Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2017/ШЦТ/615

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

Улсын яллагч Д.Нямсүрэн,

Шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр,

Хохирогч М.Б,

Гэрч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бгийн Уд холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Боржигон овогт Б.У, Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гаалийн байцаагч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо 00-00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:.........................................../.

Шүүгдэгч Б.У нь 2017 оны 08 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо Хувьсгалчдын Г-00 тоотод иргэн М.Бтэй маргалдан түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжпэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Угаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн:            “Шүүх  хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг,

Хохирогч М.Бээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2017 оны 8 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед манай гэрт нөхрийн найз О, М нар ирсэн. Тэгээд бид нар Оын Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо Х-г 156 тоотод оршин суух гэрт нь очихоор болоод О, М нөхөр бид дөрөв явсан. Оын гэрт очоод байж байхад О010 @)@;§>9|&>лороо ажлаасаа ирсэн, О гараад 075 граммын Соёрхол нэртэй 1 шил архи авчирсан уг архиа хувааж уугаад сууж байх үед Мын эхнэр У нь шөнө 2017 оны 8 дугаар сарын 22-ны 02 цагийн үед согтуу гаднаас орж ирсэн. Манай нөхөр О, О, Б нар нь нэг компанид ажиллаж байгаад манай нөхөр 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр амралтаа аваад ажлаасаа гарсан юм. Энэ талаар ярилцаж байгаад Б надаас болж чи ажпаасаа гарсан гэх зэргээр хэрэлдээгүй зүгээр ярилцаж байх үед У дундуур нь ороод Бг өмөөрөөд манай нөхөр лүү дайраад чи баян айлын хүүхэд байж Бг байхгүй болгоно гэж ярьсан байна лээ гээд дайраад байхаар нь би дундуур нь ороод У руу хандаж чи боль хоёр хүн ярьж байхад дундуур нь битгий яриад бай гэхэд У найзыгаа өмөөрч байна гээд над руу барьж байсан архитай хундагаа шидсэн тэгэхээр нь би аргалын хайрцагаас түлээний мод аваад У руу шидсэн. Тэгэхээр нь Оыг явъя гээд Оыг босож байх үед У хүрч ирээд миний үснээс зулгаагаад байхаар нь Уг аваач гээд хашгирсан чинь М ирээд Уг татаад О намайг салгах гээд татсан тэгээд зууралдаж байгаад салах үед М миний нүд рүү цохичих шиг болсон тэгээд өндийгөөд ирэхэд миний зүүн нүд хавдаад юм харж чадахгүй болсон байсан. Гэтэл У миний гэдэс рүү 2 удаа өшиглөсөн, мөн зүүн бөөр орчим 1 удаа өшиглөсөн. У миний зүүн шанаа орчим гараараа самардсан ..Миний санаж байгаагаар миний зүүн нүдэн дээр М л цохичих шиг болсон харин манай нөхөр болохоор миний нүд рүү Уг цохисон гээд байгаа юм. Би зууралдаад тонгойж байсан хажууд ямар ч гэсэн М байсан миний хэвлий, зүүн бөөр орчим У хөлөөрөө өшиглөсөн. Мөн намайг үснээс зулгааж миний нүүрийг самардсан” гэсэн мэдүүлэг /хх-9х/,

Хохирогч С.Бээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Намайг гэртээ байж байхад М, О нар ирээд хоёулаа Оынх руу очоод ирье гэсэн. У намайг энэ хэрэг болохоос 20 гаран хоногийн өмнө бас нэг удаа цохиж байсан. Сүүлд дахиад цохиход нь гомдолтой гээд цагдаа дуудаж өгсөн. Угийн сүүлийн цохилтоос миний хацрын мах няцарсан. Би хохирол нэхэмжлээгүй. Намайг нэгдүгээр төрөхөд хэвтээд гарахад У надтай уулзаад найз нь цус төлжүүлдэг зүйл авч өгнө гэсэн. Би Уд гомдолтой. Учир нь энэ хэргээс болж миний 4 сартай хүүхэд эндсэн. Уг намайг өшиглөхөд савны ураг савнаасаа ховхроод хүүхэд амьгүй болсон. У надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Бгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Дараа нь 0,5 граммын “Соёрхол” нэртэй архи ууж байх үед У гаднаас халамцуу ирсэн бид үлдэгдэл архиа хувааж уугаад сууж байхдаа өөрсдийн амьдралын талаар ярьж байгаад Оыг манай компаниас халагдсан талаар яриад сууж байхад Оын эхнэр Б над руу хандаж манай нөхрийг компаниас халсан гэх зэргээр яриад хашгираад байсан энэ үед У дуугүй бай гэсэн. Тэгээд л У Б хоёр бие биеэ гичий, янханаар нь дуудаад У барьж байсан хундагатай архиа Б рүү шидсэн. Энэ үед түлээний хайрцагнаас Б мод аваад У руу шидсэн. Тэгээд тэр хоёр, хоёр талаасаа ирээд бие биенийхээ үснээс бариад зууралдаад салахгүй байхад О, М нар салгах гээд хоёр талаас нь бариад одоо боль гэж байсан. Ингээд тавиулаад хоёулаа дээш өндийх үед Бийн зүүн талын нүд нь хавдчихсан байсан. Тэрийг бол У цохисон. М бол цохиогүй. Өндийх үед нь У гараа саваад цохичих шиг болсон. Тухайн үед бол Мыг цохисон гэж Б хэлээд байсан. Бийн хувьд доош тонгойсон байсан учраас яг өөрөө хараагүй, Мыг цохисон л гэж бодсон байх. Б У намайг өшиглөсөн гээд байсан би бол өшиглөж байхыг нь хараагүй” гэсэн мэдүүлэг /хх-15х/,

Гэрч Б.Бгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Тухайн үед манай нөхөр О, Угийн нөхөр М, Бийн нөхөр О нар байсан. Бид нар дээр У сүүлд нэмэгдэж ирсэн. Ирэхдээ бага хэмжээний сопгууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Бид нар бас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ бүгд биеэ авч явах чадвартай байсан. Тухайн үед маргалдаан үүсэх болсон шалтгаан нь Бийн нөхөр Оаас болсон. Бид нарыг бүгдээрээ юм яриад сууж байх үед Уг О “чи найзууддаа нөхрөө дандаа муулдаг биз дээ” гэсэн. Тэгэхэд У уурлаж үүнээс болж маргаан үүссэн. Бийн нөхөр О манай компанид ажилладаг байж байгаад сарын өмнө ажил байдлаасаа болоод ажлаас гарсан байсан. Б энэ байдлыг далимдуулан над руу дайрч “чи манай нөхрийг ажлаас халуулсан” гэж уурлаж эхэлсэн. Тэгээд У намайг өмөөрч Бтэй муудалцсан. Тэр хоёр хоорондоо маргалдаад нэг нэгнийхээ үснээс зулгаагаад тавихад Бийн нүд нь хавдсан байсан. Өмнө нь Бт ийм гэмтэл байгаагүй. Уг гэмтлийг хэн учруулсан гэдгийг хараагүй. Хоёулаа үсдэлцэж байгаад дээшээ харахад Бийн нүд хавдсан байсан. Бийг жирэмсэн байсныгби мэдэжбайсан. Надад өөрөө хэлж байсан. Би У Бийг цохихыг хараагүй” гэв.

Гэрч Б.Оаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..бид багийн найзууд учраас бие биенийхээ амьдралаа ярьж байх үед Оын эхнэр Б манай эхнэр Бг манай нөхрийг ажлаас халсан гээд хэрүүл өдөөд байсан. Нөхөр нь болохоор би өөрөө өргөдлөө өгөөд гарсан гээд байж байхад У одоо боль дуугүй бай гэсэн түүнээс болоод Ундмараа Б нар хоорондоо маргалдаад бие биенийхээ дээр гарах гээд чанга чанга хашгирч гичий янхан зэргээр бие биеэ харааж байгаад У уух гэж байсан хундагатай архиа Б рүү шидсэн. Б түлээний хайрцагнаас мод аваад У руу шидсэн. Тэгээд тэр хоёр үсдэлцээд тонгойсон байх үед О, М нар салгах гээд хажууд нь зогсож байсан би цаана орон дээр байсан. Тэгээд тэр хоёр салаад өндийгөөд ирэх үед Бийн зүүн нүд нь овойгоод хавдсан байсан. БИ бол яг хэнийг нь цохисон талаар мэдэхгүй байгаа. М бол цохиогүй байх эмэгтэй хүн цохих хүн биш Утай зууралдаж байх үед л Бийн нүд нь овойж хавдсан юм чинь У л цохисон байх гэж бодож байна. Б өөрөө л М намайг цохисон гээд байсан. Бийн нүд нь маш хурдан хавдсан байсан” гэсэн мэдүүлэг/хх-16х/,

Гэрч Э.Оаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ’’..У хүрч ирээд Бийг татаад У Б хоёр үсдэлцээд тавихгүй байж байгаад үсдэлцсэн гарыг нь М бид хоёр салгахад У үснээс нь тавингуутаа баруун гараараа манай эхнэрийг тонгойж байхад дээш нь саваад цохисон. Тэгээд манай эхнэрийн зүүн талын нүдийг нь хавдтал цохисон байсан. Тэгээд л манай эхнэр уйлаад цагдаа дуудна гэж байсан удахгүй цагдаа нар ирсэн.

Үүнээс өөр сүртэй зүйл болоогүй. Хэл амаар доромжилж хэрэлдсэн асуудал бол байгаа. Манай эхнэр Мыг цохьчихлоо гэж бодсон юм шиг байна лээ. Б тонгойж байсан болохоор хараагүй байх би хажууд нь салгаж байсан болохоор Уг цохисон гэдгийг мэдээд байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-18х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 22- ны өдрийн 10731 тоот шинжээчийн дүгнэлтэд: ‘Ч.Бийн биед зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацарт цус хуралт тогтоогдлоо.

2.         Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.         Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.         Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-37 х/,

Шүүгдэгч Б.Угийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 47/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 55/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжпэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.У нь 2017 оны 08 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо Хувьсгалчдын Г-156 тоотод иргэн М.Бтэй маргалдан түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч М.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх бичгийн баримт хэрэгт хавсаргаж, шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжпэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.         Шүүгдэгч Боржигон овогт Б.Уг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.         Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Уд оногдуулсан торгох ялыг 2 (хоёр) сарын хугацаанд буюу 2018 оны 2 дугаар сарын 18-ны дотор төлөхийг даалгасугай.

4.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.У нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5.         Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжпэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.У нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6.         Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Уд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.         Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ё.ЦОГТЗАНДАН