Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 15

 

Б.М, Н.Э, Д.О,

 Г.Б, Б.Ш, С.Т, Г.Б

нарын нэхэмжлэлтэй, Х ХХК-д холбогдох

иргэний хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Я.Алтаннавч, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв.

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга С.Бат-Очир

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Баярмаа

Хариуцагч, Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нар оролцов.

 

 Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 346 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлоор Б.М, Н.Э, Д.О, Г.Б, Б.Ш, С.Т, Г.Б нарын нэхэмжлэлтэй Х ХХК-д холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” иргэний хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч  Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 15/17 тоот захирлын тушаалаар намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 1. Ажлаас чөлөөлсөн тушаалд 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс ажлаас чөлөөлсүгэй гэсэн байгаа нь өөрөө хууль зөрчсөн, үндэслэлгүй байна. Жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш сул зогсолтын байдалтай байлгаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож бидний нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлж байгаад хавар болж ажил эхлэх үед гэрээг 6 сарын хугацаатай байгуулах, сунгах маягаар ажиллуулж ирсэн. Хэрэв компани байнгын ажлын байр биш гэж үзэж байгаа бол 2017 оны 5 дугаар сард бус 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дуусмагц гэрээг сунгахгүй болсноо мэдэгдэж улмаар тушаал гаргах байсан. 2. Намайг 2016 оны 6 дугаар сард шөнийн ээлжинд ажиллаж байхдаа подемоо буулгаагүй хөдөлгөөнд оролцсон, 2016 оны 7 дугаар сард 2 өдөр ажил тасалсан, 2016 оны 9 дүгээр сард овоолттой шороо дайрч машины банкийг цоолж 380 л түлш асгасан зэрэг удаа дараа зөрчил гаргасан тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв гэжээ. Гэтэл дээрх зөрчлүүдэд тухай бүрт нь зохих шийтгэлийн арга хэмжээ ногдуулсан байдаг. Дээр дурдсан үндэслэлүүдээр ажил олгогч нь хууль зөрчин үндэслэлгүй тушаал шийдвэр гаргаж намайг ажлаас халсанд гомдолтой байх тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Хуулийн дагуу шийдвэрлэж ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 16/17 тоот захирлын тушаалаар намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 8.3 дахь хэсэгт зааснаар ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажлаас чөлөөлсөн тушаалд 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс ажлаас чөлөөлсүгэй гэсэн байгаа нь өөрөө хууль зөрчсөн, үндэслэлгүй байна. Жил бүрийн 10 сарын 31-ний өдрөөс хойш сул зогсолтын байдалтай байлгаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож бидний нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлж байгаад хавар ажил эхлэх үед гэрээг 6 сарын хугацаатай байгуулах, сунгах маягаар ажиллуулж ирсэн. Хэрэв компани байнгын ажлын байр биш гэж үзэж байгаа бол 2017 оны 5 дугаар сард бус 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дуусмагц гэрээг сунгахгүй болсноо мэдэгдэж улмаар тушаал гаргах байсан. Сул зогсолтын үед буюу 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг компаниас төлж байсан нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар гэрээний хугацаа сунгагдан явж байгааг нотолж байна. Намайг 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шөнийн ээлжинд ажиллаж байхдаа аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн, 2016 оны 7 дугаар сард 04-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зэрэг ноцтой зөрчил гаргасан тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв гэжээ. Гэтэл 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шөнийн ээлжинд ажиллаж байхдаа аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн үндэслэлээр надад 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр сануулах арга хэмжээ ногдуулсан ба 2016 оны 7 дугаар сард 4 өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэсэн үндэслэлээр 2 сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан. Дээр дурдсан үндэслэлүүдээр ажил олгогч нь хууль зөрчин үндэслэлгүй тушаал шийдвэр гаргаж намайг ажлаас халсанд гомдолтой байх тул намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү гэв.

 

            Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 17/17 тоот захирлын тушаалаар намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ажлаас чөлөөлсөн тушаалд 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс ажлаас чөлөөлсүгэй гэсэн байгаа нь өөрөө хууль зөрчсөн, үндэслэлгүй байна. Бидэнтэй жил бүрийн 10 сарын 31-ний өдрөөс хойш сул зогсолтын байдалтай байлгаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож бидний нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлж байгаад хавар болж ажил эхлэх үед гэрээг 6 сарын хугацаатай байгуулах, сунгах маягаар ажиллуулж ирсэн. 2. 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээг цуцлах саналыг тавиагүй ба сул зогсолтын үед буюу 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг компаниас төлж байсан нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар гэрээний хугацаа сунгагдан явж байгааг нотолж байна. 3.Намайг 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэж ирсэн, 2016 оны 8 дугаар сард хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 1 хоног ажил тасалсан зэрэг ноцтой зөрчил гаргасан тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв гэжээ. Гэтэл дээрх зөрчлүүдэд тухай бүрт нь зохих шийтгэлийн арга хэмжээ ногдуулсан байдаг. Дээрх  үндэслэлүүдээр ажил олгогч нь хууль зөрчин үндэслэлгүй тушаал шийдвэр гаргаж намайг ажлаас халсанд гомдолтой байх тул шүүхэд эрхийнхээ дагуу нэхэмжлэл гаргаж байна. Гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэж намайг ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Б.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 18/17 тоот захирлын тушаалаар намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 8.3 дахь хэсэгт зааснаар ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 1. Ажлаас чөлөөлсөн тушаалд 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс ажлаас чөлөөлсүгэй гэсэн байгаа нь өөрөө хууль зөрчсөн, үндэслэлгүй байна. Жил бүрийн 10 сарын 31-ний өдрөөс хойш сул зогсолтын байдалтай байлгаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож бидний нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлж байгаад хавар болж ажил эхлэх үед гэрээг 6 сарын хугацаатай байгуулах, сунгах маягаар ажиллуулж ирсэн. 2.Хэрэв компани байнгын ажлын байр биш гэж үзэж байгаа бол 2017 оны 5 дугаар сард бус 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дуусмагц гэрээг сунгахгүй болсноо мэдэгдэж улмаар тушаал гаргах байсан. Надад 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээг цуцлах саналыг тавиагүй ба сул зогсолтын үед буюу 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг компаниас төлж байсан нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар гэрээний хугацаа сунгагдан явж байгааг нотолж байна. 3.Намайг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэж ажилдаа согтуу ирсэн, 2016 оны 10 дугаар сард хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 1 хоног ажил тасалсан зэрэг ноцтой зөрчил гаргасан тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв гэжээ. Гэтэл дээрх зөрчлүүдэд тухай бүрт нь зохих шийтгэлийг ногдуулсан байдаг. Гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэж намайг ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү гэв.

            Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 19/17 тоот захирлын тушаалаар намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт зааснаар ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 1. Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно гэсэн байдаг. Гэтэл дээрх заалтыг зөрчиж ажлаас халсанд гомдолтой байна. Миний бие сонгуульт ажлынхаа хүрээнд бусад гишүүдийнхээ хамт нийт ажилчдынхаа дуу хоолой болж хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулдаг асуудал нь хууль зөрчиж буй тул хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулдаг болох, цалин хөлсийг тэгшитгэх, нэмэгдүүлэх, сул зогсолтын үеийн олговрыг олгодог байх зэрэг асуудлыг хөндөж тавьж байснаараа хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр шалтаг зааж ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна.

2.Ажлаас чөлөөлсөн тушаалд 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс ажлаас чөлөөлсүгэй гэсэн байгаа нь өөрөө хууль зөрчсөн, үндэслэлгүй байна. Биднийг 10 сарын 31-ний өдрөөс хойш сул зогсолтын байдалтай байлгаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож бидний нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлж байгаад хавар ажил эхлэх үед гэрээг 6 сарын хугацаатай байгуулах, сунгах маягаар ажиллуулж ирсэн. Миний болон бидний ажлын байр бол хөдөлмөрийн хуульд зааснаар байнгын ажлын байр ба өвөлдөө компани бидний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг хариуцан бөглүүлж байдаг нь байнгын ажлын байр гэдгийг давхар нотолж байна. 3.Хэрэв компани байнгын ажлын байр биш гэж үзэж байгаа бол 2017 оны 5 дугаар сард бус 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дуусмагц гэрээг сунгахгүй болсноо мэдэгдэж улмаар тушаал гаргах байсан. Надад 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээг цуцлах саналыг тавиагүй ба сул зогсолтын үед буюу 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг компаниас төлж байсан нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар гэрээний хугацаа сунгагдан явж байгааг нотолж байна. Гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэж намайг ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл  мэндийн  даатгалыг  дэвтэрт  нөхөн  бичилт  хийхийг  даалгасан  шийдвэрийг

гаргаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч С.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 20/17 тоот захирлын тушаалаар намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт зааснаар ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 1. Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно гэсэн байдаг. Гэтэл дээрх заалтыг зөрчиж ажлаас халсанд гомдолтой байна. 2.Ажлаас чөлөөлсөн тушаалд 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс ажлаас чөлөөлсүгэй гэсэн байгаа нь өөрөө хууль зөрчсөн, үндэслэлгүй байна. Биднийг 2016 оны 10 сарын 31-ний өдрөөс хойш сул зогсолтын байдалтай байлгаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож бидний нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлж байгаад хавар ажил эхлэх үед гэрээг 6 сарын хугацаатай байгуулах, сунгах маягаар ажиллуулж ирсэн. Миний болон бидний ажлын байр бол хөдөлмөрийн хуульд зааснаар байнгын ажлын байр ба өвөлдөө компани бидний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг хариуцан бөглүүлж байдаг нь байнгын ажлын байр гэдгийг давхар нотолж байна.

3.Хэрэв компани байнгын ажлын байр биш гэж үзэж байгаа бол 2017 оны 5 дугаар сард бус 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дуусмагц гэрээг сунгахгүй болсноо мэдэгдэж улмаар тушаал гаргах байсан. Надад 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээг цуцлах саналыг тавиагүй ба сул зогсолтын үед буюу 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг компаниас төлж байсан нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар гэрээний хугацаа сунгагдан явж байгааг нотолж байна. Гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэж намайг ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 2/17 тоот захирлын тушаалаар намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт зааснаар ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 1. Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно гэсэн байдаг. Гэтэл дээрх заалтыг зөрчиж ажлаас халсанд гомдолтой байна. Миний бие сонгуульт ажлынхаа хүрээнд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулдаг асуудал нь хууль зөрчиж буй тул хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулдаг болох, цалин хөлсийг тэгшитгэх, нэмэгдүүлэх, сул зогсолтын үеийн олговрыг олгодог байх зэрэг асуудлыг хөндөж тавьж байснаараа хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр шалтаг зааж ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. 2.Ажлаас чөлөөлсөн тушаалд 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс ажлаас чөлөөлсүгэй гэсэн байгаа нь өөрөө хууль зөрчсөн, үндэслэлгүй байна. Жил бүрийн 10 сарын 31-ний өдрөөс хойш сул зогсолтын байдалтай байлгаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож бидний нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлж байгаад хавар ажил эхлэх үед гэрээг 6 сарын хугацаатай байгуулах, сунгах маягаар ажиллуулж ирсэн.  3.Хэрэв компани байнгын ажлын байр биш гэж үзэж байгаа бол 2017 оны 5 дугаар сард бус 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дуусмагц гэрээг сунгахгүй болсноо мэдэгдэж, тушаал гаргах байсан. Гэтэл надад 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээг цуцлах саналыг тавиагүй ба сул зогсолтын үед буюу 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг компаниас төлж байсан нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар гэрээний хугацаа сунгагдан явж байгааг нотолж байна. Гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэж намайг ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд гаргасан нэр бүхий иргэдийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Энэ 2017 оны 5 сарын 05-ны өдрийн ажлаас чөлөөлсөн тушаал бол ямар нэгэн зөрчилд хариуцлага тооцож ажлаас халсан тушаал биш. Нийгмийн даатгал төлөгдсөн нь гэрээ үргэлжилсэн гэсэн үг биш. Нэхэмжлэгч талын дурдаж байгаа 3.5 гэсэн заалтыг дурдсан хамтын гэрээ нь 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсон. Иймээс хамтын гэрээний дагуу нийгмийн даатгалыг төлж байсан. Хөдөлмөрийн гэрээг автоматаар сунгагдсан гэж үзэж болохгүй. Хөдөлмөрийн гэрээг ажилтан тус бүртэй байгуулсан байгаа. Энэ ажилчдын хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон. Сул зогсолт гэдэг бол ажилтныг ажлаар хангах үүрэг хүлээсэн үед ажил олдохгүй байгааг хэлнэ. Ажил олдохгүй гэдгээ мэдээд Х ХХКомпани нь хөдөлмөрийн гэрээгээ ажилчидтайгаа 6 сарын хугацаагаар байгуулж байгаа юм. Жилийн жилд хөдөлмөрийн гэрээнүүд сунгагдаж явсан учраас гэрээ сунгагдсан гэж ойлгоно гэж байна. Гэрээний хугацаа дуусгавар болоход гэрээг 6 сараар дахин байгуулж явсан. 5 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдөр гэж заасан нь гэрээ байгуулж буй хугацааг хэлж байгаа юм. Энэ нь 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр дахин гэрээ байгуулахгүй гэсэн тушаал юм. Энэ хүмүүс 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ямар ч ажил хийгээгүй. Нийгмийн даатгалыг нөхөн төлөх гэдэг нь хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгагдаад явж байгаа асуудал биш. Хамтын гэрээнд заасны дагуу нийгмийн даатгалыг төлсөн. Одоо энэ хамтын гэрээ дуусгавар болсон байгаа. Эдгээр хүмүүстэй байгуулсан гэрээ нь 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар байгуулагдсан учраас хөдөлмөрийн гэрээ дууссан. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар Х ХХКомпанийн хуулиар хүлээсэн үүрэг дуусгавар болсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч цаашид сунгагдахгүй болсон байхад сул зогсолт гэж ойлгож болохгүй. Х ХХКомпани нь Цайрт минерал ХХКомпанитай байгуулсан гэрээний дагуу хөрс хуулалтын болон олборлолтын ажлыг явуулдаг. Энэ ажлыг дулааны улиралд явуулах ёстой. Өвлийн улиралд явуулах боломжгүй учраас хөдөлмөрийн гэрээг богино хугацаагаар байгуулдаг. 6 сараас илүү хугацаагаар гэрээ байгуулвал хүйтний улиралд ил гадаа ажиллах боломжгүй, техник төхөөрөмж ажиллах боломжгүй, зам мөстдөг зэргээс үзэхэд энэ компани өвөл ажиллах боломжгүй. Х ХХКомпанийн ажил бол улирлын чанартай ажил юм. Иймээс эдгээр ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Компанийн үйл ажиллагаа 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зогссон учраас эдгээр ажилчид ажил гүйцэтгэх боломжгүй байсан. Энэ гэрээ анх заасан хугацаагаар сунгагдсан гэсэн үйл баримт тогтоогдоогүй. Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасан байгаа. Компани өвлийн улиралд нийгмийн даатгал төлж байсан нь хөдөлмөрийн гэрээ сунгагдсан гэсэн үйл баримт биш. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар Нийгмийн даатгалд дор дурдсан ажилтан албан журмаар даатгуулна: 1/өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн даатгал төлнө гэж байгаа. Ажил хаялтыг зогсоох арга хэмжээний эсрэг оруулсан 3.5 гэсэн заалтыг оруулсан байна. Гэхдээ энэ хамтын гэрээ хүчин төгөлдөр бус болсон. Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох нь ажлаа гүйцэтгэж байгаа үед нь хамаарна. Хөдөлмөрийн гэрээ дууссан тохиолдолд энэ асуудал хамаарахгүй. Хамтын гэрээ хэрхэн хэлэлцэгдэж байсан, ямар асуудал хэлэлцсэн талаар тодруулах гэж хүсэлт гаргасан боловч шүүх хангасангүй. Хэрвээ би Үйлдвэрчний эвлэлээс тавьсан Хөдөлмөрийн гэрээг 6 сараас илүү хугацаагаар байгуулах саналыг хүлээн авбал одоогийн байдал үндсээрээ өөрчлөгдөнө. Харин ийм боломжгүй учраас Х ХХК Хөдөлмөрийн хуульд заасны дагуу илүү цагаар тооцож хөлс олгохоос өөр аргагүй байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 346 дугаар шийдвэрт: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.М, Б.Ш нарыг Х ХХК-ийн өрөмдөгчийн ажилд, Н.Э, Г.Б, Г.Б, С.Т нарыг тус компанийн жолоочийн ажилд, Д.О-ыг тус компанийн засварчны ажилд тус тус эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан Х ХХК-иас ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нэхэмжлэгч тус бүрт 669780 төгрөгийг гаргуулан олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр төлж, дэвтэрт зохих журмын дагуу сар тутамд шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй Х ХХК-д даалган, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл болон түүнд холбогдох бусад шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4688460 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 89 965 төгрөг, нийт 160 165 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар тус тус шийдвэрлэжээ.  

 

Нэхэмжлэгч Б.М, Н.Э, Д.О, Г.Б, Б.Ш, С.Т, Г.Б нар нь давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нарын сүүлийн дундаж цалин хөлс 240000 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс 11163 төгрөг болно. Иймд нэхэмжлэгч нарын ажилгүй байсан ажлын 60 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт тус бүр 669780 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэжээ.

Бидний ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлс нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараас тодорхой харагдаж байгаа, нотлох баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагч компани өвлийн улиралд сул зогсолтын олговор болон цалин хөлс өгдөггүй. Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240000 төгрөгнөөс бодож нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалыг төлдөг. Гэтэл шүүх уг үйл баримтыг буруу үнэлж, 240000 төгрөгийг бидний цалин гэж тооцож, улмаар дундаж цалин хөлсийг тодорхойлсон нь үндэслэлгүй юм. Иймд бидний 2016 оны 8, 9, 10 дугаар сард авч байсан цалингаас цалин хөлсийг тооцож бодох нь хуульд нийцэх тул анхан шатны шүүхийн 2 дахь шийдвэрт өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г давж заалдах гомдолдоо: Шүүх Хөдөлмөрийн болон Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хөдөлмөрийн хугацаатай  гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно.” гэж заасан. Нэхэмжлэгч нар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусах үед буюу 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн ажил үүргээ гүйцэтгээгүй болох үйл баримт шүүх хуралдааны явцад тогтоогдсон. Хуулийн дээрх шаардлага хангагдаагүй байхад шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч болон хариуцагч  нарын хооронд байгуулсан хугацаатай гэрээ нь анх заасан хугацаагаар сунгагдсан хэмээн үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. 2. Нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ажил олгогч нь хүйтний улиралд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах, ажилтнууд ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжтой эсэх талаар мэргэжлийн шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хамтын маргаантай холбогдолтой гэсэн үндэслэлээр хангахаас татгалзаж, хэрэг ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргуулалгүй шийдвэрлэсэн. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хийгээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

           

            Тухайлбал: 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар “Иргэний хэрэг үүсгэх тухай” захирамж гаргахдаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хариуцагч болох хуулийн этгээдэд холбогдуулан иргэний хэрэг үүсгэх байтал Х ХХК-ийн захирал Л-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн нь мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасныг зөрчжээ.

            2. Нэхэмжлэгч Б.М, Н.Э, Д.О, Г.Б нарын нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулаагүй нь  мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т заасан ажиллагаа хийгдээгүй гэж үзнэ. /хх-111-115/

            3. Шүүх нэхэмжлэгч Г.Б-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг тайлбарлаж өгөөгүй, хэргийн материалтай танилцуулаагүй  явдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай  шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгнө” гэж тус тус заасантай нийцэхгүй байна. /хх-105,230/

 

            Түүнчлэн нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт нөлөөллийн мэдүүлгийг тайлбарлаж, баримтжуулаагүйг дурдах нь зүйтэй юм. /хх-129, 131/

 

            Шүүх нэхэмжлэлд дурдсан хариуцагчид холбогдуулан иргэний хэрэг үүсгээгүй, нэр бүхий 4 нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хувийг хариуцагч байгууллагад гардуулаагүй, нэхэмжлэгчид эрх, үүргийг нь тайлбарлаж өгөөгүй, хэргийн материал танилцуулаагүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагч байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161000 төгрөгийг шүүгчийн захирамжаар улсын орлогоос буцаан гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

           Шийдвэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул нэхэмжлэгч, хариуцагч нарын давж заалдах гомдлыг энэ удаагийн шүүх хуралдаанаар шийдвэрлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 167.2, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг.Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар 26-ны өдрийн 346 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

Хоёр. Хариуцагч Х ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэснийг дурдсугай. 

 

            Зохигч,   гуравдагч   этгээд,   тэдгээрийн   төлөөлөгч   буюу   өмгөөлөгч   нар

магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл хяналтын журмаар Монгол Улсын Дээд  шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  О.БААТАРСҮХ

                                        ШҮҮГЧИД                                  Я.АЛТАННАВЧ

                                                                                                     Д.БАЙГАЛМАА