Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/268

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914005800348 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 03-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* ******* овогт *******ийн *******, 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт байрлах Бумбат гэх газарт *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Үүнд:

1. Шүүгдэгч *******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... замдаа ******* агсам тавьж янз бүрийн зүйл яриад байсан. би дуугай яваад байсан чинь ******* зүүн гарын тохой орчмоор миний хамар руу цохисон тэгээд миний хамраас цус гоожсон. Тэгэхэд машин зогсоод би машин дотор цусаа тогтоочхоод ******* ахыг алгадсан юм. Тэгээд араас Бат-Эрдэнэ машиндаа суулгах гээд гүйхэд урдаас салаавч өгөөд байсан. Би ерөнхийдөө гайгүй хамар хөндүүр байснаас өөр гэмтэд байхгүй байсан учир шинжээчид үзүүлэхээс татгалзсан юм...Өөр ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: ******* өөрөө эхэлж цохисон тэгээд хараал хийнэ гээд орилж хашхираад байсан би зөрүүлж нэг цохисон гэм буруугаа хүлээж байна гэв.

3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би *******д хандаж талийгаачийн нөхөр ******* өнгөрсөн байн лээ зайлуул гэж би ярьсан чинь ******* нь намайг чи хараасан юм биш үү гээд миний нүүр лүү аль гараараа би мэдэхгүй байна тохойгоороо цохиод дараа нь сандлын хойд хэсгээ арагш буулгаад миний хөлийг сандлаар дарсан бөгөөд эргэж хараад намайг олон удаа хоёр гараараа ******* цохисон, би хэдэн удаа цохисныг санахгүй байна. би хөдөлж чадахгүй байсан тэгээд би жолоочид хандаж зогсоорой гэж хэлсэн чинь зогссон бөгөөд Баагий *******г надаас салгасан жолооч намайг машиндаа суу хөдөлье гэсэн бөгөөд би наадах чи намайг зодоод байна гэсэн. ******* жолоочид хандан наад пиздаг хая гэж хэлээд тэр хоёр яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8/

...Би сүртэй цохиогүй байх би *******г боль боль гээд тохойгоо өргөж байсан тэгэхэд ******* мөргөсөн байх, түүнээс би албадаж цохисон зүйл байхгүй. Надад *******гээс нэхэмжлэх зүйл байхгүй, мөн гомдол санал байхгүй намайг хээр орхисонд гомдож өргөдөл гаргасан юм. Одоо бол гомдол байхгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 49/,

4. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: … Гэтэл *******, ******* нар нь 2 уулаа хуримаас гарсан болохоор нэлээд согтуу хоорондоо маргалдаж байгаад ******* *******г тохойгоороо цохичих шиг болсон. Тэгэхээр нь би машинаас буугаад тойроод очтол ******* ахын уруул нь сэтэрчихсэн амнаас нь цус гарчихсан байсан. Би жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгоод тэр хоёрыг хоорондоо зууралдаад байхаар нь арай гэж салгаад та 2 боль гээд ******* ахыг машинд суулгах гэтэл миний үгэнд орж машинд суухгүй байсан. Тээврийн хэрэгсэл дотор бид 3 л байсан *******, ******* нар нь хоорондоо маргалдаж байгаад *******г тохойгоороо нүүр лүү цохиод хамраас нь цус гаргачихаар нь би тээврийн хэрэгслээ зогсоогоод тойроод очтол ******* ах ******* ахыг уруул руу цохисон байсан. *******, ******* нар нь нэлээд согтуу байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/

5. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 518 дугаартай шинжээчийн: 1. *******ын биед тархи доргилт, доод уруулд шарх, баруун нүдний ддоод зовхинд цус хуралт, доод уруул, эрүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Эдгээр гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэболсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. гэх шинжээчийн гэх дүгнэлт /ххийн 16/ болон хавтаст хэргийн 58 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч *******н урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 44-46 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч ******* эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 77 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэм буруу эрүүгийн хариуцлагыг хүлзөвшөөрч энэ талаар мэтгэлцэхгүй талаар илэрхийлсэн байна.
Шүүхээс шүүгдэгч ******* нь 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт байрлах Бумбат гэх газарт иргэн *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч *******, гэрч Э.Бат-Эрдэнийн нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 518 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүхээс шүүгдэгч *******г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”- ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******гийн эзэмшлийн “ОРРО” маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 09 дүгээр сарын19-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгүүлж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******г дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч *******н эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******д хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ