Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/31

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Боржигон овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Алаг Адуун овогт Мижиддоржийн Пүрэвдорж Улсын яллагч ******* овогт *******н ******* Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох 2023000320011 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1987 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Завхан аймаг ******* сумын багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх ******* овогт *******гийн ******* /Регистрийн дугаар: /*******/ Шүүгдэгч Б.******* нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн сумын багийн нутаг “” гэх газраас иргэн Ж.*******ын өмчлөлийн 5 тооны морийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн сумын багийн нутаг “” гэх газраас иргэн Ж.*******ын өмчлөлийн 5 тооны морийг хулгайлсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: Адуугаа алдсан талаар мэдүүлсэн хохирогч Ж.*******ын “...Би 2018 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр Завхан аймгийн сумын багийн нутаг “ //” гэх газраас 5 тооны адуугаа хулгайд алдсан юм. Эхнийх нь хул зүсмийн, шүдлэн настай, дөл тамгатай адуу, 2 дахь нь хүрэн зүсмийн бүдүүн гүү, сэрээ тамгатай, 3 дахь мөн хүрэн зүсмийн бүдүүн гүү, зураасан доогуур саран тамгатай, 4 дэх нь хүрэн зүсмийн, шүдлэн насны, дөл тамгатай адуу, 5 дахь нь зээрд зүсмийн, соёолон настай, мухар сэрээ тамгатай адуунууд байсан юм. Манай 5 тооны адууг ******* сумын иргэн Б.******* гэгч хулгай хийж авсан байна лээ...” гэсэн мэдүүлгээр, Ж.******* хулгайд адуугаа алдаад эрж байсан талаар мэдүүлсэн гэрч Б.ын “...2018 оны өвөл эдгээр адуунууд сумын “ //” гэх газраар бэлчээрлэж байсан юм. Он гарахаас л өмнө байсан. Түүнээс хойш алдсан гээд сураад явж байсан...” гэсэн мэдүүлгээр түүний мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Г.гийн “...Би энэ адуунуудыг азарга адуутай байхад нь би урд д байхад нь харж байсан. Ер нь би нутаг усны хүн болохоор уг адуунуудыг сайн таньж мэдэж байна. Манай нутгийн залуус нэг хэсэг хөдөөгүүр болон энэ тэрүүгээр хайсан. Би ч хүртэл цуг хайж ийш тийш явсан...” гэсэн мэдүүлгээр болон Ж.*******ын адууг хулгайлж авсан талаараа хэргээ хүлээн мэдүүлсэн Б.*******гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2018 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр манай адуу Завхан аймгийн сум ******* сумын зааг “”, “” гэх газар нутаглаж байсан юм. Тэгээд адуундаа яваад сум ******* сумын зааг “” гэх газраас адуугаа аваад явж байтал замд 5 тооны адуу байхаар нь адуутайгаа хамт нийлүүлж туугаад явсан. Би тухайн 5 тооны адуунуудыг туухад өөрийнхөө азарга адуунд байсан унааны морио унаж явж туусан. Тухайн унааны морио 2019 оны идэшний үеэр гаргаж идсэн. Тэгээд адуундаа байлгаж байгаад зарсан. Би мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна“ гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Б.*******гийн үйлдлийн улмаас хохирогч Ж.*******т нийт 3800000 төгрөгийн хохирол учирсан нь Завхан аймгийн сумын Үнэлгээний комиссын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “...1.Хүрэн шүдлэн гүү 700.000 төгрөг, 2.Соёолон зээрд гүү 800.000 төгрөг, 3.Хул шүдлэн гүү 700.000 төгрөг, 4.Соёолон хүрэн гүү 800.000, 5.Зээрд соёолон гүү 800.000 төгрөг төгрөг, Нийт 3.800.000 төгрөг...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгчийн бусдын өмчлөх эрхэд халдаж шунахай сэдэлтээр 5 тооны мал хулгайлсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна. 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд 2 тооны бод түүнээс дээш малыг олон тооны малд тооцож эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн. Мөн Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих, зорчих эрхийг хязгаарлах ялаас хөнгөн ял болох нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй “гэж, Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын төрөл хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар зохицуулна“ гэж тус тус заасан учир Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь зөв байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч Б.******* нь хохирогч Ж.*******т хохирол нөхөн төлсөн болох нь хохирогчоос гаргаж ирүүлсэн хохирлоо нөхөн төлүүлж авсан талаар тодорхойлолтоор нотлогдож байх тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Шүүгдэгч Б.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг батлагдаж дагаж мөрдөхөөс өмнө Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих, эрх хязгаарлах ялаас хөнгөн ял болох нийтэд тустай ажил хийлгэх ял хүчин төгөлдөр үйлчилж байсан ба уг ялыг прокурор яллагдагчид санал болгосныг яллагдагч хүлээн зөвшөөрсөн нь хууль ёсны байна. Шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй учир түүний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч Б.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 4. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “соёолон насны хүрэн зүсмийн морь”-ний үнэ 600000 төгрөгийг Б.*******гээс гаргуулж улсын орлого болгосугай. 5. Шүүгдэгч Б.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Шүүгдэгч Б.*******гийн эзэмшлийн 13-92 УНА улсын дугаартай “Toyota harier” маркийн тээврийн хэрэгслийг битүүүмжилсэн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай. 7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧЗ.НАНДИНЦЭЦЭГ