Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 305/ШЦТ/2018

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам

Улсын яллагчаар Д.Нэргүй

Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн Боржигон овогт ДамдинжамцынДд холбогдох эрүүгийн 1803000010383 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 10 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сум Мандал өртөөнд Сэлэнгэ аймгаас Улаанбаатар чиглэлийн суудлын 264 галт тэрэгний 6 дугаар вагонд зорчиж явсан Т.Эын самсунг маркийн эс 7 эджи /Sumsung S 7 edge/ загварын 360.000 төгрөгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг:

Шүүгдэгч Д.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би гэм буруугаа  хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас

  1. Хохирогч Т.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Улаанбаатар хот руу явахдаа эхлээд Түнхэлээс Зүүнхараа руу машинаар явж очоодочсон өдрөө Зүүнхараад нэг хоночихоод 10 сарын 07-аас 08-ны шилжих шөнийн галт тэргэнд суухаар болсон юм. Ингээд 2018 оны 10 сарын 08-ны шөнийн 02 цагийн галт тэргэнд найз Ганболдын хамтаар орж суусан...Тэгээд Ганболд, Далай бид гурав хэсэг сууж байгаад би ядраад байсан болохоор 6 дугаар вагоны тээш хийдэг хэсэг буюу манайхан 3 давхар гэж ярьдаг юм л даа тэр хэсэгт гараад авч явсан жижиг цүнхтэй хувцсаа дэрлэж хэвтээд нам унтчихсан. Хэдэн өдөр ажил хийгээд ядарсан. байсан болохоор ороод шууд унтчихсан юм. Унтаж байтал найз Ганболд намайг сэрээгээд хөөе чиний утсыг нөгөө Далай гээд залуу авчихсан байна гэхээр нь утсаа хийсэн байсан өмднийхөө халаасанд утсаа үзэхэд нээрээ утас маань байхгүй болчихсон байсан. 3 давхраас буухад Ганболд, Далай бас цагдаа нар зогсож байсан. Тэгээд цагдаа нар бид хэдийг дагуулаад цагдаагийн өрөө рүүгээ авч яваад Далайгийн биед үзлэг хийхэд миний гар утас гарч ирээгүй. Гар утас маань Далайгийн биенээс гарч ирээгүй болохоор цагдаа нар утас нь хаана байгаа талаар асуухад хариулахгүй байснаа аваагүй гээд байсан. Ингээд галт тэрэг Улаанбаатарт ирээд вокзалын цагдаагийн хэсэг рүү явж байхдаа би Далайгаас хөөе чи миний утсыг гаргаад өгчихөөч чи л авсан юм бишүү, гаргаад өгчихвөл чамд гомдол санал байхгүй шүү дээ гэхэд надаа утас чинь байгаа өгчихнө чи гомдолгүй гээд хэлчих, би чамд утсыг чинь төлөөд өгчихнөө гэснээ, ямар утас байсан юм гээд байхаар нь би утсыг маань Далай авсан юм байна даа гэж бодсон. Эсвэл авчихаад өөр хүнд дамжуулаад өгчихсөн юм байна гэж бодсон. Самсунг эс-7 эджэ /Затзипд з-7 ейде/ маркийн шаргал өнгөтэй, гадуур нь шар өнгийн гэртэй /кейс/ утас байгаа юм. Би 2 жилийн өмнө 1.600.000 төгрөгөөр авч байсан. Одоо ямар ханштай байгааг нь мэдэхгүй байна. Миний гар утсыг олж надад хүлээлгээд өгчихсөн болохоор надад одоо гомдол санал гээд байх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-4 тал/,
  2. Гэрч С.Ганболд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Хэвтэж байхад яг хажуу талын Эын хэвтэж байсан хэсэгт утас авсан гэсэн яриа гарахаар нь би буугаад юу болсон бэ гэхэд 1 охин надад энэ дээр хэвтэж байгаа найзын чинь биенээс өөртэй чинь хамт яваад байсан залуу гар утсыг нь аваад явчихсан гэсэн. Бид нар чи юу хийгээд байгаа юм бэ гэхэд би хөзөр хайж байна гээд ухаад байсан гэсэн тэгснээ том дэлгэцтэй, дэлгэцнийх нь гэрэл нь асаалттай гар утас аваад халаасандаа хийгээд явчихсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 тал/,
  3. Гэрч М.Солонго мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Намайг суудал дээрээ ирж сууснаас хэсэг хугацааны дараа үүдэнд зогсож байсан 2 залуу ирснээ миний хажууд ирээд 3 давхарын тээшний хэсэгт унтаж байсан найз бололтой залуугаа сэрээх гэхэд нөгөөдөх нь сэрээгүй юм, тэгснээ тэр хоёр буцаж яваад эргээд ирэхдээ нэг залуу нь ирсэн. Тэр ирсэн залуу нь 3 давхарын нөгөө унтаж байсан залуугийн хувцас, дэрлэж байсан цүнхийг нь ухсанаа доор байсан эмээ рүү хөзөр тоглох уу гэснээ унтаж байсан залуугийн гар утсыг авчихаад яваад өгсөн...” гэх.мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/
  4. Гэрч П.Золбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Галт тэрэг Зүүнхараа өртөө буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумаас хөдлөөд 2 цагийн дараа буюу Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах Мандал өртөөнд ирэх үед буюу 2018 оны 10 сарын 08-ны шөнө 04 цаг 10 минутын орчим 264 дүгээр галт тэрэгний 6 дугаар вагоны үйлчлэгч Батцэцэгээс гар утсаа хулгайд алдсан хүн байна гэсэн дуудлага ирэхээр нь би түрүүлээд ганцаараа 6 дугаар вагон дээр очсон. Намайг очиход Ганболд гээд залуу ирээд гар утас алга болчихсон байна, манай найзын гар утас байгаа юм, манай найз Э тэр дээр 3 давхарт унтаж байгаа гэснээ бид хоёртой хамт явж байсан Далай гээд залуу Эын утсыг аваад явсан байна гэхээр нь чи яаж мэдэж байгаа юм бэ гэхэд энд хажууд нь байсан хүн харсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,
  5. Гэрч С.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах Мандал өртөөнд ирэх үед буюу 2018 оны 10 сарын 08-ны үүрийн 04 цаг 10 минутын орчим 264 дүгээр галт тэрэгний 6 дугаар вагоны үйлчлэгчээс хүн гар утсаа алдсан байна гэсэн дуудлага ирэхээр нь цагдаа Золбаяр түрүүлээд 6 дугаар вагон руу очсон юм. Би зөрчил гаргасан өөр нэг хүнтэй байсан болохоор араас нь очихоор болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,
  6. Шүүгдэгч Д.Д мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу....” гэх мэдүүлэг /хх-ийн 66-70 тал/,
  7. 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Дамно ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 34-35 тал/,
  8. Хохирогч Т.Эын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 22-25 тал/
  9. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол /хх-ийн 66 тал/
  10. Шүүгдэгч Д.Дын мөрдөн байцаалтын шатанд гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 73 тал/
  11. Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоол /хх-ийн 77 тал/ зэрэг болно.

            Шүүгдэгч Д.Дын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийн яллагдагчаар хохирогч гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

            Гурав: Гэм буруугийн талаар:

              Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 10 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сум Мандал өртөөнд Сэлэнгэ аймгаас Улаанбаатар чиглэлийн суудлын 264 галт тэрэгний 6 дугаар вагонд зорчиж явсан Т.Эын самсунг маркийн эс 7 эджи /Sumsung S 7 edge/ загварын 360.000 төгрөгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтан шатанд шүүгдэгч Д.Дын мэдүүлсэн “би үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, хохирогч Т.Эын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 10 сарын 08-ны шөнийн 02 цагийн галт тэргэнд найз Ганболдын хамтаар орж суусан...Унтаж байтал найз Ганболд намайг сэрээгээд хөөе чиний утсыг нөгөө Далай гээд залуу авчихсан байна гэхээр нь утсаа хийсэн байсан өмднийхөө халаасанд утсаа үзэхэд нээрээ утас маань байхгүй болчихсон байсан...Далайгаас хөөе чи миний утсыг гаргаад өгчихөөч чи л авсан юм бишүү, гаргаад өгчихвөл чамд гомдол санал байхгүй шүү дээ гэхэд надаа утас чинь байгаа өгчихнө чи гомдолгүй гээд хэлчих, би чамд утсыг чинь төлөөд өгчихнөө гэсэн...Миний гар утсыг олж надад хүлээлгээд өгчихсөн болохоор надад одоо гомдол санал гээд байх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-4 тал/, гэрч С.Ганболд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...чи юу хийгээд байгаа юм бэ гэхэд би хөзөр хайж байна гээд ухаад байсан, тэгснээ том дэлгэцтэй, дэлгэцнийх нь гэрэл нь асаалттай гар утас аваад халаасандаа хийгээд явчихсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 тал/, Гэрч М.Солонго мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Намайг суудал дээрээ ирж сууснаас хэсэг хугацааны дараа үүдэнд зогсож байсан 2 залуу ирснээ миний хажууд ирээд 3 давхарын тээшний хэсэгт унтаж байсан найз бололтой залуугаа сэрээх гэхэд нөгөөдөх нь сэрээгүй юм, тэгснээ тэр хоёр буцаж яваад эргээд ирэхдээ нэг залуу нь ирсэн. Тэр ирсэн залуу нь 3 давхарын нөгөө унтаж байсан залуугийн хувцас, дэрлэж байсан цүнхийг нь ухсанаа доор байсан эмээ рүү хөзөр тоглох уу гэснээ унтаж байсан залуугийн гар утсыг авчихаад яваад өгсөн...” гэх.мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/, гэрч П.Золбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 10 сарын 08-ны шөнө 04 цаг 10 минутын орчим 264 дүгээр галт тэрэгний 6 дугаар вагоны үйлчлэгч Батцэцэгээс гар утсаа хулгайд алдсан хүн байна гэсэн дуудлага ирэхээр нь би түрүүлээд ганцаараа 6 дугаар вагон дээр очсон. Намайг очиход Ганболд гээд залуу ирээд гар утас алга болчихсон байна, манай найзын гар утас байгаа юм, манай найз Э тэр дээр 3 давхарт унтаж байгаа гэснээ бид хоёртой хамт явж байсан Далай гээд залуу Эын утсыг аваад явсан байна гэхээр нь чи яаж мэдэж байгаа юм бэ гэхэд энд хажууд нь байсан хүн харсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/, гэрч С.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах Мандал өртөөнд ирэх үед буюу 2018 оны 10 сарын 08-ны үүрийн 04 цаг 10 минутын орчим 264 дүгээр галт тэрэгний 6 дугаар вагоны үйлчлэгчээс хүн гар утсаа алдсан байна гэсэн дуудлага ирэхээр нь цагдаа Золбаяр түрүүлээд 6 дугаар вагон руу очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Дамно ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 34-35 тал/, хохирогч Т.Эын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 22-25 тал/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол /хх-ийн 66 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Дыг Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус зүйл, хэсэг тохирсон, гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон байх тул шүүгдэгч Д.Дыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.

            Шүүгдэгч Д.Д нь самсунг маркийн эс 7 эджи /Sumsung S 7 edge/ загварын гар утсаа хохирогч Т.Эд биет байдлаар нь буцаан олгосон болох нь хэрэгт авагдсан эд зүйл буцаан олгосон тэмдэглэл, шүүгдэгч Д.Д, хохирогч Т.Э нарын мэдүүлэг,  шүүхээс хохирогч Т.Эд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гар утсаа буцаан авсан тул гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй байна.

Дөрөв: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Д нь хүсэлтээ гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндорж нь хүсэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.Дд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Д.Д нь урд хүчин, хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан хэдий боловч гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсний дагуу шүүгдэгч Д.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

            Тав: Бусад асуудлаар:

            Эрүүгийн 1803000010383 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон овогт г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Боржигон овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 \дөрвөн зуу\ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхийг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ял оногдуулах болохыг тус тус мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Д нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Д.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ю.ЭНХМАА