Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2020/ШЦТ/32

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Мянган дархан овогт Чулуунбаатарын зул Улсын яллагч ******* овогт *******ын ******* Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* овогт *******гийн Шүүгдэгч овогт *******ийн ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч овогт ын нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******аас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт *******ийн *******ид холбогдох 1923002120006 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын баг дугаар байр 2- тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ийн ******* Регистрийн дугаар: /*******/ Шүүгдэгч Д.******* нь 2019 оны 12 дугаар сарын 16-наас -нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Улиастай сумын багийн нутаг дэвсгэр “” рестораны гадна албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчийн эрх чөлөөнд халдан, хүч хэрэглэн эсэргүүцэж, цагдаа жолооч Г.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, мөн хууль сахиулах албаны тоног төхөөрөмж буюу цагдаагийн албаны улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил болон толийг хагалж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.******* нь 2019 оны 12 дугаар сарын 16-наас -нд шилжих шөнө 02 цаг 30 минутын үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Улиастай сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” рестораны гадна бусадтай хэрүүл маргаан үүсгэн зодолдсон ба ийнхүү маргаж байх үедээ дуудлагаар ирсэн цагдаагийн албан хаагч Г.*******ийн түүний үйлдлийг таслан зогсоох зорилгоор “машинд суу” гэсэн шаардлагыг үл биелүүлэн эсэргүүцэж, Г.*******ийн нүүрэн тус газарт нь цохисон, мөн Цагдаагийн албан хаагчийг албаны үүрэг гүйцэтгэхэд нь зориулж олгосон албаны тоног төхөөрөмж буюу улсын дугаартай тээврийн хэрэгсэлд халдаж уг машины урд салхины шил болон толь хагалсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Энэ талаараа мэдүүлсэн хохирогч Г.*******ийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр цагдаагийн газрын шуурхай албаны жолоочоор ажиллаж байсан. 2019 оны 12 дугаар сарын 16-наас -нд шилжих шөнө 02 цаг 30 минутын үед Завхан аймгийн Улиастай сумын багт байрлах “” рестораны гадаа хүмүүс зодолдоод байна гэх дуудлага хүлээж аваад жижүүрийн офицер Б.ий хамт улсын дугаартай автомашинтай явсан. Тухайн дуудлага өгсөн газарт яваад очих үед ******* гэх залуу Шүүхийн тамгын газрын дарга гэгчтэй маргалдаж, г цохисон гэсэн. Тэгээд *******ийг аваад машиндаа суулгаад явах гэсэн чинь ******* нь машинаас буугаад тэй дахин зодолдох гээд байхаар нь д/ч *******ийг барьж аваад ******* нь машинд суухгүй шаардлага биелүүлэхгүй байсан. ...би машинаас буугаад *******ийг дахин машинд суулгах гэсэн чинь ******* миний зүүн нүд рүү гараараа 1 удаа цохисон, Би зөрөөд *******ийг барьж авсан. ...Тэгсэн чинь ******* газраас 1 том чулуу барьж аваад намайг дахин цохих гээд далайгаад шидсэн, би тэр үед нь тонгойсон тэгсэн чинь *******ийн шидсэн чулуу миний дээгүүр гараад явсан. Тэгээд дахиад тонгойгоод газраас дахин шил аваад далайхаар нь бид 2 цаашаа зугтаасан. Тэр үед ******* цагдаагийн машины цонх руу цохиод урд салхины шилийг нь хагалсан. Тэгээд нэмэлтээр Ш., С. нар ирээд *******ийг машинд суулгаад бид нар цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд хийсэн. Ажил албан үүргээ гүйцэтгэж яваад ийм асуудалд орсон. ...би хохирлоо бүрэн барагдуулж авсан. Надад одоо гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр, Д.******* Г.*******ийг нүүрэнд цохисон үйлдлийг харж шууд тусган мэдүүлсэн гэрч Б.ий мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2019 оны 12 дугаар сарын 16--нд шилжих шөнө Завхан аймаг дахь цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын тасагт жижүүрийн офицерийн үүрэг гүйцэтгэж байсан. Шөнө 02 цаг 30 минутын орчимд Завхан аймгийн Улиастай сумын баг рестораны гадаа хүмүүс зодолдоод байна гэх дуудлага ирсэн, тухайн дуудлагын дагуу жижүүрийн жолооч цагдаагийн ахлагч Г.*******ийн хамт улсын дугаартай Верна аксент маркийн автомашинтай яваад очсон, тэгээд Шүүхийн тамгын газрын дарга, тэй уулзаад ямар асуудал болсон талаар асуусан, ...гийн зааж өгсөн залууг аваад цагдаагийн машинд суулгаад, хамт явсан хүмүүсийг нь та нар цагдаагийн газар дээр яваад очоорой, энэ асуудлыг энд шийдэх боломжгүй гэж хэлээд байж байхад г зодсон гэх ******* гэх залуу цагдаагийн машинаас бууж ирээд г зодох гэж дайрсан, тэр үед би *******ийг барьж аваад цагдаагийн машинд суулгах гэж байсан чинь ******* нь миний урдаас эсэргүүцэл үзүүлээд манай жолооч, ахлагч *******ийн нүүрэн тус газарт нь нэг удаа цохиод авсан. ...тэгээд цагдаагийн машины урд салхины шил рүү гараараа цохиод хагалсан, машины баруун хаалганы толийг бас хагалсан, тэгээд ******* бид хоёрыг хөөгөөд чулуугаар цохих гээд, газарт байсан боргионы шилийг хагалаад над руу шидсэн. Тэр үед нь ******* бид хоёр цаашаа харанхуй газар руу зугтаасан, тэгээд багийн цагдаа ахлагч , ахлагч Б. нарыг дуудсан...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Б.ийн “...2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр манай найзууд болох *******, , , бид нар уулзалдаад эмнэлгийн хажууд байдаг “Хос гарьд” нэртэй газарт ороод караокед цаг аваад дуулсан, тэгээд тэр газарт манай найзууд 0.75 литрийн хэмжээтэй Экс нэртэй архи 1 ширхэг, 4 ширхэг 0.5 литр хэмжээтэй лаазтай боргио нэртэй пиво уусан, би архи уугаагүй. ...бид нар зоогийн газрын гадаа очсон, тэр үед , ******* хоёр зоогийн газар руу орно гээд буугаад явсан. ...би машины жолоочийн суудал дээр сууж байхад машины гадаа ******* нэг залуутай юм ярьж зогсож байгаад тэр хүнийг цохиод авах шиг болохоор нь би машинаас буугаад *******ийг салгаж аваад, яаж байгаа юм чи гэж хэлээд гийн зүүн талд байдаг зам руу аваад явж байхад тэнд байсан нэг эмэгтэй хүн намайг дуудаад энэ найзыгаа аваарай гэсэн...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Б.гийн “...2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн хуульчдын шинэ жил болсон юм. Тэгээд шинэ жилийн арга хэмжээ дуусаад би гарах гэж байсан чинь миний хамарнаас цус гараад, толгой эргээд байхаар нь би 00-н цаасаар хамрынхаа цусыг тогтоогоод “” рестораны гадаа машиныхаа хажууд зогсож байсан чинь улсын дугаартай автомашин ирээд миний машины хажууд зогссон, тэр машинаас манай ажилтан гийн нөхөр болох ******* гэдэг залуу гарч ирээд арга хэмжээ дуусаж байна уу гэхээр нь би дуусаж байх шиг байна гэж хэлсэн, тэр үед ******* намайг тавлангуй өө тийм үү гэж ирээд миний зүүн шанаа руу 2-3 удаа цохиод авсан, тэр үед *******ийг нэг найз нь гарч ирээд авсан, би машиндаа суусан, тэр үед миний хувцас урагдсан, бас зүгээр байж байгаад нэг залууд цохиулаад гайхаад, цагдаа дуудах гэсэн чинь миний утас байхгүй байсан учир тэнд байсан манай ажилтнуудын нэг нь цагдаа дуудсан, тэгээд 30 гаран минутын дараа цагдаагийн машинтай хоёр залуу ирсэн, *******ийг авч явах гээд ноцолдоод байх шиг байсан, нэг харсан чинь ******* цээж нүцгэн болчихсон харагдаж байсан, тэгээд удалгүй бас нэг цагдаагийн машин ирээд *******ийг аваад цагдаа руу явсан. Би цагдаа дээр ирээд гомдол санал байхгүй гэдгээ хэлсэн...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Б.ийн “...Би шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. тэр шөнө 01 цаг өнгөрч байсан байхаа, миний гар утас руу жолооч Г.******* залгаад “” рестораны гадаа согтуу хүнд нүүр рүүгээ цохиулаад, машиныхаа салхины шилийг хагалуулчихлаа, хүрээд ирээч гэхээр нь би а/ч ын хамт яваад очсон чинь “” рестораны гадаа Шүүхийн тамгын газрын дарга, *******, Г.******* нар байсан. ...*******ийг аваад цагдаагийн машинд суулгаад цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд хүргэж ирсэн. Тухайн үед Г.*******ийн жолоодож явсан улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил хагарсан, мөн баруун талын толины хүрээ нь хагарсан байсан. ...машинд суулгах гэсэн чинь машинд суухгүй гээд байсан...”гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Д.*******ийн үйлдлийн улмаас хохирогч Г.*******ийн биед хөнгөн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч П.гийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №000000007 дугаартай “...Иргэн Г.*******ийн биед баруун, зүүн ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи салстад цус хуралт, хавдар гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь шинжлүүлэгчийн хэлж байгаа буюу 2019 оны 12 дугаар сарын 16- нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтээр, Мөн иргэний нэхэмжлэгч байгууллагын 00-40 ЗАН улсын дугаартай Верна аксент маркийн тээврийн хэрэгсэлд 160000 төгрөгийн хохирол учирсан нь “” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 01 сарын 14-ний өдрийн 01 дугаартай “...1.Урд салхины шил 130.000 төгрөг, 2.Зүүн толь 30.000 төгрөг, нийт 160.000 төгрөг...” гэх үнэлгээ болон хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Түүнчлэн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...Би цагдаагийн машинд сууж байгаад машинаас нь буугаад цагдаагийн машинд суухгүй гэж эсэргүүцэл үзүүлээд цагдаагийн жолооч Г.******* ахын нүд рүү нэг удаа цохисон гэсэн. Тэгээд цагдаагийн машины урд салхины шилийг гараараа цохиод хагалаад, цагдаа нар намайг эрүүлжүүлэх байранд хийсэн юм байна лээ. Би Г.*******эд учруулсан хохирлоо барагдуулсан. Мөн цагдаагийн албаны машины салхины шил, толь зэргийг сольж өгсөн...” гэсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.*******ийн дээрх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үнэллээ. Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд Д.*******ийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Хохирогч Г.******* нь Завхан аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/43 дугаартай тушаалаар тус Цагдаагийн газарт цагдаа, жолоочоор томилогдон ажилласан бөгөөд хохирогч Г.******* нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж явсан нь тухайн өдрийн Цагдаагийн газрын даргын гаргасан “Цагдаагийн газрын жижүүр, эргүүл, саатуул байранд ажиллах алба хаагчдын томилсон томилгоо”-гоор тогтоогджээ. Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар “Цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болох ба мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д зааснаар энэ шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй. Гэтэл шүүгдэгч Д.******* нь цагдаагийн алба хаагч Г.*******ийн “машинд суу” гэсэн шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж цагдаагийн албаны машины урд шил болон толь хагалсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийтийн албаны ашиг сонирхолд халдаж эд хөрөнгийн хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт хамаарч байна. Ийнхүү цагдаагийн албан хаагчийг буюу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэн цохиж түүнд хөнгөн хохирл учруулсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан Эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг зөрчсөн шинжээрээ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна. Д.*******ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч болон иргэний нэхэмжлэгч байгууллага хохирол төлбөр нэхэмжлээгүй ба хохирогч Г.*******эд 3 сая төгрөгийн, Завхан аймаг дахь Цагдаагийн газарт 160.000 төгрөгийн хохирол тус тус учирсан уг хохирлыг шүүгдэгч нь төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд мөн хохирогч Г.*******, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж. нарын “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй”гэсэн хүсэлтийг үндэслэн шүүгдэгч Д.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлснийг...” хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Д.*******ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэг хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарч байгаа бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй. Шүүгдэгч Д.******* нь үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүний хувийн байдал болон хохирогч Г.*******, хохирогч байгууллагын гомдол саналгүй гэсэн хүсэлтүүд зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж албадлагын арга хэмжээ авах боломжтой гэж шүүх үзлээ. Шүүгдэгч Д.*******ид 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдоогүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй,иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болно. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2,1.5,1.6, 1.8-д заасан, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт *******ийн *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар “хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцэж, хууль сахиулах байгууллагын тоног төхөөрөмжид халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 460000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох тус тус ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.*******ид оногдуулсан 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 460000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав /сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 153.333 төгрөгөөр төлөхөөр тогтоосугай. 4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ид оногдуулсан 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460000/ дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай. 5.Шүүгдэгч Д.*******ийг тэнссэн хугацаанд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй. 6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь заасныг журамлан шүүгдэгч Д.*******ийг тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн ял ногдуулдаг журамтай болохыг анхааруулсугай. 7.Шүүгдэгч Д.*******ид 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 8.Шүүгдэгч Д.******* нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 10.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА