Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/28

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн маа даргалж, Нарийн бичгийн дарга Мянган дархан овогт Чулуунбаатарын Алтанзул Улсын яллагч ******* овогт *******н ******* Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ийн *******ид холбогдох 2023000330018 дугаартай хэрэгт эрүүгийн хэрги йг хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, ******* боловсролтой, Жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *******, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн ******* сумын багт оршин суух хаягтай, Одоо Завхан аймгийн Шилүүстэй сумын багт оршин сууж байгаа, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ийн *******, Регистрийн дугаар:. Шүүгдэгч Н.******* нь 2018 оны 11 дүгээр сарын сүүлчээр Завхан аймгийн Цагаанчулуут сумын багийн нутаг гэх газраас Ж.ын 3 тооны адууг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Н.******* нь 2018 оны 11 дүгээр сарын сүүлчээр Завхан аймгийн Цагаанчулуут сумын багийн нутаг гэх газраас Ж.ын 3 тооны адууг хулгайлсан хэргийн үйл баримт нь энэ талаар мэдүүлсэн хохирогч Ж.ын “...Би 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр Завхан аймгийн Цагаанчулуут сумын багийн нутаг Туулайт гэх газраас 3 тооны адуугаа алдаад өдийг хүртэл сурч эрээд олохгүй байгаа юм... Хязаалан насны өсгий цагаан хээр зүсмийн, ширээтэй сэрээ, дээд талд нь Т үсэг тамгатай адуу, ... Соёолон настай хээр зүсмийн ширээтэй сэрээ дээд талд нь мөн адил Т үсэг тамгатай адуу байсан юм. Дараагийнх нь буюу 3 дахь нь хязаалан настай хул зүстэй ширээтэй сэрээ Т үсэг тамгатай адуу байсан юм... Н.******* надад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлгээр, Н.******* хохирогч Ж.ын адууг нядалсан талаар мэдүүлсэн гэрч Д.ын “...2018 оны 12 сарын үе санагдаж байна манай сумын Н.******* ах ...Шилүүстэй сумын гудамжинд явж байсан тааралдаад хөдөө явж идэш хийж ирэх гэсэн хүн олдохгүй байна ахын дүү хамт явалцаад өгөөч гэж гуйгаад байхаар нь би за тэгье гэж хэлээд Н.******* ахын хамт Завхан аймгийн Шилүүстэй сумын Баян улаан багийн Баян-Улаан гэх газар руу явсан.Тэгээд Баян-Улааны тэнд өвөлжөөн дээр очсон. Тэгсэн Н.******* ах намайг нөгөө өвөлжөөний хашаан дээр буулгачихаад адуугаа туугаад ирье гээд унаж явсан машинтайгаа яваад өгсөн. Тэгээд 3 тооны адуу машинаараа удалгүй туугаад хүрээд ирсэн. Тэр 3 адууг нь ******* ахтай нийлж өвөлжөөний хашаанд хашсан. ******* ах энд нядлаад махыг нь ачаад явна гэсэн. Тэгээд би нөгөө 3 адууг нь хамжиж нядлалцаад машинд нь ачилцаад Шилүүстэй сумын төв орж гэртээ буусан ******* ах намайг гэр буулгачихаад машинтайгаа яваад өгсөн ...Хоёр адуу нь хээр зүсмийн, нэг адуу нь хул зүсмийн адуу байсан. Насыг нь мэдээгүй. 3 адуу нь зөв талын гуяандаа ширээтэй сэрээ, Т үсэг тамгатай байсан санагдаж байна...” гэсэн мэдүүлгээр, Ж.ын адууг хулгайлсан талаараа хэргээ хүлээн мэдүүлсэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн Н.*******ийн “...Би 2018 оны өвөл өөрийн хэдэн 4 тооны адуугаа Завхан аймгийн Цагаанчулуут сумын багийн гэх газар бэлчээрт отрын адуунууд бараадуулж гаргасан байсан юм. Тэгээд би 2018 оны 11 сарын сүүлээр өөрийн 4 тооны адуугаа харах санаатай Цагаанчулуут сумын багийн гэх газар нар жаргаж гэгээ тасарч байх үед Шилүүстэй сумын төвөөс морьтой очсон юм. Тэгээд өөрийн 4 тооны адуугаа бэлчээрээс нь аваад Шилүүстэй сумын төв дөхүүлэх санаатай явж байсан манай 4 тооны адуу байсан бэлчээрт 3 тооны эзэнгүй болтой адуу байхаар нь өөрийн 4 тооны адуундаа нийлүүлж туугаад Шилүүстэй сумын Баян улаан багийн нутаг Сантын өвөр гэх газар авч ирж бэлчээрт үлдээсэн. Тэгээд 20-иод хоног нөгөө адуунуудыг харж иргэж тойрсон эзэн нь гарч ирэхгүй болохоор нь 2018 оны 12 дугаар сарын дундуур мөнгөний хэрэг гараад Баян улаан багийн Баян улааны өвөрийн бууц гэх нэртэй газрын өвөлжөөн дээр нядлаад Шилүүстэй суманд мах аваад явж байсан нэг явуулын ченжид махыг нь зарчихсан. Тийм л зүйл болсон. ... Хээр зүсмийн хойд талын нэг хөл өсгийн цагаан, зөв талын гуяан дээрээ ширээтэй сэрээ, Т үсэг тамгатай үрээ, Хээр зүсмийн зөв талын гуяан дээрээ ширээтэй сэрээ тамгатай үрээ, Хул зүсмийн зөв талын гуяандаа ширээтэй сэрээ тамгатай морь зэрэг адуунууд байсан. ...4 тооны адуугаа тууж явах явцад манай адуутай бэлчээрлэж байсан... Би 3 тооны адууг нядлахдаа Шилүүстэй сумын Баян уул багийн гэдэг залууг хөдөөнөөс адуунаасаа адуу гаргаж маханд өгөх гэсэн юм явалцаад өгөөч гэж гуйж авч явж байсан. Өөр хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ. Шүүгдэгч Н.*******ийн үйлдлийн улмаас хохирогч Ж.т 2.400.000 төгрөгийн хохирол учирсан нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хохирогчийн алдсан 3 тооны адууг үнэлсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо. Шүүгдэгч Н.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн 3 тооны адууг хулгайлсан болохоо мэдүүлсэн бөгөөд түүний дээрхи мэдүүлэг нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогдож байна. Шүүгдэгч Н.******* нь бусдын өмчлөх эрхэд халдаж шунахай сэдэлтээр Ж.ын 3 тооны адууг Завхан аймгийн Цагаанчулуут сумын багийн нутаг гэх газраас хууль бусаар нууц далд аргаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулж байна. 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд 2 тооны бод түүнээс дээш малыг олон тооны малд тооцож эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн өөрчлөлт орсон. Мөн Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих, зорчих эрхийг хязгаарлах ялаас хөнгөн ял болох нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй“ гэж, Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын төрөл хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар зохицуулна“ гэж тус тус заасан учир Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэстэй. Иймд шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын 03 тооны адуу хулгайлсан буюу “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Н.******* нь гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 2400000 төгрөгийн хохирогч Ж.т төлсөн, хохирогч шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Н.*******ид холбогдох 2023000330018 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна. Шүүгдэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй бөгөөд шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Иймд Н.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2,5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон учир прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгчид 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ид 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.*******ид оногдуулсан 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч Н.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилэгдсэн хөрөнгөгүй, хохирогч шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2400000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

6.Шүүгдэгч Н.*******ид 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоолыг уншиж сонгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА