| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2017/0364/Э |
| Дугаар | 351/ШЦТ/2017 |
| Огноо | 2017-11-02 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2017 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 351/ШЦТ/2017
Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-улсын яллагч Б.Эрхэмбаяр,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 2202/,
-шүүгдэгч А.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн А.Млд холбогдох Эрүүгийн 201619000211 тоот хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/
Шүүгдэгч А.М нь Төв аймгийн Зуунмод сумын 5-р баг 9-р гудамжинд 2016 оны 03-р сарын 23-ны орой хохирогч Э.Нямдавааг хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.М нь шүүхийн хэлэцүүлэгт мэдүүлэхдээ: “......” гэв.
Хохирогч Р.Дуламсүрэн нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “.....2016 оны 03-р сарын 23-ний өдөр намайг гэртээ байж байхад 20 цагийн үед манай хамаатны дүү болох Ганзориг найз Будын хамт манай гэрт ирсэн юм. Ганзориг "Манай найз Будын терсөн өдер болсон юм. Танай гэрт архи уух хэцүү байна. Та аяга апаад гараад ирээч" гэсэн. Тэгээд би гэрээсээ жижиг хундага авч гархад манай байшиигийн ар талд сууж байгаад 1 шил 05 литрийн Ерөөл гэдэг архи Буд гаргаж ирсэн юм. Тэгээд бид архиа уугаад сууж байтал Будын гар утас дуугараад хүнтэй яриад байсан. Гэтэл удалгүй Бор гэдэг залуу ирхээр нь " Чи архи уучихаад ногоороод яваад байна уу" гэж хэлсэн. Тэгэхэд Бор " би архи уугаагүй" гээд амаа надад үнэртүүлсэн юм. Тэгээд би тэд нарт "Би өнөөдөр та нартай анх удаа архи уучихлаа .Дахиж ингэж уухгүй шүү. Та нар бас архи уухаа больцгоо" гэж ах хүний хувьд хэлсэн. Энэ үед манай эхнэр гэрээсээ гарч ирээд гэртээ ор гээд байсан юм. Тэгээд архиа ууж дуусгаад Бор манай гэрлүү түрүүлээд орчихсон байсан. Би дараад нь гэрт орход Бор манай эхнэрийг "Та юу яриад байна. Яагаад архичид гээд байгаа юм бэ? гэж хэлж байсан. Тэгээд хоорондоо маргалдах гээд байхаар нь би Ганзориг, Буд, Бор гурвыг аваад гарсан. Тэгээд гадаа гараад " муу ч гэсэн энэ хүн ахынх нь эхнэр, чи эгч ах нарыг хүн гэж үзэхээ байгаад хамаагүй ярьдаг болжээ" гэж хэлэхэд Бор "Би та нараас гадна ах нараасаа айхгүй. Тэд нар ч надад юм хэлж чаддаггүй юм" гэсэн тэгэхээр нь " Чи муу чацга зүгээр байгаарай" гэж хэлсэн. Тэгээд Бор бид хоёр урд талын айлын хашаанд орсон. Би Борд "Чи ахтайгаа үзмээр байна уу" гэхэд " Тэгмээр байна гээд миний духруу мөргөсөн юм. Тэгэхээр нь би" чи намайг эхлээд цохичих "гэхэд Бор "гомдолгүй юм байгаа биз" гэсэн. Би "гомдолгүй" гэж хэлтэл миний нүүрлүү гараараа цохиод бид хоёр барилцаж авсан юм. Би түүнийг нэг удаа цохисон. Энэ үед Буд Ганзориг хоёр ирээд салгасан юм. Энэ үед миний хамраас цус гарсан байсан. Ганзориг "Чи миний ахыг ингээд байхдаа яадаг юм бэ" гээд Бортой маргалдаад зодолдох гээд байсан. Буд тэр хоёрыг болиулсан юм. Тэгээд би хашааны гадаа гараад иасаар хамраас гарсан цусыг угаагаад гэртээ орсон. Бид нар сайн дураар эвлэрсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Намайг гэрт орход Менхжэргал түрүүлж орж ирээд сууж байсан. Манай эхнэр нилээн бухимдуу сууж байсан юм Тэгээд би Мөнхжаргалыг хэрэлдсэн байна гэж бодсон юм. Харин манай хамаатан болох Ганзориг амандаа үглээд гэрээс гарсан. Тэгээд би гадаа гараад Мөнхжаргалыг загнаад хоорондоо маргалдсан юм. Би буруу ташаа ойлгоод Мөнхжаргалтай маргалдсан байна...” гэх мэдүүлэг /хх-10-11/,
Гэрч Э.Ганзориг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 03-р сарын 23-ны өдөр Буджав бид хоёр уулзаад "Нийслэл" гэдэг 2 литрийн пиво хувааж уусан юм. Тэгээд 18-19 цагийн үед дэлгүүрээс нэг шил 05 литрийн "Ереөл" гэдэг архи аваад манай хамаатны Нямдаваа гэдэг ахынд очсон юм. Нямдаваа ах хашаан дотроо зогсож байхаар нь би "Манай найз Будын төрсөн өдөр болоод. Та аяга аваад гараад ирээч" гэж хэлсэн юм. Тэгээд Нямдаваа ах гэрээсээ жижиг хундага аваад гарч ирсэн. Нямдаваа ах, Буд бид гурав байшингийн ард орж сууж байгаад архиа уусан юм. Тэгээд архиа уугаад талд нь орж байхад Будын утас нь дуугараад Бор ярисан. Буд Борыг хүрээд ир гэсэн юм. Удалгүй Бор хүрч ирсэн. Тэр архи уугаагүй эрүүл байсан юм. Нямдаваа ах архи ууж байхдаа " Та нар ахиад архи битгий ууж бай гэх зэргээр яриад байсан юм. Тэгээд архиа ууж дуусгаад Бор түрүүлээд Нямдаваа ахын гэрт орчихсон. Бид нарыг араас нь орход Нямдаваа ахын эхнэр нь уурлаад "Архичин" зэргээр хэлээд байсан юм. Тэгэхээр нь би "Хуцаад байгаарай пязда минь" гээд хэлчихсэн. Гэтэл Нямдаваа ах Таръяа" гээд бид нарыг дагуулаад гэрээсээ гарсан юм. Гэрээс гараад Буд бид хоёр хашаан дахь машины дэргэд зогсож байхад Бор.Нямдаваа ах хоёр юм яриад цаана зогсож байсан. Тэгээд урд талын эзэнгүй айлын хашаанд тэр хоёр орчихсон. Араас нь Буд бид хоёр орход хоорондоо зодолдохоор болчихсон Бор нь "хоёулаа гомдол саналгүй зодолдох уу" гэхэд нь Нямдаваа ах "чи эхлээд намайг цохичих" гэж байсан.Тэгээд хоорондоо барипцаж аваад цохилцоод эхэлсэн. Нямдаваа ах Борыг хашааруу шахаад заамдаад зогсож байсан.Энэ үед Бор түүний нүүрлүү хэд хэдэн удаа цохих шиг болсон Гэтэл Нямдаваа ахын хамраас цус гарч байсан Буджав бид хоёр тэднийг салгасан юм. Би Нямдваа ахыг салгахад тэо хашааны гадаа байсан цасаар хамрын цусаа угаачихаад гэрлүүгээ орчихсон юм. Би Нямдаваа ахын гэрээс юм авах гээд араас нь орход тэр ор нь дээрээ хэвтээд нүүрэн дээрээ нойтон салфетик тавьчихсан байсан. Тэгээд бид нар салаад гэрлүүгээ явсан. Борын бүтэн нэрийг Мөнхжаргал гэдэг юм....” гэх мэдүүлэг /хх-12-13/,
Гэрч Ш.Буджав мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2015 оны 03-р сарын 23-ны өдер Ганзориг бид хоёр уулзаад "Нийслэл" гэдэг пиво хузааж уусан юм. Тэгээд байж байтзл Ганзориг "5-р багт нямка ахынд очъёо" гээд 05 литрийн нэг ши.п "Ерөөл" гэдзг архи дэлгүүрээс аваад очсон. Тэгээд Нямдаваагийн гэрт орчихоод гурвуулаа хамт гарсан. Энэ үед Нямдаваа ах жижиг хундага гэрээсээ аваад гарч ирсэн байсан Тэгээд тэднии хашаан дахь байшингийн ард сууж байгэад архиа уусан юм. Энэ үед Нямдаваа ах "авгай асуувал чиний терсөн өдөр бслж байгаа шүү" гэж надад хэлсэн юм. Тэгээд архиа ууж байтал Бор надруу утсаар яриад "хаана байна' гэхээр нь Ганзоригын ахынд байна" гэж хэлсэн. Удалгүй Бор хүрээд ирсэн юм. Тэгээд архиа ууждуусгаад бүгдээрээ Нямдаваа ахын гэрт орсон. Гэтэл Нямдаваа ахын эхнэр нь уурлаад Ганзоригыг загнаад байсан юм. Тзгэхээр нь бид нар гараад явсан. Ганзориг бид хоёо машины хажууд зогсож байтал Бор Нямдаваа ах хоёр юм ярьж байснаа урд талын эзэнгүй хашааруу орчихсон. Тэгээд бид хоёр хэсэг байж байгаад араас нь уг хашаанд орход тэр хоёр хоорондоо муудалцсан бололтой халз зодолдоно гээд байсан. Бор хоёулаа гомдол саналгүй зодолдох уу" гэхэд нь Иямдаваа ах "чи эхлээд намайг цохичих'' гэж байсан.Тэгээд хоорондоо барилцаад авсан. Нямдаваа ах Борыг хашаа налуулаад багалзуурдчихсан зогсож байсан.Энэ үед Бор түүний нүурлүү хэд хэдэн удаа цохих шиг болсон Гэтэл Нямдаваа ахын хамраэс цус гарч байсан. Ганзориг бид хоёр тэднийг салгасан Энэ үед Нямдаваа ах хамраа дараа доошоо явган суусан юм....” гэх мэдүүлэг /хх-14/,
Шинжээчийн 145 тоот дүгнэлтэнд:
1. Э.Нямдаваагийн биед баруун, зүун нүдний зовхи, баруун нүдний алим, баруун тохойд цус хуралт, баруун зүүн нүдний зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдангад нөлөөлөхгүй гэх дүгнэлт,
-шүүгдэгч А.М нь “урд ял шийтгэл эдлэж байгаагүй” гэх лавлагаа /хх-28/,
-шүүгдэгч А.Мыг 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-23/, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-26/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч А.М нь Төв аймгийн Зуунмод сумын 5-р баг 9-р гудамжинд 2016 оны 03-р сарын 23-ны орой хохирогч Э.Нямдавааг хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсагэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Э.Нямдаваагийн: “...Тэгэхээр нь би" чи намайг эхлээд цохичих "гэхэд Бор "гомдолгүй юм байгаа биз" гэсэн. Би "гомдолгүй" гэж хэлтэл миний нүүрлүү гараараа цохиод бид хоёр барилцаж авсан юм. Би түүнийг нэг удаа цохисон. Энэ үед Буд Ганзориг хоёр ирээд салгасан юм. Энэ үед миний хамраас цус гарсан байсан....“ гэх мэдүүлэг, гэрч Э.Ганзоригийн: “....” гэх мэдүүлэг, гэрч Ш.Буджавын “.....” гэх мэдүүлэг, Шинжээчийн 145 тоот дүгнэлт, шүүгдэгч А.Мын хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно “ гэсний заасны дагуу шүүхийн шатанд шүүгдэгч А.Мтай, хохирогч Э.Нямдаваа нь сайн дураараа эвлэрсэн байх тул А.Мд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:
Шүүгдэгч А.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Млыг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М нь хохирогч Э.Нямдаваатай сайн дураараа эвлэрсэн байх тул А.Мд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. А.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
4. А.Мд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Мд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ю.ЭНХМАА