Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2017/ШЦТ/226

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, Улсын яллагч Э.Гантулга, Хохоирогч *******, Шүүгдэгч , түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн т холбогдох эрүүгийн 17140001470064 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн,  ******* овогт *******

Үйлдсэн хэргийн талаар: Шүүгдэгч нь Төв аймгийн сумын нутаг “Майханы үзүүр” гэх газарт 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн 12-62 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний 2 дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож зорчин явсан *******,******* нарын эрүүл мэндэд хүнд, *******,******* гийн эрүүл мэндэд хүндэвтэр, *******ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан, Мөн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Тоонтын арал” гэх газарт 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 95-31 БНХ улсын дугаартай Toyota Hilux маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож дотор нь сууж явсан зорчигч *******ийн амь насыг хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад: Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгаас Улаанбаатар хот орохоор өөрийн эзэмшлийн автомашинаар явж байгаад Төв аймгийн Рашаант сум өнгөрч яваад машины жолоодлого баруун гар тал руугаа булаагаад зүүн гар тал руу дартал замаас гарч унасан. Машинд 4 том хүн 2 хүүхэд явсан... Би хохирогч нар болох ******* түүний хүү *******, өөрийн эхнэр *******, хүү******* нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Тэдгээрийн эмчилгээний зардлыг мөн төлж барагдуулсан. ...2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр талийгаач ахын эхнэр *******ийн эзэмшлийн автомашиныг жолоодон Бөмбөгөр сумаас Баянхонгор аймаг явж байгаад онхолдсон. Тухайн үед их налуу биш тойрогдуу хэсгээр эргэж байхад машин шарваад замаас гараад жолооч талаар унаад 2 удаа бүтэн эргээд 4 дугуй дээрээ зогссон. Талийгаач нь жолоочийн хажуу урд суудал дээр сууж явсан ард 3 хүн явсан. Машин онхолдох үед машинд бүх хүн дотроо байсан. Гадагшаа шидэгдэж гарсан хүн байгаагүй. ******* нь газар дээрээ нас барсан. Талийгаачийн толгой нь салхины шилний урд өнцөгөөр даруулсан юм шиг байсан. Зорчих хэсэг жоохон элстэй байсан. Зүв зүгээр явж байгаад ямар учраас машин шаравсныг мэдэхгүй. Тухайн машины тормоз нь өрөөлдөж барьж байсныг 7 хоногийн өмнө мэдсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 170- 174 /

Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өнсөн ... талийгаач *******ийн эзэмшлийн автомашины түүний талийгаач нөхрийн дүү нь жолоодож явж байгаад осол гаргаж ******* нь нас барсан. Талийгаачийн 4 хүүхдийг Ганбаярын эцэг эхийн талаас асарч хамгаалахаар болсон, Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй…гэх мэдүүлэг/ хх-ийн 66-67/

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатаданд өгссөн ... Баянхонгор аймгаас Улаанбаатар хотын чиглэлд эзэмшлийн машинаар , түүний эхнэр ******* хүүхэдтэйгээ, манай ээж , хүү ******* бид нар явж байгаад зам тээврийн осолд орсон. Миний цээж хэсгээр өвдөж байсан, манай хүүхдэд гэмтэл учраагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг / хх-ийн 72-75 / 3 Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Баянхонгор аймгаас Улаанбаатар хот орохоор нөхөр эзэмшлийн автомашинтай , түүний хүү *******, , манай хүү*******, бид нар явж байгаад өнгөрч яваад зам тээврийн осолд орсон. Уг ослын улмаас хүү бид хоёрын биед гэмтэл учирсан бусад хүмүүсийн бие гайгүй байсан. Шинжээчийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байна. Одоо хүү бид хоёрын бие зүгээр болсон…гэх мэдүүлэг / хх-ийн 79-83/, Гэрч С.Оюунтөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Бөмбөгөр сумаас Баянхонгор аймгийн төв орохоор замын унаагаар явж байгаад сумаас 10 орчим км зайд осолд орсон. Осол юунаас болсныг мэдэхгүй. Машин туслах жолооч тал руу замаас гараад хөндлөн болоод гулгасан түүнээс өөр юм мэдэхгүй нэг мэдсэн хаалга түлхээд гарч байсан тэгээд эмнэлэгт хүргэгдэн ирсэн. Надад гэмтэл учраагүй тул эмчид үзүүлэхгүй надад гомдол санал байхгүй… гэх мэдүүлэг / хх-ийн 84-87/

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Бөмбөгөр сумаас Баянхонгор аймаг орох гээд машин жолоодоод талийгаач ******* урд суудал суугаад бид нар явж байгаад осолд орсон. Осол юунаас болсныг мэдэхгүй. Машин их савалгаатай байсан дугуйны хий их байсан байх…гэх мэдүүлэг / хх-ийн 88-90 /

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Бөмбөгөр сумаас Баянхонгор аймаг орох гэж замын машинд суусан явж байгаад осолд орсон. Машин юунаас болж онхолдсоныг мэдэхгүй. Элсэнд шаравсан байх гэж бодож байна. Би эмчид үзүүлэхгүй, гомдол санал байхгүй … гэх мэдүүлэг / хх-ийн 91-93/ Баянхохнгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 66 дугаартай шинжээчийн

1.Талийгаач *******ийн биед толгой цээжний хавсарсан гэмтэл, гавлын орой болон суурь ясны олон хэлтэрхий үүсгэсэн ил хугарал, хуйхны урагдсан шарх, тархины эдийн няцрал, дутагдал, 2 талын олон хавирганы шууд болон шууд бус хоёрчилсон хугарал, уушгины няцрал урагдал, өвчүүний хугарал, цээжний хөндийн цусан хураа, нуруу, бугалга, шилбэнд зулгаралт, дал, мөрөнд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед автомашины бүхээг дотор авах боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2.Талийгаач нь толгой, цээжний хавсарсан амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас баржээ.

3. Талийгаач *******ийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

 4. Талийгаач нь толгой, цээжний хавсарсан хүнд гэмтэл авсан бөгөөд энэ нь нас барахад шууд нөлөөлсөн болно.

5. Талийгаач нас бараад 6-8 цаг болсон байх боломжтой байна...” гэх дүгнэлт / хх-ийн 117- 119/, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн HILUX маркийн автомашин жолоодож явсан жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.5-д заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино..” мөн дүрмийн 2.3-д заасан Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэл хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчигч ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. гэсэн заалтыг зөрчин замын хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна . 2.Жолооч бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон, аюулгүй байдлыг хангаагүй нь осрл гарахад нөлөөлсөн гэх үндэслэлтэй байна. 3.Зам тээврийн осол гарахад замын зохион байгуулалт нөлөөлөөгүй. 4.Жолооч В ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох 1129590 дугаарын “Хүчинтэй” үнэмлэхтэй байна... гэх дүгнэлт /хх-ийн 107-108/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 7651 дугаартай шинжээчийн *******н биед өвчүүний их биеийн хугарал, сээрний 3-7-р нугаламуудын их биеийн шахагдсан хугарал, сээрний 6-р нугаламын арын сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1- зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт / хх-ийн 142- 143/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 7648 дугаартай шинжээчийн 1.ын биед дух, зулай хатуу хальсан доорх цус хуралт, аазан бүрхүүл доорх цус харвалт, тархины няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй... гэх дүгнэлт / хх- ийн 148- 149/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 7650 дугаартай шинжээчийн 1.*******гийн биед хүзүүний 2-р нугаламын 2 талын латерал масс, хөндлөн нүхийг дайрсан тогтворгүй хугарал, хүзүүний 3-р нугаламын их биеийн хугарал, зүүн мөрний шарх, зүүн мөр, баруун бугалаганд цус хуралт, зүүн бугалаганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй... гэх дүгнэлт / хх-ийн 154- 155/ Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн 1.Рав 4 маркийн автомашин жолоодож явсан жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэв. нь нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дүгээр зүйл Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна... 9.2-3 заасан.... Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..” гэсэн заалтуудыг зөрчсөн улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэв... ..” гэх дүгнэлт /хх- ийн 160-161/, -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 1-4/ хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 11-20, 33-37/, цогцосны биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-29/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 38-40/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 55-60/, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шүүгдэгч иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 176/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн Засаг даргын 2017.09.05-ны өдрийн 3/1128 тоот тодорхойлолт /хх-ийн 116/, шүүгдэгч урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 185/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 6 Шүүгдэгч нь Төв аймгийн сумын нутаг “ Майханы үзүүр” гэх газарт 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн 12-62 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож зорчин явсан *******,******* нарын эрүүл мэндэд хүнд, *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр, *******ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан, Мөн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Тоонтын арал” гэх газарт 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 95-31 БНХ улсын дугаартай Toyota Hilux маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож дотор нь сууж явсан зорчигч *******ийн амь насыг хохироосон болох нь Шүүгдэгч ...2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгаас Улаанбаатар хот орохоор өөрийн эзэмшлийн автомашинаар явж байгаад Төв аймгийн Рашаант сум өнгөрч яваад машины жолоодлого баруун гар тал руугаа булаагаад зүүн гар тал руу дартал замаас гарч унасан.. ...2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр талийгаач ахын эхнэр *******ийн эзэмшлийн автомашиныг жолоодон Бөмбөгөр сумаас Баянхонгор аймаг явж байгаад онхолдсон.. Гадагшаа шидэгдэж гарсан хүн байгаагүй. ******* нь газар дээрээ нас барсан... гэх мэдүүлэг / хх-ийн 170-174 /, хохирогч ... автомашиныг нь жолоодож явж байгаад осол гаргаж ******* нь нас барсан…гэх мэдүүлэг/ хх-ийн 66-67/ хохирогч *******гийн ... эзэмшлийн машинаар явж байгаад зам тээврийн осолд орсон. Миний цээж хэсгээр өвдөж байсан, манай хүүхдэд гэмтэл учраагүй…гэх мэдүүлэг / хх-ийн 72-75 / хохирогч *******гийн... эзэмшлийн автомашинтай яваад зам тээврийн осолд орсон…гэх мэдүүлэг / хх-ийн 79-83/, гэрч С.Оюунтөгсийн ... Бөмбөгөр сумаас явж байгаад сумаас 10 орчим км зайд осолд орсон. Осол юунаас болсныг мэдэхгүй. Машин туслах жолооч тал руу замаас гараад хөндлөн болоод гулгасан түүнээс өөр юм мэдэхгүй нэг мэдсэн хаалга түлхээд гарч байсан тэгээд эмнэлэгт хүргэгдэн ирсэн… гэх мэдүүлэг / хх-ийн 84-87/, гэрч ... машин жолоодоод талийгаач ******* урд суудал суугаад бид нар явж байгаад осолд орсон…гэх мэдүүлэг / хх-ийн 88-90 /, гэрч ... замын машинд суусан явж байгаад осолд орсон… гэх мэдүүлэг / ххийн 91-93/ Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 66 дугаартай дүгнэлт / хх-ийн 117-119/, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 107-108/, 7 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 7651, 7650 дугаартай дүгэнлтүүд/ хх- ийн 148-149/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйлбаримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №66 дугаартай дүгнэлт /хх-ийн 117-119/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7649, №7651, №7648, №7650 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 136-160/, техникийн шинжээчийн №17/14 дугаартай дүгнэлт /хх-ийн 126-131/, зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв. Шүүгдэгч ыг Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байх тул шүүхээс ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хөнгөн, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан , хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгч ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. Шүүгдэгч үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж үзнэ. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч т ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлынг шинжтэй нөхцөл байдлын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд байдал, энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн зэргийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хүндрүүлэх болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн 8 байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасч, хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар т оногдуулсан эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан тул уг ялыг эдэлж дууссаны дараа хугацааг нь тоолох нь зүйтэй гэж үзэв. шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нарт эмчилгээний зардлыг төлсөн, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Уг хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч эзэмшлийн “...мустанг-5 маркийн мотоцикль...”-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүччин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эзэмшигч т буцаан олгож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүдэгч 1129590 дугаартай жолоочийн үнэмлэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.3,2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дэх хэсгийн 3.1, 3.2, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* Ганбаярыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хөнгөн, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч т тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч т оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан тул уг ял эдлэж дууссан үеэс хугацааг тоолсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, -д зааснаар шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 -т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүдэгч 1129590 дугаартай жолоочийн үнэмлэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.8-т зааснаар шүүгдэгч эзэмшлийн “...мустанг-5 маркийн мотоцикль...”-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эзэмшигч т буцаан олгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай. 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА,