Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 370

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС      

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* аймаг, *******,*******,*******,******* дугаар байрны ******* тоотод оршин суух, *******ын ******* /РД: *******/

Хариуцагч: ,, тоотод оршин суух, ын /РД: /-т холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг*******17 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч,*******17 оны 10 дугаар сарын*******-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.*******, хариуцагч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амарзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд  тайлбарлахдаа: Би Г.тай онд танилцаад,*******06 оны 01 сарын 12-ны өдөр гэр бүл болж,*******06 оны 09 сарын 28-ны өдөр хүү Г.э төрсөн. Бид таарч тохирохгүй болж******* оноос тусдаа амьдарч би хүүхдээ аваад *******д байдаг ээж, аавтайгаа хамт амьдарч байгаа. Г. нь одоо өөр эмэгтэйтэй амьдарч байгаа. Цаашид эвлэрч амьдрах ямар ч боломжгүй болсон ту бидний гэрлэлтийг цуцалж, хүү А.ийг миний асрамжид үлдээж, Г.аас  хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Г. шүүхэд гаргасан тайлбарт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: М.*******ын хэлсэн бүгд үнэн ...*******04 онд би Солонгос улс руу яваад тэнд ажил хөдөлмөр эрхэлж байгаад т байр, машин тэрэг авч, Налайхдаа багшийн ажилд орж эндээ амьдарсан. Энэ хугацаандаа би архи, дарс нилээд уудаг болж хэрүүл, маргаан байнга тасрахгүй болж М.******* ээж аавруугаа ******* аймаг руу явчихсан ... хэсэг хугацаанд нийлж амьдарсан боловч аавтай нь нэг гэрт амьдарч ерөөсөө таарахгүй би гэртээ байгаа ч юм шиг үгүй ч юм шиг сонин байдалтай байдаг болсон. Амьдрал надад нэг хэсэг утгагүй санагддаг байсан. Тэрнээс хойш би урагшаа наймаанд явж байгаад одоо амьдарч байгаа хүүхэнтэй танилцсан. Үүнээс хойш байнга уулздаг болж асуудал үүсгэн М.******* бид хоёрын амьдрал хоёр тийш болсон ... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Г.т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй болно.

М.*******, Г. нар онд анх танилцаж,*******06 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэр бүл болж,*******06 оны дүгээр сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулсан ба тэдний дундаас*******06 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүү  А.э  төрж  эрүүл  бойжиж  байгаа  болох нь дугаар хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-5/, “Эмнэх баг” ӨЭМТөвийн “А.э нь настай эрүүл бойжиж байгаа болно” гэсэн тодорхойлолт /хх-7/, ******* аймгийн *******ын Улсын тэргүүний 2 дугаар сургуулийн “А.э нь тус сургуулийн ангид суралцдаг нь үнэн болно” гэсэн тодорхойлолт /хх-8/, №46/004994 дүгээр гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-9/ зэрэг баримтуудаар тогтоогдсон.

Гэрлэгчид******* оноос хойш тусдаа амьдарч, тэд цаашид хэн аль нь хамтран амьдрах хүсэл сэтгэлгүй болж, хайр сэтгэл хөрсөн. Нөхөр Г. нь өөр хүнтэй хамтын амьдрал зохиож, хамт амьдрах талаар санаачлага гаргаагүй, Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.-т зааснаар гэрлэгчид бие биедээ үнэнч байх, халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, харилцан туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх..., мөн хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх үр хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй байна.

Мөн гэрлэгчид эвлэрүүлэн зуучлалын тухай хууль болон журамд зааснаар урьдчилан шийдвэрлүүлэхээр тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан, цаашид эвлэрч хамтран амьдрах боломжгүй, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа амжилтгүй болсон зэрэг нь зохигчдын тайлбар, тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн*******17 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн уулзалтын тэмдэглэл,  эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-10,,12/ зэрэг баримтаар нотлогдсон.

Иймд М.*******, Г. нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Хүүхдийн эрх ашиг болон гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, тохиролцсон, хүү А.э нь одоогоор эхийн асрамжид өсч торниж байгаа,  хүүхдийн санал зэргийг харгалзан хүү А.ийг эх М.*******ын асрамжид үлдээлээ.

Гэрлэлт цуцалсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болдог хэдий ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг, хариуцлага хэвээр хадгалагддаг.

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “эцэг, эх нь хүүхдээ ... тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Г. нь хүү А.эд тэтгэлэг төлөх үндэслэлтэй болно.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар эцэг Г.аас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж хүү А.ийг тэжээн тэтгүүлэв.

Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171.640 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.аас улсын тэмдэгтийн хураамжид 171.640 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар  зүйлийн 5.2.1., 6., 8., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                      

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан *******ын *******, ын нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан*******06 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү ын э /РД: УД06292812/-ийг эх М.*******ын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг баримтлан хүү А.ийг -16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд Г.аас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171.640 /нэг зуун далан нэгэн мянга зургаан зуун дөч/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.аас улсын тэмдэгтийн хураамжид 171.640  /нэг зуун далан нэгэн мянга зургаан зуун дөч/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Гүнзаяабаярт даалгасугай.

7.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2., 9.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

9. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  120  дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.

 

                                         ДАРГАЛАГЧ                             Н.БАЯРСҮРЭН