| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2017/0283/И |
| Дугаар | 380 |
| Огноо | 2017-12-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 380
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,******* тоотод оршин суух ******* овогт *******гийн *******/РД:*******/-өөс
Хариуцагч: *******,******* тоотод оршин суух ******* овогт гийн /РД:/-т холбогдуулан
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, хариуцагч С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амарзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “С.тэй 1989 оноос дотно харьцаатай болж 1991 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас онд хүү , онд хүү , онд хүү нар төрсөн. 2010 оноос С. гадуур хонож, 2011 оноос гэртээ ирэхээ больсон. Тэр хугацаанаас хойш би 3 хүүгээ өсгөж хүмүүжүүлж, тэжээсэн. Том хүү маань насанд хүрч тусдаа гарсан. Дунд хүү маань -д, бага хүү маань д тус тус сурч байна. бид хоёр цаашид эвлэрч амьдрах боломжгүй учраас гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй бага хүү г өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулна” гэв.
Хариуцагч С. шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Бид хамт амьдрах хугацаанд ******* цалин мөнгөө аваад өгдөггүй байсан. Архи ууж агсан тавиад байхаар нь би яваад өгсөн. 2014 онд ажилд ороод 2 хүүдээ хувцас хичээлийн хэрэгсэл авч өгсөн. Гэрлэлт цуцлуулах, бага хүүг эцгийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрнө. *******ийн одоогийн амьдарч байгаа байрыг манай эгч биднийг амьдар гэж авч өгсөн. Уг байр манай эгчийн охин гийн нэр дээр байдаг учраас байрыг суллаж өгснөөс хойш хүүхдийн тэтгэлэг төлнө. Одоо би өөрөө түрээсийн байранд амьдардаг болохоор хүүхдийн тэтгэлэг төлж чадахгүй” гэв. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* хариуцагч С.ээс “олон жил тусдаа амьдарсан, эргэж амьдрах сэтгэл байхгүй” үндэслэлээр гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг шаардсан.
Хариуцагч С. гэрлэлт цуцлах, бага хүү г эцгийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрсөн. Харин хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх энэхүү маргааныг Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн хянан шийдвэрлэв.
Хариуцагч С.*******, нэхэмжлэгч С. нар 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсныг 1991 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бүртгүүлж 195 дугаарт гэрлэлтийн баталгаа авчээ./хх-7/
Гэрлэгчид ханилан суух хугацаанд оны -ний өдөр хүү Г., оны -ний өдөр хүү Г., оны -ний өдөр хүү Г.г төрүүлжээ./хх-9, 11, 12/
Гэрлэгчид зан харьцааны таарамжгүй байдлаас 2011 оноос хариуцагч С. нөхөр хүүхдээсээ тусдаа амьдарсан байна. Энэ хугацаанд гэрлэгчид эвлэрч амьдраагүй, эвлэрч амьдрах талаар хэн аль нь санаачлага гаргаагүй, шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалаар ороод эвлэрээгүй, тэдэнд эвлэрэх хугацаа өгсөн ч үр дүн гарахгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Гэрлэгчдийг тусдаа амьдрах хугацаанд хүүхдүүд эцэг С.*******ийн асрамжид байсан байна.
Насанд хүрээгүй хүү Г. эцгийнхээ асрамжид байх саналтай, хариуцагч С. хүүг эцгийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрсөн зэргийг үндэслэн гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүү Г.г эцгийнх нь асрамжид үлдээхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т зааснаар эцэг, эх, хүүхдээ эрүүл чийрэг өсгөн байжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалаг, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй.
Гэрлэлт цуцлагдсан ч энэ үүрэг хэвээр үлддэг учраас эх С. хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй. Иймд хариуцагч С. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасан хэмжээгээр хүү Г.г сар бүр тэжээн тэтгэх үүрэгтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгож хуульд заасан журмын дагуу хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118, 132 дугаар зүйлийн 132.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******, ******* овогт гийн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.-д заасныг баримтлан оны -ний өдөр төрсөн *******ийн г эцэг С.*******ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан оны -ний өдөр төрсөн *******ийн г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эх С.ээс сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171.633 /нэг зуун далан нэгэн мянга зургаан зуун гучин гурав/ төгрөгийг улсын орлогод оруулж, хариуцагч С.ээс 171.633 / нэг зуун далан нэгэн мянга зургаан зуун гучин гурав / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******т олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ