Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/269

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга,

Шүүгдэгч: ******* түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914003930349 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,  овогт ын *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2019 дугаар 05 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн 10-25 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж төрсөн эгч *******ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Үүнд:

1.Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Манай эгч *******ы охин Б.******* нь гадуур тэнээд байхаар нь би 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн орой *******г гэртээ ирэхэд нь хэлсэн чинь урдаас хэрэлдэхээр нь би *******гийн нуруу руу гараараа цохисон тэгсэн чинь ээж орж ирээд өмөөрөөд байхаар нь би ээж нь болох нь ******* эгчийгээ хүүхдээ зөв хүмүүжүүл гээд модон сандлаар цохисон юм. Тэгээд би яваад өгсөн юм. Би галын төмрөөр цохиогүй сандлаар *******ы нуруу руу нь цохисон. би өөрийн үйлдэлдээ гэмшиж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 70 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өөрийн эсрэг мэдүүлэөгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Хохирогч *******ыг мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Эргээд ороод ирсэн чинь манай манай дүү ******* охин ******* өшиглөж цохисон ******* уйлаад зогсож байсан. ******* салгасан, тэгэхээр нь би чи яагаад хүүхэд нүдээд байгаа юм бэ гэхэд ******* чам шиг гичийд ямар хамаатай юм бэ хүүхдээ аваад зайл гэсэн тэгэхээр нь би чи өөрөө зайл гэсэн чинь уурлаад намайг сандлаар цээж, гар нуруу руу цохисон. Тэгэхээр нь би гараараа хаасан чинь тохой руу цохисон. Тэгээд ******* салгаад ******* охин бид хоёрыг гаргаад машиндаа авс.ад суулгасан. Тэгэхээр нь би дуудлага цагдаад өгсөн. ******* гэрт үлдсэн юм Бид нар хашааны гадаа машиндаа сууж байхад цагдаа ирээд хашаанд орж гэрт орох гэхэд хаалга цоожилчхоод ******* зугтаагаад явчихсан байсан. Тухайн үед намайг хүүхдээ өмөөрлөө гээд ******* зодсон. Охин *******г оройтож ирлээ гээд зодсон ба ******* эрүүл байсан… гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 /

4. Насанд хүрээгүй гэрч Ө.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Тухайн өдөр би 18 цаг өнгөрөөгөөд давтлагаасаа тараад хүргэн ах*******тай хамт гэртээ ирсэн. ******* ах хашаанд ороод нойл руу яваад би гэртээ орсон Тэгэхэд ******* ах байсан. Тэгээд намайг хаачаад ирж байгаа юм гэхээр би давтлагадаа сууж байгаад ирлээ гэсэн чинь худлаа дэмий тэнэлээ гээд намайг гараар цохиж, сандлаар цохиж зодсон. Тэгтэл гаднаас ******* ах орж ирээд намайг зодохыг болиулсан чинь гаднаас ээж орж ирсэн, тэгээд ээж болиоч гэсэн чинь ******* ах ээжийг чамд ямар хамаатай юм бэ гээд ээжийг бас нөгөө сандлаар цохиж зодсон. Тэгээд ээж цагдаа дуудсан чинь ******* ах зугтаагаад яваад өгсөн. ******* ах манайд байдаг байсан. Одоо хөдөө байгаа байх яг хаана байгааг мэдэхгүй байна. надад гомдол санал байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 44/

5. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... ******* бол дөлгөөн зантай хүн. Ээжийнхээ х .т амьдардаг. Ер нь бол ааш авир гаргаад байдаггүй хүнд тус болчих юм сан явдаг хүн байгаа юм. Даруу төлөв зантай хүн. Одоо Цагаан цахирт бригад ахлан ажилладаг...гэх мэдүүлэг /хх-ийн 78/

6. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... ******* бол дөлгөөн зантай хүн. Ээжийнхээ хамт амьдардаг. Ер нь бол ааш авир гаргаад байдаггүй хүнд тус болчих юм сан явдаг хүн байгаа юм. Даруу төлөв зантай хүн. Одоо Цагаан цахирт бригад ахлан ажилладаг...гэх мэдүүлэг /хх-ийн 79/

7. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 313 дугаартай шинжээчийн: 1. *******ы биед баруун тохой, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүйдүгнэлт /хх-ийн 13-14/

8. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 312 дугаартай шинжээчийн: 1. Ө.*******гийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх-ийн 19/ бохавтаст хэргийн 74-76 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч М.Энхбаатарын эзэмшлийн гар утас битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 82 дугаар хуудсанд авагдсан багийн Засаг даргын тодорхойлолт, хавтаст хэргийн 83 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэлийн тэмдэглэл, хавтаст хэргийн 87-88 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ, хавтаст хэргийн 89 дүгээр хуудсанд авагдсан Прокурорын газрын тоот, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч ******* нь 2019 дугаар 05 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн 10-25 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж төрсөн эгч *******ыг сандлаар цохин зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч *******, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 313 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ анх удаа гэмт хэрэг үйлдсэн”- ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүхээс оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч *******ын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч *******т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу буцаан олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан сандлыг хураан авсан прокурорын 2019 оны 08 дугаар сарын 06-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Шүүгдэгч ******* нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг урьд нь ял шийтгүүлж байгаагүй гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ын *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч овогт ын *******ыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан *******т оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч *******ын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч *******т буцаан олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан сандлыг хураан авсан прокурорын 2019 оны 08 дугаар сарын 06-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ