Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 356

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүгээр хороо, *******,******* барилгын ******* тоотод байрлах ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: дугаар хороо, 1 дүгээр байрны тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /-д холбогдох

Машин тоног төхөөрөмжийн захиалгын гэрээний үүргийн биелэлтэд 126.030.246 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э., хариуцагч А.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ш., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь оны 02 дугаар сарын 18-ны өдөр иргэн А.*******той Машин тоног төхөөрөмжийн захиалгын гэрээ байгуулан Америкийн нэгдсэн улсад 20 онд үйлдвэрлэгдсэн Lexus LX 570 маркын суудлын автомашин худалдан авахаар тохиролцон уг захиалгын гэрээг манай компанийн байранд ерөнхий захирал Р. байгуулсан юм. Уг гэрээний нийт дүнг 50.500 ам.доллар байхаар тохиролцон гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 20.000 ам.долларыг бэлнээр, үлдэгдэл 30.500 ам.долларыг оны 02 дугаар сарын 27-ны өдөр А.******* нь өөрөө биеэр ирж бэлнээр хүлээн авсан. Гэрээнд зааснаар захиалсан автомашиныг тээвэрлэлтийн компанид ачуулснаас хойш 30-120 хоногийн дотор Монгол улсын нутаг дэвсгэр дээр буулгаж захиалагчид хүлээлгэн өгөхөөр, тээвэрлэлтийн болон захиалгын тал дээр ямар ч асуудалгүй түргэн шуурхай ажиллахаа А.******* нь амлаж байсан боловч өнөөдрийг хүртэл захиалсан машиныг хүлээлгэж өгөөгүй, Монгол улсад ачигдаж ирсэн эсэх нь хүртэл тодорхойгүй байна. Хамгийн сүүлд буюу оны 12 дугаар сарын 03-ны өдөр буюу А.******* нь бидэнтэй холбогдож тээвэрлэлтийн зардалд 1.000 ам.доллар дутуу төлсөн гэж тайлбарлан хэлж энэ мөнгийг улс хоорондын гүйлгээний шимтгэлийн хамт нийт 1.040 ам.долларын хамт яаралтай шилжүүлж өгөхийг хүссэний дагуу А.*******ын тодорхойлсон дансруу шилжүүлсэн юм. Бидний зүгээс төлбөрөө бүрэн төлсөн байтал А.******* нь өнөөдрийг хүртэл захиалсан автомашиныг хүлээлгэж өгөөгүй, автомашиныг Америкийн нэгдсэн улсаас Монголруу ачигдсан эсэх, Монгол улсын нутаг дэвсгэрт буусан эсэх нь одоо болтол тодорхойгүй, үнэн бодитой мэдээлэл өгөхөөс зайлсхийж их хэмжээний мөнгөн хөрөнгөөр буюу 126.030.246 төгрөг /Монгол банкны 2016,11,23-ны өдрийн албан ёсны ханш 2,445,29/-өөр хохироогоод байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. А.*******той компанийн захирал Р. 2011 оноос холбоотой байсан. 2011 онд Лексус 470 маркийн автомашин захиалгаар оруулж ирээд авч гэрээ хийж байсан. Энэ хүн өөрөө гэрээ хийж мөнгө авч яваад машин авчирсан, дараа нь 570 маркийн автомашин захиалахдаа итгээд гэрээ хийсэн. Энэ хариуцагч компанийн байранд ирээд гэрээ хэлцэл хийж, 20.000 ам долларыг гэрээ хийхдээ урьдчилгаа болгон доллар өгөхдөө кассын баримтаар авсан. Дараа нь 30.500 долларыг компанийн байранд ирж бэлнээр авч явсан байдаг. Ерөнхийдөө утсаар Р. захиралтай холбогдож байсан. Утсаар ярихдаа д байна, АНУ-аас ярьж байна. Та ямар маркийн, ямар өнгөтэй машин сонирхож байгаа талаар мэдээллээ явуулаад захиалгаа өг гээд ярьдаг. А.******* ч юм уу хэн ч юм тэр хүнийг утасны цаанаас мэдэх ямарч боломжгүй. Тэгээд гэрээний дагуу 30-120 хоногийн дотор гэрээний үүргээ биелүүлэхгүй тодорхой бус хугацаагаар байгаад байсан. А.*******той бид утсаар холбогдоод машин яасан бэ, та нар яасан бэ гэж асуухаар А.******* машин Хятадын Тьянжинь дээр ачигдаад ирсэн, тэнд тээвэрлэлтийн компанийн мөнгөний асуудал яригдаад байна. Та тэр мөнгийг шилжүүлээд өгөөч гэхээр хэдэн төгрөг юм бэ? гэсэн чинь 1040 доллар гэж хэлсэн. 50.500 ам доллар дээр 1040  доллар нэмж авсан. 40 доллар нь гадаад гуйвуулгын мөнгө юм шиг байгаа юм. Энэ 1040 долларыг аль данс руу яаж хийх үү гэхээр мониграмм гэсэн, мониграмм нь дын нэр дээр бүртгэлтэй байсан. Шүүх хуралдааны явцад хариуцагч талаас 50.500 долларын талаар ярьдаг. 1040 долларын талаар огт ярихгүй байна. 1040 долларыг хэрэв А.******* утсаар яриад энэ мониграмм руу шилжүүл гэж хэлээгүй бол бид 1040 долларыг өгөхгүй байх байсан. Одоо огт аваагүй мэт тайлбарлаад яриад байдаг. Нэхэмжлэлийн нийт шаардлага маань 51.540 доллар, тэр нь нэхэмжлэл гаргах үеийн Монгол Банкны ханшаар нийт 126.030.000 төгрөг болж байгаа юм. Анхнаасаа машин ачигдаагүй, компанид хохирол учруулсан бол яагаад худлаа ярьсан юм. Удаа дараагийн үйлдлүүдээр компанид хохирол учруулсан байна. Өмнөх шүүх хуралдааны тэмждэглэлүүдийг нотлох баримтаар хэрэгт авагдсан байгааг нотлох баримт шинжлэн судлахад судална. Тэр тэмдэглэлд А.******* 50.500 ам долларыг компанийн байрнаас бэлнээр авч явсан талаар өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Өнөөдрийн шүүх хуралдаанд энэ талаар маргахгүй байхй гэж найдаж байна, баримтаар тогтоогдож байгаа. Эрүүгийн хэргээр шалгагдаж байсан нь үнэн, гэхдээ хэрэгсэхгүй болсон. Өнөөдрийн иргэний хэргийн хариуцагчтай холбоотой асуудал шийдэгдсэн. Өнөөдөр зөвхөн иргэний эрх зүйн харилцаа гэрээнээс үүдэлтэй хохирлын асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой тул нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Шүүх шударгаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч А.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч тал утсаар хэн нь мэдэгдэхгүй яриад машин сонгосон гэж хэлж байна. Энэ талаар эрүүгийн хэргийн Р.ийн анхны өгсөн мэдүүлэгт  АНУ-д  амьдарч байгаа Г.д оны  2 дугаар  12-ны өдөр надтай утсаар холбогдоод урьд нь машин захиалж байсан Р. дахин машин захиалах гэж байна, чи очоод гэрээг хийгээд мөнгийг над руу явуулчих гэсэн. Бид 2-ын харилцаж байсан баримт байгаа. Би Г.дын хэлсний дагуу оны 2 дугаар сарын 18-ны өдөр 20.000 долларыг аваад тухайн сарын 26-ны өдөр 30.500 долларыг авсан. Г.дын хэлсний дагуу хүмүүс рүү шилжүүлсэн мөнгөний баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан, 1040 долларыг би аваагүй, Р. өөрөө Г.д руу шилжүүлсэн байдаг. Үүнийг хэргээс харсан. Би машин захиалсны дараа Г.дтой утсаар ярилцаад асуухад машинаа явуулсан, хүлээж авах хүний иргэний үнэмлэхийг явуул гэхээр явуулсан. Түүнээс хойш явж байна гэж хариу өгснөөс биш тодорхой баримтаар хариу өгөөгүй. Тиймээс би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбаруудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч А.*******од холбогдуулан машин тоног төхөөрөмжийн захиалгын гэрээний үүргийн биелэлтэд 126.030.246 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж,  хариуцагч А.******* нь машин тоног төхөөрөмжийн захиалгын гэрээг өөрийн дураар хийгээгүй, Г.дын гуйлтаар гэрээ хийгээд нэхэмжлэгчээс авсан мөнгийг н., н., н., н., н. нарт шилжүүлсэн гэж тайлбарлан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Нэхэмжлэгч *******-ийн ерөнхий захирал Р. нь оны 02 сарын 18-ны өдөр хариуцагч А.*******той 20 онд АНУ-д үйлдвэрлэгдсэн Лексус 570 маркийн суудлын автомашиныг 50.500 ам.доллараар худалдан авахаар машин тоног төхөөрөмжийн захиалгын гэрээг байгуулсан, урьдчилгаа 20.000 ам.долларыг А.*******од бэлнээр, үлдэгдэл 30.500 ам.долларыг оны 02 сарын 26-ны өдөр хүлээлгэн өгсөн болох нь машин тоног төхөөрөмжийн захиалгын гэрээний нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, *******-ийн бэлэн мөнгөний зарлагын баримт, зохигчийн тайлбарууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Зохигчид оны 02 сарын 18-ны өдөр хариуцагч А.*******той 20 онд АНУ-д үйлдвэрлэгдсэн Лексус 570 маркийн суудлын автомашиныг 50.500 ам.доллараар худалдан авахаар “машин тоног төхөөрөмжийн захиалгын гэрээ” нэртэй гэрээг байгуулж, худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцсон гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулж байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй.

Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 05 сарын   04-ний өдрийн 460 дугаар тогтоолоор ...яллагдагч А.******* нь хохирогч Р.т Лексус-570 маркийн автомашин худалдана гэж залилсан болох нь хангалттай тогтоогдохгүй байна. Хохирогч Р. Г.д гэгчтэй утсаар холбогдон ярьж автомашин худалдан авахаар тохиролцсон боловч хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар Г.д уг үйлдэлд бүлэглэн оролцож, бусдын эд хөрөнгийг залилсан нь хангалттай нотлогдохгүй байх тул эрүүгийн дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан А.*******од холбогдох хэргийг Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Тус дүүргийн прокурорын газрын 5/356 дугаар 2017 оны 06 сарын 22-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсаар өмгөөлөгч Ш.т  ...хяналтын прокурорын 2017 оны 05 сарын   04-ний өдрийн 460 дугаар тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр тус дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасагт шилжүүлсэн, мөн 2017 оны 10 сарын 03-ны өдрийн 5/127 дугаар хариу  мэдэгдэх хуудсаар өмгөөлөгч Б.д ...мөрдөгч Г.ын 2016 оны 04 сарын   16-ны өдрийн А.*******ыг сэжигтнээр тооцох тогтоолыг хүчингүй болгож, мөн өдрийн прокурорын 8 дугаар тогтоолоор өмгөөлөгч Б.ын гомдлыг хүлээн авч, А.*******ыг сэжигтнээр тооцох тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

ын газраас хариуцагчийн өмгөөлөгч Ш.т өгсөн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5/1648 дугаар хариу мэдэгдэх хуудаст ... А.******* нь Г.дтой бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч залилах аргаар олж авсан гэх үндэслэл тогтоогдоогүй, уг асуудал иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулагдах маргаан гэж дүгнэн 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А.*******ыг сэжигтнээр тооцсон мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна, мөн ...хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэхэд хэрэг бүртгэлтийн ажиллагаа дутуу, одоогоор А.*******ыг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй гэж үзэн гомдлыг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж, энэ шийдвэр тус прокурорын газрын эцсийн шийдвэр болно гэсэн ба зохигчийн  хооронд үүссэн маргаантай холбоотой асуудал эрүүгийн гэмт хэргийн шинжтэй эсэх, эрүүгийн журмаар шалгагдаж байгаа тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8.-д заасан.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар Талуудын хооронд  байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч нь Лексус-570 маркийн автомашиныг биет байдлаар нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, уг автомашины гэрээнд заасан үнэ болох 50.500 ам.долларыг буцаан шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн  шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, нотлох баримтыг шүүхэд өгөөгүй ба хавтаст хэргийн 38-40, 43-45 дугаарт авагдсан мессежээр харилцсан баримтууд /chat/ нь нотлох баримтын шаардлага хангаагүй, уг баримтад үзлэг хийлгэх хүсэлтийн дагуу нотлох баримтаар бэхжүүлээгүй тул шүүх үнэлээгүй болно.

Мөн хариуцагч талаас шүүх хуралдааны явцад 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөгчийн хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай саналыг ирүүлсэн ба ын газрын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5/1648 дугаар хариу мэдэгдэх хуудсаар А.******* нь Г.дтой бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч залилах аргаар олж авсан гэх үндэслэл тогтоогдоогүй, уг асуудал иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулагдах маргаан гэж дүгнэн прокурорын газрын эцсийн шийдвэр гэсэн байх тул хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлдээ 50.500 ам.доллар, тээвэрлэлтийн зардалд 1.000 ам.доллар, улс хоорондын гүйлгээний шимтгэлд 40 ам.доллар нийт 51.540 ам.долларыг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Монгол банкны хаалтын ханш 2.445,29 төгрөгөөр тооцон шаардаж, шүүх хуралдаанд энэ шаардлагаа дэмжсэн тул нэхэмжлэгчийн тооцсон Монгол банкны 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ам.долларын хаалтын ханшийг үндэслэсэн. 

Иймд хариуцагчаас 50.500 ам.доллар буюу 123.487.145 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.040 ам.доллар буюу 2.543.102 төгрөгийг хэнд шилжүүлсэн нь баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 788.101 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.*******оос улсын тэмдэгтийн хураамж 775.386 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч  *******-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1., 211 дүгээр зүйлийн 211.1., 243 дугаар зүйлийн 243.1.-д тус тус зааснаар хариуцагч А.*******оос 123.487.145 /нэг зуун хорин гурван сая дөрвөн зуун наян долоон мянга нэг зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.543.102 /хоёр сая таван зуун дөчин гурван мянга нэг зуун хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 788.101 /долоон зуун наян найман мянга нэг зуун нэг/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.*******оос улсын тэмдэгтийн хураамж 775.386 /долоон зуун далан таван мянга гурван зуун наян зургаа/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Хариуцагч нь мөнгө шилжүүлэн өгсөн гэх этгээдээс нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэй болохыг заасугай.

 

                                     ДАРГАЛАГЧ                               Л.НАРАНГЭРЭЛ