Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 363

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******, ******* тоотод оршин суух, ******* *******ын ******* /РД: *******/-ийн талийгаач нөхөр Ш.*******тэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Ш.*******тэй *******-ны өдөр гэр бүл болж хамт амьдран бидний дундаас -ний өдөр хүү Г. төрсөн. Талийгаач нөхрийн маань иргэний үнэмлэх байхгүй, бид гэр бүлийн баталгаагүй байсан учраас хүүгээ би өөрөөрөө овоглосон. -ны өдөр нөхөр Ш.******* зуурдаар нас барсан. Иймд хүүдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох шаардлагатай болсон тул бидний хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.******* нь хүү Г.т тэжээгчээ алдсаны тэтгэмж авах зорилгоор талийгаач Ш.*******тэй хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Нэхэмжлэгч О.******* талийгаач Ш.*******тэй хамтын амьдралтай байсан үйл явдлаа өөр журмаар батлах баримт бичгийг олж авах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14.-т заасны дагуу шүүхээр тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй.

О.******* нь талийгаач Ш.*******тэй 2002 оноос хамтран амьдарч, тэдний дундаас -ний өдөр хүү Г. төрсөн, Ш.******* нь -ны өдөр нас барсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хүү Г.ийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-3/, талийгаач Ш.*******ийн иргэний үнэмлэхний болон нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-4/, нэхэмжлэгч О.*******, талийгаач Ш.*******, хүү Г. нарын хамт авахуулсан гэр бүлийн гэрэл зураг /хх-11/, Налайх дүүргийн*******ны Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “...О.******* нь Ш.*******тэй 2002 оноос 2017 оны 10 сарын 05-ны өдрийг хүртэл амьдарч байсан нь үнэн болно” гэсэн тодорхойлолт /хх-17/, өрхийн бүртгэлийн дугаартай хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх-18-24/, гэрч С.ын “... О.*******, Ш.******* нарыг оноос таньдаг болж бид гэр бүлийн найзууд болсон ... тэднийг хамт амьдарч байсныг гэрчилж байна ...” гэсэн мэдүүлэг /хх-28/, гэрч А.гийн “... О.*******, Ш.******* нартай манай нөхөр бид 2 гэр бүлийн найзууд юм. 1990 оны сүүлээс О.*******, Ш.******* нар нь хамтран амьдарч, тэдний дундаас хүү Г. төрсөн болохыг гэрчилж байна ...” гэсэн мэдүүлэг /хх-29/, гэрч Ш.ын “... талийгаач Ш.******* нь миний төрсөн ах юм. Ах маань бэр эгч О.*******тэй 2002 онд гэр бүл болж хамтран амьдарч тэдний дундаас хүү Г. сард төрсөн. Тэднийг хамтран амьдарч байсныг гэрчилж байна ...” мэдүүлэг /хх-30/ зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.     

Нэхэмжлэгчийн өөрийн хүсэлтээ нотолж ирүүлсэн дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж гаргаж өгсөн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв нотлох баримтууд байх ба шүүх тэдгээрийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Иймд түүний гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч О.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14.-т зааснаар ******* *******ын *******ийг талийгаач ийн ******* /РД: /-тэй 2002 оноос -ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.          

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57  дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар  нэхэмжлэгч О.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, гомдол гаргах эрхтэй  болохыг заасугай.

 

ДАРГАЛАГЧ                          Н.БАЯРСҮРЭН