| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2017/0334/И |
| Дугаар | 319 |
| Огноо | 2017-12-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 319
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум Сүлд баг байрлах Х банк ХХК-ний Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Төв аймаг Баянчандмань сум 1-р баг оршин суух хаягтай, одоо БНХАУлсын Эрээн хот Вэнжөү буюу Улаан дүүрэг оршин суух, Эрээн хотод Х зоогийн газар ажиллуулдаг, У овогт Ш.А,
Хариуцагч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо оршин суух, Б овогт Г.Б нарт холбогдох
“Зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээлийн 33,257,757.01 төгрөг, хүү 12,034,230 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 811,725 төгрөг, нийт 46,103,712.01 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.У, хариуцагч Ш.А, Г.Б, нарийн бичгийн дарга Б.Алтансүх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХХК-ийн Замын-Үүд тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Ш.А, Г.Б нар нь Х банктай 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1390006167 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 50,000,000 /тавин сая/ төгрөгийн жижиг бизнесийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 27,6 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгө зориулалтаар зээл авсан. Мөн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1390006167 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт оруулан 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дуусахаар байсан гэрээг зээлдэгчийн хүсэлтээр 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болгохоор хугацааг сунган тоот данс болгон өөрчилсөн. Зээлийн барьцаанд дараах хөрөнгийг барьцаалсан. Төв аймаг Баянчандмань сум 1-р баг Чандмань Таримал 1 гудамж 6б тоот 751 мкв газар, Төв аймаг Баянчандмань сум 1-р баг Чандмань Таримал 1 гудамж 6в тоот 108,6 мкв 5 өрөө хувийн орон сууц, унтлагын өрөөний тавилга, Төв аймаг Баянчандмань сум 1-р баг Чандмань Таримал 1 гудамж 6в тоот 749 мкв газар болно. Мөн Х банкны гүйцэтгэх захирлын 2016 оны зээлийн хүүгийн хувь хэмжээний дээд хязгаарыг тогтоох тухай А-1590 дугаар тушаалын дагуу уг зээлийн хүүг 2016 оны 12 дугаар сарын 01-нээс эхлэн сарын хүүг 2,0 хувиар тооцож бууруулсан байгаа. Зээлдэгч Ш.А, Г.Б нар нь 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1390009256 дугаартай барьцаат зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2016 оны 07 дугаар сараас эхлэн зөрчиж эхэлсэн ба өнөөдрийн байдлаар 512 хоног хугацаа хэтэрч муу ангилалд шилжсэн байна. Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж, биеэр уулзаж, зээл төлөх боломжийг удаа дараа өгч, мэдэгдэх, шаардах хуудсыг өгсөн боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлээгүй, зээлийг төлөх санаачилга гаргахгүй байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлэх бүрэн боломжтой байгаа боловч зээлийн эргэн төлөлтийг хийхгүй байгаа нь Банктай байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-д заасан үүргээ зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн 33,257,757.01 төгрөг, зээлийн хүү 12,034,230 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 811,725 төгрөг, нийт 46,103,712.01 төгрөг байна. Банкны зүгээс барьцаат зээлийн гэрээний 5-р заалтын дагуу гэрээг дуусгавар болгож, бүгд нийт 46,103,712.01 төгрөгийг хариуцагчийн барьцаа хөрөнгөөр төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.У шүүх хуралдаанд: Үндсэн зээл 33,257,757.01 төгрөг, зээлийн хүү 12,034,230 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 811,725 төгрөг нийт 46,103,712.01 төгрөг гаргуулах, төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Өөрчлөх, нэмэгдүүлэх, бууруулах зүйл байхгүй гэв.
Хариуцагч Ш.А, Г.Б нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Зээл 46,103,712.01 төгрөгийг уг төлбөрийг төлж барагдуулахгүй бол барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХХК-ийн Замын-Үүд тооцооны төв нь хариуцагч Ш.А, Г.Б нарт холбогдуулан үндсэн зээлийн 33,257,757.01 төгрөг,
зээлийн хүү 12,034,230 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 811,725 төгрөг, нийт 46,103,712.01 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
Хэрэг хэлэлцэж эхлэх явцад хариуцагч Ш.А, Г.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х банк ХХК-ийн Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн 33,257,757.01 төгрөг, зээлийн хүү 12,034,230 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 811,725 төгрөг, нийт 46,103,712.01 төгрөгийг хариуцагч Ш.А, Г.Б нар нь бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ш.А, Г.Б нар нь зээлийн төлбөрийн үүргээ сайн дураар эс биелүүлбэл зээлийн барьцаа хөрөнгө болох Төв аймаг Баянчандмань сум 1-р баг Чандмань Таримал 1 гудамж тоот 751 мкв гэрчилгээний дугаартай, Төв аймаг Баянчандмань сум 1-р баг Чандмань Таримал 1 гудамж 749 мкв гэрчилгээний дугаартай газрууд, Төв аймаг Баянчандмань сум 1-р баг Чандмань Таримал 1 гудамж тоот 108,6 мкв 5 өрөө улсын бүртгэлтэй, гэрчилгээний дугаартай хувийн орон сууц, унтлагын өрөөний тавилга зэргийг дуудлага худалдаанд оруулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангасугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 388,468.56 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ш.А, Г.Б нараас 388,468.56 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х банк ХХК-ийн Замын-Үүд тооцооны төвд олгосугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Энэ захирамжид зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ