Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/27

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Боржигон овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Мянган дархан овогт Чулуунбаатарын Алтанзул Улсын яллагч ******* овогт *******ын ******* Шүүгдэгч ******* овогт *******ын ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* овогт *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.*******д холбогдох 2023000190022 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1989 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймаг сумын багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх ******* овогт *******ын ******* /Регистрийн дугаар: // Шүүгдэгч Ө.******* нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн сумын нутаг “ ” гэх газраас Ц.ийн өмчлөлийн 2 тооны морийг хулгайлж 2200000 төгрөгний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн сумын нутаг “ ” гэх газраас иргэн Ц.ийн өмчлөлийн 2 тооны морийг хулгайлсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: 2 тооны адуугаа алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Ц.ийн “...2019 оны 11 дүгээр сард би өөрийн эзэмшлийн бог, бод нийлсэн малаа оор хариулгахаар болоод аваачиж өгсөн... 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ийнд очоод 12-ны өдөр адуугаа үзтэл манай адуунаас хоёр тооны адуу алга болчихсон байсан. Тэгээд 13-ны өдөр манай дүү хоёр тооны адуугаа хулгайд алдсан талаараа сумын цагдаад бүртгүүлсэн. Надад нийт 2200000 төгрөгний хохирол учирсан, би хохирлоо бүрэн барагдуулж авсан. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлгээр, Ө.******* 2 тооны адууг А.ийн хашаанд төхөөрсөн талаар мэдүүлсэн гэрч А.ийн “...2019 оны 11 дүгээр сарын 18- ны өдөр Б. бид хоёр сумын төвд тааралдаад цуг явж байсан чинь 17 цаг өнгөрч байхад ******* нэг морь хөтөлчихсөн, нэг морь уначихсан орж ирээд бид гурав уулзаад “юун адуу хаанаас авчирсан юм” гэсэн чинь “найз нь хүнээс авцаатай байсан, тэрэндээ хоёр морь авлаа, тэгээд мөнгөний хэрэг гараад болдоггүй, энэ хоёр морийг гаргах гэсэн юм, та хоёр алалцаад өгөөч, бас адуу гаргачих газар олдохгүй байна” гэхээр нь “тэгвэл манай хашаанд гаргачихгүй юу” гээд манай хашаанд хоёр адуугаа гаргаад, тэгээд *******, гэдэг хүн лүү утсаар яриад адууныхаа арьс ширийг өгсөн...” гэх мэдүүлгээр, Гэрч Б.ийн “...2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бид хоёр сумын төв дээр явж байхад *******тай таарсан. Тэгээд нэг морь уначихсан нэг морь хөтөлчихсөн явсан. Тэгээд энэ хоёр адууг гаргах гэсэн юм хамжилцаад өгөөч гэсэн. Юун адуу юм бэ? гэж асуухад хүнээс авцаанд авсан адуу байгаа юм гэсэн. Тэгээд 17 цагийн үед ийн хашаанд аваачиж *******, бид гурав гаргасан. Гаргаж дуусаад ******* нь гэдэг хүнийг утсаар дуудаад гаргасан хоёр адууныхаа мах бусад зүйлийг ачаад явсан. Би тэгээд хөдөөнөөс ирсэн байсан болохоор хөдөө гэрлүүгээ явсан. *******тай би 17 цагийн үед таарсан тэгээд ийн хашаанд аваачаад 17 цаг өнгөрч байхад хоёр адуугаа *******, бид гурав гаргасан. Өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлгээр, Б.*******гаас 2 тооны адууны шир, махыг худалдаж авсан талаар мэдүүлсэн гэрч П.ийн “...2019 оны 11 дүгээр сарын дундуур байх хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Манайх тэр үед адууны мах худалдаж авч байсан юм. Тэгсэн ******* гэж манай сумын залуу миний утас руу залгаад адууны мах өгөх гэсэн юм гэхээр нь хаана юм гэсэн чинь ийн хашаанд байна гэхээр нь би машинтай очиж 2 адууны мах, ширнүүдийн хамт авсан юм...” гэх мэдүүлгээр, Ө.*******гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2019 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө би адуундаа мориор явсан юм. Адуу олдохгүй хайж яваад сумын гэх газар хэсэг адуу байхаар нь очиход өмнө харж байгаагүй танихгүй адуунууд байж байсан. Тэр адуунуудыг бөөгнүүлж байгаад бугуйл шидэхэд нэг хээр моринд орсон, тэр хээр морь номхон морь байсан. Тэр хээр морийг өөрийн унаж явсан мориныхоо хазаараар хазаарлаж, өөрийн унаж явсан морио сул тавиад явуулчихсан юм. Миний унаж явсан морь сул тавихад хаанаас ч өөрийн адуугаа олоод очдог морь болохоор сул тавьсан юм. Тэгээд тэр адууг дахиж бөөгнүүлж байгаад бугуйл шидэхэд нэг хүрэн алаг гүүнд орсон юм. Алаг гүүг ногтоороо ногтолж хөтлөөд сумын төв рүү явсан юм. Тухайн үед надад мөнгөний хэрэг их байсан болохоор бас сумын төв дээр адууны мах авч байгаа сураг гарч байсан болохоор нь төв рүү оруулаад гаргаад зарчихья гэж бодсон юм. Явсаар байгаад оройхон сумын төв рүү ороод , хоёртой таараад тэр хоёрыг адуу гаргалцаад өгөөч гэж гуйгаад ийн хашаанд аваачиж бид гурав адуунуудыг гаргасан юм. Тэгээд адуу авч байсан руу би утсаар залгаж дуудаад гаргасан хоёр адууныхаа мах, ширийг өгч, нийт 1.550.000 төгрөг бэлнээр авсан юм...” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Ц.т 2200000 төгрөгийн хохирол учирсан нь Завхан аймгийн Улиастай сумын үнэлгээний комиссын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгчийн бусдын өмчлөх эрхэд халдаж шунахай сэдэлтээр 2 тооны бод хулгайлсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна. 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд 2 тооны бод түүнээс дээш малыг олон тооны малд тооцож эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн өөрчлөлт орсон. Мөн Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих, зорчих эрхийг хязгаарлах ялаас хөнгөн ял болох нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй“ гэж, Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын төрөл хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар зохицуулна“ гэж тус тус заасан учир Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь зөв байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч Ө.******* нь хохирогч Ц.т хохирол нөхөн төлсөн болох нь хохирогч Ц.ийн “....Надад нийт 2200000 төгрөгний хохирол учирсан, би хохирлоо бүрэн барагдуулж авсан. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй“ гэсэн мэдүүлгээр нотлогдож байх тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч Ө.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон уЭрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлоруулах тухай хуулийг батлагдаж дагаж мөрдөхөөс өмнө Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих, эрх хязгаарлах ялаас хөнгөн ял болох нийтэд тустай ажил хийлгэх ял хүчин төгөлдөр үйлчилж байсан ба уг ялыг прокурор яллагдагчид санал болгосныг яллагдагч хүлээн зөвшөөрсөн нь хууль ёсны байна. Шүүх хуралд шүүгдэгчийн өмгөөлөгч, улсын яллагч нар хэрэгт эд мөрбаримтаар хураагдсан 6 метр урттай суран бугуйл, цагаан өнгийн металан амгаатай сүлжмэл суран хазаар, ногоон өнгийн уяагаар давхарлаж хийсэн толгойтой хар өнгийн жолоотой ногтыг устгах санал гаргасныг хүлээн авч эд мөрийн баримтуудыг устгах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгзүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч Ө.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч Ө.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 4. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан халиун морины үнэ 700000 төгрөгийг Ө.*******гаас гаргуулж улсын орлого болгосугай. 5. Шүүгдэгч Ө.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 6 метр урттай суран бугуйл, цагаан өнгийн металан амгаатай сүлжмэл суран хазаар, ногоон өнгийн уяагаар давхарлаж хийсэн толгойтой хар өнгийн жолоотой ногтыг устгасугай. 7. Шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ