Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 346

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Налайх дүүргийн 2 дугаар хороо 65 дугаар байрны 20 тоотод бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Батлан хамгаалах яамны 300 айл, 51 дүгээр байрны 54 тоотод оршин суух, Гөрөөч Норовын Гантөмөр /РД:АЮ75051877/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар хот, Налайх дүүргийн 2 дугаар хороо, 65 дугаар байрны 20 тоотод оршин суух, Шарнууд Мягмаржавын Дэлгэрмаа /РД:РЭ73092207/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Гантөмөр, хариуцагч М.Дэлгэрмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов.  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Гантөмөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 1996 онд танилцаж, 1996 оны 9 дүгээр сарын   18-ны өдөр гэр бүл болж, 2003 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бид 2 хүүтэй, том хүү төрийн байгуулагад ажилладаг, бага хүү 10 жилийн дунд сургуульд суралцдаг. Би 2013 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашдаа хамтран амьдарч гэрлэлтээ үргэлжлүүлэх боломжгүй, одоо Ганчимэг гэдэг эмэгтэйтэй хамтран амьдарч байгаа тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Бид ярилцаад насанд хүрээгүй хүү Г.Отгонбаярыг эхийн асрамжид үлдээж, хүүхдийнхээ тэтгэлгийг М.Дэлгэрмаатай ярилцаад тохиролцсон. Миний хувьд байнга хүүдүүдтэйгээ уулздаг, бид хоёрт дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч М.Дэлгэрмаа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н.Гантөмөрийн гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрч, байна. Бид гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид байлгах, тэтгэлгийн талаар харилцан яриад Н.Гантөмөр сар бүр 200.000 төгрөгийг  ХААН банкны дансаар өгөхөөр тохиролцсон. Н.Гантөмөр өөр хүнтэй амьдраад 3 жил гаруй болсон, тухайн үед бид хэвийн харилцаатай байсан. Нэгэнт ийм байдалд хүрсэн тул би дахин хамт амьдрах боломжгүй. Мөн Налайх дүүрэгт байрлах байрыг хүү бид хоёрт үлдээхээр болсон, миний хувьд эд хөрөнгийн маргаангүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:                                                       

Нэхэмжлэгч Н.Гантөмөр хариуцагч М.Дэлгэрмаад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д ...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д энэ хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон... нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах тухай асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлэнэ гэж заасан.

Н.Гантөмөр М.Дэлгэрмаа нар 1996 онд танилцаж, 1996 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гэр бүл болж, 2003 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь 2003 оны 5 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн 50 дугаарт гэрлэлт бүртгэсэн гэрчилгээний нотариатаар гэрчлэгдсэн хуулбараар, хүү Г.Отгонбаяр 2003 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төрж, одоо эх М.Дэлгэрмаагийн асрамжид эрүүл бойжиж байгаа нь  1992 оны 8 дугаар сарын   05-ны өдөр улсын бүртгэлийн Г-833/60 дугаарт төрөлт бүртгэсэн, 2003 оны 8 дугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэлийн Г-220 дугаарт төрөлт бүртгэсэн гэрчилгээний нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, Амь-Эрдэнэ өрхийн эрүүл мэндийн төвийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн эрүүл бойжиж байгаа болон Эрдмийн оргил цогцолбор сургуулийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн тодорхойлолтуудаар,  хүү Г.Анхбаяр 1992 оны 7 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, насанд хүрсэн нь 833/60 дугаар төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Гэрлэгчид иргэний хэрэг үүсгэхээс өмнө гэрлэлт цуцлахтай холбоотой маргааныг тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй болох нь тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2017 оны 09 сарын 01-ний өдрийн тэмдэглэл, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргээр нотлогдоно.

Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.-т гэрлэгчид бие биедээ үнэнч байх... үүрэгтэй гэж заасан бөгөөд Н.Гантөмөр нь өөр эмэгтэйтэй хамтын амьдралтай болсон, энэ нь гэрлэлт цуцлах хуульд заасан шалтгаан болохгүй,  зохигч 3 жил гаруй хугацаанд тусдаа амьдарсан, хамт амьдрах талаар гэрлэгчдийн хэн аль нь санаачлага гаргаагүй байна.

Гэрлэгчид гэрлэлт цуцлуулахыг шүүхийн шатанд харилцан тохиролцсон, хүү Г.Отгонбаярыг эхийн асрамжид байлгахад маргаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6.-д зааснаар гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй хүү Г.Отгонбаярыг эх М.Дэлгэрмаагийн асрамжид үлдээх үндэслэлтэй гэж үзнэ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа тохиролцож болно гэж заасан ба нэхэмжлэгч Н.Гантөмөр хүүхдийн тэтгэлэгт сар бүр 200.000 төгрөгийг М.Дэлгэрмаагийн ХААН банкны 5749535825 дансанд шилжүүлэхээр тохиролцсон байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.-т эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хүлээнэ гэж заасан.

Зохигч эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч Н.Гантөмөр эд хөрөнгө хуваалгах нэхэмжлэл гаргаагүй ч Налайх дүүргийн 2 дугаар хороо, 65-20 тоотод байрлах 2 өрөө байрыг М.Дэлгэрмаад өгөхөөр харилцан тохиролцсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.,   7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Н.Гантөмөрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 190.928 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М.Дэлгэрмаагаас улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Гантөмөрт олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.1, 116, 118, мөн хуулийн 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                                         

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан Гөрөөч овогт Норовын Гантөмөр /РД:АЮ75051877/ Шарнууд овогт Мягмаржавын Дэлгэрмаа /РД:РЭ73092207/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2003 оны 7  дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Г.Отгонбаярыг эх М.Дэлгэрмаагийн асрамжид үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч Н.Гантөмөр хүүхдийн тэтгэлэгт 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг сар бүрийн 15-ны өдрийн дотор М.Дэлгэрмаагийн ХААН банкны 5749535825 тоот дансанд шилжүүлж байхаар тохиролцсон, зохигч эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг тус тус дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.,   7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Н.Гантөмөрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 190.928 /нэг зуун ерэн мянга есөн зуун хорин найм/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М.Дэлгэрмаагаас улсын тэмдэгтийн хураамж 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Гантөмөрт олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Д.Амарзаяад даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг заасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг тайлбарласугай.

 

                                   ДАРГАЛАГЧ                                      Л.НАРАНГЭРЭЛ