| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2017/0318/И |
| Дугаар | 327 |
| Огноо | 2017-12-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 327
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Болормаа би, Г.Г-н нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Э-с 3.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг оршин суух, Б овогт Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г овогтой Г миний бие Ч овогтой Э-тай 2011 оны 11 дүгээр сарын 30-нд барьцаат зээлийн гэрээ байгуулан, 2011 оны 12 дугаар сарын 30-нд төлөх, төлөх хугацааг зөрчвөл 1,0 хувиар алданги төлөхөөр гэрээ байгуулсан. Зээлдэгч Ч.Э нь уг хугацаанаас хойш мөнгө төлөөгүй ба уг хугацаанаас хойш мөнгөө төлөхийг шаардаж, барьцааны машин 06-80 ДГА JIANG-HUAIJAC өгөхийг шаардаж байсан. Уг хугацаанаас хойш Ч.Э нь өгөхгүй байж байгаад 2016 оны 03 дугаар сарын 01-нээс 2016 оны 05 дугаар сарын 01-ний хооронд төлж барагдуулна гэж тохиролцон дахин зээлийн гэрээг өөрийн гараар бичиж байгуулсан. Гэтэл одоог хүртэл гэрээний үүргээ зөрчиж, улмаар тэр шүүхдээ өгөхгүй юу чаддаг юм бол гэж басамжлан зугтаасаар байна. Иймд хариуцагч Ч.Э-с 3 сая төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р баг оршин суух, Б овогт Ч.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ч овогтой Э миний бие Г.Г-н нэхэмжилсэн 3.000.000 төгрөгнөөс 2.500.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 20-ноос 2018 оны 06 дугаар сарын 20-ны дотор хэсгээр болон бүтнээр төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлага болох 3.000.000 төгрөгний 1.000.000 төгрөгийг төлж баримтыг хавтаст хэрэгт хавсрагсан. Нэхэмжлэгч Г.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 3.000.000 төгрөгийн 500.000 төгрөгнөөс татгалзаж, 2.500.000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Улсын тэмдэгтийн хураамж болох 27.475 төгрөгийг төлөхийг зөвшөөрөв. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргаж өгсөн нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 20-нд тус шүүхэд хариуцагч Ч.Э-с 3.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Миний бие уг нэхэмжилсэн 3.000.000 төгрөгний 500.000 төгрөгнөөс татгалзаж, Ч.Э нь 1.000.000 төгрөгийг төлсөн байна. Хариуцагч Ч.Э нь үлдэгдэл 1.500.000 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжийн мөнгийг 2018 оны 06 дугаар сарын 20-ныг хүртэл төлж барагдуулна. Хэрэв төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаар албадан гаргуулна гэсэн тайлбар бичсэн байна. Иймд нэхэмжлэгч миний бие дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан хэлбэрээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Ч.Э-д холбогдуулан 3.000.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Э нь 1.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 1.500.000 төгрөгийг 2018 оны 06 сарын 20-ны дотор төлж дуусгахаар харилцан тохиролцсон, нэхэмжлэгч Г.Г нь нэхэмжлэлийн шаардлага 5.000.000 төгрөгөөс татгалзсан талаарх тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхолыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Г-н нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Э-д холбогдох 3.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь 1.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 1.500.000 төгрөгийг 2018 оны 06 сарын 20-ны дотор төлж дуусгахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Г.Г нь нэхэмжлэлийн шаардлагаас 500.000 төгрөгөөс татгалзсаныг баталсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 төгрөгийн 50 хувь буюу 31.475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос үлдэх 31.475 төгрөгийг, хариуцагч Ч.Э-с 2.500.000 төгрөгийн тэмдэгтийн хураамж 54.950 төгрөгийн 50 хувь болох 27.475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Г-т олгосугай.
4. Энэхүү захирамжийг хариуцагч Ч.Э нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
5. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.БОЛОРМАА