Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2014/0487

 

“Т***” ХХК-ийн нэхэмжлэлтэй п
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагч П.Э, Д.С нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 478 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор ‘Т***” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.Э, Д.С нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2010 онд манай компани Гурвалжин захаас бараа материал худалдан авч НӨАТ-ын баримт шаардахад “Д” ХХК-ийн тамгатай 007386730 дугаартай падаан өгсөн. Төлбөрийн тооцоог хийн НӨАТ-ын баримтыг тухайн сарын НӨАТ-ын тайланд тусган уг тайланг татварын албанаас зөрчилгүй гэж үзэн тайланг хүлээн авсан.

Гэтэл 2013 оны 9 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн

Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч П.Э,

Д.С нар манай компанийн нэмэгдсэн албан татвар ногдуулалт, төлөлтийн

байдалд хяналт шалгалт хийж Монгол Улсын татварын ерөнхий хуулийн 18 дугаар

зүйлийн 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон

хугацаанд төлөх, 18.1.3-д анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон

журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, 18.1.14-д хууль

тогтоомжид заасан бусад үүрэг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14

дүгээр зүйлийн 14.3-д Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн

албан татвар төлсөн нь ... падаан ... гүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэж

заасныг зөрчсөн гэх үндэслэлээр 4800.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 1440.0 мянган

 

төгрөгийн торгууль, 2400.0 мянган төгрөгийн алданги Нийт 8640.0 мянган төгрөгийн төлбөр тавьсан.

Уг 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 343143 тоот актыг эс зөвшөөрч татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч уг зөвлөл 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хуралдаж уг гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон 83 дугаар тогтоол гаргасан.

Иймд Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д заасны дагуу дээрх татварын хэлтсийн актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Учир нь тухайн үед Сангийн сайдын 1999 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 122 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт болох Нэмэгдсэн өртгийн албан татварыг нягтлан бодох бүртгэл, тайланд тусгах журам нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бөгөөд уг журмын 4.1-т Татварын алба НӨАТ-ын тайланг хүлээн авах тухай бүрдээ борлуулалтын болон худалдан авалтын дэвтрийн хөтлөлтийг тайлангийн холбогдох үзүүлэлтүүдтэй тулган шалгах бөгөөд шаардлагатай гэж үзвэл татварын хяналт хийж тайланг баталгаажуулна гэж заасны дагуу татварын алба уг тайланг хянан шалгах үүрэгтэй байсан, үүнийхээ дагуу тухайн үед тайланг зөрчилгүй хэмээн хүлээн авсан байхад 2013 оны шалгалтаар зөрчил гаргасан хэмээн үзэж төлбөр тавьсныг манай компани төлөх үндэслэлгүй хэмээн үзэж байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 343143 тоот актыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.Э, Д.С нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Тус татварын хэлтэстэй харьцдаг 5074398 тоот регистртэй, барилгын сантехник, засварын үйл ажиллагаа эрхэлдэг “Т” ХХК-ийн 2010 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Татварын ерөнхий газрын 2013 оны 04 сарын 15-ны өдрийн 26/898, Татварын хяналт шалгалтын тасгийн даргын олгосон (34/13)0945 тоот томилолт, УМБГ-аас ирүүлсэн мэдээллийн дагуу шалгаж, хэсэгчилсэн хяналт шалгалт хийсэн.

Тус ХХК нь 5030544 тоот регистртэй “Д” ХХК-аас хуурамч бичилттэй 2010 оны 09 сарын 30-ны өдрийн 007386730 дугаартай падаанаар 48,000.0 мянган төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн «Худалдан авалт» хэсэгт тусган төлбөл зохих татвараа бууруулсан нь Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйл 18.1-д Татвар төлөгч...үүрэг хүлээнэ: 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх , 18.1.3-д анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, 18.1.14-д хууль

 

 

тогтоомжид заасан бусад үүрэг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйл 14.3-д Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь ...падаан... гүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэж заасныг зөрчсөн.

Т*** ХХК-ийн захирал Ж.Цогтбаатар ярихдаа бид бараа материалаа ихэвчлэн барилгын материалын Гурвалжны захаас худалдаж авсан. Одоо ч гэсэн энэ зах дээр Дөрвөн гангууд ХХК-ийн НӨАТ-ын падаан зарагдаж байна лээ. Татварын албаныхан та нар үүнийгээ цэгцлэхгүй байгаа шүү дээ гэсэн тайлбар өгч байгаа. Тус ХХК нь “Д” ХХК-д бараа материалын төлбөрийг төлсөн нотлох баримт байгаагүй, авчирч үзүүлээгүй. УМБГ-аас ирүүлсэн мэдээлэл болон ТЕГ-ын 2013 оны 04 сарын 15-ны өдрийн 26/898 тоот удирдамж, хавсралтаар ирүүлсэн мэдээлэл болох нийт 104,795.7 мянган төгрөгийн зөрчлөөс тус компанийн 2009-2011 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын улсын байцаагч Т.З, Д.Д нар хяналт шалгалт хийж, “Д” ХХК-аас удаа дараа хуурамч бичилттэй 2009 оны 08 сарын 10-ны өдрийн 006412175 дугаартай падаанаар 26,569.4, 08 сарын 22-ны өдрийн 006412161 дугаартай падаанаар 30,226.3, нийт 56,795.7 мянган төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн «Худалдан авалт» хэсэгт тусгасан нь нотлогдож, төлбөл зохих татвараа бууруулсан зөрчилд нь нийт 10,223.3 мянган төгрөгийн төлбөр төлүүлэхээр 2012 оны 10 сарын 02-ны өдрийн Татварын улсын байцаагчийн 342245, тоот актыг тогтоож, уг актыг зөвшөөрч төлж барагдуулсан байтлаа, үлдэх мөн “Д” ХХК-иас хуурамч бичилттэй 2010 оны 09 сарын 30-ны өдрийн 007386730 дугаартай падаанаар 48,000.0 мянган төгрөгийн бараа материал худалдан авсан зөрчилд 4,800.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 1,440.0 мянган төгрөгийн торгууль, 2,400.0 мянган төгрөгийн алданги, нийт 8,640.0 мянган төгрөгийн төлбөр ногдуулан 343143 тоот акт тогтоосныг зөвшөөрөхгүй байгаа. Тус компани нь актыг үл зөвшөөрч НТГ-ын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан ба 2013 оны 11-р сарын 15-ны өдрийн хурлаар авч хэлэлцэж, 83 тоот тогтоолоор 343143 тоот актыг хэвээр баталж, татвар төлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон...” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 478 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн

  1. 74.1.4, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн
  1. т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 343143 тоот актыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
 

 

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...1. Нэхэмжлэгч талын өмгөөлүүлэх эрхийг хангасангүй, шүүхэд өмгөөлөгчтэй оролцох тухай хүсэлтээ албан ёсоор гаргасан боловч шүүх хүлээн авахаас татгалзаж, шүүх хурлыг үргэлжлүүлэн явуулсан. Нэхэмжлэгч хууль мэдэхгүй өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй, өмгөөлөгч Д.Д нь хөлийн шөрмөс тасарсан гэсэн оноштой явж чадахгүй акттай, хүсэлт өгсөн байсан.

  1. “Д” ХХК нь хуурамч НӨАТ-ын падаан баримт хуурч мэхлэн өгсөн гэх асуудлаар УМБГ-т эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгагдаж байгаа.

Манай компани хуурамч гэж огт мэдээгүйгээр барахгүй Сонгинохайрхан дүүргийн татварын алба ч мэдэхгүй манай тайланг зөрчилгүй хэмээн 2010 онд хүлээн авсан...

  1. Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэн зөв хэрэгт ач холбогдолтой үнэлж, дүгнэж хэргийг шийдвэрлэж чадсангүй.

Татварын улсын байцаагчийн актаар хуурамч, хий бичилттэй 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 343143 тоот актыг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй. Тус компани нь 2010 онд Гурвалжин захаас труба, төмөр худалдаж аваад төлбөр тооцоог хийж баримт падаан авсан. Ингээд тухайн сарын НӨАТ-ын тайланг дүүргийн татварын албанд хуулийн хугацаанд өгсөн, татварын алба шалгаад зөрчилгүй байна хэмээн хүлээн авсан. Гэтэл 2013 оны 9 сард гэнэт СХД-ийн татварын улсын байцаагч нар 343143 тоот акт тавьсан.

Татварын алба НӨАТ-ын тайланг хүлээн авах бүртээ борлуулалтын болон худалдан авалтын дэвтрийн хөтлөлтийг тайлангийн холбогдох үзүүлэлтүүдтэй тулга шалгах бөгөөд шаардлагатай гэж үзвэл татварын хяналт хийж тайланг баталгаажуулна гэж заасны дагуу татварын алба уг тайланг хянан шалгах үүрэгтэй байтал ямар нэг зөрчилгүй хэмээн хүлээн авчхаад 2013 онд зөрчил илэрсэн гэж үндэслэлгүйгээр төлбөр тавьсан.

... Улсын мөрдөн байцаах газарт эрүүгийн хэрэг үүсгээд шалгагдаж байгаа хэрэгт “Д”ХХК нь хуурамч НӨАТ-ын падаан хуурч мэхлэн өгснөөс торгууль, алданги төлөхөөр акт тавигдан компанид их хэмжээний хохирол учруулсан тухай гомдол гаргасан боловч хохирлын хэмжээ 9 саяас дээш байж хохирогчоор тогтоогдох боломжгүй гэсэн хариу өгсөн. Энэ хариу манай өмгөөлөгчид байсан болно.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч “т”ХХК-ний захирал Ж.Ц-ын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.Э, Д.С нар “Т " ХХК-ийн татвар ногдуулалт, төлөлтийн байдал; шалгалт хийж, 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 343143 тоот актаар “Д” ХХК-иас 2010 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 007386730 дугаар бүхий хуурамч бичилттэй падаанаар 48000000 төгрөгийн бараа материал авсан мэтээр төлбөл зохих татвараа бууруулсан зөрчил гаргасан гэж нөхөн татвар, торгууль, алдангид нийт 8.640.000 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Нэхэмжлэгчээс дээрх маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол албан татварыг хасаж тооцохгүй” гэж, Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 236 дугаар тушаалаар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлалын 4.3.2-т “Худалдан авагчийн бэлтгэн нийлүүлэгчид төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар нь бэлтгэн нийлүүлэгчийн бичсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нэхэмжлэлгүй, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол татварыг хасаж тооцохгүй” гэж тус тус заасны дагуу уг хуурамч падааныг үндэслэж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх үндэслэлгүй юм.

Тодруулбал, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”, 7.6-д “Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна.”, 7.7-д “Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно” гэж, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.13-т “татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримт материалыг татварын алба, татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах үүрэгтэй” гэж тус тус заасан бөгөөд “Т” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан гэх 48.000.000 төгрөгийн барааг худалдан авсан талаарх санхүүгийн анхан шатны баримтууд байхгүй, татварын улсын байцаагчид шалгуулаагүй байна. Мөн “Д” ХХК уг гүйлгээг хийгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байх тул уг нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг “хий

 

 

 
 

/я-

 

 

 


 

бичилттэй, хуурамч” гэж үзсэн татварын улсын байцаагчийг буруутгах үндэслэлгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Гомдолд татварын алба НӨАТ-ын тайланг, худалдан авалтын дэвтэртэй тулган шалгаж, алдаагүй гэж хүлээн авчхаад одоо зөрчилтэй гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг татвар төлөгч хуульд заасан хугацаанд гаргах, татвар төлөгчийн өөрийнх нь гаргасан уг тайланг татварын алба хүлээж авах үүрэгтэй бөгөөд энэ нь татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Учир нь Татварын алба аж ахуйн нэгжийн татвар төлөлтийн байдлыг 5 жилийн дотор хянан шалгаж зөрчил илрүүлж, нөхөн татвар, торгууль, алданги ногдуулах бүрэн эрхтэй,

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 478 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.