмжлэгч *******гийн... автомашины хойд талын салхины шил хагарсан 25000 төгрөг, хойд гүпер эвдэрсэн засварлах үнэ нь 500000 төгрөг, хойд тээш дотогшоо цөмөрсөн 130000 төгрөг, шилэн дээр наадаг тень 160000 төгрөг, хаалганы шил 1 ширхэг 100000 төгрөг зэрэг зүйл эвдэрсэн байгаа, хойд тээш дээр /гүперийн таг/ юм бичсэнийг будаж засварлах 120000 төгрөг, урд талын салхины шил 250000 төгрөг, Улаанбаатар хотруу ачиж тээвэрлэсэн үнэ 250000 төгрөг зэргээр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87/ 8 Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №345 дугаартай , Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 98 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд / хх-ийн 211-212/ , зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ. Шүүх шүүгдэгч *******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн “Эрүүгийн хуулийн шинэчилсэн хуулиар” эрх зүйн байдал дээрдсэн гэж үзэж мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.1-т хэсэгт зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь таван жилээс арван жил хүртэл хугацаагаар хорих ялтай байсан ба 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт хорих ялын үндсэн хугацааг нэгээс таван жил байна. Харин 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.1 дахь хэсэгт заасан ялыг хуульчилахдаа арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих зохицуулалт орсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд ялын доод хэмжээ хоёр жил хорих ял болж хөнгөрч байна гэж үзлээ. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 13 дугаар зүйлийг баримтлан, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. Шүүгдэгч ******* ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд байдал тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл, харилцаа нөлөөлсөн байна. Шүүгдэгч ******* нь бамбай өвчний учир зүүн талын бамбай булчирхайг авахуулсан үүний улмаас зүрх үе мөчний болон цусны өвчинтэй байнгын эмчилгээтэй, бага хүүхэд ******* нь архаг бронхит өвчний улмаас байнгын эмчийн хяналтанд 9 байдаг, цаашид хагалгаанд орох шаардлагатай болох нь шүүгдэгч *******гийн өвчний түүх, *******ын эрүүл мэндийн дэвтрийн хуулбар, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон бага насны 3 хүүхэдтэй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзэх түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ. Шүүхээс эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтыг тухайн үеийн зах зээлийн үнэ ханшаар тодорхойлогдсон гэж үзэж дээрх үнэлгээгээр гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг тооцох нь зүйтэй гэж үзэв.

Мөн Хохирогч ******* нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “ гэмтээсэн, устгасан эд зүйлийн хохирлыг үнэлгээний дагуу хохирогч *******, иргэний нэхэмжлэгч ******* нар нэхэмжлэн гаргуулна” гэсэн тул шүүгдэгч *******гээс нотлох баримтын хэмжээнд нийт 2941200 төгрөг гаргуулж, хохирогч *******д 1401000 төгрөг, иргэний нэхэмжлэгч ******* 1541200 төгрөг олгож, харин хохирогч н нэхэмжлэлийн шаардлагаас нүдний шилний үнэ 290000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт 2018 оны 5 дугаар сард багтаан төлөхөөр илэрхийлсэн байх тул гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч биелэлтэнд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, шүүгдэгч *******д хохирлыг 6 сарын хугацаанд нөхөн төлөхөөр үүргийг хүлээлгэж шийдвэрлэлээ. Харин иргэний нэхэжлэгч ******* нь *******д ******* БНА улсын дугаартай автомашиныг 4800000 төгрөгөөр зарсан, ямар нэгэн гэрээ байгуулаагүй, мөнгийг нь 2017 оны 08 дугаар сард өгнө амаар ярьж тохиролцсон талаар мэдүүлсэн тул шүүхээс ******* ******* нарыг өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийн хүрээнд амаар худадлах, худалдан авах гэрээ, хэлцэл хийсэн байх тул шүүгдэгч *******гээс автомашины мөнгө болон 4800000 төгрөг гаргуулах үндэслэлгүй гэж үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т ... шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан тогох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно... гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Номгон ахлах сургуульд багшилдаг, түүний хөрөнгө, орон сууцны зээлтэй болон нөхөр Баасанжаргал тусдаа амьдарч байгаа, хүүхдүүдээ харж ханддаггүй зэргийг харгалзан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ. Уг хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг чулууг устгахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлж, сиди 1 ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй байна. Шүүгдэгч *******гийн эзэмшлийн “... acer маркийн нөүтбүүк...”-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, шүүхээс тогтоосон хугацаанд хохирол төлөлгдөөгүй тохиолдолд худалдан борлууулж улсын орлого болгох, торгох ял биелэгдсэн тохиолдолд битүүмжилсэн эд зүйлсийг хэрэгцээний дагуу эзэмшигч ******* буцаан олгож 10 шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дэх хэсгийн 3.1, 3.5 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, олон хүний амь бие, эрүүл мэндэд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээх гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч *******г арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн арван мянга дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10450000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан арван мянга дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10450000 төгрөгөөр торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь арван мянга дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10450000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар шүүгдэгч *******гээс нийт 2942200 төгрөг гаргуулж, хохирогч *******д 1401000 төгрөг, иргэний нэхэмжлэгч *******д 1541200 төгрөгийг тус тус олгож, хохирогч н нэхэмжлэлээс 290000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч биелэлтэнд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч *******д 1401000 төгрөг, иргэний нэхэмжлэгч *******д 1541200 төгрөг нийт 2942200 төгрөгийн хохирлыг 6 сарын хугацаанд нөхөн төлөхөөр үүргийг хүлээлгэсүгэй. 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг чулууг устгахаар хэрэгцээний дагуу Шүүхийн тамгын газарт шилжүүлж, сиди 1 ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т тус тус зааснаар шүүгдэгч *******гийн эзэмшлийн “... acer маркийн нөүтбүүк...”-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, шүүхээс тогтоосон хугацаанд хохирол төлөлгдөөгүй тохиолдолд худалдан борлууулж улсын орлого болгох, торгох ял биелэгдсэн тохиолдолд битүүмжилсэн эд зүйлсийг хэрэгцээний дагуу эзэмшигч ******* буцаан олгосугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар хохирогч *******д авсан тодорхой үйлдлийг хязгаарлах хамгаалалтын арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                           11ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА