Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 358

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар       

Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 47б-06 тоотод оршин суух Боржигон Чимэддоржийн Эрдэнэчимэг /РД:УР62110509/-ийн

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Эрдэнэчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлахдаа: Миний бие 1984 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс Налайх хотын Худалдаа бэлтгэлийн удирдах газрын хүнсний барааны 1 дүгээр дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан. Нийгмийн даатгалын газраас 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэрт Худалдаа бэлтгэлийн удирдах газрын даргын ажлаас чөлөөлсөн тушаал тосон балаар бичигдсэн тул хүчингүй гэж үзсэн. Одоо тэтгэвэрт гарах нас болсон тул 1984 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Налайх хотын Худалдаа бэлтгэлийн удирдах газрын хүнсний барааны 1 дүгээр дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Эрдэнэчимэг 1962 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, тэтгэвэр тогтоолгоход шаардагдах баримт бичгийн бүрдүүлбэр хангагдахгүй байгаа шалтгаанаар Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 163 тоот тушаалаар батлагдсан Тэтгэвэр тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журмын 3.1.5-д заасан ... “ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тухай тушаал, шийдвэрийн он, сар өдөр, дугаар засвартай байдал архивын үндсэн баримтаар нотлогдоогүй тохиолдолд уг хугацааг шүүхээр сэргээн тогтоолгосон шийдвэрийг хавсаргана”  гэснийг үндэслэн 1984 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Налайх хотын Худалдаа бэлтгэлийн удирдах газрын хүнсний барааны 1 дүгээр дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбарыг хэрэгт авагдсан Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Налайх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2674 тоот албан бичиг, Нийслэлийн Архивын газрын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 458 дугаар архивын лавлагаа, гэрэл зураг, Налайхын районы ХЗЭ-н хорооны 1985 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн баярын бичиг, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Монголын үйлдвэрчийн эвлэлийн хэвлэлийн нэгдсэн редакцийн 1986 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн баярын бичиг, гэрч Д.Аюуш, Р.Эрдэнэчимэг, О.Ганбаатар нарын мэдүүлгийг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч Ч.Эрдэнэчимэг ажиллаж байсан байдлаа нотлож 1986 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг шүүхэд ирүүлсэн.

Энэ дэвтэр нь тухайн үед дагаж мөрдөгдөж байсан журмын дагуу хөтлөгдсөн бөгөөд дэвтрийн 4 дүгээр хуудасны 1-д “1984 оны 6 дугаар сарын 08 Хүнсний барааны нэгдүгээр дэлгүүрт худалдагчаар авч ажиллуулав, Налайх хотын худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1984 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 78 дугаар тушаал”, 2-т “БНМАУ-н өмч хувьчлалын дагуу ХБ-н 1-р дулгүүр нь биеээ даасан аж ахуйн нэгж болсон учир худалдагчийн ажлаас чөлөөлж, худалдаа бэлтгэлийн 1-р дэлгүүрт шилжүүлэв, Налайх хотын худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 333 дугаар тушаал” гэсэн бичилт хийгдсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Ажилласан хугацааг тооцох журмын 5-д  ...хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно  гэж заасан.

Нэхэмжлэгч Ч.Эрдэнэчимэгийн ажиллаж байсан Налайх хотын Худалдаа бэлтгэлийн удирдах газрын хүнсний барааны 1 дүгээр дэлгүүр татан буугдаж, ажил олгогч архивын үндсэн баримтыг Нийслэлийн Архивын газар, Налайх дүүргийн архивт шилжүүлж өгөөгүйгээс ажиллаж байсан байдал нь архивын үндсэн баримтаар нотлогдоогүй нь Нийслэлийн Архивын газрын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 458 дугаар архивын лавлагаагаар тогтоогдсон.

Нэхэмжлэгч Ч.Эрдэнэчимэгчийг Налайх хотын Худалдаа бэлтгэлийн удирдах газрын хүнсний барааны 1 дүгээр дэлгүүрт 1984 оны 6 дугаар сарын      08-ны өдөр худалдагчаар ажиллан 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн тухай хамт ажиллаж байсан Д.Аюуш, Р.Эрдэнэчимэг, О.Ганбаатар нар гэрчлэн гэрчийн мэдүүлэг өгсөн. Эдгээр 3 гэрч нь нэхэмжлэлд дурдсан хугацаанд Налайх хотын Худалдаа бэлтгэлийн удирдах газрын хүнсний барааны 1 дүгээр дэлгүүрт ажиллаж байсан нь тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар давхар нотлогдсон учраас шүүх гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлсэн. 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж улсын орлого оруулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн  115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн   133.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар Боржигон Чимэддоржийн Эрдэнэчимэгийг 1984 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаанд Налайх хотын Худалдаа бэлтгэлийн удирдах газрын хүнсний барааны 1 дүгээр дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Ч.Эрдэнэчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

 

                                     ДАРГАЛАГЧ                              Л.НАРАНГЭРЭЛ