Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 00071

 

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга И.Буманбаяр,

Улсын яллагч Г.Эсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,

Шүүгдэгч Л.Тогтуунбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийж, Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Тогтуунбаярт холбогдох 132/2015/0063/Э индекстэй, эрүүгийн 2016060001188 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 41 настай, халх, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Сэлэнгэ сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Богд овогт Лхагважавын Тогтуунбаяр /РД:РП75121631/.     

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Л.Тогтуунбаяр нь 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Харцай гэх газарт Д.Чогжмоог хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ. 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Л.Тогтуунбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

201606000118 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Гэрч Д.Одбилэгийн өгсөн ...2016 оны 05 дугаар сарын 01-ний шөнө 02 цагийн үед манай төрсөн дүү болох Д.Чогжмоо ах Нямдоржийн утас руу залгаад Тогтуунбаяр ах намайг зодоод хүчиндчихлээ гэж хэлсэн. Тэгээд би Булган аймгийн цагдаагийн газрын 70343102 дугаарын утас руу залгаж болсон явдлын талаар хэлсэн... гэх мэдүүлэг /хх-н 16 тал/

Гэрч О.Баасансүрэнгийн өгсөн ...2016 оны 05 дугаар сарын эхээр яг өдрийг санахгүй байна. Шөнө 23 цагийн үед Тогтуунбаяр манай гэрт орж ирсэн. Тухайн үед архи уусан байсан боловч өөрийгөө аваад явчих чадвартай байсан. Би тэгээд миний хөгшин гэртээ харьж амар гэж хэлсэн. Тэгээд за гээд гараад явсан. Дараа нь 01 цаг өнгөрч байхад манай гэрт явган ирээд Бааска хөгшөөн хаалгаа онгойлгооч гээд байсан тэгэхээр нь би хаалгаа нээгээд оруултал юм ярилгүй би гэрээ олохгүй байна чи намайг гэрт хүргээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд би өөрийн 64-26 УНУ улсын дугаартай автомашинаа асаагаад хүргэж өгөх гэтэл түрийнээсээ хар иштэй хутга гаргаж ирээд чи надад машинаа өг гэж хэлсэн. Тэр үед над руу хутгаараа зангаж тулгасан асуудал байхгүй. Би замаасаа Тулгыг аваад Хялганат тосгоны төвд орших гэрт нь буулгаад буцсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/

Гэрч Н.Гантулгын өгсөн ...Би он, сарыг нь сайн санахгүй байна. Намайг гэртээ байж байхад шөнө 03 цагийн үед Баасансүрэн, Тогтуунбаяр 2 машинтай ирээд хамт Хялганат тосгон явчихаад ирэе гэхээр нь хамт яваад Тогтуунбаярыг Хялганат тосгон руу оруулж өгчихөөд л буцаад ирсэн. Тухайн үед Тогтуунбаяр архи уусан дунд зэргийн согтолттой байсан. Замд явж байхад Тогтуунбаяр би үхнэ чи миний булшинд ирээрэй гэж ярьж байсан… гэх мэдүүлэг /хх-н 22 тал/

Гэрч Л.Мягмаржаргалын өгсөн... Он, сарыг нь сайн санахгүй байна. Нэг голд хамт нутагладаг Тогтуунбаяр 19 цагийн үед ирээд найз нөхөд ирчихээд байна, чи найздаа 20.000 төгрөг зээлээч гээд авсан. Дараа нь шөнийн 01 цагийн үед ахиж манай гэрт ирээд манай нөхрийг аваад явсан. Нөхрийгөө ирэхээр нь хаашаа явсан талаар асуухад Тогтуунбаярыг хүргэж өгчихөөд ирлээ гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-н 23 тал/

Гэрч Д.Нямдоржийн өгсөн ...Шөнө 03 цаг өнгөрч байсан байх намайг манай дүү Чогжмоо дуудсан. Намайг очиход нүцгэн зогсож байхаар нь би өмсөж байсан дээлээ өгөөд гэртээ оруулаад юу болсон талаар асуухад Тогтуунбаяр ах согтуу ирээд намайг хүчиндчихлээ. Тэгээд би ноцолдож байгаад зугтаагаад гараад ирлээ гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед ах дүү нартайгаа яриад цагдаа дуудуулсан... гэх мэдүүлэг /хх-н 17 тал/

Хохирогч Д.Чогжмоогийн өгсөн...2016 оны 05 дугаар сарын 01-ний шөнө гэртээ ганцаараа унтаж байхад манай эгчийн нөхөр Тогтуунбаяр гаднаас орж ирээд морь турж үхлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь морио аргамжаач гэхэд гарч яваад удалгүй орж ирээд гэрийн хаалга түгжээд гар чийдэнгээ өгч бай гэсэн тэгэхээр нь гар чийдэн өгтөл батерейг нь аваад газарт хаясан. Тэгээд миний дээр гараад чи надтай унтах ёстой гээд миний өмд түрсикийг хүчээр тайлсан. Тухайн үед би эсэргүүцэж байгаад орон дээрээс газар унасан байх үед миний бэлэг эрхтэн рүү бэлэг эрхтэнээ хийгээд 5 минут орчим хөдөлсөн. Тэгээд би орилоход намайг яагаад орилоод байгаа юм бэ гээд миний хоолойг боогоод намайг хүчиндчихээд ална, дараа нь өөрийгөө ална гэж хэлж байсан. Би эсэргүүцэж байгаад эргээд доошоо харсан чинь араас үсдэж дараад бэлэг эрхтнээ араас маань хийгээд 2-3 минут хөдөлсөн. Тэгээд би арай гэж мултраад төрсөн ах Нямдоржийн гэрт очсон Нямдорж ах надад дээл өгсөн... гэх мэдүүлэг, /хх-ийн 14-15 тал/

Яллагдагч Л.Тогтуунбаярын ...2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр үхрээ хураачихаад манай хойно байдаг Ганхуягийнд очиж бид 2 нэг шил 0.75 грамын тал шил архи хувааж уусан. Дараа нь Мягаагаас 20.000 мянган төгрөг зээлж аваад "Их Монгол" нэртэй 1 шил архи авч замдаа ганцаараа уугаад хадам ээжийн гэрт очсон. Намайг ороход манай эхнэрийн төрсөн дүү Чогжмоо ганцаараа байсан би архиныхаа халуунд түүнийг оролдоод хувцасыг нь хүчээр тайлж байсан. Тэрнээс хойш хэсэг хугацаанд юу болсоныг санахгүй байна. Чогжмоо миний гарыг тавиач гэхэд нь гарыг нь тавьтал гараад зугтаасан. Тэгээд би ухаан ороод гутлаа өмсөөд урд талын айлын Бааскагийнд очоод намайг Хялганатад хүргээд өгөөч гэхэд үгүй би чамайг гэрт чинь хүргэж өгнө гээд байхаар нь авч гарч ирсэн хар иштэй хутгаа түрийнээсээ гаргаж ирээд хүргэж өгөхгүй бол ална шүү гэхэд битгий балайраад бай наад хутгаа хая гэхээр нь би цонхоор нь гаргаж хаясан замаараа Тулгааг аваад тэр 2 намайг Хялганатад хүргэж өгчихөөд буцаад явсан..." гэх мэдүүлэг /хх-н 40-41,43 тал/

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Очбаярын 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 150 дугаартай дүгнэлтэнд

1. Д.Чогжмоогийн биед зүүн шууны зөөлөн эдийн няцрал цус хуралт, хүзүү, баруун зүүн өвдөгний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-25 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар мсарын 19-ний өдрийн 4273 тоот

1. Тогтуунбаярын гэх цус нь АВО системээр А/II/ бүлгийн харьяалалтай байна.

2.  Шинжилгээнд ирүүлсэн ханцуйтай улаан цамцан дээр цус илэрсэн. Үрийн шингэн болон бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй

3. Д.Чогжмоогийн үтрээний гэх наалдац, цагаан цоохор өнгийн дотоож, ханцуйтай улаан цамц, хар өнгийн трикон дээр цус, үрийн шингэн болон биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй гэх дүгнэлт /хх-ийн 27 тал/, эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан талаарх тэмдэглэл, шүүгдэгчийн урьд ял шийтгүүлж байгаагүй талаархи ял шалгах хуудас зэрэг бичгийн нотлох баримт болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлийг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч Л.Тогтуунбаяр нь 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Харцай гэх газарт Д.Чогжмоог хүч хэрэглэн хүчиндсэн үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хохирогч Д.Чогжмоогийн мөрдөн байцаалтанд өгсөн …Миний дээр гараад чи надтай унтах ёстой гээд миний өмд түрсикийг хүчээр тайлсан. Тухайн үед би эсэргүүцэж байгаад орон дээрээс газар унасан байх үед миний бэлэг эрхтэн рүү бэлэг эрхтэнээ хийгээд 5 минут орчим хөдөлсөн. Тэгээд би орилоход намайг яагаад орилоод байгаа юм бэ гээд миний хоолойг боогоод намайг хүчиндчихээд ална, дараа нь өөрийгөө ална гэж хэлж байсан. Би эсэргүүцэж байгаад эргээд доошоо харсан чинь араас үсдэж дараад бэлэг эрхтнээ араас маань хийгээд 2-3 минут хөдөлсөн… гэх мэдүүлэг, гэрч Д.Нямдоржийн "Тогтуунбаяр ах согтуу ирээд намайг хүчиндчихлээ. Тэгээд би ноцолдож байгаад зугтаагаад гараад ирлээ гэж хэлсэн" гэх мэдүүлэг, шүүгдэгч Л.Тогтуунбаярын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шинжээчийн дүгнэлтийг эрх бүхий шинжээчид гаргасан байх тул шүүх үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотлогдвол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч Л.Тогтуунбаярын дээрхи гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Тогтуунбаярт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцох, шүүгдэгч Л.Тогтуунбаярын хувийн байдал бага насны буюу 2-13 насны 4 хүүхэдтэй, өрхийн орлогогүй зэрэг байдлыг харгалзан шүүх оногдуулсан ялыг нийгмээс тусгаарлан биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Тогтуунбаяр нь энэ хэрэгт 70 /дал/ хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хар өнгийн бариултай хутга, улаан өнгийн урт ханцуйтай цамц, цагаан өнгийн дотоож, хар өнгийн шилэн тирког устгахаар шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дугаар зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Богд овогт Лхагважавын Тогтуунбаярыг хохирогчид хүч хэрэглэж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар Л.Тогтуунбаярыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн   хуулийн   ерөнхий   ангийн   52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Л.Тогтуунбаярт оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Л.Тогтуунбаяр нь цагдан хоригдсон 70 /дал/ хоногтой, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зуйлийн 88.1.1-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хар өнгийн бариултай хутга, улаан өнгийн урт ханцуйтай цамц, цагаан өнгийн дотоож, хар өнгийн шилэн тирког устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Тогтуунбаярт оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 /хоёр/ жилээр тогтоож, түүнд хяналт тавихыг Булган аймгийн цагдаагийн газарт даалгасугай

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д заасныг баримтлан шүүгдэгч Л.Тогтуунбаярт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэй

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.ЦЭРЭНДУЛАМ